Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2017/00519

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 19 дүгээр байр, 21 тоотод оршин суух, ВГ75041902 регистрийн дугаартай, Хөх бүрд овогт Авирмэдийн Мядагмаагийн А.Нэргүйг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Мядагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Мядагмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянлиг сумын 5 дугаар багийн иргэн А.Нэргүй нь 2015 оны 02 сард манай дэлгүүрээс 4.000.000 төгрөгийн барааг зээлж авсан. Мөнгө өгөхгүй болохоор нь 2016 оны 07 сард шүүхэд хандаж А.Нэргүй нь 3.079.640 төгрөгийг өгөхөөр тохиролцож эвлэрсэн. Бидний эвлэрлийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 131/ШЗ2016/01846 дугаар захирамжаар баталгаажуулан улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. 2016 оны сүүл 2017 оны эхнээс А.Нэргүй нь Баянхонгор аймагт байхгүй, олдохгүй байна. Улаанбаатар хот руу явсан сурагтай байна гэх зэргээр шийдвэр гүйцэтгэгч олдохгүй байна гэж байх тул А.Нэргүйг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Мядагмаа нь А.Нэргүйг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэн шаарджээ.

А.Нэргүй нь А.Мядагмаагийн зээлийн нийт 3.079.640 төгрөгийг өгөхөөр тохиролцож шүүхийн шийдвэр гарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Улмаар А.Нэргүй нь дурдсан хугацаанд зээлийн нийт 3.079.640 төгрөгийг төлөөгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суух хаягтаа оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нэргүйг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныгудирдлага болгон   

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт бүртгэлтэй,  Боржигон овогт Адъяагийн Нэргүйг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Мядагмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Нэргүйг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчтэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ