Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 506

 

2017 оны 09 сарын 06 өдөр

      Дугаар 156/ШШ2017/00506

  Хэнтий аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00500/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан механикжуулалтын 4-6 тоотод оршин суух, Хардэлбээс овогт Лувсанжанцангийн Чинзориг /РД:СЕ57101011/-ийн нэхэмжлэлтэй

        “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Л.Чинзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажилласан. Дорноговь аймаг дахь Ардын армийн 126 дугаар ангид 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн алба хаасан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

                         

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хардэлбээс овогт Лувсанжанцангийн Чинзориг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Л.Чинзоригийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Хардэлбээс овогт Лувсанжанцангийн Чинзориг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6-8х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-10х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11-12х/, гэрч Ж.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 21х/, гэрч Ж.Цогийн мэдүүлэг /хх-ийн 23х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

      Түүнчлэн нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь Ардын армийн 126 дугаар ангид 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс  1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болох нь /хх-ийн 24х/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хардэлбээс овогт Лувсанжанцангийн Чинзориг /РД:СЕ57101011/-ийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Нэхэмжлэгч Л.Чинзориг нь Дорноговь аймаг дахь Ардын армийн 126 дугаар ангид 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс  1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР