Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 107

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Болормаа,

Улсын яллагч: А.Нямсүрэн,

Шүүгдэгч Х.Эрдэнэбаатар, А.Амар /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/    

              Шүүгдэгч З.Эрболд, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас З.Эрболд, А.Амар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, Х.Эрдэнэбаатарт мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031123 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-476 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 477 шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаатай тэнсэж хянан харгалзсан, Жалайр овогт Зэмүүний Эрболд /РД: ЧМ83062591/

 

            Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 14-ниы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30-382 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөхнүүд овогт Алтангийн Амар /РД: УХ95051413/

 

            Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 2 ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24-425 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Хуягбаатарын Эрдэнэбаатар /РД: УУ95122516/ 

           

Шүүгдэгч З.Эрболд нь согтуурсан үедээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-

ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн урд талын дугуй засварын гадна байсан хохиогч А.Амарын 97-23 УБЗ улсын дугаартай Аксент маркийн автомашины баруун хойд талбн хаалганы шилийг чулуугаар цохин санаатайгаар хагалан гэмтээж 20.000 төгрөгний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Х.Эрдэнэбаатар нь согиуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Дашномт” хүнсний дэлшүүрийн хойд талд хохирогч З.Эрболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүн тус газар нь гараараа цохиж биед нь эрүүний ясны баруун булангийн хугарал, 2 өвдгөнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санааиай учруулсан,

Шүүгдэгч А.амар нь согтуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-476 тоотод ошин суух хохирогч Эрболдын хашаанд байсан 08-79 УНУ улсын дугаартай Ланд круйзер 78 Прадо маркийн автомашины баруун хойд талын хаалганы шилийг санаатайгаар хагалан гэмтээж 40,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

       Шүүгдэгч  Х.Эрдэнэбаатар  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

      Шүүгдэгч  А.Амар  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

      Шүүгдэгч  З.Эрболд  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохиролд 400,000 төгрөг Х.Эрдэнэбаатараас авсан гэв.

      Хохирогч З.Эрболд мөрдөн байцаалтанд өгсөн:...Би машинаа найз бүсгүйнхээ хашаанд оруулчихсан байсан юм. Тэгсэн 22 цаг өнгөрч байхад машины шил хагарах шиг чимээ гарахаар нь би тэр чигтээ өмд, углааштайгаа гүйгээд гартал түрүүн архи ууж байсан амараа архи ууж байсан худаг руу гүйж байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад Амарааг гүйцэж очоод чулуугаа араас нь шидсэн. Ономон оноогүй сайн мэдэхгүй байна. Манай эхнэр болохоор толгойг нь оносон гэж хэлж байсан. Тэгсэн нэг мэдсэн гэртээ сэрсэн. Эхнэрийнхээ хэлж байгаагаар Эрдэнэбаатар нь хажуу талаас намайг нэг л цохиод унагачихсан гэсэн. Би тэр дорр ухаан алдаад уначихсан юм байна лээ...Амар миний машины шил хагалсан асуудал дээр би ямар нэгэн гомдол санал байхгүй болохоор Амараас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

  •             үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6586 тоот дүгнэлт,

            Хохирогч А.Амар мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 25-нд байх би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39 дүгээр сургуулийн урд талд байх дугуй засварын газар хоёр босоо тэнцүүлэгч солиод байж байтал Эрболд ах халамцуу ирээд намайг ганц шил архи аваад өгчих гэхээр нь би надад юу байхав дээ гээд хэлчихсэн чинь Эрбол ах Чи дандаа ингэдэг гээд

 

шилийг чинь хагаллаа шүү, гомдохгүй биз дээ гэхээр нь би тоглож байгаа юм байлгүй гэж бодоод тоогоогүй байж байтал миний машины хаалганы шилийг цохиод хагалчихаар нь би уурандаа ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд Эрболд ах яваад өгсөн... гэх мэдүүлэг,

             Гэрч З.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Манай дугуй засвар дээр хааяа ирээд байдаг үзмэн ягаан өнгийн аксент маркийн машинтай залуу ирчихсэн машиндаа юм хийгээд байж байтал машинтай 3 залуу ирээд тэдний 1 залуу нь аксент маркийн машинаа янзалж байсан залуутай маргалдаад байсан. Би дотор юм хийж байгаад гараад иртэл тэр нэг залуу нь машины цонхыг чинь хагаллаа шүү гэж байсан. Би тоглож байнаа юм байх гэж бодоод байж байтал нөгө залуу нантнаа буюу машины боолт тайлж, чангалдаг төмөр, түлхүүрээр аксентийн баруун хойд хаалганы шилийг хагалчихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг,

             Гэрч Б.Анхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 00 цаг болж байхад манай нөхөр З.Эрболд гаднаас халамцуу орж ирээд хэвтэж байтал удалгүй цонх хагарах чимээ гарсан. Тэгэхээр Эрболд түрүүлж гараад араас нь манай дүү Туул  бид хоёр гартал Эрболдын машины баруун хойд талын хаалганы шилийг нь хагалсанс байсан. Тэгээд бид нар хашаанаас гараад хартал замруу хүн гүйж байсан. Бид нар араас нь гүйж байгаад Дуктай тааралдаад асуутал Амараа байсан гэж хэлсэн. Тэгээд Амараа хүрч ирэхээр нь манай нөхөр Эрболд яагаад машины шил хагалж байгаа юм бэ гэж асуутал Амраа яадаг юм бэ гэж хэрэлдэж байгаад манай нөхөр Амрааг цохисон юм шиг байна лээ би хараагүй. Тэгсэн хажуунааас Эрдэнэбаатар нь найз Амраагаа өмөөрч байгаа юм байлгүй манай нөхрийг гараараа нэг удаа цохиод унагаачихсан...гэх мэдүүлэг,

            Гэрч Т.Занданхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой Эрболд, хачук бид гурав Дашномт дэлгүүрийн хойд талд байх халуун усны цэг дээр архи ууж байтал Амараа, Эрдэнэбаатар гээд хоёр дүү ирэхээр нь Амараа, Эрдэнэбаатар хоёроор архи хундагалуулж байтал Эрболд гэртээ орлоо гээд явчихсан. Тэгсэн Амараа Эрболд хаашаа явчихсан юм бэ гэхээр нь би гэр лүүгээ орчихсон гэтэл Амараа Эрболд ах урьд нь миний машины цонхыг хагалчихаад юу ч төлж өгөөгүй, одоо би хариугаа авч цонхыг нь хагална гэж хэлээд Эрболдын хашаа руу ороод буцаад зугтаагаад гараад ирсэн. Амараа гарч ирээд Эрдэнэбаатар хоёрыг нааш ир гээзд дуудтал нөгөө хоёр ч хүрээд ирсэн. Эрболд эхнэртэйгээ нийлээд Амараа руу дайрч байгаад Эрболд юугаар ч юм мэдэхгүй Амараагийн толгой иус газар нэг удаа цохиход Амараагийн толгойноос цус гараад Амараа толгойгоо бариад доошоо суучихсан. Тэгсэн Эрдэнэбаатар гүйж ирээд Эрболдыг гараараа нэг удаа цохитол Эрболд газар унаад өгсөн. Тэгээд Эрболд босож ирээд дахиж хэрэлдээд байхаар нь би тэд нарыг салгаж явуулсан. Маргааш нь Эрболд эрүү хугарчихсан гээд явж байсан... гэх мэдүүлэг,

Яллагдагч А.Амарын мөрдөн байцаалтанд өгсөн:...Эрболд ах энэ явдал болохоос 14 хоногийн өмнө 39 дүгээр сургуулийн урд талд байрлах дугуй засвар дээр дугуй хийлүүлээд байж байтал согтуу хүрч ирээд надаас архины мөнгө нэхсэн. Би Эрболд ахад байхгүй гэтэл чи муу дандаа байхгүй гэх юм аа гээд миний машины хаалганы хавтасанд байсан төмөр түлхүүрийг аваад салхины шил цохиод хагалчихсан. Тэгээд хэрэг болдог өдөр Эрболд ах, Дук, Эрдэнэбаатар ах бид нар архи ууж байхдаа та яагаад хүний машины шил хагалчихсан юм бэ гэтэл Эрболд

 

ах чиний унаж байгаа төмөр чинь машин юм уу гэж хэлээд гэртээ очихоор нь уур хүрээд араас нь хашаанд орж миний машины шилтэй адил талыг хагалчихсан юм...Эрболд ах гүйж ирээд гартаа байсан чулуугаар минхий толгой руу цохихоор нь би иолгойгоо бариад доошоо суусан... гэх мэдүүлэг,

Яллагдагч Х.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Амараа та урьд нь миний машины шил хагалчихаад уучлаарай ч гэж хэлээгүй шууд яваад өгчихдөг муухай юм аа гэж хэлтэл Эрболд ах аксент чинь машин юм уу гэж хэлээд гэр лүү яваад орсон. Тэрний дараа 20 орчим минутын дараа Амараа миний аксентмашин биш, Эрболдын машин нь тэгээд машин юм уу гэж хэлээд хашаа руу нь ороод буруу талын хойд хаалганы шилийг нь гудамжинд байсан тоосгыг авч ороод хагалчихаад гараад ирсэн. Амараа цонхыг нь хагалчихаад бид нар луу алхаж байтал араас нь Эрболд ах гарч ирээд яаж байгаа юм бэ гээд орилж байгаад гүйж хүрч ирээд над руу чи яахлээрээ миний машины шилтийг хагалдаг юм гээд дайраад байхаар нь би хагалаагүй, та тэр хагалсан хүн рүүгээ дайр гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрболд ахын эхнэр нь дүүтэйгээ нийлчихсэн Амарааг бариад авчихсан зууралдаж байгаад газар унагачихсан. Эрболд ах газраас чулуу аваад унасан байсан Амараа руу шидтэл толгойны дээд хэсгийг нь оночихсон. Тэгэхээр нь би ах хүн байж чулуугаар хүн цохилоо гэж хэлээд гараа нүүр орчим газар нь нэг удаа цоахисон чинь Эрболд ах ухаан алдаад уначихсан...гэх мэдүүлэг,

  • З.Эрбодын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгээд би эхнэр Анхтуяа болон түүний дүү Туулын хамт хашаанаас гараад хартал зам дээр хоёр хүн гүйж байсан. Араас нь гүйгээд очтол Эрдэнэбаатар, Амараа, Дук, Хачук нар байсан. Би хэн миний машины шилийг хагалсан талаар асуухад Амараа би хагалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартаа байсан чулуугаар Амараагийн тогой руу нэг удаа цохитол Амараа доошоо сууж байсан. Тэгсэн Эрдэнэбаатар намайг хажуу талаас цохиж би газар унасан юм шиг байгаа юм...Энэ явдал болохоос 14 хоногийн өмнө байх 39 дүгээр сургуулийн урд талд байх дугуй засварын гаүзар хуурай дүү амар машиныхаа дугуйг янзлаад байж байхаар нь би Амарт жоохон тунирхаж гомдсондоо Амарын машины баруун таоын хойд хаалганы шилийг нь хагалчихсан юм...гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч З.Эрболд нь согтуурсан үедээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр сургуулийн урд талын дугуй засварын гадна байсан хохиогч А.Амарын 97-23 УБЗ улсын дугаартай Аксент маркийн автомашины баруун хойд талбн хаалганы шилийг чулуугаар цохин санаатайгаар хагалан гэмтээж 20.000 төгрөгний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Х.Эрдэнэбаатар нь согиуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “Дашномт” хүнсний дэлшүүрийн хойд талд хохирогч З.Эрболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүн тус газар нь гараараа цохиж биед нь эрүүний ясны баруун булангийн хугарал, 2 өвдгөнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санааиай учруулсан,

            Шүүгдэгч А.Амар нь согтуурсан үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-476 тоотод ошин суух хохирогч Эрболдын хашаанд байсан 08-79 УНУ улсын

 

 

 

дугаартай Ланд круйзер 78 Прадо маркийн автомашины баруун хойд талын хаалганы шилийг санаатайгаар хагалан гэмтээж 40,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

  •             үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6586 тоот дүгнэлт,

            Гэрч З.Батпүрэвийн ....Манай дугуй засвар дээр хааяа ирээд байдаг үзмэн ягаан өнгийн аксент маркийн машинтай залуу ирчихсэн машиндаа юм хийгээд байж байтал машинтай 3 залуу ирээд тэдний 1 залуу нь аксент маркийн машинаа янзалж байсан залуутай маргалдаад байсан....нөгөө залуу машины боолт тайлж, чангалдаг төмөр, түлхүүрээр аксентийн баруун хойд хаалганы шилийг хагалчихаад яваад өгсөн... гэх мэдүүлэг,

             Гэрч Б.Анхтуяагийн...2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 00 цаг болж байхад манай нөхөр З.Эрболд гаднаас халамцуу орж ирээд хэвтэж байтал удалгүй цонх хагарах чимээ гарсан. Тэгэхээр Эрболд түрүүлж гараад араас нь манай дүү Туул  бид хоёр гартал Эрболдын машины баруун хойд талын хаалганы шилийг нь хагалсанс байсан... Тэгсэн хажуунааас Эрдэнэбаатар нь найз Амраагаа өмөөрч байгаа юм байлгүй манай нөхрийг гараараа нэг удаа цохиод унагаачихсан...гэх мэдүүлэг,

            Гэрч Т.Занданхүүгийн... Тэгсэн Амараа Эрболд хаашаа явчихсан юм бэ гэхээр нь би гэр лүүгээ орчихсон гэтэл Амараа Эрболд ах урьд нь миний машины цонхыг хагалчихаад юу ч төлж өгөөгүй, одоо би хариугаа авч цонхыг нь хагална гэж хэлээд Эрболдын хашаа руу ороод буцаад зугтаагаад гараад ирсэн. Амараа гарч ирээд Эрдэнэбаатар хоёрыг нааш ир гээд дуудтал нөгөө хоёр ч хүрээд ирсэн. Эрболд эхнэртэйгээ нийлээд Амараа руу дайрч байгаад Эрболд юугаар ч юм мэдэхгүй Амараагийн толгой тус газар нэг удаа цохиход Амараагийн толгойноос цус гараад Амараа толгойгоо бариад доошоо суучихсан... гэх мэдүүлэг,

Яллагдагч А.Амарын мөрдөн байцаалтанд өгсөн:...Эрболд ах энэ явдал болохоос 14 хоногийн өмнө 39 дүгээр сургуулийн урд талд байрлах дугуй засвар дээр дугуй хийлүүлээд байж байтал согтуу хүрч ирээд надаас архины мөнгө нэхсэн. ...Эрболд ах чиний унаж байгаа төмөр чинь машин юм уу гэж хэлээд гэртээ очихоор нь уур хүрээд араас нь хашаанд орж миний машины шилтэй адил талыг хагалчихсан юм...Эрболд ах гүйж ирээд гартаа байсан чулуугаар миний толгой руу цохихоор нь би толгойгоо бариад доошоо суусан... гэх мэдүүлэг,

Яллагдагч Х.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Амараа миний аксент машин биш, Эрболдын машин нь тэгээд машин юм уу гэж хэлээд хашаа руу нь ороод буруу талын хойд хаалганы шилийг нь гудамжинд байсан тоосгыг авч ороод хагалчихаад гараад ирсэн. .. Амарааг бариад авчихсан зууралдаж байгаад газар унагачихсан. Эрболд ах газраас чулуу аваад унасан байсан Амараа руу шидтэл толгойны дээд хэсгийг нь оночихсон. Тэгэхээр нь би ах хүн байж чулуугаар хүн цохилоо гэж хэлээд гараа нүүр орчим газар нь нэг удаа цоахисон чинь Эрболд ах ухаан алдаад уначихсан...гэх мэдүүлэг,

  • З.Эрбодын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгэхээр нь би гартаа байсан чулуугаар Амараагийн тогой руу нэг удаа цохитол Амараа доошоо сууж байсан. Тэгсэн Эрдэнэбаатар намайг хажуу талаас цохиж би газар унасан юм шиг байгаа юм...Энэ явдал болохоос 14 хоногийн өмнө байх 39 дүгээр сургуулийн урд талд байх дугуй засварын гаүзар хуурай дүү амар машиныхаа дугуйг янзлаад байж байхаар нь би Амарт жоохон тунирхаж гомдсондоо Амарын машины баруун талын хойд хаалганы шилийг нь хагалчихсан юм...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

            Шүүгдэгч З.Эрболд нь 2011 онд шийтгүүлсэн боловч тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй ялтайд тооцох хугацаа дууссан.

            Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж,  хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч Жалайр овогт Зэмүүний Эрболд, Хөхнүүд овогт Алтангийн Амар нарыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, Тугчин овогт Хуягбаатарын Эрдэнэбаатарыг иргэн З.Эрболдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч З.Эрболдод 2 жилийн, А.Амарт 1 жилийн, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбаатарт 2 жилийн хорих ял тус тус  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг  мөн хугацаагаар, шүүгдэгч А.Амарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар, З.Эрболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзаж тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ё.ЦОГТЗАНДАН