| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02101/И |
| Дугаар | 183/ШШ2017/01864 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2017/01864
| Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг |
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******д холбогдох, түрээсийн төлбөр, ашиглалтын болон засварын зардал нийт 4 250 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч талуудын 4 250 000 төгрөгийг 3 хувааж, 2017 оны 9 сарын 25-аас 27-ны хооронд 1 250 000 төгрөг, мөн оны 10 сарын 25-аас 27-ны хооронд 1 500 000 төгрөг, мөн оны 11 сарын 25-аас 27-ны хооронд 1 500 000 төгрөгийг тус тус төлж дуусгах нөхцөлтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41 475 төгрөгийг, улсын төсвөөс 41 475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА