| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00512/И |
| Дугаар | 507 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 507
| 2017 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2017/00507 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00512/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 13-03 тоотод оршин суух, Нирун овогт Цэрэндоржийн Жанцан /РД:СЮ62020675/-гийн нэхэмжлэлтэй
“ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Жанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Жанцан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сантехникийн мастераар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, Өлзий ББХК-д мастер, ариутгах татуургын слесарь, Хэнтий Хангай ХХК-д 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгын гадна бохирын шугам сүлжээний слесараар улсад нийт 33 ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нирун овогт Цэрэндоржийн Жанцан нь Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд сантехникийн мастер слесараар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд слесараар, Өлзий ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мастер, ариутгах татуургын слесараар, Хэнтий Хангай ХХК-д 1996 оны 07 дугаар сарын01-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бохирын шугам сүлжээний слесараар тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Жанцангийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Нирун овогт Цэрэндоржийн Жанцан нь Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд сантехникийн мастер слесариар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд слесариар, Өлзий ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мастер, ариутгах татуургын слесариар, Хэнтий Хангай ХХК-д 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бохирын шугам сүлжээний слесариар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1х/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 4-10х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 11-14х/, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 15-16х/, Улсын барилга хорооны харъяа Хэнтий аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 19х/, Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын захиргааны 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 20х/, гэрч Ж.Цогийн мэдүүлэг /хх-ийн 34х/, гэрч Ц.Дуламжавын мэдүүлэг /хх-ийн 36х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Нирун овогт Цэрэндоржийн Жанцан /РД:СЮ62020675/-г Хэнтий аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуусталх хугацаанд сантехникийн мастер слесариар, Хан Хэнтий пүүст 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд слесариар, Өлзий ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мастер, ариутгах татуургын слесариар, Хэнтий Хангай ХХК-д 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бохирын шугам сүлжээний слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жанцангаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР