| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00513/И |
| Дугаар | 504 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 504
| 2017 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 156/ШШ2017/00504 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00513/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суух, Халзад овогт Сэмбийн Баярсайхан /РД:СЖ57112972/-ын нэхэмжлэлтэй
“ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч С.Баярсайхан нь миний бие Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суудаг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цэргээс халагдаж ирсэн. 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 04 дүгээр сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарыг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан. 1984, 1985, 1987 онуудын цалингийн лавлагааны тасархай саруудыг дараагийн саруудад бөөн бичигдсэн болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Халзад овогт Сэмбийн Баярсайхан нь Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баянгол бргидад 1973 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч С.Баярсайханы ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Халзад овогт Сэмбийн Баярсайхан нь Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баянгол бргидад 1973 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 2х/, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн даргын 1973 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 3х/, Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 4-5х/, гэрч Р.Сүхбаатарын мэдүүлэг /хх-ийн 15х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Баярсайхан нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0184 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны Төв архивын лавлагаа /хх-ийн 7х/-аар тогтоогдож байх туд уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Халзад овогт Сэмбийн Баярсайхан /РД:СЖ57112972/-ыг Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Баянгол бригадад 1973 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч С.Баярсайхан нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуусталх хугацаанд Хилийн цэргийн 0184 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР