| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0468/И |
| Дугаар | 131/ШШ2017/00521 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2017/00521
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Богд сум 6 дугаар багт оршин суух, ВН59122515 регистрийн дугаартай, Хүүлүү овогт Дамбаагийн Төмөрсүхийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Адъяахорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Төмөрсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Д.Төмөрсүх би 1978 оны 06 сарын 28-ны өдрөөс 1979 оны 06 сарын 17-ны өдрйг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Мал эмнэлгийн тасагт малын санитторч, 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1982 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0146 дугаар ангид цэргийн алба хаасан. 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр бригадад малын бага эмч, 1990 оны 02 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл тус нэгдлийн худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ? гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Адъяахорол шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Д.Төмөрсүх нь тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул архивын лавлагаа бусад баримтыг гаргуулсан. Би Д.Төмөрсүхтэй хамт ажиллаж байсны хувьд дээрх баримтуудыг цуглуулж бүрдүүлсэн. Өөрөө хөдөө мал малладаг тул хүрэлцэн ирээгүй юм. 1991, 1992 оны баримт байхгүй тул байгаа баримтын хүрээнд тогтоолгоход татгалзах зүйлгүй ..гэв.
Шүүх хуралдаанаар Д.Төмөрсүхийн 388598 дугаартай цэргийн батлах, Баянхонгор аймгийн Жинст сумын Намын үүрийн товчооны 1978 оны 07 сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоол, аттестат гэх баримт, Жинст сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Дөл нэгдлийн зөвлөлийн 1985 оны 11 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 50, 1984 оны 08, 1985 оны 43, 1986 оны 07, 1987 оны 15, 1988 оны 01 сарын 04-ний өдрийн протокол, 1989 оны 48 дугаар тогтоол, протокол, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Төмөрсүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Төмөрсүх нь 1978 оны 07 сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын мал эмнэлгийн тасгийн малын санитторчоор, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл Жинст сумын Дөл нэгдлийн 1-р бригадын малын бага эмчээр
1990 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болох нь 388598 дугаартай цэргийн батлах, Баянхонгор аймгийн Жинст сумын Намын үүрийн товчооны 1978 оны 07 сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоол, аттестат гэх баримт, Жинст сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, дөл нэгдлийн зөвлөлийн 1985 оны 11 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 50, 1984 оны 08, 1985 оны 43, 1986 оны 07, 1987 оны 15, 1988 оны 01 сарын 04-ний өдрийн протокол, 1989 оны 48 дугаар тогтоол, протокол, Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Д.Төмөрсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс 1991-1992 оны 02 сарын 20-ны өдөр хүртлэх хугацааны ажилласан байдал нь тогтоогдохгүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Д.Төмөрсүхийн хүсэлтийн заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хүүлүү овогт Дамбаагийн Төмөрсүхийн 1978 оны 07 сарын 08-ны өдрөөс 1979 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын мал эмнэлгийн тасгийн малын санитторчоор, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл Жинст сумын Дөл нэгдлийн 1-р бригадын малын бага эмчээр
1990 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд худгийн моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991-1992 оны 02 сарын 20-ны өдөр хүртлэх хугацааны ажилласан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Төмөрсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ