Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 47

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолтой, *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ******* аймгийн сум дундын  шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт*******гийн Чулуунбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байх тус багийн иргэн А*******ийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн ******* нь Увс аймгийн Өмнөговь сумын сум дундын эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* гэх нэртэй газар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ургийн овогт*******гийн Чулуунбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсанаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т 3 /гурав/ жил, 5 / тав/ сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан ялыг тус тусад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгч *******аар 3 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийн хувьд ногдох 100 тооны эр ямаа битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/100 дугаартай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хохирогчид 17200000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******т ял оногдуулахдаа гэмт хэргийн зүйлчлэл буруу байхад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар буруу зүйлчлэлээр ял оногдуулсанд гомдолтой байна. Гэрчийн мэдүүлгээс харахад санаатайгаар амь хохирогчийг алсан байна. Иймд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад ажиллагааг сайтар хянаж нягтлан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна би буруутай гэдгээ ойлгож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээх үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: *******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ******* “ гэх нэртэй газарт байх тус багийн иргэн *******ийн гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас иргэн ******* нь Увс аймгийн Өмнөговь сумын Сум дундын эмнэлэгт эмчлэгдэж байгаад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан,

            Мөн ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ******* “ гэх нэртэй газар 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “ . . . санаатайгаар амь хохирогчийг алсан байхад буруу зүйл ангиар хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. . . . “ гэж давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Учир нь: *******ын үйлдсэн хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч Б.Батгэрэл, Ч.Өргөжих, Б.Отгонтунгалаг, , Ц.Хишгээ,   насанд хүрээгүй гэрч Ц.Отгон,шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай,  *******ийн цогцсонд шинжилгээ хийсэн “ . . . Б.Цэнд –Аюуш нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийн эрхтнүүд хурцаар үрэвсэж олон эрхтэний хурц дутагдалд орж нас барсан . . .” гэх  дүгнэлт мөн гийн гэрч болон хохирогчоор өгсөн,  гэрч Ц.Хишгээ нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 364 дугаартай, гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Шинжээч эмч Б.Цэндхүү нь  . . . “ Ам хохирогч *******ийн биед эмнэлгийн түргэн тусламжийг цаг, хугацаа алдалгүй яаралтай үзүүлсэн тохиолдолд аврагдах боломж байсан. . . “ гэж мэдүүлсэн / 1-р хх-н 97-98 / байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            *******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм бурууд тохирсон, шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ын давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлэцэх хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3.Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                              М.НЯМБАЯР

                                                             Б.ДАМБА