| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00824/и |
| Дугаар | 00868 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00868
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1965 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 01-01 тоотод оршин суух, РЭ65022618 дугаар регистртэй, Тогоруутан овогт Шаравын Даваажаргал,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 01-01 тоотод оршин суух, эмэгтэй, РЭ68012561 дугаар регистртэй, Цэмбэ овогт Нямын Өлзийсайхан нарын
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00824/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ш.Даваажаргал, үрчлүүлэгч Т.Балжинням нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Даваажаргал, Н.Өлзийсайхан нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бид 2014 онд өөрийн төрсөн охин Д.Даваасүрэнгээс зээ хүү болох Д.Төгсжаргалыг үрчлэн авсан бөгөөд одоо төрсөн эцэг Т.Балжинням, төрсөн эх Д.Даваасүрэн нар гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон тул 0005666/30 дугаартай хүүхэд үрчилсэн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Д.Даваасүрэн, хүргэн Т.Балжинням нар хамт амьдрах эсэх нь эргэлзээтэй, гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор эхнэр Н.Өлзийсайхан бид хоёр ярилцаад зээ хүү Төгсжаргалыг үрчилж авсан байсан. Гэтэл одоо манай охин, хүргэн 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хамт амьдарч байгаа болохоор зээ хүү Төгсжаргалыг эцэг, эхэд нь буцааж өгч байгаа юм. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Үрчлүүлэгч Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон 518-61 тоотод оршин суух, ЗЛ92020514 дугаар регистртэй, Хилд овогт Түвшинжаргалын Балжинням шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүү Төгсжаргалыг төрөх үед цэргийн албанд явсан байсан, мөн эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй байсан учир манай хадам аав, ээж үрчилж авсан байсан. Одоо би эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулсан, хүүтэйгээ хамт амьдарч байгаа учир Төгсжаргалыг үрчилснийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Даваажаргал, Н.Өлзийсайхан нар нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-д зааснаар шаардах эрхтэй.
Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ш.Даваажаргал, Н.Өлзийсайхан нар 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Төгсжаргалыг эх Д.Даваасүрэнгээс үрчлэн авч 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0005666/30 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчлүүлэгч Д.Даваасүрэн, Т.Балжинням, нэхэмжлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүү Д.Төгсжаргал нь одоо өөрийн төрүүлсэн эх Д.Даваасүрэн, эцэг Т.Балжинням нарын асрамжид байгаа тухай зохигчид тайлбарласан ба тэдний асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрсөн байх тул 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Төгсжаргалыг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ш.Даваажаргал, Н.Өлзийсайхан нарт үрчилснийг хүчингүйд тооцож, хүү Д.Төгсжаргалыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх Д.Даваасүрэн, эцэг Т.Балжинням нарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Өлзийсайхан, үрчлүүлэгч Д.Даваасүрэн нар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Төгсжаргалыг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ш.Даваажаргал, Н.Өлзийсайхан нарт үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Төгсжаргалыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх Д.Даваасүрэн, эцэг Т.Балжинням нарт шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА