Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00522

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Өлзийт сум 4-р багт тоотод оршин суух, ВП67061407 регистрийн дугаартай,  Дугуй лам  овогт Цэрэнгийн Дэнсмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дэнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.Дэнсмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Дэнсмаа нь 1967 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн.       Одоо 50 настай. Хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлж архиваас лавлагаа авсан бөгөөд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний улсад ажиллаж байсан үе болох 1983 оны 07 сарын 07-ноос 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчин, сахиулаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн хугацаанд 4 удаа хүүхэд төрүүлж өсгөсөн болно гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Дэнсмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 684 дугаар архивын лавлагаа, Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 07 сарын 07-ны өдрийн 34 дүгээр, 1985 оны 07 сарын 02-ны өдрийн 28 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Дэнсмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Дэнсмаа нь 1983 оны 07 сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд хоньчин, 1985 оны 07 сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөн нэгдэлд сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 684 дугаар архивын лавлагаа, Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 07 сарын 07-ны өдрийн 34 дүгээр, 1985 оны 07 сарын 02-ны өдрийн 28 дугаар тушаалууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.Дэнсмаагийн хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дугуй лам овогт Цэрэнгийн Дэнсмаагийн  1983 оны 07 сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд хоньчин, 1985 оны 07 сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мөн нэгдэлд сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Дэнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ