| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00815/и |
| Дугаар | 00884 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00884
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 19 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, ТЕ71030164 дугаар регистртэй, эмэгтэй, Барнууд овогт Нэргүйгийн Эрдэнэцэцэгт холбогдох
Ярианы төлбөр, алданги, нийт 245.180 /хоёр зуун дөчин таван мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00815/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бизнес хөгжил удирдлагын газрын захирал Ш.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Эрдэнэцэцэг нь “Жи Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98114386 дугаарын хэрэглэгч болсон. Н.Эрдэнэцэцэг нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 53.212 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 51.461 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 36.300 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын ярианы төлбөр 36.600, 2015 оны 2 дугаар сарын ярианы төлбөр 36.180, төгрөг нийт 213.453 төгрөгийн хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд Н.Эрдэнэцэцэгийн ярианы төлбөр 213.453 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50.000 төгрөгийг хасч тооцон 163.453 төгрөг, алданги 81.726 төгрөг, нийт 245.180 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Эрдэнэцэцэгээс ярианы төлбөр болох 245.180 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Эрдэнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 163.453 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Эрдэнэцэцэгт холбогдуулан ярианы төлбөр, алданги, нийт 245.180 /хоёр зуун дөчин таван мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н.Эрдэнэцэцэг 163.453 /нэг зуун жаран гурван мянга дөрвөн зуун тавин гурав/ төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэх тайлбарыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.005 төгрөгөөс 4.002 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Эрдэнцэцэгээс 163.453 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 5.554 төгрөгийн тал хувь 2.777 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Н.Эрдэнэцэцэгт холбогдох ярианы төлбөр, алданги, нийт 245.180 /хоёр зуун дөчин таван мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.005 төгрөгөөс 4.002 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 2.777 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА