Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00866

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 21-04 тоотод оршин суух, Өндөр нөр овогт Чулуунбаатарын Одсайхан /РГ80102812/-д холбогдох

69.583 /жаран есөн мянга таван зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00819/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Одсайхан нь Жи Мобайл ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 97000900 дугаарын хэрэглэгч болсон.

Ч.Одсайхан нь одоогийн байдлаар манай компанид 2015 оны 02 дугаар сарын ярианы төлбөр 26,429 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 23,320 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын ярианы төлбөр 23,320 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын ярианы төлбөр 23,320 төгрөг, нийт 96,389 төгрөгийн хэрэглээний өртэй байна.

Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.

Иймд Ч.Одсайханы ярианы төлбөр 96.389 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50,000 төгрөгийг хасч тооцон 46.389 төгрөг, алданги 23.194 төгрөг, нийт 69.583 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Одсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани Ч.Одсайханаас ярианы төлбөр 69.583 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ч.Одсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 69.583 төгрөгийг бүрэн төлж барагдуулхаар хүлээн зөвшөрсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ч.Одсайханы холбогдуулан 69.583 /жаран есөн мянга таван зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Одсайхан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 69.583 /жаран есөн мянга таван зуун наян гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Одсайханаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 69.583 /жаран есөн мянга таван зуун наян гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Одсайхан төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Одсайханаас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН