Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/534

 

  2022        04         07                                  2022/ШЦТ/534

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

иргэний хариуцагч Н.О,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мт холбогдох эрүүгийн 1902 00818 0163 дугаартай 10 хавтас бүхий хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдаа үйлдвэрийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол 416 дугаар байрны 224 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.М

Холбогдсон хэргийн талаар:

         О.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын 3.9 дэх хэсэгт “Хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргана”, 3.10 дахь хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд биечлэн оролцож нөхөр Б.Энхтөрийн төрсөн дүүгийн нөхөр Н.Оын эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-ий урьдчилан мэдсэн атлаа, төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцэгдэж байхад татгалзах саналаа илэрхийлэлгүй, 2016  оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2016/3-50 дугаартай зээлийн гэрээг, 2016/б-50 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө зарцуулах тухай А/22 дугаартай тушаал гарган 400.000.000 төгрөгийн зээлд хамруулан “Ийстерн агро” ХХК-д давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заанаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч О.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирол төлбөр болох нийт 407.000.000 төгрөгөөс 87.000.000 төгрөг төлсөн. Манай компани зээлийн санхүүжилтээр хөлдөөсөн төмсний үйлдвэр байгуулсан. компани 2 жил үйл ажиллагаа явуулсан. Ковидын улмаас одоо үйл ажиллагаа бүрэн зогссон. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахад О.М нөлөөлөөгүй. Би төслийн хурлаар орж 400.000.000 төгрөгийн санхүүжилтийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан гэв. Би О.Мт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төсөлд оролцох талаар хэлж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сан нь хохирол болох 300.000.000 төгрөгт дүйцүүлэн үйлдвэрийг шилжүүлж авахаар тохирч гэрээ байгуулсан. Үйлдвэрийг шилжүүлж авах шийдвэр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хурлаас гарсан” гэх мэдүүлэг,

О.Мийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Намайг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байх хугацаанд Н.О нь бизнес эрхэлдэг, чипсний үйлдвэр байгуулахаар хөнгөлөлтэй зээлийг авах гэж байгаа, миний зүгээс сангийн захирлаар ажиллаж байгаа учраас нэг айлын хүргэн бэрүүд гэдэг утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй болох байх, чиний төслийн шалгаруулалт дээр ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй гэдгээ хэлж байсан, тэгтэл Н.О хэлэхдээ би хуулийг нь судалж үзсэн, цусан төрлийн хамаатан саднаас бусад нь ашиг сонирхлын зөрчилтэй хамаарал бүхий этгээд биш, би бас хуульчаас зөвлөгөө авсан, тийм болохоор чамд энэ тал дээр айж эмээх зүйл байхгүй, тэгээд ч би 15 жил бизнес эрхэлж байгаа хүн, чиний хийж байгаа ажил, албан тушаалаас шалтгаалан боломжоо алдах яаж юм вэ гэж яриад би төслөө танай руу өгч байна шүү гэдгийг хэлж байсан. Анхан шатны шалгаруулалт дээр хэн нэгэнд хэлж ярьж нөлөөлсөн зүйл байхгүй, ингээд хурлаар орсон байсан, би хурал дээр миний баз хүргэний төсөл явж байгаа шүү гэдгийг хэлээгүй, тэгээд л Оргилын төсөл  дэмжигдээд явсан, ингээд шалгаруулалт болоод гэрээ хийгдсэний дараа Авлигатай тэмцэх газраас сургалт болоод тухайн сургалтаас харахад надад зөрчилтэй гэж харагдахаар байсан” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 163 дугаар тал/,

Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол /1 дэх хавтаст хэргийн 2-3 дугаар тал/,

“Төгс шим” ХХК, “Блюскай стар” ХХК, “Алтай трэвел бюро” ХХК, “Кореаса са” ХХК-уудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 126-130 дугаар тал/,

“Блюскай стар” ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргаж өгсөн төслийн баримт бичигт “Блю Скай стар” ХХК нь 2.000.000.000 төгрөгийн зээл авах зорилгоор “эрчимжсэн аж ахуйн цогцолбор байгуулах” нэртэй төсөл бичиж ХХААХҮЯ-ны ЖДҮХС-нд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн. Тус сангийн мэргэжилтэн Б.Одгариг хүлээн авч судлан төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулсан байна. “Блю Скай стар” ХХК нь нийт төслийн санхүүжилтээ 2.849.000.000 төгрөгөөр тооцоолсон байна. Төсөл сонгон шалгууруулах хорооны хурлаар “Блю Скай стар” ХХК-д 2.000.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

“Буйр лэйк тур” ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргаж өгсөн төслийн баримт бичигт “Буйр Лэйк тур” ХХК нь 2.000.000.000 төгрөгийн зээл авах зорилгоор “Улаан буудай боловсруулах гурилын үйлдвэрийн” төсөл бичиж ХХААХҮЯ-ны ЖДҮХС нд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн. Тус төслийг сангийн мэргэжилтэн Б.Одгариг хүлээн авч судлан төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулсан байна. Буйр Лэйк тур ХХК-нд 2.000.000.000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09/4173 дугаартай “Буйр лек тур” ХХК /6118631/, “Рояал кроун” ХХК /5598567/, “Кореасан са” ХХК /518846/, “Төгс шим” ХХК /6122671/-иудын холбогдох мэдээллийг шүүж үзэхэд эдгээр компаниуд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2011-2015 оны, аж үйлдвэрийн яамны 2015-2016 оны болон тус яам 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл мэдээллийн санд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэгдээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Хэрэг бүртгэлийн 190200835 дугаартай хэрэгт үзлэг хийх явцад хуулбарлан авсан “Рояал кроун”ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Гэрч П.Сэргэлэнгийн “Би ийм компаниудын талаар мэдэхгүй. Би ЖДҮХ сангаас зээл олгох үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, сангийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нараас л зээлийн материалыг судалж боломжтой, шалгарсан гэсэн төслийн нэрсийг зээлийн хороогоор хуралдаад шийдвэрлэсэн над дээр оруулж ирж танилцуулаад тэгээд би тушаал гаргадаг байсан. Би тушаал гаргахаасаа өмнө найдвартай биз барьцаа хөрөнгө хангалттай биз эргэн төлөлт боломжийн биз гээд асуудаг байсан. Зээлийн хорооны бүрэлдэхүүнд сайд ордоггүй. Зээлийн хороог сайдын шийдвэрээр байгуулдаг санагдаад байна. Зээлийн хороонд тухайн үед яамны газрын дарга нар байсан санагдаад байна. Зарим тохиолдолд Мөнгөнцэцэг өөрөө дагалдах бичгийн хамт барьж орж ирж л байсан. Яг тэр төсөл гээд хэлж санахгүй байна. Би өдөрт 300-400 гарын үсэг зурдаг байсан гэхдээ бүгдийг нь хуулийн хэлтсээр оруулж хянуулдаг байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Гэрч Т.Наранчимэгийн “Би Рояал кроун ХХК-ийг мэднэ. Энэ компанийг 2011 онд би үүсгэн байгуулж байсан. Рояал кроун ХХК нь 2016 онд ЖДҮХС-гаас хуурай сүүний үйлдвэр эрхлэх чиглэлээр 2 тэрбум төгрөгийн зээл авсан. 3 жилийн өмнө зээл авсан болохоор төслийн нэрийг андуурсан байхыг үгүйсгэхгүй байна. Төслийг Оюунтуяа удирдаж чиглүүлж бичсэн байгаа. Нөхөр Х.Бат-Эрдэнээс дэмжиж барьцаа хөрөнгө гаргасан. Барьцаа хөрөнгийн байршилийн талаар сайн санахгүй” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Гэрч С.Баттулгын “Миний нэр дээр 3 аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан. “Кореасан са” ХХК, “Эс пи петролюм” ХХК, “Мэнэн ойл” ХХК-ийг 2 жилийн өмнө үүсгэн байгуулж байсан. “Кореасан са” ХХК-ийн нэр дээр 2016 оны 12 сард 2 тэрбум төгрөгийн  зээлийг Эрчимжсэн газар тариалан өргөтгөх төсөл хэрэгжүүлэхээр зээл авч байсан. Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Бест агра ленд ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан тус суманд 2000га газарт авсан зээлээ хөрөнгө  оруулсан юм. ...би зээлсэн 2 тэрбум төгрөгийг Х.Батбаасан бэлнээр өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

Гэрч С.Пүрэвсүрэнгийн “Рояал Кроун” ХХК, “ Төгс шим” ХХК, “Буйр Лейк Тур” ХХК, “Блюскай стар” ХХК, “Коресан са” ХХК-иудыг мэдэж байна гэхдээ эдгээрээс “Буйр Лейк Тур” ХХК-ийг сайн мэдэж байна. Энэ нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн захирлууд болох Ө.Уранчимэг, Б.Туул, П.Солонго, З.Гантулга, Ц.Урантөгс, Б.Баярмаа, Э.Ганчимэг Баттулга нар бүгд Алтай ХХК-ийн ажилтан нар байгаа юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд ХААХҮЯ-ны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангааас зээл авсныг бол мэдэж байна. Зээл 2016 оны 12 сард орж ирсэн. Хэдний өдрийн сайн санахгүй байна. Буйр лейк тур ХХК-ийн ЖҮДХ сангаас авсан 2 тэрбум төгрөгийн зээлээс Дорнод аймгийн Халх голын буйр нуурын эрэгт жуулчны бааз барьж байгуулсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80 дугаар тал/,

Гэрч Б.Одгаригийн “Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийн материалын бүрдэлтийг хангасан эсэхийг судалж удирдах албан тушаалтнууд болох сангийн захирал, дэд захирал, зээл төслийн хэлтсийн дарга нарт танилцуулдаг. Үүний дараа төсөл сонгон шалгаруулах комисс төслийг үзээд зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Дэмжигдсэн аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалтыг сайдын тушаалаар баталдаг.Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан түр журмын, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг хангаагүй байхад зээл олгогдсон асуудал байдаг. Зээл олгох асуудлыг төсөл сонгон шалгаруулах хороо шийдвэрлэдэг. Мэргэжилтэн төслийг судлаад дээрх журмыг заалтыг хангаагүй байна гэж танилцуулсан ч гэсэн журмыг зөрчөөд төсөл сонгон шалгаруулах хороогоор зээл авсан тохиолдол байдаг. Миний хувьд журам зөрчиж зээл олгосон байсан иргэн, аж ахуйн нэгжийг тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 82 дугаар тал/,

Гэрч Ш.Төрболдын “Миний бие 2012 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам”-ны харьяа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн зээлийн батлан даалтын мэргэжилтнээр ажиллаж байсан. Миний ажпын чиг үүрэг бол зээлийн давхар батлан даалтын журмыг батлуулах, түүнтэй холбоотой тухайн журмыг боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Тухайн үед мөрдөгдөж байгаа төсөл сонгон шалгаруулах журамд заасан төслийн бүрдэл материал, төслийн шалгуур үзүүлэлтийг үндэслэн төслийг хянаж үзээд зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн үед Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 138 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийн материалын судалгааг хийдэг байсан. Намайг “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам”-ны харьяа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн зээлийн батлан даалтын мэргэжилтнээр ажиллаж байх үед иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийн материалыг тухайн хуваарилагдсан мэргэжилтнүүд судлаад, дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэх, төслийн материал зээл авах нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг үзээд төсөл сонгон шалгаруулах комисс руу шилжүүлдэг. Төсөл сонгон шалгаруулах комисс тухайн төслүүд дээр хурал хийж ямар иргэн, аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулж зээл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн комиссийн шийдвэрийг үндэслэн “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд”-ын тушаал гарч зээл олгох асуудал баталгаажиж зээл олгогддог байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 84 дүгээр тал/,

Гэрч Б.Учралбаярын “Тухайн үед буюу 2016 онд “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК-ниудын зээлийн төслийн материалуудыг судалсан мэргэжилтнүүд бүгд ажлаас чөлөөлөгдсөн болохоор зээл авснаас хойш дээрх аж ахуйн нэгжүүд нь авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нь мэдэхгүй. “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-ийн архивийн материалд дээрх 5 аж ахуйн нэгжийн төслийн үйл ажиллагаатай холбоотой хийсэн шалгалтын талаарх тэмдэглэл байгаагүй. Тийм болохоор дээрх 5 аж ахуйн төслийн үйл ажиллагаа зориулалтын дагуу явагдсан эсэхэд хяналт шалгалт хийгдээгүй гэж ойлгож байгаа. Зээлийн эргэн төлөлтийн хувьд “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК-ниуд нь бүгд зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн учир иргэний журмаар шүүхэд хандсан байгаа. “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК-ниуд зээлийн барьцаа хөрөнгө барьцаалсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 87 дугаар тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/328 дугаартай албан бичгээр ирүүлсэн Төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, бодлогын зээлээр санхүүжүүлэхээр шалгарсан төслийн жагсаалт /3 дахь хавтаст хэргийн 181-214 дүгээр тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/328 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-62 дугаартай тушаал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” №22 дугаартай тушаал, хавсралт /3 дахь хавтаст хэргийн 215-218 дугаар тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж О.М, П.Довчинсамбуу нар нь “Кореасан са" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баттулга, “Блюскай стар” ХХК-ийн ерөнхий захирал Б.Баярмаа, “Буйр лэйк тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Солонго, “Төгс шим” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Уранчимэг, “Рояал кроун” ХХК-ийн ерөнхий захирал Т.Наранчимэг, Ийстерн агро ХХК-ийн захирал Н.О нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /3 дахь хавтаст хэргийн 219-25 дугаар тал, 4 дэх хавтаст хэргийн 1-59 дүгээр тал, 8 дугаар хавтаст хэргийн 24-34 дүгээр тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/554 дугаартай албан бичгээр ирүүлсэн дотоод аудитын тайлан /4 дэх хавтаст хэргийн 168-195 дугаар тал/,

“Ийстерн агро” ХХК-ийн төслийн баримт бичиг нь Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын 4.8 дугаар зүйлийн 4.8.3, 4.8.4, 4.8.6, 4.8.7, 4.8.9 дэх заалтуудыг зөрчсөнийг нотолсон үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 82-146 дугаар хуудас/,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09/3675 дугаартай “2011 оны 10 дугаар сарын 24-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх манайд байгаа мэдээллийн санд шалгаж үзэхэд 5649498 регистрийн дугаартай “Ийстерн агро” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 150 тал/,

“Ийстерн агро” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын өртэй байсныг нотолсон Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 158-159 дүгээр тал/,

“Ийстерн агро" ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн ертэй байсныг нотолсон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 162-163 дугаар тал/,

“Ийстерн агро” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5 дахь хавтаст хэргийн 197 дугаар тал/,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/1724 дугаартай “Блью Скай стар” ХХК, “Буйр лейк” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК-иудын холбогдох материалыг хүргүүлэв” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 98-121 дүгээр тал/,

Мөрдөгчийн баримт бичигт, үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 6 дугаар 23-ны өдрийн 1/1195 дугаартай “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 онд хөнгөлөлтэй зээлийн санхүүжилт авсан 5 аж ахуйн нэгжийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулгыг хүргүүлэв” гэх албан бичиг /7 дахь хавтаст хэргийн 161-174 тал/,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 онд санхүүжилт олгосон аж ахуй нэгжийн жагсаалт /3 дахь хавтаст хэргийн 91-103 тал/,

“Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны 2016 оны бодлогын зээлийн хурлын хуралдааны тэмдэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хурлын тэмдэглэлийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 104-108, 109-125 тал/,

 Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой баримтууд /3 дахь хавтаст хэргийн 178- 250, 4-р хавтаст хэргийн 1-72 тал/,

Төслийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, баримтууд /5 дахь хавтаст хэргийн 82- 90 тал/,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019-10-30 09/4173 тоот албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 18 тал/,

            Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн холбогдох дүрэм, журам /3 дахь хавтаст хэргийн 126-144 тал/,       

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 138 дугаартай тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам” /7 дахь хавтаст хэргийн 36-45 тал/,

Гэрч Б.Цогтбаярын “Ийстерн агро” ХХК-иас ирүүлсэн төслийн материал нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн түр журмын 1 дүгээр хавсралтын 4.8 дугаар зүйлийн 4.8.9 дэх хэсэгт заасан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт байхгүй байхад зээл төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар төслийн материалыг хэлэлцэн зээл олгосон нь тогтоол, журам зөрчинө” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 3-6 дугаар тал/,

Гэрч Э.Золбаярын “2016 оны 12 дугаар сард 50 гаран төсөл судалсан. Үүнээс хэд нь дэмжигдсэн, санхүүжилт авсан талаар мэдэхгүй байна. Төсөл судлахдаа Засгийн газрын 138 дугаар түр журамд заасны дагуу судалдаг байсан. Төсөлд бичиг баримтын бүрдэл аж ахуйн нэгжийн гэрчилгээ, барьцаа хөрөнгө, төсөл хэрэгжүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрт өртэй эсэх зэрэг лавлагаа тодорхойлолтууд, эргэн төлөлтийн хуваарь зэргийн бүрдүүлбэрийг харж чеклээд оноо өгч дүгнэж байсан. Эдийн засгийн тооцоолол зөв хийгдсэн болон бодитой зэргийг шалгадаг байсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 7- 9 дүгээр тал/,

Гэрч С.Жавхлантөгсийн “Төсөл сонгон шалгаруулах хорооноос зээл олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт гарна. Энэ нэрсийн дагуу үнэлгээний комисс гарч барьцаа хөрөнгийг газар дээр нь очиж үнэлдэг. Барьцаа хөрөнгийн үнэлгээний дараа барьцаа хөрөнгөөс шалтгаалж хэд хэдэн төгрөгийн зээл олгох эцсийн шийдвэр гарна. Эцсийн шийдвэр гарсны дараа зээл, барьцааны гэрээг байгуулах ажилд нэр орсон мэргэжилтнүүд зээл, барьцааны гэрээг компьютер дээр бичээд хэвлэж гаргаад зээлдэгч нар болон өөрөө гарын үсэг зураад гэрээ хийх шатанд бүрдүүлсэн бичиг баримтуудын хамтаар хавтаслаад Тамгын хэлтэст өгдөг. Тамгын хэлтсээс тухайн бичигдсэн зээл, барьцааны гэрээ, бүрдсэн баримтуудыг хянаад Зээл төслийн албаны дарга Довчинсамбуу, Захиргаа эрх зүйн албаны дарга Ш.Сугар нар гарын үсэг зураад эцэст Сангийн захирал тухайн үед О.М зурж гэрээг нотариатаар батлагдаад хүчин төгөлдөр болдог” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Гэрч Ш.Сугарын “Төсөл сонгон шалгаруулах хорооноос хурлын шийдвэр гарсны дараа иргэн, аж ахуйн нэгжүүдтэй зээлийн болон барьцаа хөрөнгийн гэрээ байгуулахад гэрээний бичилтүүдийг би өөрөө болон зээл төслийн 3 мэргэжилтэнтэй хамтарч хийдэг. Гэрээний бичилтийг бичээд мэргэжилтэн болон зээлдэгч гарын үсэг зурсны дараа Довчинсамбуу бид 2 гарын үсэг зураад сүүлд нь сангийн захирал Мөнгөнцэцэг гарын үсэг зурдаг” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

    Гэрч П.Довчинсамбуугийн “1997-2001 онд Газарчин дээд сургуулийн Аялал жуулчлалын удирдлага мэргэжлээр төгсөөд Нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлдэг “СМА” ХХК-д менежер 2001- 2004 он хүртэл ажиллаад, 2004-2010 онд хувиараа Конконг хот руу явж гар утасны худалдаа эрхэлдэг байсан. 2010 онд СМА ХХК-иас дуудсан тулд буцаж ажилд орсон. Энэ компанийн охин компани болох газар тариалан, жуулчлалын чиглэлтэй Хонгор Агро Булган ХХК-д менежер хийсэн. 2011 онд Миротик гэх мэдээллийн технологийн компанид үй ажиллагаа эрхэлсэн захирлаар ажидлаж байгаад 2012 онд Санхүү эдийн дээд сургуулийн магистрийн ангид орж 2014 төгсөөд, 2016 оны 10 сарын 20-ны үед ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн Зээл төслийн албаны даргаар ажилд орсон. Сангийн захирлаар Мөнгөнцэцэг байсан. Энэ ажлаас 2018 оны 1 дүгээр сард энэ ажпаас гарсан. 2016 оны 12 дугаар сард Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын бүрэлдэхүүнд орсон. Энэ хурлаар 200 гаран ч билүү 400 орчим билүү төслийн материал хуралд орж хэлэлцэгдээд 212 төсөлд санхүүжилт олгох боломжтой гэж хурлаас шийдвэр гарсан. Би дээрх тоонуудыг нарийн сайн санахгүй байгаа тул барагцаагаар хэлж байгаа. Энэ 212 төслөөс яг хэд нь санхүүжилт авсан талаар санахгүй байна. Сангаас дээд талд нь 2 тэрбум төгрөг олгох журамтай байсан. Энэ журмын дагуу олгосон. Энэ 5 төсөл хэрэгжих боломжтой гэж үзсэн” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 15 дахь тал/,

Гэрч М.Дондогдоржийн “Мэргэжилтэн нараас эхний шалгуураар тэнцсэн, тэнцээгүй гэсэн 2 жагсаалтыг оруулж ирсэн. Үүнээс тэнцээгүй иргэн аж ахуйн нэгжүүд хэрхэн тэнцээгүй талаар ерөнхий байдлаар ярьж танилцуулдаг. Тэнцсэн гэсэн үзүүлэлтэд багтсан иргэн аж ахуй нэгжийг авсан онооны дэс дарааллаар дээрээс өндөр оноо авсан байдлаар болон салбараар ангилж нэг бүрчлэн танилцуулсан. 212 төсөлд санхүүжилт олгох боломжтой гэдэг байдлаар ярьсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 20-22 дугаар тал/,

Гэрч Д.Насанжаргалын “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээрээ төслүүдийг шалгаад үнэлгээ нь өгөгдсөн байсан. Нийт хүлээн авсан төслөөс шалгарах боломжтой гэсэн төслүүдийг төсөл сонгон шалгаруулах хорооны хурал дээр хэлэлцэж байсан. Салбар, салбар, чиглэл, чиглэлээр нь танилцуулж байсан. Санхүүжилт хүссэн тоо хэмжээг, онцлог шинж, ажлын байр бий болгох талаар танилцуулж байсан ... сангаас ирсэн материал, үнэлгээ өгөгдсөн талаар танилцуулж байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 23-26 дугаар тал/,

Гэрч Б.Батцэцэгийн “тухайн үед сангийн Зээл төслийн албаны дарга Д.Довчинсамбуу нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх урьдчилан мэдүүлгийг хэвлэмэл маягтыг хорооны гишүүдэд тараан өгч бөглүүлж авч байсан ... төсөл сонгон шалгаруулах хорооны хурал нь яамны байрны хурлын зааланд болсон. Төслүүд сан дээр анхны үнэлгээ хийгдсэн байсан. Анхны үнэлгээ дээр эдийн засгийн тооцоолол, бичиг баримтын бүрдэл зэргийг шалгасан байдаг юм байна лээ. Энэ хурал дээр 3-н ангилалтай төсөл танилцуулагдсан. 1 дүгээрт журмын дагуу шаардлага хангасан, 2 дугаарт бичиг баримтын бүрдэл дутуу, 3 дугаарт шаардлага хангахгүй гэсэн байдлаар танилцуулагдсан. ...энэ хурал дээр шаардлага хангасан гэсэн төслүүдийг нэр, иргэн аж ахуй нэгжийн нэрийг слайд дээр гаргаад санхүүжилтийн хэмжээ, шинэ ажлын байр бий болгох, болон төслийн онцлог шинжүүд зэргийг танилцуулаад байсан. Довчинсамбуу танилцуулж байсан шиг санаж байна ...212 төслийг бүгдийг үзээгүй болохоор бүгд шаардлага хангасан гэдгийг мэдэхгүй. Хорооны хурлын явцад өрөөнд байсан төслүүдээс нэлээд хэдэн төслийг сонгон үзэхэд бичиг баримтын бүрдэл бүрэн байсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 27-31 дүгээр тал/,

Гэрч Н.Оын “Ийстерн агро ХХК-ий 2010 оны 5 дугаар сард үүсгэн байгуулсан байсан. 2016 онд Ийстерн агро ХХК-ийн нэрээр төмс боловсруулах үйлдвэр төслийг боловсруулж 400 сая төгрөгийн зээл авсан ... 2016 оны 12 дугаар сард сангийн захирлаар нь Мөнгөнцэцэг ажиллаж байсан Мөнгөнцэцэг бид 2 нэг айлын хүргэн, бэрүүд ... санд төслийн материалаа өгсөн талаар Мөнгөнцэцэг мэдэгдэж байсан ... энэ тухайгаа гэр бүлийн хүрээнд ярилцахад Мөнгөнцэцэг хэлэхдээ намайг энд ажиллаж байхад чи зээл авах гэж байгаа чинь бид хоёрыг хамааралтай этгээдэд орчих юм биш үү гээд цаагуураа татгалзаж байгаа утга санааг хэлж байсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 32-35 дугаар тал/,

Гэрч Х.Бат-Эрдэнийн “Дээрх 5 төсөл хөтөлбөрүүдээс амжилттай хэрэгжиж байгаа нь Буйр лэйк тур ХХК-ийн төсөл байна. Энэ төсөл нь Дорнод аймгийн Халх гол сум, Буйр нуурын эрэг дээр байрладаг аялал жуулчлалын бааз байгаа. Нийтдээ 5 тэрбум гаран төгрөгөөр боссон жуулчны бааз байгаа юм. Одоо авсан зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөд л явж байгаа, жуулчид их ирээд байвал зээлийг энэ ондоо төлөөд дуусгах байх гэж бодож байна. Өмнөх мэдүүлэгтээ мөн хэлсэн эхнэр Т.Наранчимэгийн нэр дээр үүсгэн байгуулсан Рояал кроун ХХК-ийн нэрээр авсан зээлийг хэрэгжүүлэхийг нь болиулаад том төсөл нь явагдаж байгаа учраас давхацсан жижиг төсөлд хөрөнгө зарцуулаад хэрэггүй гэдгийг нь хэлээд тухайн төслөөр орж ирсэн 2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг энэ ондоо багтааж төлж дуусга гэдэг үүрэг чиглэлийг өгсөн байгаа, тэр хэрээр ч сайн ажиллаж байгаа байх гэж бодож байна. Ерөнхийдөө энэ 2020 ондоо дээрх 5 хуулийн этгээдийн нэр дээр авсан нийт 10 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төлөгдөж дуусах байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,

          Гэрч Х.Баярмаагийн “Би өөрөө Блью скай стар ХХК-ийг 2014-2015 онд үүсгэн байгуулсан шиг санагдаж байна ... зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар цахилгаан станцын ойролцоо байдаг “Алтай констракшн” ХХК-ийн Блью Скай стар ХХК-ийн нэр дээр байгаа блокны үйлдвэр, зуурмагийн үеэл, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын музейн ойролцоо байрлах 2 өрөө орон сууц зэргийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор төлбөрт өгч болж байна ... төслөө бүрэн гүйцэт хэрэгжүүлж ашиг олж чадаагүйн улмаас хугацаандаа төлөлт хийгээгүй нь үнэн. Би нэгэнт л өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийн нэр дээр зээлийг авсан болохоор өөрөө төлнө” гэх мэдүүлэг /7 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар тал/,

Иргэний хариуцагч Н.Оын “Миний бие “Ийстерн агро” ХХК-г анх 2009 онд гадаад, дотоод худалдаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр анх үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байна. 2017 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авахаас өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тоног төхөөрөмжийн сан, үрийн сан, малын төсөл дээр зохиомол хээлтүүлгийн сан зэргүүдээс зээл авч үйл ажиллагаа явуулж байсан, одоо ч гэсэн мал аж ахуйн үйл ажиллагаагаа миний өөрийн үүсгэн байгуулсан Ийстерн Фарм, Ийстерн Фүүдс, Ийстерн Эко Фарм нэртэй хуулийн этгээдүүдийн нэр дээр явуулж байна. Харин миний баз буюу эхнэр Б.Апимаагийн төрсөн ахынх нь эхнэр О.Мийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэдэг зүйлийг мэддэггүй байхад нь би дээрх зээлүүдийг авахаар энэ сан нь юу юм бэ гэдгийг судлаад мэдсэн л байсан зүйл. Тийм ч учраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгож байна гэдгийг О.Мээс ч мэдээгүй, би өөрөө л мэдэж авсан. Над шиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүн бол тэр хавиар л явж байхад мэдэгдэнэ шүү дээ. 2016 оны 12 дугаар сард шиг санагдаж байна Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгож байгааг олж мэдээд өөрийнхөө компаний нягтлан Отгонбаяртай хамт сууж байгаад зээлэнд зориулсан төслөө өгөхийн тулд материалаа бүрдүүлсэн, одоогийн хэрэгжиж буй төсөл нь 400 сая төгрөгийн төсөл биш байсан гэхдээ 400 сая гэж бичиж өгдөг нь ямар учиртай юм бэ гэхээр үүнээс эхээр хөнгөлөлттэй зээл авъяа гэхээр барьцаа хөрөнгийн үнэлгээг доош оруулах учраас 400 сая төгрөг байвал болох юм байна гэдэг үүднээс л бууруулж бичиж өгсөн юм. Ингээд төсөл маань шалгарлаа гэдгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдэгдээд санхүүжилтээ авсан. Авсан санхүүжилтээр буюу 400 сая төгрөгөөр БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авч, гаалиар оруулж ирээд, угсарсан. Одоо үйлдвэр эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд гаргачихсан худалдан борлуулж байгаа ба Поммес потэто чипс нэртэйгээр худалдаалагдаж байгаа. Би энэ зээлийг гаргуулан авахад О.М надад тусалж дэмжсэн асуудал огт байхгүй, тэгээд ч зээлийн материалаа өгөөд Мөнгөнцэцэгтэй уулзалдахад Мөнгөнцэцэг дургүйцээд болохгүй ээ, чи бид 2 чинь хамаарал бүхий этгээд юм биш үү хэл аманд орно шүү дээ гэж хэлэхээр нь би хуулиас харахад хамаарал бүхий этгээд гэдэгт ч хамаарахгүй, нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт ч хамаарахгүй юм байна шүү гэдгийг Мөнгөнцэцэгт хэлж байсан. Гэтэл Мөнгөнцэцэг нь надад хэдэн хоногийн өмнө утсаар ярьж хэлэхдээ чамайг зээл авснаас болоод яллагдагчаар татагдаад байна гэдгийг хэлж байсан. Энэ асуудалд Мөнгөнцэцэг ямар нэгэн байдлаар огт оролцоогүй ээ, зээлийн материалаа өгөөд л судлуулаад зээл гарч байсан юм” гэх мэдүүлэг 77-78 дугаар тал/,

Гэрч Х.Бат-Эрдэнийн “Манай эхнэр Наранчимэгийн нэр дээр байж байгаад манай компаний ажилтан Оюунтуяагийн нэр дээр шилжсэн “Роял кроун” ХХК, манай Эрдэнийн нэр дээр үүсгэн байгуулсан “Буйр лейк тур” ХХК , “Корессан са” ХХК гээд манай хуурай ах надтай хамт ажилладаг, миний жолоочоор арав гаран жил ажиллаж байсан Баттулга, “Блюскай стар” ХХК гээд манай туслахаар ажилладаг одоо ч ажиллаж байгаа Баярмаагийн нэр байдаг компани, бас манай компаний менежер Уранчимэгийн нэр дээрх нэг компаний нэр дээр ингээд 5-н аж ахуйн нэгжийн нэр дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 сард тус бүр 2 тэрбум төгрөгийн зээлийг авч байсан. Эдгээр зээлүүдийг би нэг бүрчлэн тодорхой хэлж санахгүй байна. санхүүгийнхэн тайлбарлах байх.

Миний хувьд эдгээр зээлийг авчхаад Америкийн нэгдсэн улс руу яваад 2 сар болсон. Гэр бүлээрээ эхнэр хүүхдээ дагуулаад сүүлийн 10 гаран жил Америкийн нэгдсэн улс руу явж байгаа юм 11 сарын дундаас 2 сар болтол тэнд байдаг юм. Зээлийн зарцуулалт нь компани болгоны санхүүгийн баримт дээр нь байгаа байх”  гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 119 дүгээр тал/,

    Гэрч М.Энх-Амарын “2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Баяртулгын тушаалаар томилогдож байсан. Ерөнхийдөө салбарын урт болон дунд хугацааны бодлого боловсруулах чиг үүргийг голчлон хариуцдаг байгаа, дотроо мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, Хүнс, хөнгөн үйлдвэр, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, санхүүгийн хэлтсүүд зэрэг хамаарна. ... Харин 2016 оны сүүлч үеэр сар билүү төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шиг санагдаж байна, Жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар оролцож байсан удаа байгаа. Миний санаж байгаагаар төсөл сонгон шалгаруулах хороо 2 удаа хуралдаж байсан эхний удаагийн хурал дээр төслөө ямар журмаар шалгаруулах юм, хэзээ зарлах юм, хэрхэн хуралдаан зохион байгуулах талаар ярилцаж байсан санагдаж байна. Харин 2 дугаар удаагийн хуралдаан дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төслийн сонгон шалгаруулалтаа хийгээд төсөл сонгон шалгаруулах хороо буюу миний ахалж байсан ажлын хэсэгтээ танилцуулсан. Тухайн үед сангийн захирлаар ажиллаж байсан О.М нь төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Төслөө шалгаруулахдаа нийт төсөл өгсөн компаниудын материалыг хянаж үзээд 3 хуваасан байсан. Үүнд: А, В, С гэх байдлаар үнэлсэн байсан ба А үнэлсэн төслүүд нь журмын шаардлага хангаж байна, зээл олгох боломжтой гэж үзэж байсан, В төслүүд нь шаардлага хангаж байгаа байж төслийн санхүүжилт хүрэлцэхгүй нөөцөнд авч үлдэх төслүүд, С төслүүд шаардлага хангахгүй буцаах төслүүд гэж 3 янзаар үнэлээд буцааж байсан төслүүд. Төслийн хороо бол ямар нэгэн төслийг биечилж танилцан, шалгаруулалт хийгээгүй зөвхөн сангаас орж ирж байгаа шалгаруулалтыг баталгаажуулах чиг үүрэгтэй ажилласан. Энэ талаар хурлын тэмдэглэлүүд нь байгаа байх. А жагсаалтад багтсан компаниудын зээлийн дүн нь 2016 ондоо санхүүжүүлэх дүнгээс илүү байсан. 2016 онд санхүүжүүлэх хэмжээ нь 50 тэрбум төгрөг байсан шиг санагдаж байна. Миний санаж байгаагаар дээрх 5 компани тус бүр 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг авч байсан санагдаж байна, түүнээс зөвхөн энэ 5 компани л 2 тэрбум төгрөгийн зээлийг авсан зүйл биш, мөн зөвхөн энэ 5 компани гэж онцолж ярьж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /7 дахь хавтас хэргийн 124-125 дугаар тал/,

Иргэний хариуцагч У.Мөнхчимэгийн “Миний бие 2018 оны 05 дугаар сарын дунд үеэс эхлэн “Аптай трэвл бьюро” ХХК-д ерөнхий менежерээр ажилд орсон. Тухайн жилдээ Улаанбаатар хотод ажиллаж байсан.2018 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд үйл ажиллагаа нь явагдаад түр зогсолт хйисэн. Энэ хугацаанд дотоодын аялал зогссон учраас Монголчуудыг гадаад улс орон руу аялуулах зуучлах давхар үйлчилгээг эхлүүлэхэд нь оролцож ажиллаж байсан. Энэ хугацаанд Буйр Лейк тур ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Бадарч овогтой Эрдэнээ ажиллаж байсан. Б.Эрдэнээ нь эрүүл мэндийн шалтгаанаас болж 2019 оны эхэн үеэс ажпаасаа чөлөөлөгдөн ирэн очин байж байх үед нь надад итгэмжлэлээр компанитай холбоотой аливаа шийдвэрүүдэд гарын үсэг зурах итгэмжпэл олгосон. Үүний дагуу 2019 онд Буйр Лейк тур ХХК-ийн үйл ажиллагааг хариуцаж одоог хүртэл гүйцэтгэх захирлын эрх үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Ер нь бол Буйр Лейк тур ХХК-ийн компийн төсөл нь 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн төлөвлөж байсан хугацаа буюу 2016 ондоо багтаж үйл ажиллагаагаа нээгээгүй, 2017 оны намраас гадаад улсын иргэн буюу хамгийн ойрхон Баянхошуу боомтоор БНХАУ-ын жуулчдыг цөөн тоогоор хүлээн авч амраасан. Анх намайг ажилд орж байхад төслийг танилцуулж байсан ба Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2 тэрбум төгрөгийн зээл авч жуулчны баазын бүтээн байгуулалтанд зарцуулагдсан гэж танилцуулагдсан. Гэхдээ жуулчны бааз нь өөрөө зөвхөн энэ 2 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулагдаагүй багадаа л бид нарын гаргасан тооцоог 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн судалгаа гараад байна. Тийм учраас бид аль аль талынхаа зээлийг бага бага хэмжээгээ өөрсдийнхөө боломжид тааруулан төлөөд л явж байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан 2 тэрбум төгрөг нь төсөлдөө л зарцуулагдсан байгаа, төслийг биеэр очиж харснаар маш гоё, сайхан боссон бүтээн байгуулалт болж байгаа, зээлийн эргэн төлөлт ерөнхийдөө графикт зааснаас бага хэмжээгээр эргэн төлөлт хийгдэж байгаа хэдий ч тасралтгүй байдлаар төлөөд л явж байгаа. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 1.5 тэрбум орчим төгрөг байгаа байх гэж бодож байна, яг нарийвчилсан байдлаар зээлийн үлдэгдлийг гаргуулан аваагүй байгаа. Энэ жил Ковид-19 цар тахал өвчинтэй жил байгаа ч гэсэн дотоодынхоо жуулчдыг хүлээн аваад эргэн төлөлтүүдийг хийж байгаа. Иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна, мэдээж хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан юм чинь эргэн төлөлтийг хийнэ” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 133-134 дүгээр тал/,

Иргэний хариуцагч Х.Баярмаагийн “Миний бие Алтай констракшн ХХК-д 2007 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2016 оны 12 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар үхрийн махны чиглэлээр эрчимжсэн аж ахуй байгуулах талаар төсөл бичиж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслөө өгөөд төсөл маань дэмжигдээд 2 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авахаар болоод гэрээгээ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулж санхүүжилт нь манай Блью скай стар ХХК- ийн дансанд орж байсан. Тухайн үедээ Дорнод аймгийн иргэн махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Болд гэх хүнтэй гэрээ байгуулаад эхний ээлжинд 270 орчим сая төгрөгөөр үхэр худалдаж аваад өөрөөр нь маллуулаад үхрийн өвөлжөөг нь бариулаад өвс тэжээл зэрэгт зарцуулахаар гэрээг байгуулж байсан. Одоогоор Дорнод аймгийн Халх гол сумын ялалт багийн Халанхай гэх нэртэй газар үхрүүд байгаа, Үлдэгдэл мөнгийг нь тухайн үед Аптай констракшиний менежментийн баг Автсрали улсаас Ангус үхэр оруулж ирэхээр болсон боловч яагаад үхрээ оруулж ирэхгүй байгааг нь би мэдэхгүй байна, миний бодож байгаагаар Ковид-19 цар тахалтай холбоотой байх гэж бодож байна. 270 сая төгрөгийг би гэрээ байгуулж Болд гэх хүнд өгөөд үлдэгдэл мөнгийг нь махны чиглэлийн Ангус үхэр оруулж ирэх менежментийн багт өгсөн. Үүний зарцуулалтын тайлан бланс нь санхүүгийн тайлангаас харагдах байх. Ер нь бол иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна, хөнгөлөлттэйгээр нөхцөлөөр зээл авсан учраас зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлж чадаагүй эргэн төлөлтийг аль болох хурдан хугацаанд дуусгана.

            Иргэний хариуцагч О.Ганчимэгийн “Миний бие Аптай констракшн ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш одоог хүртэл тасралтгүй ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Алтай констракшн ХХК-д ажиллахаас өмнө Орпис констракшн ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би Төгс шим ХХК-гийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 04 дүгээр сард томилогдон ажилласан. Уг компаний гүйцэтгэх захирлаар миний өмнө Ө.Уранчимэг гэх манай компаний ажилтан ажиллаж, компанийг үүсгэн байгуулж байсан юм билээ. Ө.Уранчимэг нь манай компаниас 2019 онд гарчихсан түүнээс хойш ахин холбогдоогүй хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Анх компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллахад хөрөнгө, мөнгө гэх зүйл байхгүй үйл ажиллагаа явуулдаггүй л компанийг хүлээн авсан байгаа. Төгс шим ХХК нь анх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авахдаа Дорнод аймгийн Халх гол суманд тэжээлийн үйлдвэр байгуулах зорилгоор зээл авч байсан юм билээ. Халх гол сум нь БНХАУ-тай хил залгаа ойрхон болохоор тэндээ тэжээлийн үйлдвэр байгуулж цаашаагаа БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж байсан юм билээ, гэтэл тухайн үедээ БНХАУ-руу гаргах зөвшөөрлөө авч чадалгүй үйл ажиллагаа нь зогссон юм билээ. Ер нь бол төслийн санхүүжилтээр Төгс шим ХХК-ийн дансанд орж ирсэн 2 тэрбум төгрөгийг Алтай констракшн ХХК татаад авчихсан юм байна лээ. Алтай констракшн ХХК нь тэжээлийн үйлдвэр худалдаж авахдаа тоног төхөөрөмж худалдаж авч байсан ба түүнийхээ үлдэгдэл мөнгө, мөн тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулсан байсан учир тэдгээр лүүгээ шингээсэн юм байна лээ. Миний санаж байгаагаар Алтай констракшн ХХК байр захиалагчдын төлбөрийн буцаалт болон зарим зардалуудад зарцуулагдсан. Одоогоор эргэн төлөлт маш бага хэмжээгээр төлөгдсөн, үлдэгдэлээ Алтай констракшн ХХК-ийн борлуулалтын орлогуудаас төлөөд явах болно. Одоогоор Алтай констракшн ХХК нь шинээр Саруул хорооллын шинээр хэрэгжих төслийн орлогоос эргэн төлөлтүүдийг хийх юм билээ. Эргэн төлөлттэй холбоотой асуудлыг Х.Батбаасан захирал л мэдэх юм байна лээ. Зээлийн төлөлт хугацаа хэтрэлттэй байгаа учраас аль болох хурдан төлөх арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байна. Энэ жил буюу 2020 онд Ковид-19-ийн улмаас түүхий эд материалын үнийн өсөлт, цементний хомсдол зэргээс шалтгаалаад барилга угсралтын ажил маш удааширалтай яваа. Хэрэв барилга угсралтын ажил хурдацтай явагдах юм бол баригдаж дуусаагүй байхдаа борлуулалт хийгдээд хөрөнгө орлогууд ороод ирдэг юм, тэгэхээр зээлийн эргэн телөлт удааширч байгаа нь Ковид-19 тэй холбоотой байгаад байн. Ер нь бол авсан зээлийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 144-145 дугаар тал/,

Иргэний хариуцагч С.Баттулгын “Миний бие Кореасан са ХХК-г үүсгэн байгуулаагүй, анх уг компанийг БНСУ-ын иргэн Юн Сок Хе үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь явуулж байсан ба миний төрсөн дүү С.Батцэнгэл тэр солонгостой хамт ажиллаж орчуулагчийг нь хийдэг ажилтай байсан. Ингээд 2014 онд шиг санагдаж байна Юн Сок Хе нь нутаг руугаа буцаж компанийхаа тамга тэмдэгийг дүүд шилжүүлж өгсөн. Манай дүү 2015 онд Солонгос руу сурахаар явах үедээ компанийхаа эрхийг надад шилжүүлж өгөөд явсан. Үүнээс хойш миний бие гүйцэтгэх захирлаар нь тасралтгүй 5 жил ажиллаж байна. Кореасан са ХХК нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг ба ерөнхийдөө гадаад дотоод худалдаа үйлчилгээ явуулдаг. 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулж байна гэхээр нь газар тариалангийн чиглэлээр төсөл бичээд материалаа өгөхөд бүрдүүлж өгсөн баримт бичгүүд нь шаардлага хангаж байна гээд зээлийг олгохоор болсон. Хүссэн зээл маань 2 тэрбум төгрөгийн зээл байсан ба энэ дүнгээрээ санхүүжилт орж ирээд Хэнтийн аймгийн Хэрлэн суманд “Бест агро ленд” гэх компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад зээлийг зориулалтын дагуу гээд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан. Гэрээний дагуу дээрх компанитай ашгаа хувааж авахаар тохирсон боловч 2017, 2018 онуудад ган гачиг болоод тариалсан тарианууд ургахгүй хатаж унасан, тухайн үедээ орон нутаг худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хүртэл авч өгч байсан. Эргэн төлөлт бага багаар хийгдэж байгаа. Ковид-19 цар тахлын үе гээд эргэн төлөлтийн хувиарыг хойшлуулсан байгаа. Кореасан са ХХК-г ЖДҮСангаас зээл авахад барьцаа хөрөнгийг нь Алтай констракшн ХХК тавь өч байсан. Ер нь бол авсан зээл зориулалтын дагуу зарцуулагдсан байгаа боловч ган гачигийн улмаас ургац тариа ургахгүй байгаад байна. Бид авсан зээлийг эргэн төлнө гэдгээ бол хэлсэн байгаа, иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Авсан санхүүжилт нь түлш шатахуун ажилчдын цалин зэрэгт зарцуулагдсан байгаа” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 148-149 дүгээр тал/,

Иргэний хариуцагч Д.Оюунтуяагийн “Миний бие 2012 оноос хойш одоог хүртэл Аптай групп ХХК-д кэмпийн дарга, зохион байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал зэрэг албан тушаалуудыг хашиж байна. Роял Кроун ХХК-г Алтай групп ХХК-ийн дэд ерөнхийлөгч Т.Наранчимэг гэх эмэгтэй үүсгэн байгуулж байсан юм. Уг хуулийн этгээдийн нэрээр Сүү хуурайшуулах нэртэй үйлдвэрийн төсөл бичиж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгч байсан. Төслийг Т.Наранчимэгтэй би хамтарч бичиж байсан юм. Бичиж өгсөн төсөл нь сонгон шалгараад 2016 оны 12 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2 тэрбум төгрөгийн зээлийг авч байсан. 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр манай компани нь төслийнхөө дагуу Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумдуудад сүү хуурайшуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажлын байр зэргийг босгосон байгаа. Сүү хуурайшуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж сүүг хуурайшуулж байсан. Одоогоор үйл ажиллагаа нь зогссон байгаа. Учир нь сүүний олдоц муутай, дээрээс нь ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаагаас үйлдвэрээ байнгын ажиллагаатай байлгаж чадахгүй байгаа. Би Роял Кроун ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 12 дугаар сард томилогдож улсын бүртгэлд бүртгүүлж байсан, ер нь бол энэ асуудлыг нь би л хариуцаж явж байсан. Яагаад би гүйцэтгэх захирлаар нь томилогдсон бэ гэхээр Наранчимэгийн бие бага зэрэг тааруу гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагатай гээд над руу шилжигдэж байсан. Энэ 2 тэрбум төгрөг бүгд үндсэн хуурай сүүний төсөлдөө зарцуулагдаагүй ээ, өөрсдөө үхэртэй болно гээд 30 гаран тооны тугалтай үхэр худалдаж авч байсан, зарим мөнгө нь Аптай группын газар тариалангийн аж ахуйд зарцуулагдсан зэрэг болно. Манай Роял кроун ХХК-г иргэний хариуцагч^ар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна, зээлийн эргэн төлөлт одоогоор хийгдээд Явж байгаа нийт 1.4 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ цаашид ч гэсэн тасралтгүй графикийн дагуу төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 130 дугаар тал/,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00347 дугаартай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-ын нэхэмжлэлтэй, “Алтай трэвел бюро” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.011.474.405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр /7 дахь хавтаст хэргийн 175 дугаар хуудас/,

Жижиг, дунд үйлдвэрийн газраас ирүүлсэн “Буйр лэйк тур” ХХК, “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Рояал кроун” ХХК, “Төгс шим” ХХК-уудын зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний шийдвэрүүд /7 дахь хавтаст хэргийн 180-203 дугаар тал/

         “Ийстерн агро” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 44 дүгээр тал/, “Рояал кроун” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 49 дүгээр тал/,“Алтай трэвел бюро” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 109 дүгээр тал/, “Кореасан са” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 127 дугаар тал/,“Төгс шим” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 149 дүгээр тал/, “Блюскай стар” ХХК-ийн зээлийн үлдэгдэл /8 дахь хавтаст хэргийн 171 дүгээр тал,

О.Мийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-02 дугаартай тушаал /8 дахь хавтаст хэргийн 204 дүгээр тал/,

П.Довчинсамбууг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн  яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төслийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн сангийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/39 дугаартай тушаал /8 дахь хавтаст хэргийн 208 дугаар тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн “зээл төслийн алба”-ны даргын ажлын байрны тодорхойлолт /8 дахь хавтаст хэргийн 210 дугаар тал/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх “сангийн захирал”-ын ажлын байрны тодорхойлолт /8 дахь хавтаст хэргийн 216 дугаар тал/.

Шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Х.Базаррагчаагаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 292 дугаартай “Оргодолын Мөнгөнцэцэг нь Насантогтохын Оргилтой нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу “хамаарал бүхий этгээд” мөн эсэхийг хянан шалгаж хариуг ирүүлнэ үү” гэх албан бичиг /7 дахь хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 321 дугаартай “ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч дүү, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/ийн эцэг, эх, төрсөн ах, эгч дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, харин “нэгдмэл сонирхолтой этгээд”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” гэж хуульчлан зохицуулсан байна. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан О.Мийн хадам дүү Б.Алимаагийн нөхөр болох Н.О нь түүний хамаарал бүхий этгээд биш байна” гэх албан бичиг /7 дахь хавтаст хэргийн 70 дугаар тал/,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2019/00280 дугаартай "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай" захирамж /9 дэх хавтаст хэргийн 126-131 дүгээр тал/,

Ийстерн Агро ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21/13 дугаартай хохирол төлөхөө илэрхийлсэн агуулгатай албан бичиг /9 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал/,

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой

О.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /8 дахь хавтаст хэргийн 14 дүгээр тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /13 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8 дахь хавтаст хэргийн 15 дугаар тал/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /6 дахь хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгч О.Мийн эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /сүүлийн 1 жил /10 дахь хавтаст хэргийн 53-89 дүгээр тал/,

Шүүгдэгч О.Мийн хүүхдүүд болох 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн 2 настай охин Э.Өнөдгийх /РД:УР20210382/, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн 9 настай хүү Э.Ранжүн /РД:УА12280259/, 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 16 настай хүү Э.Раднаа /РД:УК06240539/ нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн 21 настай хүү Э.Ирмүүн /РД:УШ01221230/, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн 23 настай хүү Э.Ерөөлт /РД:УХ99040854/ нарын иргэний үнэмлэхийн хуулбар /10 дахь хавтаст хэргийн 47-52 дугаар тал/,

           Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэнгээс шүүхэд ирүүлсэн “Ийстерн Агро ХХК нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2019/00280 дугаартай шүүгчийн захирамжаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШЗ2020/00065 шүүгчийн захирамжаар 08 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин ажиллагаа хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Ийстерн Агро ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 327.138.378 /гурван зуун хорин долоон сая нэг зуун гучин найман мянга гурван зуун далан найм/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд талууд тухайн төлбөрийг зээлийн барьцаанд тавьсан

            - Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шанд 10 дугаар гудамжны 7 тоотод байрлах улсын бүртгэлийн 000313848 гэрчилгээний дугаартай, 18670297525315, 1260100228 нэгж талбарын үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 15000 м.кв газар,

            - Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэр шанд 10 дугаар гудамжны 7 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2207001634, 000456942 гэрчилгээний дугаартай үйлдвэр, агуулах зориулалтай 648м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн барагдуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэн авах гэрээ байгуулан хөрөнгө шилжүүлэн авах ажиллагаа хийгдэж байна.

           Иймд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан их хэмжээний хохирол бүрэн барагдсан, ямар нэгэн санал байхгүй тул шүүх хуралдааныг хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү” гэсэн хүсэлт /10 дахь хавтаст хэргийн 44-46 дугаар тал/,

           Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы баталсан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэн болон Ийстерн Агро ХХК-ий захирал Н.О нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх авах тухай” гэрээ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч О.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдаанаар өөрийн нөхөр Б.Энхтөрийн төрсөн дүүгийн нөхөр Н.Оын “Ийстерн агро” ХХК-ий төсөл хэлэлцэгдэж байгааг мэдсээр байж хамаарал бүхий харилцаа, татгалзах саналаа илэрхийлэлгүй, төсөл сонгон шалгаруулах журам зөрчиж 400.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргахад оролцож бусдад давуу байдал бий болгон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гаргасан гомдол, Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 2-3, 5 дахь хавтаст хэргийн 17 дугаар тал/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б-09 дугаартай Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар О.Мийг томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /8 дахь хавтаст хэргийн 204, 216 дугаар тал/,

- Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 138 дугаартай тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам” /3 дахь хавтаст хэргийн 136-144 дүгээр тал/,

- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 99-113 дугаар тал/,

 - Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэр, шийдвэрийн хавсралт /3 дахь хавтаст хэргийн 124-125, 200-204 дугаар тал/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А-62 дугаартай “Төсөлд дэмжлэг үзүүлэх” тухай тушаал /3 дахь хавтаст хэргийн 101 дүгээр тал/,

- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал О.Мийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-22 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж, хавсралт /3 дахь хавтаст хэргийн 216-218 дугаар тал/,

- 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохдоо Төсөл сонгон шалгаруулах журмыг хэрэгжүүлсэн байдал хийсэн дотоод аудитын тайлан /4 дэх хавтаст хэргийн 169-195 дугаар тал/,

- Ийстерн Агро ХХК-ий “Цардуулын үйлдвэр байгуулах” төслийн материал, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 82-146 дугаар  тал/,

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09/3675 дугаартай “Ийстерн Агро ХХК нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэгдээгүй” талаарх албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 150 дугаар  тал/,

- Ийстерн Агро ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /5 дахь хавтаст хэргийн 197 дугаар  тал/,

- Иргэний хариуцагч Н.Оын мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 78 дугаар тал/,

- Яллагдагч О.Мийн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 183 дугаар тал/,

- О.Мийн хамаарал бүхий харилцаатай түүний нөхөр Б.Энхтөр, түүний дүү Б.Алимаа, түүний нөхөр Н.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дахь хавтаст хэргийн 184, 188, 189 дүгээр тал/  зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байсан, түүний нөхрийн дүүгийн нөхөр болох Н.О төсөл сонгон шалгаруулалтад оролцох гэж байгаа талаар урьдчилан мэдэгдсэн, 2016 оны 12 дугаар сарын 07-ны төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдаанаар төслүүд хэлэлцсэн, Н.Оын компаний төсөл байсан, тус хуралдаанд оролцохдоо холбогдох журамд заасны дагуу хамаарал бүхий харилцааны талаар мэдэгдэж татгалзах саналаа илэрхийлээгүй, жижиг, дунд бизнес эрхлэгчээр бүртгэгдээгүй компаний төслийн зээлд хамруулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрт үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр холбогдох яамны сайдын тушаал гарсан, тушаалын дагуу О.М 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө зарцуулах захирамж гаргаж, Н.Оын компанитай гэрээ байгуулахад оролцож гарын үсэг зурсан,

О.М нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын 3.9 дэх хэсэгт “Хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргана”, 3.10 дахь хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрсөн,

Мөн дотоод аудитын тайлангаар “Сангийн захирал О.М нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хорооны “Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдаанд “өмнө зээл аваад хугацаа хэтэрч байсан бол зээлд хамруулж болох ба онооноос хасах үнэлгээ хийж  төслийг үнэлсэн” талаар тайлагнасан нь төсөл сонгон шалгаруулах түр журмын 2.10 дахь заалттай зөрчилдсөн, давсан шийдвэр албан бусаар гаргаж мөрдүүлснээр төсөл сонгон шалгаруулалтыг будилаантуулах нөхцөл үүссэн байж болзошгүй байна,

2016 онд зээл авсан 37 зээлдэгчийн төслийн хавсралт материалыг хянаж үзэхэд гол бичиг баримтыг бараг бүрдүүлээгүй, иргэний үнэмлэх болон хорооны тодорхойлолтоос бусад бичиг баримтын бүрдэл дунджаар 26 хувьтай байна. Нийгмийн даатгал, татвар, шүүхийн тодорхойлолтыг зэргийг бүрдүүлээгүй зээл авсан байна,

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдааны тэмдэглэлд сангийн захирал О.М нь Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг Монгол банкны мэдээллийн санд нэвтэрч шалгасан гэж дурдсан боловч мэдээллийг шалгасан тухай баримт хавсаргаагүй, эдгээр нь зээлийн өргүй гэдэг нь нотлогдоогүй байхад зээл олгох нөхцөл болсон гэж үзэхээр байна,

Төсөл сонгон шалгаруулах хорооны шалгаруулалт болон 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хорооны хуралдаанаар хэлэлцээгүй компаниудыг сайдын тушаалын хавсралтад нөхөж оруулсан, сайдын тушаалд компаний нэр нь байхгүй боловч зээл олгох үнийн дүнд багтаах зэргээр 3 удаа хууль бус зээл олгосон,

Нэг группийн 5 охин компанид зээл олгосон, Нэг компанид 2 удаа зээл олгосон. Нийт зээлдэгчийн 39 хувь буюу 97 зээлдэгчийн барьцаа хөрөнгийн үнэлгээ зөрчилтэй, журмын дагуу үнэлгээ хийгээгүй, 35 хувийн барьцаа хөрөнгө дутаж байна” гэж дүгнэсэн гэх үйл баримт тогтоогджээ.  

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ..." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол ..." гэж тус тус эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

            О.Мийн эрхэлж байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Эрүүгийн хуульд заасан "Урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.

Нийтийн албан тушаалтан албаны үүргээ хэрэгжүүлэх явцад өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой асуудал гарч ирсэн тохиолдолд энэ талаар мэдэгдэх, мэдээллээр хангах, татгалзлаа илэрхийлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг албаны эрх ашгийн эсрэг хандлага гэж үзэх бөгөөд энэ нь хийх ёстой үйлдлийг хийхгүй байхад хамаарч байна.

Мөн түүнчлэн хамаарал бүхий харилцаагаа санаатай болон санамсаргүй байдлаар мэдэгдээгүй, мэдээлээгүй эс үйлдэхүйн дараа гаргасан шийдвэр, үр дүнг хууль бус болохыг мэдсээр байж гэрээ байгуулах, мөнгийг шилжүүлэх зэргээр шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцсон байдлыг хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх боломжтой.

Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж Нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувьд хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн улмаас хамаатан, төрөл садны харилцаатай хүний ажиллуулдаг хуулийн этгээд хөнгөлөлттэй, бага хүүтэй зээлд хамрагдсан нь бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр юм.            

   Шүүгдэгч О.Мийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдэж, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн эрхэд халдаж бодит хохирол учруулж байгаа нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ихэсгэдэг бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс буюу уг үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн хэмжээ буюу 400.000.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл шууд шалтгаант холбоотой, уг хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасанд хамаарна.

Нийтийн албан тушаалтан албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан, хоёрдугаарт жирийн иргэн, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж авах эрхийг зөрчиж, төрөөс дэмжлэг авах боломжид давхар халдсан байна.

О.Мт холбогдох хэрэг нь цаг хугацааны хувьд 2016 оны 12 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 онд Эрүүгийн хууль шинээр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, үүнтэй холбоотойгоор шинэ болон хуучин Эрүүгийн хуульд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг харьцуулан Эрүүгийн хуулийг  буцаан хэрэглэх эсэхэд дүгнэлт хийвэл,  

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  

             2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг  жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

            харьцуулбал, 2002 оны Эрүүгийн хуулиар эрх хасах нэмэгдэл ялын хэмжээ 1-5 жил бол 2015 оны Эрүүгийн хуулиар 2-5 жил, 2002 оны Эрүүгийн хуулиар торгох ялын хэмжээ 9.792.000-19.200.000 төгрөг /2016 онд хөдөлмөрийн хөлсний хэмжээ 192.000 төгрөг байсан, 51-100 дахин нэмэгдүүлбэл/, 2015 Эрүүгийн хуулиар 5.400.000-27.000.000 төгрөг, хорих ялын хэмжээ адил, 2015 оны Эрүүгийн хуулиар зорчих эрх хязгаарлах ял нэмэгдсэн зэргээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуульд торгох ялын доод хэмжээ нь бага, хорихоос өөр төрлийн сонгох ял нэмэгдсэн зэргээр эрхзүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

            Оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялыг доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод дээд хэмжээний аль алиныг нь багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамааруулан ойлгоно.

            Иймд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчмын дагуу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэсэн нь зөв болжээ.

Нийслэлийн Прокурорын газраас О.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгч О.Мийн үйлдэл, хэргийн бодит байдалтай тохирсон байна.  

Шүүгдэгч О.Мийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Албан тушаалтны хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох дүрэм, журмыг сайтар судлаагүй, нэг мөр ойлгож хэрэглээгүй, мэдэн будилсан, хайнга хандсан байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэж шалтгаан нөхцөл болжээ.    

Энэ гэмт хэргийн улмаас 400.000.000 төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 82.220.000 төгрөг төлөгдсөн бөгөөд иргэний хариуцагч Н.Ооос өөрийн компаний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үлдсэн 327.138.378 төгрөгийн хохиролд дүйцүүлэн тооцож шилжүүлэх байдлаар нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч байгууллага хүлээн зөвшөөрч, хоорондоо энэ талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.

Ийстерн Агро ХХК-иас 409.358.378 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосон иргэний шүүхийн шийдвэр нь энэ хэргийн улмаас учирсан хохиролтой шууд холбоотой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар хохирол бүрэн төлөгдөх нөхцөл бүрдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.М, иргэний хариуцагч Ийстерн Агро ХХК-ий захирал Н.О нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  ХХХ

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Улсын яллагчаас О.Мт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрх хасах, торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах” санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

          О.Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл нэг  жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс О.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2-9 нас буюу бага насны 2 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналыг дагуу торгох ял сонгох хэрэглэх нь, хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрх хасах нэмэгдэл ялыг хэмжээг 5 жилийн хугацаагаар хасаж, торгох ялын хэмжээг 13 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 500 нэгж буюу 13 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Мийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Мт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.М нь  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. О.М-гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Мт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 13 500 /арван гурван мянга таван зуу/ нэгж буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Мт оногдуулсан 13 500 /арван гурван мянга таван зуу/ нэгж буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.М нь шүүхээс оногдуулсан 13 500 /арван гурван мянга таван зуу/ нэгж буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Мт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Мт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6 . Иргэний хариуцагч Ийстерн Агро ХХК-ий захирал Н.Ооос хохирол төлөхөө илэрхийлснийг хохирогч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэн хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон болохыг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ