| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0454/И |
| Дугаар | 131/ШШ2017/00518 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2017/00518
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 1 дүгээр багт оршин суух, ВЗ57082815 регистрийн дугаартай, Шонхор овогт Батмөнхийн Ганбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ганбаатар миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн. 1972 оноос 1974 он хүртэл барилгын салбарт, 1974 оноос 1976 он хүртэл Улаанбаатар хотын барилгын цэргийн 027 дугаар ангид алба хааж, улмаар 1977 оноос 1978 онд тус аймгийн Богд суманд усны харуул, 1979 оноос 1982 онд Богд сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторчин, 1985 оноос 1995 он хүртэл ГАУТЭШ-д станцад жолооч зэрэг ажлуудыг хийж байгаад хувиараа газар тариалангийн үйлдвэр дээр ажиллаж ирсэн.
Миний шүүхэд гаргасан баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Зарим онуудын баримт олдохгүй байгаа тул байгаа байдлаар нь тогтоож өгнө үү..гэв.
Шүүх хуралдаанаар Б.Ганбаатарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 618 дугаар, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 805 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Баянхонгор аймгийн Богд сум дахь нэгдэл дундын Орог нуур хоршооллын даргын 1980 оны 05 сарын 25-ны өдрийн 7 дугаар, 1981 оны 01 сарын 20-ны өдрийн 01 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 56 дугаар, 1981 оны 08 сарын 22-ны 250 дугаар тушаал, Шинжлэх ухааны Академи Ботаникийн хүрээлэнгийн захирлын 1982 оны 04 сарын 07-ны өдрийн 21 дугаар, 1991 оны 01 сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаал, тус аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 09 сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ганбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сум дахь нэгдэл дундын Орог нуур хоршоололд тракторын жолоочоор
1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1981 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестид норомчноор буюу туслах ажилтнаар
1981 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний хүрээлэнд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 618 дугаар, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 805 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сум дахь нэгдэл дундын Орог нуур хоршооллын даргын 1980 оны 05 сарын 25-ны өдрийн 7 дугаар, 1981 оны 01 сарын 20-ны өдрийн 01 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трейстийн даргын 56 дугаар, 1981 оны 08 сарын 22-ны 250 дугаар тушаал, Шинжлэх ухааны Академи Ботаникийн хүрээлэнгийн захирлын 1982 оны 04 сарын 07-ны өдрийн 21 дугаар, 191 оны 01 сарын 18-ны өдрийн 11 дүгээр тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин түүний 1972 оноос 1974 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл, 1977 оны 08 сарын 20-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлын талаархи нотлох баримт хангалтгүй байгаагаас дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоох боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Б.Ганбаатарын хүсэлтийн заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шонхор овогт Батмөнхийн Ганбаатарын 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сум дахь нэгдэл дундын Орог нуур хоршоололд тракторын жолоочоор
1981 оны 02 сарын 10-ны өдрөөс 1981 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестид норомчноор буюу туслах ажилтнаар
1981 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээний хүрээлэнд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1972 оноос 1974 оны 05 сарын 17-ны өдөр хүртэл, 1977 оны 08 сарын 20-ны өдрөөс 1980 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ