Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

                                                                                                                      

     2022         03         09                                    2022/ШЦТ/343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бын Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ххх дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2 өдрийн 20 цагийн үед  дугаар сургуулийн орчим иргэн О.Нгийн өмчлөлийн  эс загварын 404920 төгрөгөөр үнэлэгдэх гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт,

мөн  өдөр Бдүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар байранд барьцаалан зээлдүүлэх ххх ломбардад ажилладаг хохирогч Н.Ут А аймгаас хонь болон үхрийн махыг хямд үнээр худалдан авч,  хотод авч ирж зарахад 30-50 хувийн ашигтай байна, махаа зараад ашиг өгөх тул түр мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар хохирогч Н.Уоос нийт 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                                                                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч О.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... хххххх  цагийн үед сургуулийн хажууд байдаг өөрийн найз Уын гэрт очиж түүний төрсөн өдрийг тэмдэглэн 2 шил вино уугаад орой 20 цагийн орчим гэртээ харихаар тэндээс гараад хххр сургуулийн автомашин ордог хаалганы харалдаа явж байх үед үл таних 25 орчим насны хар хувцастай масктай, малгайтай залуу гарч ирээд нэгж байна уу гэхээр нь байхгүй гэж хэлээд гэр рүүгээ ярих гэж утсаа гаргаж ирэхэд миний гар утсыг булаагаад зугтаасан. Тухайн гар утсыг ххх өдөр манай нөхөр ххх наймны бэлэг гэж ххххх 449.900 төгрөгөөр худалдан авч байсан. хххх маркийн гар утас байгаа юм. Тухайн гар утас нь хххххх гэсэн имей кодтой хар өнгөтэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байгаа юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...хххх өдөр дэлгүүр дээрээ байж байх үед манай төрсөн ах Т надад ойр зуурын юм хийж өгөхөөр ирсэн байсан. Тэр үед би хоёр симтэй гар утас хэрэгтэй байна, одоо хөл хориотой байгаа учраас утас зарах газар байхгүй байхдаа гэж санаандгүй ярьсан. Манай ах Т би нэг утас засдаг хүн танина, утас байж магадгүй асуугаад үзье, вокзалын тэр хавьд байдаг юм гэж хэлсэн. Тэгээд ах нөгөө хүн рүүгээ ярихад утас байна, ирээд үз гэж хэлсэн. Тухайн үед би дэлгүүртээ үлдээд манай нөхөр С, Т ахын хамт нөгөө хүнээс гар утас авахаар явсан. Ингээд тэр хоёр 270.000 төгрөгөөр худалдаж авлаа гээд хар өнгийн ххх маркийн гар утас авч ирсэн. Би тэр утсанд хххххх  хаанаас авсан бэ, гэмт хэргийн холбогдолтой гар утас байна гэж хэлсэн.

Би гар утас зарсан хүнтэй өчигдөр очиж уулзаад би танаас авсан гар утсаа буцааж эзэнд нь өгнө, та миний хохирлыг барагдуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрөөд та манай ххх ын урд байрлах гар утас худалдааны төвийн хххх номерын лангуунаас утас аваарай гэж хэлсэн. Би өнөөдөр очиж уг лангуунаас ххх маркийн 2 симтэй гар утсыг 300.000 төгрөгөөр бодож өмнөх өгсөн мөнгөө оролцуулан зөрүү болох 30.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй. Иймд нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2ххх цагийн үед Н бид хоёр ххх сургуулийн зүүн урд байрлах манай гэрт явж очсон. Тэгээд бид хоёр гэрт байсан 2 ширхэг вино хувааж уусан. Н 20 цагийн үед гэртээ харихаар явсан. Би тухайн үед гэрээс гаргаж өгөөд гэртээ орсон. Н такси бариад харьчихна гэж байсан. Ингээд маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд Н надад гар утсаа манай гэрээс гараад сургуулийн ойролцоо явж байгаад үл таних хүнд шүүрүүлчихсэн. Тухайн үед утсаараа яриад явж байх үед нь шүүрээд зугтаачихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Э.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

хххх өдөр намайг ажил дээрээ байх үед туранхай, намхандуу, бор царайтай, 160-165 сантиметрийн өндөртэй, 30 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд надаар гар утасны дэлгэц солиулсан. Ямар гар утасны дэлгэцийг ямар үнэ хөлсөөр солиулсныг санахгүй байна. Ямар ч байсан гар утсаа засуулаад мөнгө нь дутаад надад ххх маркийн гар утсыг хөлсөндөө өгч байсан. Тухайн үед би уг гар утсыг 150.000-200.000 төгрөгт бодож авсан. Би утасны дэлгэцийн засварын үнийг хасаад зөрүүнд 60.000 төгрөгийг тэр хүний данс руу шилжүүлсэн. ...би дансны хуулгаа үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 48 минутад өөрийн хххх банкны ххххх тоот данснаас 60.000 төгрөгийг тэр хүний өгсөн ххххх тоот данс руу ххх гэсэн гүйлгээний утгатай хийсэн байсан. Тухайн үед би тэр хүнээс утасны дугаарыг нь асуугаад гүйлгээний утга дээр нь бичиж байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би гар утасны дэлгэц зассан 210.000 төгрөгөөс 60.000 төгрөгийг дансаар авч, 150.000 төгрөгт уг хххх эс гар утсыг бодож авсан. Надад 150.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би 150.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би уг гар утсыг хэргийн улмаас олдсон эд хөрөнгө гэж мэдээгүй. Уг залуу нь надад хэлэхдээ манай дүү барьж байсан утас гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 90/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн хххх дугаартай:

“хххх маркийн гар утсыг 404.910 төгрөгөөр үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

- зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн10/,

- цагдаагийн дэслэгч ххххххх-ны өдрийн: “... 20 цаг 08 минутын үед сургуулиас гараад хашаан дотор байдаг талбай руу гардаг явган хүний шатан дээр суугаад утсаар ярьж дуусаад байж байх үед үл таних хар хувцастай 170-180 сантиметрийн өндөртэй масктай эрэгтэй хүн утсаараа яриулаач гээд утсаа гуйхаар нь нэгж байхгүй, чадахгүй гэсэн чинь миний хххх гэх гар утсыг булаагаад зугтаасан. Би сургууль руу буцаж ороод цагдаад дуудлага өгсөн...” гэх илтгэх хуудас /хх-ийн 11/,

            - эд зүйлийг хүлээн авсан: “...иргэний нэхэмжлэгч Б.Оээс өөрийн санаачилгаар гаргаж өгсөн хар өнгийн Сххх маркийн гар утас 1 ширхгийг хххх минутад хүлээн авсан” гэх тэмдэглэл /хх-ийн 50/,

            - эд зүйлийг хүлээлгэн өгсөн “...хохирогч О.Нд хар өнгийн ххх маркийн /IMEI ххххх/ гар утас 1 ширхгийг хххх минутад хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл /хх-ийн 55/,

            - хххх ын худалдан авагчийн зарлагын падаан, 10 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 56-62/,

 

Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...ххх сургуулийн урд талын сандал дээр нэг эмэгтэй хүн утсаа оролдоод сууж байхаар нь хажууд нь очоод утсаараа нэг мобикомын дугаар руу залгаад өгөөч гэхэд тэр эмэгтэй үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад тэр эмэгтэйд хандаж дүүд нь яаралтай хэрэг байна, утсаараа ганц залгуулаач гэж хэлэхэд юу хуцаад байгаа юм, зайл гэж хэлэхээр нь гарт нь байсан хххх эс маркийн утсыг булааж аваад хойд зам руу зугтаасан. Маргааш нь буюу хххх  хойно байрлах гар утас завсрын газар очиж кодыг гаргуулах гэхэд 90.000 төгрөг болно, цааш нь зарах юм бол 150.000 төгрөгөөр зарах байх, чи надад энийгээ 60.000 төгрөгөөр зарвал зар гэхээр нь би зөвшөөрч хххх загварын гар утсыг 60.000 төгрөгөөр утас засварын хүнд худалдсан гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

 

2. Шүүгдэгч Б.О нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... хххх өдөр надад 500.000 төгрөг зээлэх үү, оронд нь мах авч болно шүү гэхээр нь би надад 130.000 төгрөг байна, бас үнэт эдлэлийг барьцаанд тавиад авч болно гэж хэлсэн. Намайг ажлаа тараад мөнгөө явуулаач гэхээр нь би ажлаа тараад хххх дугаартай Г гэх нэртэй данс руу 500.000 төгрөг явуулсан. Маргааш нь надад мах нэмж авах гэсэн юм аа, 30-50 хувийн ашигтай байдаг болохоор дахиад хэдэн мал авах гэсэн юм аа, 2.000.000 төгрөгийг хүүтэй ч хамаагүй 3-7 хоногийн дотор олоод өгөөч гэхээр нь би үнэт эдлэлээ барьцаанд тавьж, Оийн Худалдаа хөгжлийн банкны данс болох ххххх дугаартай данс руу 2.000.000 төгрөгийг ажлын газрын залуугийн дансаар явуулсан. Үүнээс хойш дахин хэд хоногийн дараа мал авах гэсэн юм, 1.000.000 төгрөг олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би дахиад үнэт эдлэлээ барьцаанд тавьж 1.000.000 төгрөг явуулсан. Тэгээд би хэд хоногоос ярихад Эмээлт дээр байна, малаа өгөх гээд зогсож байна, удахгүй мөнгө явууллаа гэж хэлсэн. Би хүлээж байгаад юу болсон талаар асууж залгахад ххх дээр байна, зарим малын нь хулгайн мал гэж байна, цагдаа шүүх болоод явж байна, маргааш, нөгөөдөртөө өгнө, удаахгүй гэж хэлсэн. Ломбардад тавьсан эд зүйлийн хугацаа яваад байсан болохоор ххххх өдөр хххх худалдаа хөгжлийн банкнаас өөрийн хугацаатай хадгаламжаа хаагаад өөрийн барьцаанд тавьсан үнэт эдлэлээ төлөөд авсан. Тэгээд би ар гэртээ холбоо барьж эгчтэй нь ярьж болсон зүйлийн талаар хэлэхэд би нар өөрсдийн хувийн амьдралтай, өөрсдөө асуудлаа шийдээрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 128/,

 

 - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 122-123/,

- хохирогчийн мөнгө зээлсэн шилжүүлсэн банкны дансны хуулга /хх-ийн 130-133/,

- фейсбүүк мессенжерийн чат /хх-ийн 137-142/,

- эд зүйлийг хүлээн авсан: ...хххх гэх нэртэй фейсбүүк хаягтай харилцсан чат, Б.Оийн эзэмшлийн хххх банкны ххххх дугаартай дансны хуулгыг гар утсаар скрийншот хийж авсан зургийг хүлээлгэн өгсөн... гэх тэмдэглэл /хх-ийн 174-176/,

- Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 196-198/,

 

Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:

... ххх нэртэй олон улсын цахим тоглоом тоглож байсан мөнгөө алдсан тул дахиад тоглож мөнгө олохын тулд бооцоонд тавих мөнгө олохоор өөрийн зүс таних Уоос мөнгө зээлэхээр болсон. Мөн тухайн үед хөдөөгөөс надад зарах идэшний үхрийн мах ирэх байсан тул Ут идэшний мах орж ирэхээр нь би мөнгөтэй болно, тэр хүртэл 500.000 төгрөг зээлэх үү гэж асууж У 500.000 төгрөгийн зээл авсан. Тухайн мөнгийг өсгөх гэж тавиад алдсан ба үүний дараа Уоос дахиж 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр 2 удаа тоглоом тоглох гэж байгаагаа хэлэлгүй аваад тухайн мөнгөөр тоглож их мөнгө олоод Ут зээлсэн мөнгөө өгнө гэж тооцоолоод ххх олон улсын цахим тоглоом тоглосон боловч дахин хожигдож бүх мөнгөө алдаж, Уоос авсан мөнгөө өгч чадахааргүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 172/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хххх засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  ххх ийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхэд Оийн А, Т, А, С, Н нарын төрсний гэрчилгээний хуулбар, хувийн байдлын талаарх баримт, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хохирол төлсөн талаарх Худалдаа хөгжлийн банкны зарлагын баримт, цагдаагийн сангийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

           

1. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь хххх цагийн үед хххх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр 92 дугаар сургуулийн орчим иргэн О.Нгийн өмчлөлийн хххх загварын 404920 төгрөгөөр үнэлэгдэх гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар  хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.О нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Оийн иргэн О.Нгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Залилах гэмт хэргийн тухайд

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Оийн хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хххх д барьцаалан зээлдүүлэх хххх ломбардад ажилладаг хохирогч Н.Ут Архангай аймгаас хонь болон үхрийн махыг хямд үнээр худалдан авч, Улаанбаатар хотод авч ирж зарахад 30-50 хувийн ашигтай байна, махаа зараад ашиг өгөх тул түр мөнгө зээлээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож улмаар хохирогч Н.Уоос нийт 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.О нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч О.Нгийн гар утсыг шинжээчийн дүгнэлтээр гар утсыг 404910 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Д нь 150.000 төгрөгийг нэхэмжилснийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мобайл банкаар төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Уод 3.500.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Од ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суух газраас явахыг хориглож, хуульд заасан үүргийг тодорхой хугацаанд хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                               

                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.        

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг шүүгдэгч Б.Од 7 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ