| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02039/И |
| Дугаар | 183/ШШ2017/01810 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2017/01810
| 2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/01810 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 гудамжны 34-2 тоотод оршин суух Ламганжав овогт Жамъяангийн Батдэлгэр /РД:ЙЕ66012902/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие 1984 оны 7 сараас ХАА-д илгээлтийн эзнээр очиж Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад саальчнаар ажиллан 1992 оны 4 сарыг дуустал ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч орсон гарсан тушаал нь бичигдээгүй, архивын лавлагаа шүүсэн боловч ажиллаж байсан талаар баримт олдохгүй байна.
Иймд намайг 1984 оны 7 сарын 1-нээс 1992 оны 4 сарыг дуустал Улаан туг нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр нь 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад саальчин малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Батдэлгэр нь 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад саальчин малчнаар ажиллаж байсан болох нь 1985 оны 3 сарын 10-ны өдрийн 1 дугаартай Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 1986 оны 9 сарын 28-ны өдрийн тус нэгдлийн зөвлөлийн гишүүдийн ирцийн бүртгэл, 1987 оны 5 сарын 20-ны өдрийн мөн зөвлөлийн ээлжит 2-р хуралд ирсэн гишүүдийн бүртгэл, 1988 оны 2 сарын 9-ний өдрийн мөн зөвлөлийн ээлжит 3-р хуалд оролцсон нэгдлийн зөвлөлийн гишүүдийн бүртгэл, 1990 оны 10 сарын 11-ний өдрийн 2 дугаартай тус нэгдлийн бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын тогтоол, 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 259 дугаартай Өвөрхангай аймгийн архивын тасгийн лавлагаа, 1984 оны 7 сарын 1-ний өдөр олгосон Ж.Батдэлгэрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 1 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Цэрэндэжид, Д.Энхбаатар нарын хамт ажиллаж байсан талаар шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, түүнийг 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сар хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад саальчин малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нь Ламганжав овогт Жамъяангийн Батдэлгэрийг 1984 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 4 сарыг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Улаан туг нэгдлийн 3-р бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА