Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 183/2017/02016/И |
Дугаар | 183/ШШ2017/01885 |
Огноо | 2017-09-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2017/01885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З******* ОНӨААТҮГ-т холбогдох
9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г******* нь З******* ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазад 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар ажилд орж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/172 тоот тушаалаар 7 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Г******* нь энэ байгууллагад насаараа ажилласан боловч Автобус-1 ОНӨААТҮГ-ын захиргаа, үйлдвэрчний хороо 2-ын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй байна. Д.Г******* нь 1 сарын дундаж цалин 803 796 төгрөг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 заалтын дагуу 9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Д.Г******* нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Г******* нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/717 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д.Г*******ийг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 967 500 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар олгосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоод 1 баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр Автобус-1 нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс З******* ОНӨААТҮГ байгуулагдсан.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнөө гэсэн заалтыг баримтлаж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т аж ахуй нэгж байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. З******* ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасан нь Нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар З******* болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Энэ нь хамтын гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулая гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй.
Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцоололын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байсан. 2016 оны 3 дугаар сарын 1-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн З******* ОНӨААТҮГ-ын ажилчдын төлөөлөл 2017 оны 3 дугаар сарын 26-нд хуралдаж Эв нэгдэл үйлдвэрчний хороог шинэчлэн зохион байгуулсан. 2017.04.26-ны өдөр байгууллагын захиргаатай хамтын гэрээ байгуулж 2017.017.20-нд ХУД-ийн ЗДТГ-т бүртгүүлсэн болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон ш хэлэлцэгдсэн , :
Д.Г******* З******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдоогүй 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 234 164 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Г******* нь 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 тоот тушаалаар Автобус-1 ОНӨҮГазарт кондуктороор ажилд орж, тасралтгүй 7 жил 11 сар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн З******* ОНӨААТҮГазрын захирлын Б/174 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Д.Г*******ийн 0044371 тоот нийгмийн даатгалын дэвтэр болон дээрх тушаалуудаар тус тус нотлогдож байна. /хх 5-10- р хуудас/
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор З******* ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, Автобус-1, Автобус-3 ОНӨААТҮГазар, Цахилгаан тээвэр НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлжээ. /хх17/
Хэдийгээр хариуцагч байгууллага нь дээрх тогтоолоор Автобус-1 ОНӨҮ Газар татан буугдсан тул ... хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан хэдий ч Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ гэснээр Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮ Газарт Автобус-1 ОНӨҮ Газрын эрх, үүрэг хариуцлага шилжсэн байх тул эрх залгамжлагч гэж үзнэ. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Автобус-1 ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгоно. 6-10 жил бол 9 сарын ... гэжээ. /хх11-15/
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэнэ гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөхөөр заасан боловч хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна. Энэ талаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийн талаар/х19-23-р хуудас/ хариуцагч маргадаггүй ч хариуцагчийн зүгээс энэхүү хамтын гэрээ Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮ Газар хэмээн байгууллага өөрчлөгдсөнөөс болж хүчин төгөлдөр үйлчлэхгүй болсон гэсэн татгалзал үндэслэлгүй тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүэх үүрэгтэй юм.
Мөн хариуцагч Д.Г*******д 2017 оны 4 сарын 5-ний өдрийн Б/338 тушаалаар 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ хугацаанаас хойш 7 сарын 25-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байгаа ч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл тэрхүү татгалзлаа нотлож чадаагүй бөгөөд Д.Г******* 2017 оны 4 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 183/ШЗ2017/06731 дугаартай шүүгчийн захирамж /18-р хуудас/-ийг үндэслэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхийн хэлэлцүүлгийн явцад 1 сарын дундаж цалин хөлсийг хэрхэн тооцоолсон талаар маргасан тул дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлон Д.Г*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтрийн хуулбарыг үндэслэн 2016 оны 11 сараас 2017 оны 1 сард авсан цалингаар /617 300+617 300+1 176 778= 2 411 378 :3= 803 792.6 төгрөг/ тооцлоо.
Иймд хариуцагч З******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7 234 133.4 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.6 төгрөгийн зөрүүтэй байгаа ч ялимгүй байх тул бүхэлд нь хангагдсан гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас 130 696 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7 234 133.6 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Г*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130 696 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА