Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 155/2017/00818/и

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2017/00862

Хөвсгөл аймаг

 

                  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байр 59 тоотод оршин суух, РЮ75061779 дугаар регистртэй, эрэгтэй, Барнууд овогт Батмандахын Мягмарсүрэнд холбогдох

Ярианы төлбөр, алданги, нийт 49.353 /дөчин есөн мянга гурван зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00818/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бизнес удирдлагын газрын захирал Ш.Амарбаясгалан  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мягмарсүрэн нь “Жи Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98112868 дугаарын хэрэглэгч болсон. Б.Мягмарсүрэн нь одоогийн байдлаар манай компанид 2014 оны 7 дугаар сарын ярианы төлбөр 31.303 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын ярианы төлбөр 26.299 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын ярианы төлбөр 25.300 төгрөг, нийт 82.902 төгрөгийн хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.

Иймд Б.Мягмарсүрэнгийн ярианы төлбөр 82.902 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 50.000 төгрөгийг хасч тооцон 32.902 төгрөг, алданги 16.451 төгрөг, нийт 49.353 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 49.353 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 49.353 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Мягмарсүрэнд холбогдуулан ярианы төлбөр, алданги, нийт 49.353 /дөчин есөн мянга гурван зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мягмарсүрэн ярианы төлбөр, алданги, нийт 49.353 /дөчин есөн мянга гурван зуун тавин гурав/ төгрөг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн ярианы төлбөр, алданги, нийт 49.353 /дөчин есөн мянга гурван зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА