| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02100/И |
| Дугаар | 183/ШШ2017/01758 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/01758
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/01758 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 13-т байрлах Майндтэч ХХК /РД: 5005612/-ийн хүсэлттэй,
С.Даваасүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Майнд Тэч ХХК нь иргэн С.Даваасүрэнтэй 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 тоот Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу барьцаа хөрөнгөнд 96-08 УБЕ Honda HR-V маркийн машиныг Майнд Тэч ХХК-ийy нэр дээр шилжүүлсэн. Гэрээг байгуулсны дараа 2 удаагийн хүргэлтээр нийт 150 шуудай тэжээлийг хүлээлгэсэн болно. Гэрээний 4.13 болон 5.1-д заасны дагуу зээлийн мөнгийг өдөр бүр Майнд Тэч ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны дансанд тус тус шилжүүлж, сар бүрийн 15,30-ны өдрүүдэд борлуулалтын тайлан гаргаж тооцоо нийлэхээр тохирч гэрээ байгуулсан. Борлуулалтын мэдээгээр манай хүлээлгэн өгсөн тэжээлийг /6тн/ 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр засагдаж дууссан гэж утсаар мэдэгдсэн. Нийт тэжээлийн үнэ 2,300,000 төгрөг, үүнээс 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 230,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 125.000 төгрөг нийт 355.000 төгрөгийг дансаар тушаасан. Үлдэгдэл тэжээлийн төлбөр 1.945.000 төгрөг, гэрээний 5.З-д заасны хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн хүү болох 972,000 төгрөг тооцож нийт 2.917.500 төгрөгийг хариуцагч С.Даваасүрэнгээс гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Иймд хариуцагч С.Даваасүрэн нь өнөөдрийн хүртэл хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, төлбөрөө барагдуулахгүй тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Майндтэч ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Даваасүрэнг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.Даваасүрэнд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32017/01488 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч С.Даваасүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
С.Даваасүрэн нь Майндтэч ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
С.Даваасүрэнгийн гэрийн хаяг нь Баянзүрх дүүрэг, 6 хороо, Шархад 56 гудамж, 796 тоот гэх, холбоо барих утасны дугаар нь 99186601 болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бортгон овогтой Содномын Даваасүрэн /РД:ЦЕ52062501/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА