Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Энхтөр,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарт холбогдох 201616010071 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1982 оны 06 дугаар сарын 30 ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот СХД-ийн 25-р хороо Одонтын 12-28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №228 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5, 181.3 дахь хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг журамлан эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар  3  сар  баривчлах  ялаар  шийтгүүлж,  Эрүүгийн  хуулийн ерөнхий

F:\My document\Shiitgeh togtool\2015 on\.doc

ангийн 58 дугаар зүйлд заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №40 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 9 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан , Шарнууд овгийн Дондогийн Ядмаа /РД: ЧЛ82063071/

Шүүгдэгч: Монгол улсын харъяат, 1994 оны 11 дүгээр сарын 23 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, хоёр эгч, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн Хангай 7-р багийн Шарын голын 39 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй. Сартуул овгийн Атарболдын Мөнгөнцоож /РД: МЗ94112317/

        Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 03-04 ний өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн тийш 12 км-т Дөрөлж уулын дэргэд байх Арабын кемп доторх байшингийн вакум цонхыг гадна талаас нь цохиж онгойлгон эд зүйл хулгайлж бусдад 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж “бусдын өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ядмаа мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 30-нд манай дүү хотод нийтийн тээврийн том автобус жолоодож яваад хүн дайрчихлаа, нөгөө хүний биеийн байдал хүнд байна, та надад мөнгө явуулаач гэсэн юм. Би тэгээд компанийхаа захирал, ахлаж байсан хүмүүсээс мөнгө төгрөг цалингаа нэхэхэд бүтээж өгөөгүй 3, 4 хоносон юм. Манай дүү нөгөө хүн нь хагалгаанд орох, томографикийн зураг авахуулах гээд байна, агаа мөнгө төгрөг явуулаач гээд байсан. Тэгээд компаний хүмүүстэй хэлэхэд өгнө гээд өгөхгүй байсан. Би Төмөрцоожтой хамт сум орж 0,5 литрийн архи 2-ыг аваад буцаж очиж уусан юм. Тэгээд шөнө нь складны вакум цонхыг нь түлхэж ороод мужааны багаж хэрэгслийг нь авсан. Ийм үйлдэл хийсэн нь миний буруу. Өөрхийнхөө тэнэгээс болж ийм хэрэг үйлдсэн. Би энд 2016 оны 04 дүгээр сар гаргаад ирсэн ба ирснээс хойш 3 сар гаруй ажиллахад дөнгөж 250000 төгрөгний цалин л авсан. Тэгээд компаниас цалингаа байнга гуйсан боловч өгөөгүй. Хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна. Дахиж би хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Би өөрийнхөө шаралхуу зангаас болоод ийм хэрэг хийсэн. Миний мөнгө төгрөгийг шийдээд өгчих болуу гэж их гуйсан. Мөнгө төгрөг их хэрэгтэй болоод байсан юм. Манай дүүгийн дайрсан хохирогч нь 3 хоногийн дараа нас барчихсан. Би өөрөө тогтсон ажил төрөлгүй байгаа. Эхнэр маань 9-р сарын 20-нд төрөх юм. Би урьд нь хүүхдүүдээ төрөхөд нь хажууд нь байгаагүй. Би өөрийнхөө хийсэн үйлдлийн хариуцлагыг хүлээнэ. Зөв амьдрах боломж олгож өгнө үү? гэж хүсч байна. Би дахиж ийм асуудалд орооцолдохгүй. Одоо хичээл эхлэх гэж байхад ганц ажил хийдэг хүн нь би өөрөө ийм асуудалд орчихсон болохоор ар гэрийн асуудал хүнд байна. Зөв амьдрах боломж олгож өгнө үү? Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн ял оноож өгнө үү?  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнгөнцоож мэдүүлэхдээ: “Д.Ядмаа ахыг гурав дөрөв хоног захирлуудаас мөнгө төгрөг гуйгаад мөнгө төгрөгийг нь шийдэж өгөхгүй байгааг сонссон юм. Тэгээд би Ядмаа ахад туслах юм сан гэж боддог байсан. Тэгтэл Ядмаа ах намайг дуудаад ахдаа туслаад жаахан юм зөөлцөөд өг гэхээр дагаж яваад зөөлцсөн юм. Тэгээд ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би оюутан учраас сургалтын төлбөр, хувцасны мөнгөө олох гэж ирсэн. Манай гэрийнхэн маань бүгд ажил хийдэггүй. Мөнгө олж чадаагүйдээ харамсаад ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Намайг уучилна уу? дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Би өдийг хүртэл ар гэртээ нэг удаа ч 5 кг гурил авч үзээгүй. Одооноос тиймэрхүү үйлдэл гаргахгүй, хичээх болно, намайг уучилна уу?. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Шударгаар хөдөлмөр эрхэлж амьдрахыг хүсч байна. Ээж аавынхаа ачийг хариулах боломж олгож өгнө үү?” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч  Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нар нь бүлэглэн амар хялбар аргаар мөнгө олох хөрөнгөжих зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 03-04 ний өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн тийш 12 км-т Дөрөлж уулын дэргэд байх Арабын кемп доторх байшингийн вакум цонхыг гадна талаас нь цохиж онгойлгон эд зүйл хулгайлж “Мосуга” ХХК-д 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж “бусдын өмчлөх эрхийн эсрэг” гэмт төгрөгний их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримт, яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдлаас хамааран шүүгдэгч Д.Ядмаад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч А.Мөнгөнцоожид эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Д.Ядмаа нь 2014 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг биеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн №40 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 9 хоногийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаагаар суллагдсан. Хянан харгалзах хугацаа дууссан ба 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөлийн тухай хууль батлагдаж түүний ялтай байдал арилсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл \хавтаст хэргийн 4, 10-рт\,

Гэрэл зургийн үзүүлэлт \хавтаст хэргийн 5-9, 11-14-рт\,

Хураагдсан эд зүйлийг хохирогчийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-рт/,

Хохирогч Ж.Алтанбаганын өгсөн: “...Манай Мосүгэ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Арабын кемп гэх газар барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. Намайг Улаанбаатар хотод байхад 2016.07.04 ний өглөө 08 цагийн үед манай нярав Мөнхбуян утсаар залгаж кемп дээрээс манай компанийн барилгын багаж алга боллоо гэж хэлсэн... Бидний барилгын ажил гүйцэтгэж байгаа кемп доторх таван байрны голын байр буюу бид скалад байдлаар ашиглаж байгаа байшингаас барилгад ашиглагддаг 2 хайрцаг хадаас, бэхэлгээний төмөр утас 5 боодол, 2 ширхэг дрилл, цахилгаан тасдагч 1 ширхэг, жижиг цахилгаан модны хөрөө 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, гагнуурын жижиг аппарат 1 ширхэг хулгайд алдагдсан... Бүгдийг нь шинээр нь худалдан аваад 2 сар гаран ашиглаж байсан хэвийн ажиллагаатай цахилгаан багажнууд байсан. Бусад хадаас, бэхэлгээний утас бол үйлдвэрийн боодолтойгоо шинээрээ байсан... Би барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Гансүх гэх хувь хүнтэй гэрээ байгуулсан. Эдгээр хүмүүс Гансүхийн ажилчид юм. Эдгээр хүмүүс манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй манай ажилчид биш юм... Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-рт/,

Гэрч Б.Баярсайханы өгсөн: “...Миний ажилладаг Хос харцага харуул хамгаалалтын компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Альпажар” компанитай харуул хамгаалалтын гэрээтэй ажилладаг юм... өглөө 7 цаг өнгөрөөгөөд нярав Буянаа, засал чимэглэлчин Равдансамбуу нар ирээд цонхнууд онгойлгоод хаячихсан байна цахилгаан багажнууд алга болсон байна гэхээр нь нярав Буянаа, засал чимэглэлчин Равдансамбуу, түүний туслахтэй дөрвүүлээ цуг очоод үзтэл 5 байрны 4-ийнх нь 4 вакум цонхыг гаднаас нь түлхээд онгойлгоод хаячихсан байсан... Равдансамбуугийн туслах нь зүүн талаасаа 3 дахь цонх, гадна саятенк хоёрын хооронд нэг юм унасан байна өчигдөр бид 2 энд ажилласан ийм юм байгаагүй энэ хулгай хийсэн хүмүүсийн юм байна гэхээр нь би шууд тэндээс нь аваад дух гэрлийн ар талын таг гэдгийг таньсан манай кемп дээр 3 дух гэрэл байдаг гурвууланг нь шалгаж үзтэл Төмөрөөгийн бригадын Ядмаа, Ууганаа 2 гэртээ унтаж байсан гэр дотор унинаас дух гэрлээ өлгөсөн байсан дух гэрлийг тагтай нь тааруулж үзэхэд таарч байхаар нь духны гэрлийг аваад явсан... Тэр байшингийн хаалга, цонх хаалттай бүгд түгжээтэй байсан. Өглөө босоод үзэхэд 4 цонх нь нээгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-рт/,

Гэрч И.Мөнхбуянгийн өгсөн: “...Би Баянхонгор аймгаас энэ оны 04 дүгээр сарын 10 ны үед Мосүгэ компанид няравын ажилд хийхээр Ханбогд суманд анх ирсэн... засалчин Равдансамбуу ахад хулгай орсон 4 скаладны 3 дахь скаладны түлхүүрийг 2 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг 150-н грендер, 1 ширхэг түрдэг хөрөө, пялтаа зүсэгч, цохилттой дриллийг тус тус хүлээлгэж өгсөн байсан... бусад скаладнуудынхаа цонхыг татаад үзтэл зүүн талаасаа 2 дахь, 5 дахь скаладнуудын цонх онгорхой байсан тэгэхээр нь хамгаалалтын албаны дарга Баярсайханд очиж хэлээд дагуулаад ирсэн... Тэгээд хамгийн зүүн талын 1 дэх скаладанд байсан зүйлийг бүртгэхэд 220 вольтоор ажилладаг жижиг оврын цэнхэр өнгөтэй гагнуурын аппарат алга болсон байсан, ...3 дахь скаладыг албан ёсоор Равдансамбуу ахад багажаа хийж хадгалж байгаарай гээд хүлээлгэж өгсөн байсан дотроос нь 2 ширхэг цахилгаан дрилл, цохилттой дрилл, 1 ширхэг 150-н грендер, 1 ширхэг ногоон түрдэг хөрөө алга болсон байна гэж Равдансамбуу ах өөрөө хэлсэн... 5 дахь скаладруу орж бүртгэхэд 2 боодол бүдүүн төмөр утас, 3 боодол арматур боодог нарийн төмөр утас, 50-н хадаас 1 хайрцаг, 120-н хадаас 1 хайрцаг зүйлүүд алга болсон байсан... Гагнуурын аппарат болон бусад багажнууд бүгд хэвийн ажиллагаатай, бусад материалууд нь үйлдвэрлэлийн сав баглаа боодолтойгоо шинээрээ байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-рт/,

Гэрч Д.Равдансамбуугийн өгсөн: “...Би одоогоос 2 сарын өмнө Улаанбаатараас энэ Ханбогд сумын нутагт байх Арабын кемп гэх газар чимэглэлийн ажил хийхээр ирсэн юм... Тэгээд цайгаа уугаад сууж байтал нярав Мөнхбуян, Төмөрөө 2 буцаж ирээд багажнууд чинь алга байна гэхээр нь цуг скаладруу очтол багажнууд байхгүй, вакум цонх онгорхой байсан... Алдагдсан багажнууд бүгд хэвийн ажиллагаатай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-рт/,

Гэрч О.Төмөрцоожийн өгсөн: “...Би Д.Ядмаагийн хамт 2016.07.03 ны орой 20-21 цагийн хооронд Арабын кемпээс хог гаргаж асгачихаад Ханбогд сумын төврүү орж дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн ерөөл архи, 2 блок тамхи, ундаа, ойр зуурын хэрэглээний юм аваад 22 цагийн үед кемп дээрээ буцаж очсон... авч ирсэн архиа манай бригадын Эрдэнэсайхан, Болдоо, Майбаяр, Ядмаа бид хэд хувааж уугаад байж байтал мотор зогссон. Тэгэхээр нь хэсэг сууж байгаад би Майбаяртай хамт гал тогооны гэрлүү амрах гээд явсан... Би энэ хүмүүсийг хулгай хийж байгааг урьдчилж мэдээгүй. Мөнгөнцоож архинаас уугаагүй, түүгээр архи аягалуулж байсан... Бусад ажилчид унтчихсан байсан. Ядмаа, Мөнгөнцоож хоёр л унтаагүй үлдсэн...” /хавтаст хэргийн 23-рт/,

Гэрч Т.Мөнхжаргалын өгсөн: “...Тэгээд Равдансамбуу ахтай цуг цайгаа уугаад сууж байтал нярав Мөнхбуян, Төмөрөө 2 буцаж ирээд багажнууд чинь алга байна гэхээр нь Равдансамбуу ах бид хэд хамтдаа скаладруу очтол багажнууд байхгүй 5 скаладны 4-ийнх нь вакум цонх онгорхой 1 вакум цонх хаалттай байсан... бүгд хэвийн ажилладаг багажнууд байсан...” /хавтаст хэргийн 24-рт/,

Гэрч Н.Шинэмаагийн өгсөн: “...Манай харуулын дарга Баярсайхан гал тогооны гэрт орж ирээд танайд духны гар чийдэн байдаг билүү гэж надаас асуусан. Би тэр гэрт байгаа гэж зүүн талын ажилчдын гэрийг зааж өгсөн... Ядмаа бол дандаа шорон ярьсан, аюгүй харьцаа муутай, зөв ярьж чаддаггүй, юм л бол ална шулна гэж ярьж явдаг хүн байсан. Бид түүнийг ийм зан авиртай хүн гэдгийг огт мэдээгүй хотоос дагуулж ирсэн юм. Харин Мөнгөнцоож бол ёстой дуугай томоотой, даруухан ямар нэгэн байдлаар эвдрээгүй яг хүүхдээрээ хүн байсан... Төмөрцоож, Ядмаа нар кемпийн хог асгана гэж хамтдаа явчихаад ирэхдээ архи уучихсан байсан. Төмөрцоож түрүүлж гэртээ орж ирээд унтсан, араас нь Ядмаа орж ирээд нөхрийг маань дагуулж явах гээд байхаар нь би түүнийг загнаад гаргачихсан юм... Манай нөхөр тэр шөнө гэртээ 00 цагийн үед орж ирээд унтсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-рт/,

Гэрч Н.Майбаярын өгсөн: “...Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Ажлын талбар дээрээс Төмөрөө скаладруу юм авах гэж явсан юм. Тэгээд ирэхдээ скаладанд хулгай орсон байна гэж байсан... Манай ажилтан жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Боогий, Эрдэнэсайхан, Билгээ ах, Ядмаа бид нар хоёр шил 0.75 литрийн ерөөл архи хувааж уусан юм. Ерөнхийдөө бүгд л согтоод унтсан... Бид нар шөнийн 00 цагийн үед мотор унтрах үед л унтсан... Миний бие энэ хэрэгт ямар ч холбоо байхгүй. Би хэрэг гарсаныг мэдээгүй. Надтай хамт Эрдэнэсайхан ах бас энэ хэргийн талаар мэдээгүй... Ядмаа нь жаахан хөдөлгөөнтэй, жаахан эрэмбэ тогтоох гээд байдаг юмуудаа гэж ажиглагдсан зан байдлын хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Мөнгөнцоож нь дуу цөөтэй, даруухан, мөрөөрөө ажлаа хийгээд явж байдаг, хүний үгээр, илүү дутуу зангүй хүн шиг байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-рт/,

Гэрч Х.Мөнхнасангийн өгсөн: “...Манай ах Х.Эрдэнэсайхан одоогоор Улаанбаатар хотод байгаа. Чингэлтэй дүүргийн Шинэ зам гэдэг газарт түрээсийн хашаанд байгаа гэж байсан. Түүний 88992509 гэх дугаар нь 2016.07.31 ний өдрөөс хойш холбогдохгүй байгаа юм. Ах маань эхнэр, хүүхэд байхгүй ганц бие, бие муутай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-рт/,

“Хөрөнгө-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн №16/01 дугаартай дүгнэлт: “...нийт дүн 641.000...” /хавтаст хэргийн 39-рт/,

Шүүгдэгч Д.Ядмаагийн яллагдагчаар өгсөн: “... Би 2016.07.03-04 ний шилжих шөнө Ханбогд сумын Баян багийн нутаг Арабын кемпийн скаладны байшингийн вакум цонхнуудыг гаднаас нь мөрлөж нээгээд дотроос нь цахилгаан багаж, хайрцагтай хадаас, арматур боодог утас, бэхэлгээний төмөр утас, гагнуурын аппарат зэргийг хулгайлж аваад кемпийн хашаанаас гаргаж бутны доогуур нууж хийсэн. Энэ хэргийг би цуг ажилладаг Мөнгөнцоожтой хамт хийсэн... Хулгай хийхийг би санаачилсан... энэ хэрэгт бид хоёроос өөр хүн оролцоогүй... Авсан зүйлсээ зарчихвал хэдэн төгрөг өгнө гэж би түүнд хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 49-50-рт/,

Шүүгдэгч А.Мөнгөнцоожийн яллагдагчаар өгсөн: “...Намайг 2016.07.03-04 ний шилжих шөнө байрладаг гэртээ утсаараа бичлэг үзэж байгаад гарч бие засаад байж байхад Ядмаа ах араас гарч ирж уулзаад “агаадаа жаахан юм зөөлцөөд өгчих” гэж хэлсэн. Би эхэндээ түүнийг яах гэж байгааг сайн ойлгоогүй тэгье гээд дагаад явсан. Намайг эндээ хүлээж бай гээд 2 байшингийн голд үлдээгээд өөрөө байшингуудын дундуур ороод скалад чиглээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 2 дрилл, нэг хайрцаг хадаас, арматур боодог 2 боодол төмөр утас барьж ирээд надад үлдээчихээд Ядмаа ах эргэж яваад удалгүй буцаж ирэхдээ бас нэг хэдэн зүйл барьчихсан байсан. Тэгээд наадуулаа авчих гэж хэлээд өөрөө түрүүнд ороод баруун тийш алхсан... Тэгээд Ядмаа ах хашааны эвдэрсэн хэсгээр аваачсан зүйлсээ гадагш гаргахаар нь би Ядмаа ахыг хулгай хийж байгааг ойлгосон... Энэ хэрэгт бид хоёроос өөр хүн оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-рт/,

Шүүгдэгч Д.Ядмаагийн иргэний үнэмлэхний хуулбар / хавтаст хэргийн 59-рт/,

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын №2628 дугаартай тодорхойлолт / хавтаст хэргийн 60-рт/,

Шүүгдэгч Д.Ядмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62-рт/,

Шүүхийн шийтгэх тогтоол, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргийн хуулбарууд / хавтаст хэргийн 63-79-рт/,

Шүүгдэгч А.Мөнгөнцоожийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 83-рт/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 84-рт/,

Шүүгдэгч А.Мөнгөнцоожийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85-рт/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 1/252 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 87-рт/,

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа /хавтаст хэргийн 88, 90-103-рт/,

Мосугэ ХХК-ийн хүсэлт /хавтаст хэргийн 112-рт/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 03-04 ний өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс зүүн тийш 12 км-т Дөрөлж уулын дэргэд байх Арабын кемп доторх байшингийн вакум цонхыг гадна талаас нь цохиж онгойлгон эд зүйл хулгайлж бусдад 725.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж “бусдын өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ядмаа нь 2014 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг биеэр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн №40 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 9 хоногийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаагаар суллагдаж, хянан харгалзах хугацаа дууссан ба 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өршөөлийн тухай хууль батлагдаж түүний ялтай байдал арилсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч нарын ар гэрийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.           

            Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шарнууд овогт Дондогийн Ядмаа, Сартуул овогт Атарсайханы Мөнгөнцоож нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан  харгалзсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Ядмаад хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт, А.Мөнгөнцоожид хяналт тавиыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нарт сануулсугай. 

6.Ялтан Д.Ядмаа, А.Мөнгөнцоож нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.           

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА