| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00811/и |
| Дугаар | 00877 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 00877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, эрэгтэй, Тарь овогт Сайнтогтохын Бат-Эрдэнийн
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Мэргэнбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00811/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “B&B” үйлчилгээний төвийн нэг хэсгийг караокены зориулалтаар ашиглахаар болж, 2013 онд Гунгаагийн Мэргэнбаатар гэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг амаар хийж караоке баарны зориулалтаар “B&B” төвийн байрыг засаж тохижуулах, буйдан, сандал, ширээ, баарны тек хийх зэрэг ажлыг 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгээд ажлын хөлс төлөхөөр тохиролцсон юм. Тэгээд ажлын хөлсөнд бэлнээр 3.200.000 төгрөг, мөн эхнэр Нацагийн Даваадуламын ХААН банкин дахь 5019087260 тоот данс болон ээж Торгуудийн Цэнгэлмаагийн ХААН банкин дахь 5019243607 тоот дансуудаар 2.480.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, мөн буйдангийн бүрээсний материал, порлон, банз, хавтан зэрэг нийт 5.000.000 төгрөгийн үнэ бүхий материалуудыг портер маркын машинаар Мэргэнбаатар ачиж авч яваад эхэндээ “хийж байгаад дуусаагүй байна” гэх зэргээр шалтаг хэлж байгаад гэнэт утсаа унтраагаад алга болсон юм. Эхлээд 7 хоногийн дараа, 5 хоногийн дараа, 2 хоногийн дараа гэх мэтээр хэлж яваад байдаг байсан боловч гэнэт оршин суух хаягаа өөрчлөн одоо хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй болсон байна. Г.Мэргэнбаатарын утасны дугаар 99383277, 86550877, 88051647, хуучин хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 62 дугаар гудамжны 08 тоотод байсан, мөн эхнэр Нацагийн Даваадулам /РЗ86042744/ нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хилчний 1-6 тоот гэсэн хаяг надад бүртгүүлж байсан бөгөөд ХААН банкны 5019087260 тоот данс эзэмшдэг, ээж Т.Цэнгэлмаа нь мөн ХААН бакны 5019243607 тоот дансыг эзэмшдэг. Иймд Гунгаагийн Мэргэнбаатар /ДА88051618/-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тодорхой болгож миний хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18 дугаар байрны 04-42 тоотод оршин суух, РП85031304 дугаар регистртэй, Адуучин овогт Пүрэвгончигийн Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гунгаагийн Мэргэнбаатар нь иргэн С.Бат-Эрдэнэтэй “В&В” авто засварын газрын зүүн залгааг караокены зориулалттай тохижуулах засварын ажлыг хийхээр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан бөгөөд сүүлд нь бичгийн хэлбэрээр тус гэрээг нөхөж байгуулсан байдаг юм. Ажлын хөлсөнд Г.Мэргэнбаатар нь бэлэн болон дансаар удаа дараа мөнгө авч, барилгын материал авсан байдаг. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй алга болсон. Г.Мэргэнбаатарын утас холбогдохгүй, оршин суух хаягаа өөрчлөн хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбоо тасарсан учир түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Бат-Эрдэнэ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Мэргэнбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Мэргэнбаатар нарын хооронд караоке баарны зориулалтаар засварын ажил хийхээр тохиролцсон болох нь “Барилгад их засвар хийх гэрээ”, ХААН банкны 5007018709 тоот дансанд мөнгө шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Улаанхушуу овогт Гунгаагийн Мэргэнбаатар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 62 дугаар гудамжны 08 тоотод байнга оршин суудаг бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй, хаягийн хөдөлгөөн шилжилт, өөрчлөлт хийлгээгүй болох нь
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “...РД: ДА88051618, овог: Улаанхушуу, эцэг эхийн нэр: Гунгаа, нэр: Мэргэнбаатар, яс үндэс: Халх, хүйс: Эрэгтэй, амьдарч эхэлсэн хаяг: Хөвсгөл, Мөрөн, 13-р баг, 62 гудамж, 8 тоот…” гэх бичилттэй 00/004565 дугаартай байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Гунгаа овогтой Мэргэнбаатар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 62-8 тоотод эхнэр Н.Даваадулам, хүүхдийн хамт тус багт бүртгэлтэй, шилжээгүй нь үнэн…” гэх бичилттэй тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.
Жич: Г.Мэргэнбаатарын оршин суух бүртгэлтэй гэрийн хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 хорооны 62-08 тоот, хамгийн сүүлд холбогдсон утасны дугаар 99383277, эхнэр Даваадулам /РЗ86042744/ нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хилчний 1-6 тоот хаяганд оршин суудаг, эх Т.Цэнгэлмаа нь Мөрөн суманд амьдардаг. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэтэй холбогдох утас: 99904500.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ДА88051618 дугаар регистртэй, Улаанхушуу овогт Гунгаагийн Мэргэнбаатарыг эрэн сурвалжилсугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Улаанхушуу овогт Гунгаагийн Мэргэнбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Г.Мэргэнбаатарын оршин суух хаягийг олж тогтоон нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА