| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0883/и |
| Дугаар | 00883 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 00883
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “Б” овогт Э.В, “Б” овогт А.Ү. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин “Б” овогт В.Э /, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү “Б” овогт В.Д. нарыг эх А.Ү асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин В.И, хүү В.Днарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Э.В сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Э.В Үүнд: 1/ Пад трактор 5 сая төгрөг, 2/ Зуслангийн 4х4 хэмжээтэй байшин 1 сая төгрөг, 3/ Өвөлжөөний хашаа 2 сая төгрөг, 4/ Сумын төв 3-6-15 тоотод байрлах 3 тал хашаа 1 сая төгрөг, 5/ Мустанг маркийн хятад мотоцикл 1.600.000 төгрөг, 6/ Үнээ 11 толгой нэг бүрийн үнэ 300.000 төгрөг буюу 3.300.000 төгрөг, 7/ Бяруу 8 толгой нэг бүрийн үнэ 200.000 төгрөг буюу 1.600.000 төгрөг, 8/ Бух нэг 500.000 төгрөг, 9/ Тугал 4 толгой нэг бүрийн 100.000 төгрөг буюу 400.000 төгрөг, 10/ Хургатай хонь 2 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг буюу 100.000 төгрөг, 11/ Төлөг 1 ширхэг 40.000 төгрөг, 12/ Ямаа 4 толгой нэг бүрийн үнэ 40.000 төгрөг буюу 160.000 төгрөг, 13/ Ишигтэй ямаа 10 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг буюу 500.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулан нэхэмжлэгч А.Ү, насанд хүрээгүй охин В.И, хүү В.Д нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Э.В өмчлөлд Үүнд: 1/ Давхар бүрээстэй 5 ханатай иж бүрэн гэр буюу 2 сая төгрөг, 2/ Хаваржааны хашаа 2 сая төгрөг, 3/ Азарга 1 ширхэг буюу 500.000 төгрөг, 4/ Морь 3 толгой нэг бүрийн үнэ 500.000 төгрөг буюу 1.500.000 төгрөг, 5/ Гүү 4 толгой нэг бүрийн үнэ 400.000 төгрөг буюу 1.200.000 төгрөг, 6/ Даага 2 толгой нэг бүрийн үнэ 200.000 төгрөг буюу 400.000 төгрөг, 7/ Шүдлэн 2 толгой нэг бүрийн үнэ 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, 8/ Шинэ төл унага 2 толгой нэг бүрийн үнэ 100.000 төгрөг буюу 200.000 төгрөг, 9/ Сүүний чиглэлийн үнээ 2 толгой нэг бүрийн үнэ 1.500.000 төгрөг буюу 3.000.000 төгрөг, 10/ Хургатай хонь 2 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг буюу 100.000 төгрөг, 11/ Ишигтэй ямаа 6 толгой нэг бүрийн үнэ 50.000 төгрөг буюу 300.000 төгрөгийн эд хөрөнгө, малыг үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423.750 /дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.В улсын тэмдэгтийн хураамжинд 362.212 /гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөг, улсын орлогоос буцаан 61.538 /жаран нэгэн мянга таван зуун гучин найман/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ү-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ