Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01755

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01755

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг, Энхжин хотхон, Зайсангийн тойруу гудамж, 32д байр, 72 тоотод оршин суух Гавьж овогтой Доржсүрэнгийн Батболд /РД:НО81010495/-ын хүсэлттэй,

Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хариуцагч Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 4.417.441 төгрөгийн өр төлбөртэй.  Төлбөрөө нэхэмжлээд шүүхэд хандсан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017.02.07-ны өдрийн183/Ш32017/01788 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Иймд Гонгорын Амарсанаа, Цэрмаагийн Мөнхцэцэг нарын одоогоор оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул Гонгорын Амарсанаа, Цэрмаагийн Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батболдын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32017/01788 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нар нь Д.Батболдтой 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Г.Амарсанаа, Ц.Мөнхцэцэг нарын оршин сууж байсан хаяг нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 18-5 тоот, Сонгинохайрхан дүүргийн 24 хороо, зээлийн 11 гудамж 25 тоот гэх, холбоо барих утасны дугаар нь 96330244 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Галтууд овогтой Цэрмаагийн Мөнхцэцэг /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА