| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00810/и |
| Дугаар | 00865 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00865
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух, Боржигон овогт Мягмаржавын Мөнхбаатар /РХ78062418/-т холбогдох
80.483 /наян мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00810/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Мөнхбаатар нь Жи Мобайл ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 97113388 дугаарын хэрэглэгч болсон. М.Мөнхбаатар нь одоогийн байдлаар манай компанид 2015 оны 05 дугаар сарын ярианы төлбөр 53,305 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын ярианы төлбөр 50.349 төгрөг, нийт 103,655 төгрөгийн хэрэглээний өртэй байна.
Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.
Иймд М.Мөнхбаатарын ярианы төлбөр 103,655 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50,000 төгрөгийг хасч тооцон 53,655 төгрөг, алданги 26,827 төгрөг, нийт 80.483 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үүгэжээ.
Хариуцагч М.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 97113388 дугаарын төлбөр болох 83.500 төгрөгийг 9 сарын 15-ны өдрийн дотор төлж Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хохиролгүй болгож өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М.Мөнхбаатарт холбогдуулан 80.483 /наян мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнхбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 80.483 /наян мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхбаатараас 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 80.483 /наян мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мөнхбаатар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхбаатараас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН