Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/416

 

2022        03        21                                  2022/ШЦТ/416

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мядагмаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 01895 2589 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо сармисны хонхор 2 дугаар гудамжны 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мядагмаа /РД:ВТ00241047/.

Холбогдсон хэргийн талаар:

        Яллагдагч М.М нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жанжин” захын урд автомашины зогсоол дээр байхдаа Э.Батмөнхийг гар утсаа өгч байх би интернет банкийг чинь ашиглаад юм аваад ирье гэж бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Э.Батмөнхөд 1.100.000 төгрөгийн хохирол учруулж, ай фоне экс маркийн гар утсыг нь авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хавтаст хэргээс

Яллагдагч М.Мгийн Би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр найз Батмөнхийн утас руу залгаж уулзъя гэж хэлсэн бөгөөд бид хоёр тухайн өдрөө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Жанжин захын хойд талын автомашины зогсоол хэсэгт уулзаж юм ярьж байгаад Батмөнхөд хандаж “ ... утсаа түр өгөөч интернэт банкыг ашиглаж худалдан авалт хийх хэрэгтэй байна ...” гэж хэлээд түүний Ай фоне экс эс маркийн гар утсыг авч Жанжин зах руу орж урд хаалгаар нь гарч Дэнжийн 1000-д байх гэр рүүгээ автобусанд сууж явсан. Намайг гэртээ очиход манай хамтран амьдрагч Мэргэнбаатар байсан тэгээд бид хоёс Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчимд байх гар утасны ломбардад очиж би ганцаараа ломбард орж 600,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би иргэн Батмөнхөөс залилж авсан ай фоне экс эс маркийн гар утсыг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах “Од” ломбардаас авч өгсөн” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

Хохирогч Э.Батмөнхийн “Анх танилцсанаас хойш хэдэн удаа уулзаж байгаад 2018 оны 09 дүгээр сараас дотно харилцаатай болж ганц хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгээд 2018 онд хааяа уулзаж байгаад холбоо тасарсан. Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед надтай М.М утсаар яриад маргааш Баянхонгор аймаг руу явах гэж байгаа өнөөдөр хоёулаа уулзъя гэхээр нь би тэгье гэж хэлээд 13:00 цагийн үед Ботаникийн автобусны буудлын эцэс дээр уулзахаар болж би яармагт ажил дээрээсээ гараад 13:00 цагт ботаник дээр ирэхэд н.Мядагмаа ирсэн намайг хүлээж байсан. Бид хоёр уулзаад ойр зуурын юм яриад ярилцаад байж байхад н.Мядагмаа өөрийгөө Баянхонгор аймаг руу маргааш буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ээж, дүү хоёртойгоо явна.Баянхонгор аймагт эмээгийнхээ гэрийг авсан учраас очиж гэрийг нь бариад тэнд амьдарна гэж хэлсэн. Би автомашинаа Жанжин захын зогсоол дээр байрлуулсан чинь н.Мядагмаа надаас чиний гар утас интернет банктай юу гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн. Тэгсэн намайг гар утсаа өгч бай би интернет банкийг чинь ашиглаад юм аваад ирье гээд миний гар утсыг аваад Жанжин зах руу 13:30 орчим минутын үед ороод алга болсон. Би тухайн үед гараад ирэх байх гээд автомашин дотроо 25-30 минут хүлээж байгаад Жанжин зах руу ороод подвол болон нэг хоёрдугаар давхарт н.Мядагмааг хайж байгаад захын урд талын хаалгыг олж харсан. Жанжин захын ертөнцийн зүгээр урд талын хаалга гудамж руугаа харсан хаалгатай байсныг мэдээд хүний утас гуйж байгаад өөрийнхөө 80111183 дугаарт 14:10 цагийн үед залгахад холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батсайханы “Би 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Од” барьцаалан зээлдүүлэх байрандаа ажиллаж байхад н.Мядагмаа гэх эмэгтэй Ай фоне экс эс маркийн хар өнгийн гар утсыг 800,000 төгрөгөөр барьцаанд тавихаар орж ирсэн. Тэгээд би уг гар утсыг 600,000 төгрөгөөр авбал авна гэхэд за гэж зөвшөөрөөд өөрийнхөө Мягмарсүрэнгийн Мядагмаа РД:ВТ00241047 гэсэн бичиг баримт гаргаж ирээд би бичиг баримтыг нь бүртгэж аваад 600,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14 дугаар тал/,

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хохирогч Э.Батмөнхөд хар өнгийн ай фоне экс эс маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №БЗД3-21-624 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 1.100.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Яллагдагч М.М нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жанжин” захын урд автомашины зогсоол дээр байхдаа Э.Батмөнхийг гар утсаа өгч байх би интернет банкийг чинь ашиглаад юм аваад ирье гэж бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Э.Батмөнхөд 1.100.000 төгрөгийн хохирол учруулж, ай фоне экс маркийн гар утсыг нь авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч М.Мгийн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, хохирогч Э.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Н.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр тал/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №БЗД3-21-624 дугаартай тайлан /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

М.Мгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул М.Мг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Э.Батмөнх, иргэний нэхэмжлэгч Н.Батсайхан нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 89 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, М.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Мгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Мягмарсүрэнгийн Мядагмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс М.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ