Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 503

 

2017 оны 09 сарын 05 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00503

                           Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00510/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 07-06 тоотод оршин суух, Харуул овогт Дамдиндоржийн Оюун /РД:СД66120102/-ын нэхэмжлэлтэй

         “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

        Нэхэмжлэгч Д.Оюун нь миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Барилга угсралтын кондор болон Барилга угсралтын трестэд 1984 оны 07 сарын 02-оос 1991 оны 01 сарын 19 хүртэл өрөгч, угсрагчаар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 сарын 19-өөс 1991 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Суварга пүүст 1991 оны 05 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор, Ордон ББХК-д 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Хэнтий Хангай ХХК-д 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд засал чимэглэлчнээр тус тус ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Харуул овогт Дамдиндоржийн Оюун нь Хэнтий аймгийн Барилга угсралтын кондор болон Барилга угсралтын трестэд 1984 оны 07 сарын 02-оос 1991 оны 01 сарын 19 хүртэл өрөгч, угсрагчаар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 сарын 19-өөс 1991 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Суварга пүүст 1991 оны 05 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор, Ордон ББХК-д 1995.05.01-ний өдрөөс 1997.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Хэнтий Хангай ХХК-д 1997.06.24-ний өдрөөс 2012.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Д.Оюун нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Харуул овогт Дамдиндоржийн Оюун /РД:СД66120102/-ыг Суварга пүүсийн эзний тушаал 1991 оны 05 сарын 18 өдөр ажилчдыг ажилд авч ажиллуулах тухай /хх-ийн 5х/, Барилгын Хан Хэнтий пүүсийн захиргааны тушаал /хх-ийн 6х/, Улсын барилгын хорооны харьяа Хэнтий аймгийн барилга угсралтын трестийн даргын тушаал /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын захиргааны тушаал /хх-ийн 8 х/, 077447 дугаартай 1987 оны 05 сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 15-17х/, нэхэмжлэгийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 36х/, гэрч Ц.Дуламжавын мэдүүлэг /хх-ийн 40х/, гэрч С.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 42х/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            Харин нэхэмжлэгч Д.Оюун нь Ордон ББХК-д 1995.05.01-ний өдрөөс 1997.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Хэнтий Хангай ХХК-д 1997.06.24-ний өдрөөс 2012.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдал нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул энэ байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

 

     

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харуул овогт Дамдиндоржийн Оюун /РД:СД66120102/-ыг Хэнтий аймгийн Барилга угсралтын контор болон Барилга угсралтын трестэд 1984 оны 07 сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд өрөгч, угсрагчаар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 сарын 19-ний өдрөөс 1991 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Суварга пүүст 1991 оны 05 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд нормчноор,тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2.  Нэхэмжлэгч Д.Оюун нь Ордон ББХК-д 1995.05.01-ний өдрөөс 1997.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нормчноор, Хэнтий Хангай ХХК-д 1997.06.24-ний өдрөөс 2012.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдал нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар тогтоогдсон болохыг дурдсугай.  

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюуны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР