Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суух Ухаадай овогт Шанжийн Цэцгээ /ФБ63091106/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2017/00809/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ш.Цэцгээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын ресторан гуанзны төвд 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тус ресторан гуанзны төвд ажиллаж байх үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт байхгүй, тухайн байгууллагын материал байхгүй байгаа зэргээс ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цэцгээ нь Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын ресторан гуанзны төвд 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Ш.Цэцгээ нь Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын ресторан гуанзны төвд 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар ажиллаж байсан болох нь Шанж овогтой Цэцгээд 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон №032883 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус ресторан гуанзны төвөөс Ш.Цэцгээг 1982 оны 12 сарын 18, 1983 оны 05 сарын 14, 1983 оны 08 сарын 17-ны өдрүүд шагнаж байсан Баярын бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Лхагва-Очир, Г.Майбаяр нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ухаадай овогт Шанжийн Цэцгээгийн Эрдэнэт хотын Баян-Өндөр сумын ресторан гуанзны төвд 1981 оны 12 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН