| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0127/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/604 |
| Огноо | 2022-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюунэрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/604
2022 04 22 2022/ШЦТ/604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Э-дхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03873 2616 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг Олон улсын их сургуулийн эрх зүйн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, ээжийн, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 14а байрны 15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О.Э
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.Э нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 55 минутад “Undaakhai baasankhuu” гэсэн нэртэй фэйсбүүк хаягт байр түрээслүүлнэ гэх зар байршуулж, хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Л.Энхзулаас өөрийн төрсөн ээж С.Отгонцэцэгийн Хаан банкны 5727046896 тоот дансыг ашиглаж 550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк цахим орчинд хүүтэй мөнгөн зээлүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Л.Дариймаагаас урьдчилгаа 10 хувийг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн төрсөн ээж С.Отгонцэцэгийн Хаан банкны 5727046896 тоот дансыг ашиглаж 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд зээл гаргана, барьцаа шаардахгүй гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Ө.Мөнхсайханаас урьдчилгаа 120.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Төрийн банкны 103201850540 тоот дансыг ашиглаж 120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим орчинд цахим зээл олгоно гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч З.Дөлгөөнөөс урьдчилгаа 50.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Төрийн банкны 103201850540 тоот дансыг ашиглаж 50.000 төгрөг шилжүүлэ авч залилсан,
2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим орчинд барьцаагүй зээл олгоно гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Э.Ёндонжамцаас урьдчилгаа 200.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн төрсөн ээж С.Отгонцэцэгийн 5727046896 тоот дансыг ашиглаж 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр фэйсбүүк цахим орчинд цахим зээл гаргана гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Д.Отгоннямаас урьдчилгаа 100.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Төрийн банкны 103201850540 тоот дансыг ашиглаж 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр фэйсбүүк цахим орчинд цахим зээл гаргана гэсэн хуурамч зар байршуулж, хохирогч Б.Сайннямбуугаас урьдчилгаа 50.000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн төрсөн ээж С.Отгонцэцэгийн Хаан банкны 5727046896 тоот дансыг ашиглаж 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Яллагдагч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн “Манай гэрт ажил хийдэг хүн байхгүй болохоор надад мөнгө хэрэг болоод би залилах гэмт хэрэг үйлдэх болсон. Би өмнө залилах гэмт хэрэг үйлдэж байгаагүй.Би хохирлын мөнгийг барагдуулна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дугаар тал/,
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 01-03 дугаар тал/,
Хохирогч Л.Энхзулын “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би байр түрээслэх зар үзээд гэртээ сууж байсан. Тэгэхэд фэйсбүүк дээр 1 өрөө зарын групп дээр Undaakhai Baasankhuu гэх хаягаас бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу холбогдсон. Чатаар үнийг нь асуухад сарын 550,000 төгрөг хэрэв түрээслэх бол Хаан банкны 5727046896 тоот данс руу мөнгөө бүрэн шилжүүлчих гэж хэлсэн. Тэрний дагуу уг данс руу би өөрийн 5816077618 данснаас 550,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө хийсний дараа над руу хариу чат бичихгүй блок хийгээд алга болсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Иргэн Санжсүрэнгийн Отгонцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5727046896 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Гэрч С.Отгонцэцэгийн “...Би уг дансыг 2012 онд нээлгэж байсан. Тус дансаар УБТЗ-д ажиллаж байхдаа цалингаа авдаг байсан. 2020 оны 08 сард ажлаасаа гарсан тул дансаа ихэвчлэн ашигладаггүй ... Виза картаа би өөрөө ашигладаг утсан дээр маань мобайл банк байгаа харин интернет банк байхгүй ...Өмнө нь 88270290 дугаарыг Хаан банкныхаа данстай холбож байсан. Одоо 88270290 дугаарыг ашиглахаа больсон. Одоо барьж байгаа 95000290 дугаартай уг дансыг холбоогүй байгаа ...Манай төрсөн охин О.Э миний дансыг ашигладаг ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
Хохирогч Л.Даариймаагийн “Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк үзэж байтал хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн зар байхаар нь чатаар холбогдтол, 1 эмэгтэй хүн нэрийг нь санахгүй байна тэр хүн урьдчилгаа 10 хувийг нь данс руу хийчих тэгээд баталгаажна гэж хэлээд иргэний үнэмлэхний зураг, дансны үлдэгдлээ скриншоп хийгээд явуулсан тэгээд би 500,000 төгрөг зээлнэ гээд 50,000 төгрөг шилжүүлсэн би тухайн мөнгийг нь шилжүүлсэн дансаа санахгүй байна ...5466006018 гэсэн дугаартай данс эзэмшдэг ...Улаанбаатар хотод байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
Иргэн С.Отгонцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5727046896 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 70 дугаар тал/,
Хохирогч Ө.Мөнхсайханы “Зээл гаргана барьцаа шаардахгүй гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоход та урьдчилгаа мөнгө байршуулсан байх шаардлагатай гэж хэлсэн тэгээд би ХУД-ын 18 дугаар хороо Оргил дунд сургууль ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны 5330075190 дугаарын данснаас интернет банк ашиглаж тэр хүний Төрийн банкны 103201850540 дугаарын дансанд 120,000 төгрөг шилжүүлсэн боловч надад ямар нэгэн зээл олгоогүй миний “Ө.Мөнхсайхан” нэртэй фэйсбүүк хаягыг блок хийсэн...120,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
О.Эын эзэмшлийн Төрийн банкны 103201850540 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,
Хохирогч З.Дөлгөөний “Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн “Dolgoon” фэйсбүүк хаягаар зар үзэж байтал Цахим зээл олгоно гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод урьдчилгаа мөнгө Төрийн банкны 103201850540 дугаарын дансанд 50,000 шилжүүл гэсэн тул би Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо өөрийн ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны 5130067618 дугаарын данснаас интернет банз ашиглан шилжүүлсэн гэтэл тэр хүн үл таних хүнтэй дахин холбогдож чадаагүй залилуулсан гэдгээ мэдсэн...Надад нийт 50,000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,
О.Эын эзэмшлийн Төрийн банкны 103201850540 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,
Хохирогч Э.Ёндонжамцын “Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр...зар үзэж байтал “Барьцаагүй зээл олгоно” гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод 2,000,000 төгрөг зээлэх гэж байгаа бол барьцаа 10 хувь болох 200,000 төгрөгийг Хаан банкны 5727046896 дугаарын дансанд байршуулсан байх шаардлагатай гэж хэлсэн тул би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 10-130 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5832109926 тоот данснаасаа интернет банк ашиглаж 200,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/, Иргэн С.Отгонцэцэгийн эзэмшлийн 5727046896 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 107 дугаар тал/,
Хохирогч Д.Отгоннямын “Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн “Oogii Oogii” фэйсбүүк хаягаар зар үзэж байтал Цахим зээл гаргана гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод урьдчилгаа мөнгө Төрийн банкны 103201850540 дугаарын дансанд 100,000 шилжүүл гэсэн тул Би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны 5127054752 дугаарын данснаас интернет банк ашиглаж шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дугаар тал/,
О.Эын эзэмшлийн Төрийн банкны 103201850540 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 118 дугаар тал/,
Хохирогч Б.Сайннямбуугийн “Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нөхөрийн “Bayaraa bayaraa” фэйсбүүк хаягаар зар үзэж байтал цахим зээл гаргана гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар харилцахад урьдчилгаа мөнгө Хаан банкны 5727046896 дугаарын дансанд 50,000 шилжүүл гэсэн тул би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Саруул хорооллын 116-117 тоот гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5020575832 дугаарын данснаас интернэт банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/,
Иргэн С.Отгонцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5727046896 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 129 дүгээр тал/, Иргэн С.Отгонцэцэгийн эзэмшлийн 5727046896 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 24, 70, 85, 100, 131, 146 дугаар тал/,
Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Д.Тамираас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Ёндонжамц, Л.Энхзул, Ө.Мөнхсайхан, З.Дөлгөөн, Д.Отгонням, Б.Сайннямбуу, Э.Дариймаа нарт хохирлыг мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хавтаст хэргийн 192-197 дугаар тал/,
Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 188 дугаар тал/, Шүүгдэгч О.Эын аав Боржигон овогт Тамжидын Бат-Өлзийн нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 189 дүгээр тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 190 дугаар тал/, Иргэн С.Отгонцэцэгийн эзэмшлийн 5727046896 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 191 дүгээр тал/,
Шүүгдэгч О.Эын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/, регистрийн дугаар лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, зээлийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан нэр бүхий 7 хохирогчоос 1.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Энхзул, Л.Даариймаа, Ө.Мөнхсайхан, З.Дөлгөөн, Э.Ёндонжамц, Д.Отгонням, Б.Сайннямбуу нарын мэдүүлэг, нэр бүхий хохирогч нараас О.Эын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх банкны баримтууд болон мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн О.Эын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.Э нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд фейсбүүк цахим орчинд гар утсаараа нэвтэрч “байр түрээслүүлнэ”, “хүүтэй мөнгө зээлдэнэ”, “зээл гаргана, барьцаа шаардахгүй”, “цахим зээл олгоно” гэсэн хуурамч, биелэгдэх боломжгүй зар байршуулсан, зарын дагуу холбогдсон нэр бүхий 7 хохирогчтой фейсбүүк чатаар харилцаа үүсгэн итгэл төрүүлсэн, дансаа өгч мөнгө шилжүүлэхийг санал болгосон, дансанд мөнгө ормогц хохирогч нарын фейсбүүк хаягийг блок хийсэн гэх үйл баримт тогтоогджээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Тамир нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх үзэв.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, төөрөгдөлд оруулах аргаар халджээ.
Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул О.Эын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Эын хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч О.Э нь 7 удаагийн үйлдэл, давтамжтайгаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэснийг журамлан хэрэглэсэн нь зөв зүйтэй болжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Эын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас ажил төрөл хийхгүйгээр амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, нөгөө талаас хохирогч нарын гэнэн итгэмтгий зан харилцаа, бодит байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Энхзул, Л.Даариймаа, Ө.Мөнхсайхан, З.Дөлгөөн, Э.Ёндонжамц, Д.Отгонням, Б.Сайннямбуу нарт нийт 1.120.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, уг хохирлыг шүүхийн шатанд төлөгдсөн учир О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Э нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол
Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Д.Тамираас ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, шүүгдэгч О.Эад зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч О.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, орлогогүй, оюутан гэх хувийн байдал, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан,
О.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялыг эдлэх бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.
О.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс нийт 9 хоног цагдан хоригдсон байх бөгөөд энэ хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эад 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар О.Эын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд О.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох энэ шийдвэрийг эс зөвшөөрөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ