Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 122/2020/0004/з |
Дугаар | 2020-05-07 |
Огноо | 2020-05-07 |
Маргааны төрөл | Газар, Ашигт малтмал, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2020-05-07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ИЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СҮНСИТХ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолын “ХБ” нэртэй 29469,038 га, “Ж” нэртэй 6158,169 га гэсэн хэсгийг буюу “ИЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.М, хариуцагч НСИТХ Б.Э, гэрч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ИЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн НСИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоороо “ИЭ” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгийг хамарсан ашигт малтмалын хайгуулын ....... тоот тусгай зөвшөөрлийн талбай болох “ХБ” нэртэй 4586,86 гектар, “Ж” нэртэй 29295 гектар талбай бүхий газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дүгээр зүйл заалтууд, Газрын тухай хуулийн 20.2.5, 42, 43 дугаар зүйл заалтуудыг зөрчиж, манай компаний эрх ашгийг дараах байдлаар ноцтой хөндсөн байна. Үүнд:
Манай компаний эзэмшиж буй ..... тоот тусгай зөвшөөрлийг “ГХ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарласан Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын БУ нэртэй талбайд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” СШ-29-2 дугаартай сонгон шалгаруулалтад оролцож, нийт 77.50 оноогоор илт давуу шалгарсаны үндсэн дээр эзэмшсэн байдаг.
Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумдын “БУ” гэх нэртэй газарт орших 81758.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, улсын бүртгэлийн ............. тоот гэрчилгээ болон XV-021210 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг “ГХ” ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.
Үүний дараа “ГХ” ХХК нь өөрийн эзэмшилд байгаа XV-021210 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор “ИЭ” ХХК-д худалдахыг зөвшөөрч, “ИЭ” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Ашигт малтмалын эрэл хайгуулын талаарх анхдагч мэдээ материал, тайланг худалдах, худалдан авах гэрээ” болон “Тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, нийт 400,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ талаар тусгай зөвшөөрлийн үнэлгээ, ногдох татварын тооцооллыг Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн юм.
Манай “ИЭ” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дах 2611016730 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт мөн төлсөн болно.
Гэтэл НСИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг гаргахаас өмнө манай “ИЭ” ХХК-д урьдчилан мэдэгдэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгийг хамарсан ашигт малтмалын хайгуулын ...........тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхий газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байх бөгөөд бид энэ талаар Ашигт малтмалын газрын тосны газраас “ИЭ” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8/638 дугаар албан бичиг ирүүлснээр олж мэдлээ.
НСИТХ нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай компанид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг гаргахаасаа өмнө мэдэгдэж, биднээс ямар нэгэн санал тайлбар авч, харилцан тохиролцсон зүйлгүй атлаа хууль зөрчиж, захиргааны акт гаргасанд гомдолтой байна.
Дээрх захиргааны актыг гаргахдаа НСИТХ нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуулийн 20.2.5-д “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг зөрчсөнөөс гадна Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийг зөрчиж, манай эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.
Бидний зүгээс Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дарга Б.М-д гомдол гаргасан боловч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/28 тоот албан бичгээр уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариуг мэдэгдсэн болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Газрын тухай хуулийн 20.2.5, 42, 43 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай “ИЭ” ХХК-д огт мэдэгдэлгүй, хууль зөрчиж шийдвэр гаргасан байх тул Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ИЭ” ХХК-ийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгасан. НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай 06 дугаартай тогтоолын “ХБ 6,158,169 га, Ж 29,469,38 га гэсэн хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байгаа.
Сүхбаатар аймгийн НСИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “ИЭ” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумдын нутгийг хамарсан ашигт малтмалын хайгуулын ............ тоот тусгай зөвшөөрлийн талбай болох ХБ нэртэй 4586,56 гектар, Ж нэртэй 29295 гектар талбай бүхий газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дүгээр зүйл заалтууд, Газрын тухай хуулийн 20.2.5, 42, 43 дугаар зүйл заалтуудыг зөрчиж манай компанийн эрх ашгийг хөндөж байна. Манай эзэмшиж буй .... тоот тусгай зөвшөөрлийг “ГХ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарласан Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын БУ нэртэй талбайд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” СШ-29-2 дугаартай сонгон шалгаруулалтад оролцож, нийт 77.50 оноогоор илт давуу шалгарсны үндсэн дээр эзэмшсэн байдаг. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын БУ нэртэй газар орших 81757.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, улсын бүртгэлийн ............ тоот гэрчилгээ болон ......... дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг “ГХ” ХХК-д 3 жилийн хугацаатай олгосон байдаг.
Үүний дараа “ГХ” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа ...... тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар 12-ны өдрийн 01 дугаартай тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор “ИЭ” ХХК-д худалдахыг зөвшөөрч, “ИЭ” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Ашигт малтмалын эрэл хайгуулын талаарх анхдагч, мэдээ материал, тайланг худалдах, худалдан авах гэрээ” болон “Тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, нийт 400.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ талаар тусгай зөвшөөрлийн үнэлгээ, ногдох татварын тооцооллыг Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн юм. Манай “ИЭ” ХХК нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкинд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 120.000.000 төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн болно.
Гэтэл НСИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг гаргахаас өмнө манай компанид урьдчилан мэдэгдэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, Сүхбаатар аймгийн НСИТХ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “ИЭ” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумдын нутгийг хамарсан ашигт малтмалын хайгуулын ...... тоот тусгай зөвшөөрлийн талбай бүхий газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байх бөгөөд бид энэ талаар манай компани Ашигт малтмал, газрын тосны газраас “ИЭ” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8/638 дугаар албан бичгийг ирүүлснээр олж мэдсэн. НСИТХ нь эрх ашиг нь байгаа манай компанид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг гаргахаасаа өмнө мэдэгдэж, биднээс ямар нэгэн санал тайлбар авч, харилцан тохиролцсон зүйлгүй атлаа хууль зөрчиж, захиргааны акт гаргасанд гомдолтой байна.
Дээрх захиргааны актыг гаргахдаа НСИТХ нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэж зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг зөрчсөнөөс гадна Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийг зөрчиж, манай эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.
Бидний зүгээс Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллага болох Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дарга Б.Мад гомдол гаргасан боловч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/28 тоот албан бичгээр уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариуг мэдэгдсэн болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Газрын тухай хуулийн 20.2.5, 42, 43 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай “ИЭ” ХХК-д огт мэдэгдэлгүй, хууль зөрчиж шийдвэр гаргасан байх тул Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Сүхбаатар аймгийн НСИТХ нь захиргааны байгууллага болохынхоо хувьд 06 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” үүнд тус хуулийн 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан.
НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.
Мөн тус хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа юм. Иймд тус хурлын тогтоолын манай компанид холбогдох “ХБ” нэртэй 6,158,169 га, “Ж” нэртэй 29,469,38 га гэснийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна...гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн НСИТХ дарга Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд оруулах солбилцлын төслийг байгаль хамгаалагч Г.Ц нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Нямхүүгийн ирүүлсний дагуу сумын Засаг дарга Л.О-той тохиролцсоны үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 %-ийн саналаар дэмжиж баталсан болно.
“ИЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцсан. Мөн Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргасан гэсэн. Аймгийн иргэдийн хурлаас манай сумын иргэдийн хуралд мэдэгдсэн зүйлгүй. “ИЭ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан тендерт ялж тусгай зөвшөөрөл авсан талаар 2019 оны 12 сарын 19-ний өдрийн хурал дээр манай сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн. Энэ талаар албан бичгийг байгалийн байцаагч боловсруулж үйлдсэн. Тухайн хурал дээр энэ асуудлыг асууж тодруулахад мэдэх хүн байгаагүй. Сумын газрын тэмдэглэгээн дээр тэмдэглэгдсэн тухай газрын албаны ажилтан бидэнд мэдэгдсэн. Энэ талаар Иргэдийн Хурлын төлөөлөгч, багийн Засаг дарга, сумын иргэдийн хурал мөн мэдээгүй байсан. Тэгээд энэ талаар ард иргэд мэдээгүй байгаа учир сумын хурал хуралдаад энэ газрыг тусгай хэрэгцээндээ авах талаар хэлэлцэж олонхийн санал авч 06 дугаартай тогтоолыг гаргасан.
Засаг дарга тогтоолоороо кадастрын хэлтэст үүрэг чиглэл өгсөн байдаг. Тэгээд тусгай хэрэгцээнд авсан газар “ИЭ” ХХК-ийн газартай давхацсан нь тогтоолын хэрэгжилтэд цаашид үргэлжлүүлэхэд хүндрэл гарсан. Тухайн газар дээр хэдий тооны айл өрх, малчид, өвөлжөө, хаваржаа байдаг талаар багийн Засаг даргаас тодруулаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсны дараа багийн нийт хурлын 4 төлөөлөгчтэй уулзаж ярилцаад ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн.
Тухайн гаргасан шийдвэрээ ярилцаад судалгаа муутай баримт бичиг дээр ярилцаж шийдвэр гаргасан гэж үзсэн. Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа “ИЭ” ХХК-ийн ажлын талаар тус компанийн төлөөлөгчтэй сумаас ирсэн байцаагч Г.Ц, Засаг дарга Л.О, хурлын дарга миний бие уулзаж ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар тодруулж ярилцсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үед сумын ард иргэдийн эрхийг хэрхэн хамгаалах, өвөлжөө хаваржаанаас хөөх асуудал гаргахгүй байх талаар ярилцсан. Тухайн компани хайгуулын хугацаанд ард иргэдийн эрх ашгийг хөндөхгүй гэсэн байр суурьтай байсан. Хурлын тогтоолоо түдгэлзүүлж өгөөч ээ гэсэн “ИЭ” ХХК-ийн хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр бодолцож үзээд шүүх хурлын эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлж болно гэсэн шийдвэр гаргасан гэв.
Гэрч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 онд “ИЭ” ХХК-иас хамтран ажиллах төлөвлөгөө байгуулах талаар хоёр ч удаа ирэхэд боломжгүй гэсэн тайлбар өгөөд буцаасан. Би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мөн. Аймгийн Засаг даргын зүгээс нэлээдгүй газрыг аймгийн тусгай хэрэгцээний газарт авах саналыг оруулсан. Энэ нь хуралдаанаараа 06 дугаар тогтоол гаргаж тэдгээр газруудыг тусгай хэрэгцээнд авсан. “ИЭ” ХХК-ийг өмнө ямар нэгэн байдлаар энэ газрыг авсан гэдгийг мэдээгүй. Сум орон нутагт ямар ч мэдэл байгаагүй. Ашигт малтмал, газрын тосны газар сонгон шалгаруулалт явуулж “ИЭ” ХХК авсан гэдгийг бид нар мэдээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “ Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай ” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий дээрх тогтоолын “ХБ” нэртэй 6158,169 га, “Ж” нэртэй 29469,38 га гэснийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “ к ” , Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтуудыг үндэслэн түүх соёлын дурсгалт зүйлс, экосистем, ландшафт, биологийн төрөл зүйлийн хувьд ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор отрын бэлчээрийн зориулалтаар ..., “ХБ” нэртэй 6158.163 га, “Ж” нэртэй 29469.038 га газрыг тусгай хэрэгцээнд 10 жилийн хугацаатай авахаар шийдвэрлэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газраас Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумдын “ БУ ” гэх нэртэй газарт орших 81758.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, улсын бүртгэлийн 9011135141 тоот гэрчилгээ болон ХY- 021210 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ ГХ ” ХХК-д гурван жилийн хугацаатайгаар олгосон байна.
“ ГХ ” ХХК нь өөрийн эзэмшилд байгаа ХV-021210 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолоор “ ИЭ ” ХХК-д худалдахыг зөвшөөрч, “ ИЭ ” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ашигт малтмалын эрэл хайгуулын талаарх анхдагч мэдээ материал, тайланг худалдах, худалдан авах гэрээ болон тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан худалдаж, тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байх тул “ ИЭ ” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг эзэмших эрх бүхий этгээд байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “ к ”-д зааснаар сумын хуралд сумын засаг даргын саналыг хэлэлцэн нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрх хэмжээ олгогдсон байх ба НСИТХ нь тус сумын Засаг даргаас хуралд оруулсан саналыг хэлэлцэн хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд сумын газар нутгийн ... нэр заасан тодорхой хэсгүүдийг орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байна.
Харин Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх гэсэн байх бөгөөд хуулийн энэ заалтын агуулгаас үзэхэд газар эзэмшигчтэй тохиролцсон байх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой. Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг судалж, тодруулан шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, оролцоог хангах замаар нэхэмжлэгчээс тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлын талаар дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэрэг үр дагаврыг агуулах бөгөөд эцсийн дүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгдэнэ.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа газар эзэмшигчтэй тохиролцсон байх хуулийн шаардлагыг зөрчсөн төдийгүй сонсох ажиллагаанд оролцуулж хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн НСИТХ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоолын “ХБ” нэртэй 29469,038 га, “Ж” нэртэй 6158,169 га гэсэн хэсгийг буюу “ИЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /НСИТХ/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА