Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Энхтөр,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: Х.Лхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жимээ дориг овогт Хашбатын Лхагва-д холбогдох 201616010065 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харьяат иргэн, 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, энэ жил 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, дугуйт ачигчийн оператор мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, Зүүн суугийн 3-5 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Жимээ Дориг овгийн Хашбатын Лхагва /Регистрийн дугаар: КН93060212/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Лхагва нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Цэций хорооллын гаднах сагсан бөмбөгийн талбай дээр  тоглож байх үедээ иргэн Э.Баяндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа эрх чөлөөнд нь гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь “эрүү ясны хугарал, тархины доргилт, эрүү, баруун гуяны зөөлөн эдийн няцрал” буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Х.Лхагва  шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:   “Тоглож  байгаад

G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_08_30_№38_98.2_H.Lhagwa.docx

маргалдаад уурын мунхагаас болоод Э.Баяндэлгэрийн эрх чөлөөнд халдсан Намайг Э.Баяндэлгэр “шаагаад байгаарай, пизда минь” гэсэн. Тэгээд “чи болилдоо, юу гээд байгаа юм бэ? үнэн л хэлж байхад” гээд тойроод бувтнаад байсан юм. Тухайн үед зөөлөн цохичихлоо л гэж бодсон. Гараараа түүний хүзүү рүү нь 1 удаа, шанаа руу 1 удаа цохисон, хөл рүү нь 1 удаа хөшиглөсөн. Араас нь цаашаа харж байхад нь цохисон юм. Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч улсын яллагч: “Хавтаст хэрэгт хуульд заасан журмаар нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэнээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд, шүүгдэгчийн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, өөрөөр хэлбэл бусадтай маргах явцдаа гэмтэл учруулсан үйлдэл, уг үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтлийн хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршиг, бусад нөхцөл байдлууд болох объект, сувъект зэрэг гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчид эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувийн байдал, мөн хохирогчийн хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн. Иймд Шүүгдэгч Х.Лхагвад Монгол улсын эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл хэсэгт зааснаар түүнийг 251 цагийн албадан ажил хийлгэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентгэн зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсаргаж үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх хүртэлх хугацаанд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн саналтай байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудаст/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудаст/,

Хохирогч Э.Баяндэлгэрийн мэдүүлэгт: “....Би 2016 оны 06-р сарын 14-ний өдөр Цогтцэций сумын төв Цэций хорооллын гадна сагсан бөмбөг тоглодог талбай дээр найзуудтайгаа сагс тоглож байсан юм. Тухайн үед манай баг хожиж байсан гэтэл нөгөө багт тоглож байсан Лхагва манай багийн оноог дарж хэлээд байхаар нь би тийм юм байхгүй шүү дээ гээд өөрийн багийн оноог хэлтэл Лхагва юу гэж тийм юм байдаг юм гээд түүнээс болоод бид хоёр маргалдаад би цаашаа эргэтэл миний хүзүү рүү Лхагва гараараа нэг удаа цохисон. Тэгээд би эргээд хартал Лхагва миний баруун шанаа руу гараараа нэг удаа маш хүчтэй цохисон, би ч арагшаа талбай дээр саваад уначихсан. Ухаан алдсан юм шиг байна лээ. Хэсэг хэвтээд өөрөө арай гэж босоод иртэл Лхагваа намайг үсдчихсэн битгий маяглаад бай гээд баруун гуя руу өшиглөж байгаад намайг босоод иртэл цаашаа салаад явсан. Тэгээд би талбайн хажуу талын сандал дээр очиж сууж байгаад аав руу ярьж цагдаа, түргэн дуудаад эмнэлэг дээр очиж үзүүлэхэд шүд хугарсан байна, аймаг явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. ...Лхагвад зодуулсны маргааш аймгийн төв орж, гэмтлийн зураг авахуулахад 1 үүдэн шүд хугарсан, мөн эрүү баруун талдаа нэг хугаралттай, мөн баруун талдаа нэг цууралттай гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан байсан. ....Миний зүгээс эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгсөн цаашид эмчлүүлэх зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Хохирлыг бүрэн барагдуулчихвал гомдол, санал байхгүй...” /хавтаст хэргийн 18 дугаар хуудаст/,

Гэрч Г.Бат-Оршихын мэдүүлэгт: “....Баяндэлгэр Лхагва хоёр оноо дээрээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд талбай дээр тоглож байхдаа Лхагва Баяндэлгэрийн баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Баяндэлгэр арагшаа талбай дээр уначихсан босохгүй хэвтээд байсан. Лхагва хүрч очоод битгий баашлаад бай гээд гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд жаахан байж байгаад Баяндэлгэр босоод талбайн хажуу талд байдаг сандал дээр очиж суугаад утсаар яриад хүн дуудсан. Лхагва бид нар тэнд байж байгаад гэр лүүгээ явцгаасан. Хэд хоногийн дараа Баяндэлгэрийн эрүү нь хугарсан, Лхагва цагдаа дээр шалгагдаж байгаа гэж мэдсэн. Лхагва нь Баяндэлгэртэй муудалцаж байх үедээ эрүүл байсан...” /хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст/,

Гэрч А.Мөнхтөрийн мэдүүлэгт: “...Лхагва нь Баяндэлгэрийн баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохичихсон. Баяндэлгэр цохиулаад арагш саваад уначихсан. ...Баяндэлгэр босч ирээд талбайгаас гарч, талбайн зүүн талын сандал дээр очиж суугаад утсаар ярьсан, удалгүй Баяндэлгэрийн ээж, аав хоёр нь ирээд Баяндэлгэрийг эмнэлэг рүү аваад явсан. Лхагва, Баяндэлгэр хоёр зүгээр л хэвийн харьцаатай байдаг...” /хавтаст хэргийн 20 дугаар хуудаст/,

Гэрч Л.Сайханбаярын мэдүүлэгт: “....тоо буруу хэллээ гээд хоорондоо маргалдаж байснаа Лхагва Баяндэлгэрийн баруун шанаа руу нь нэг удаа гараараа цохиод авсан. Баяндэлгэр арагшаа савж унаад газар хэвтэж байхад нь Лхагва Баяндэлгэрийг хөл рүү нь өшиглөөд баашлаад бай бос гээд зогсож байтал нь Баяндэлгэр босч ирээд сандал дээр очиж суугаад утсаар гэрийнхнийгээ дуудсан байх, удалгүй аав нь ирээд Баяндэлгэрийг аваад эмнэлэг явсан. ...Лхагва нь сургуульд байхдаа манай дээд талын ангид суралцаж байсан юм, тэгээд Баяндэлгэр бид нарт ахархаж харьцах гээд байдаг намайг хүндэлж харьцсангүй гэсэн хандлагатай байдаг юм. Өөр таарамжгүй харьцаа байхгүй байхаа....” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст/

Гэрч С.Баттунгалагийн мэдүүлэгт: “....юу болсон талаар асуухад Лхагва гэдэг хүүхэд сагс тоглож байгаад онооноос болоод маргалдаад түүнээс болоод хүзүү шанаа руу цохисон, би ухаан алдаж унаад сэргээд харсан талбай дээр хэвтэж байсан. Лхагва баашлаад байгаарай пизда минь бос гээд өшиглөж байсан гэж ярьсан. Тэгээд хүүхдээ аваад эмнэлэг дээр очиж үзүүлэхэд үүдэн шүд хугарсан, эрүү хугарсан байж магадгүй аймаг явж зураг авахуул гэсэн. Тэгээд түүний нөгөөдөр нь аймаг орж гэмтлийн эмчид үзүүлж, рентгэний зураг авахуулахад эрүү нь баруун талдаа нэг хугаралтай, толгой хавантай, баруун гуя зөөлөн эдийн няцралтай гэж хэлсэн. Тэгээд хүүхэддээ эмчилгээ хийлгэж байна...” /хавтаст хэргийн 22 дугаар хуудаст/

Гэрч М.Гэрэлт-Одын мэдүүлэгт: “....Х.Лхагва төлөв даруу тусч, хүн амьтантай зодоон цохион хийгээд байх, архи дарс уудаггүй хүн байгаа юмаа. Ээж нь Солонгос улсад байдаг, аав нь тэр бүр ирээд байдаггүй, ганцаараа байдаг...” /хавтаст хэргийн 23 дугаар хуудаст/

Гэрч Ж.Одхүү, Б.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудаст/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудаст/

Шинжээчийн 335 дугаар дүгнэлтэд: “1. Э.Баяндэлгэрийн биед эрүү ясны хугарал, тархины доргилт, эрүү, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарана. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 31 дүгээр хуудаст/

Эмчийн эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дугаар хуудаст/

Х.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өөрийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэгт: “....Би сонсгосон зүйл ангийг ойлголоо. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ....би Баяндэлгэрийн баруун шанаа руу нь ар талаас нь баруун гараараа нэг удаа цохиод авсан. Баяндэлгэр ч газар уначихсан. Тэгээд босохгүй хэвтээд байхаар нь би хүрч очоод баашлаад байгаарай гээд хөл рүү нь нэг удаа зөөлөн өшиглөөд авсан. ....Баяндэлгэр бид хоёр хоорондоо тоглоомноос болоод маргалдаж байгаад уур хүрээд би Баяндэлгэрийн шанаа руу нь гараараа нэг удаа цохичихсон юм. Баяндэлгэр намайг зодож цохиогүй...” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Лхагва нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд буюу Цэций хорооллын гаднах сагсан бөмбөгийн талбай дээр  тоглож байх үедээ иргэн Э.Баяндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа эрх чөлөөнд нь гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн халдаж, бие махбодид нь “эрүү ясны хугарал, тархины доргилт, эрүү, баруун гуяны зөөлөн эдийн няцрал” буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд Х.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, ял оногдуулах  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Э.Баяндэлгэрт 3 200 000 төгрөг төлсөн, хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баруун булан дээрээ “Баяндэлгэр 21 эр” гэсэн бичиглэл бүхий рентгэн 2 ширхэг зураг хураагдсан бөгөөд тухайн эд мөрийн баримтыг хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Жимээ дориг овогт Хашбатын Лхагвыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лхагвыг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Ялтан Х.Лхагва нь  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Х.Лхагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт 3 200 000 төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баруун булан дээрээ “Баяндэлгэр 21 эр” гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг рентгэн зургийг хэрэгт нь үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА