| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00806/и |
| Дугаар | 00891 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00891
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, Орой овогт Цэнгүнжавын Насантогтох /РЭ95102243/-д холбогдох
1.097.328 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00806/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22298116 тоот гэрээ байгуулан 99386806 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ' байгуулан Hawei P9 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.097.328 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Насантогтох шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Насантогтох нь Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компаниас дараа төлбөрт үйлчилгээ болон утсыг зээлээр авсан нь үнэн. Нэхэмжилсэн 1.097.328 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Насантогтоход холбогдуулан 1.097.328 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Насантогтох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.097.328 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.886 /гучин мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Насантогтохоос 15.443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг, улсын орлогоос 15.443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 1.097.328 /нэг сая ерэн долоон мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч Ц.Насантогтох төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.886 /гучин мянга найман зуун наяан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Насантогтохоос 15.443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг, улсын орлогоос 15.443 /арван таван мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН