| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00805/и |
| Дугаар | 00890 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00890
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, Орой овогт Цэнгүнжавын Золжаргал /РХ89010723/-д холбогдох
458.094 /дөрвөн зуун тавин найман мянга ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00805/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22314401тоот гэрээ байгуулан 99405008 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ' байгуулан Samaung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 458,094 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Золжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Золжаргал нь Мобиком ХХК-тай гэрээ байгуулан дараа төлбөрт үйлчилгээ болон утсыг зээлээр авсан нь үнэн. Мобиком ХХК-ийн нэхэмжилсэн 458.094 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ц.Золжаргалд холбогдуулан 458.094 /дөрвөн зуун тавин найман мянга ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Золжаргал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 458.094 /дөрвөн зуун тавин найман мянга ерэн дөрөв/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.393 /арван дөрвөн мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Золжаргалаас 7.196 /долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг, улсын орлогоос 7.195 /долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 458.094 /дөрвөн зуун тавин найман мянга ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Золжаргал төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14.393 /арван дөрвөн мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Золжаргалаас 7.196 /долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг, улсын орлогоос 7.196 /долоон мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН