Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч ,

Шүүгдэгч *******, *******,

Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ******* тоот регистрийн дугаартай, овогт ******* *******,

Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багт байрлах ийн тоотод байрлах хашааны гадаа иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан буюу та нар яадаг юм бэ? Нөлөөлөхгүй шүү гэж хэлснээс болж ы цээж рүү нэг удаа, нүүр рүү хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын мөгөөрсний цөмрөл, цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багт байрлах ийн тоотод байрлах хашааны гадаа иргэн Ц.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь бод малын булууны ясаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багт байрлах ийн тоотод байрлах хашааны гадаа иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан буюу та нар яадаг юм бэ? Нөлөөлөхгүй шүү гэж хэлснээс болж ы цээж рүү нэг удаа, нүүр рүү хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын мөгөөрсний цөмрөл, цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 5 дугаар багт байрлах ийн тоотод байрлах хашааны гадаа иргэн Ц.*******ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь бод малын булууны ясаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Ц.*******ын... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой сумын төвд нагац ах ы гэрт манай эхнэр , нагац ах бид 3, 1 шилтэй 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад эхнэр “ эгчийн дэлгүүр ороод жимсний салатны жимс мартчихсан байна очоодохъё” гэхээр нь ахыг дуудаад машинаар нь дэлгүүрийн гадаа очтол хашааных нь хаалга онгорхой байхаар нь явж ороод хаалгыг нь нүдэж байгаад онгойлгуултал гэх залуу урдаас гарч ирээд гэрийнхээ хаалгыг нээж өгөөд оруулсан. Гэрт ортол , *******, , , нар нь даалуу тоглож байхаар нь би тоглоод ******* ахыг “” гэх хочоор нь дуудчихсан чинь эгч босож ирээд намайг гараараа миний толгой, нүүр хэсэгт цохиод “чам шиг пизда, янхан гичий яахаараа ингэж хэлдэг юм” гээд байхаар нь би “буруу юм ярьсан байна, уучлаарай” гээд хэлтэл больсон. Тэгэхлээр нь за за хэдүүлээ явах уу гээд гарсан чинь ******* ах гарч ирээд ахыг гараараа 2 удаа нүүр цээж хэсэгт цохиод байхаар нь би салгаж байтал ******* ахын хүү ******* гарч ирээд “манай аавыг зоддог хэн бэ” гээд газар байсан нэг зүйлийг аваад миний толгой дээр цохисон чинь толгойноос цус гоожоод байсан. Манай эхнэр хажууд зогсоод бичлэг хийж байсан чинь гар утсыг нь булааж аваад бичлэгийг нь устгасан Гэр бүлээрээ нийлж зодсон, хэл амаар доромжилсон болохоор гомдолтой байна Гэрээсээ сум руу 3 удаа явсан 150.000 төгрөгт бензин хийсэн. Цаашид аймагт эмчид үзүүлнэ, тэр үед эмчилгээний зардал хэд гарахыг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Хохирогч ы... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Цоохор 4 дүгээр багаас Ц.******* Р.ийн хамт сумд ирээд, сумын төвд гадуур ажил амжуулаад орой нь манай сумын төвд байх манай гэрт хоол хийж идээд, нэг шил Ерөөл нэртэй гэх архийг хувааж уугаад Р. “өдөр дэлгүүрээс юм аваад эгчийн дэлгүүрт жимс үлдээсэн байна, очоод аваадахъя” гээд эрүүл жолооч дуудаад эгчийн гэрт очоод хаалгыг нь цохиж байтал хүргэн нь гараад ирэхээр нь дагаад ортол *******, , Ш., нар даалуу тоглоод сууж байхаар мэнд мэдээд сууж байтал нь босож ирээд Ц.*******ыг алгадаад, загнаад эхэлсэн. Чи чинь эмэгтэй хүн байж юу болоод байна гэхэд дуугараагүй. Удалгүй гэрээс гарцгаах уу гээд Р., Ц.******* бид 3 гараад явсан. гэрт үлдсэн байсан, мөн манай сумын олон нийтийн цагдаа “та яагаад шөнө согтуу ирээд байна, одоо харьж амар гэхээр нь “за” гэж хэлээд хашааны гадаа байж байтал ******* гарч ирээд “чи яасан овоо юм” гээд эхлээд цээж хэсэгт гараараа 1 удаа, дараа нь нүүр хэсэгт 2 удаа цохиод газарт унах үед араас нь хүн ирээд “боль” гэхээр нь шууд яваад машинд суусан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ын гэрт ороход ******* ахын модыг харъя гэж ******* хэлснээс болоод маргаан болсон гэж сүүлд мэдсэн. нөхөр *******ыг өмөөрч Ц.*******ыг загнаж алгадсан байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Г.ын ... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Ч.******* ах, эхнэр гийн хамт манай гэрт 21 цагийн үед орж ирээд даалуу тоглож байх үед 22 цаг 40 минутын үед гадаа хаалга нүдээд байхаар нь гэрээс гартал хашааны хаалга өөрсдөө нээгээд орж ирээд Цоохор 4 дүгээр багийн иргэн ах, Ц.*******, нар шууд манай гэрт орсон. Манайд ороод цай уугаад сууж байснаа , ах хоёр л маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Маргалдаад байхаар нь “, Ц.*******, нарыг одоо яв” гээд гэрээс гаргасан. Удалгүй ******* ах бид 2 тамхи татаад зогсож байхад ах дахиад орж ирээд “та нар намайг яадаг юм бэ” гэхэд ******* ах заамдаад авахад Ц.******* орж ирээд ******* ахыг салгаад холдуулж байх үед эгч Ц.*******ыг алгадаад хөөгөөд хашаанаас гаргасан. Энэ үед ******* ах ах нар маргалдаад хашаанаас гарахаар нь дагаж гараад ******* ахыг хашаа руу оруулсан. Хашаан дотор эгч нар маргалдаж байсныг салгаад , Ц.*******, нарыг машинд нь суулгаад явуулах гэж байхад ******* ахын хүү ******* гарч ирээд машиных нь хаалгыг онгойлгоод нэг ах байсныг татаад буулгаад ирсэн чинь , Ц.******* нар бууж ирээд *******тэй маргалдаад заамдалцаад авахад нь би салгах хооронд ******* Ц.*******ын толгой хэсэгт гараараа цохиод дайраад байхаар нь салгаад Г. хашаа руу оруултал Ц.******* хашаа руу орж ирэхдээ гар нь цус болчихсон гартаа булууны яс барьчихсан, “миний толгойг хагалчихлаа” гээд ороод ирсэн. Тэрнээс хойш маргалдаж байгаад , Ц.******* нар яваад өгсөн. Манай гэрт байсан хүмүүс бүгд эрүүл байсан. Гаднаас орж ирсэн , Ц.*******, нар согтуу байсан. , ******* нар бол их согтуу байсан. Дээр доор гишгээд гуйваад байсан. Би хүмүүс орж ирсний дараа нөгөө өрөөндөө орж ирээд гараад ирэх үед эгч, нар маргалдаад байж байсан. Маргаан хэн эхлүүлсэн, юунаас болсон талаар мэдээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Гэрч Д.ийн ... эгч “чи манай нөхрийг чоно, нохойгоор дууддаг хэн бэ, халтар гуйлгачингууд” гээд дайраад, алгадаад, өшиглөөд байхаар нь манай нөхөр “уучлаарай” гэхэд эгч больсон. Бид 3 явах уу гээд манай нөхөр Ц.*******, нар түрүүлээд гарсан. Би араас нь гарах гэж байгаад тай юм яриад байж байтал гэрт орж ирээд “танай нөхрийг хүн зодчихлоо” гэхээр нь гараад ахыг ******* ах цохиод унагаагаад байхаар нь “та болиоч ээ” гэхэд манай нөхөр салгаад ******* ахыг аваад явсан. Удаагүй байтал ******* ахын хүү ******* ирээд “чи манай аавыг зоддог хэн бэ” гэж хэлээд ээжтэйгээ нийлээд цохиод байсан. ******* ирээд манай нөхрийг гартаа юм барьж байгаад цохиод авсан. Тэгтэл эгч хүүтэйгээ хашаа руу яваад орсон. Бид 3 гэрээс ирэхдээ 0.5л Ерөөл нэртэй архи хувааж уугаад ирсэн байсан. Манай нөхөр *******ын толгойг ******* ахын хүү ******* гартаа юм барьж байгаад цохисон чинь манай нөхрийн толгойноос цус гоожиход манай нөхөр гараас бод малын булууны яс аваад намайг энүүгээр цохичихлоо гээд харуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч ийн ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ажил дээрээ байсан. цагийг нь сайн санахгүй байна. Бусдад зодуулсан гэх ы биед, харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бусдад зодуулсан гэх Ц.*******ын биед үзлэг хийсэн Ц.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бусдад зодуулсан гэж хэлсэн. Ц.******* нь толгой өвдөх зовуурьтай байсан. Биеийн ерөнхий байдал нь дунд. ухаан саруул, орчинд харьцаатай, зүрхний авиа тод түргэссэн, толгой дээр 3-4 см орчим зүсэгдсэн шархтай байдалтай байсныг шархыг нь цэвэрлэж, зүсэгдсэн шарханд 3 оёдол тавьсан. нь толгой өвдөх, нүүрний яс янгинах зовуурьтай, байсан. Биеийн ерөнхий байдал нь дунд, ухаан саруул, орчинд харьцаатай, зүрхний авиа тод түргэссэн, зүүн нүд доор хөхөрсөн, хамар зүүн талдаа бага зэрэг хөхөрсөн, хамрын мөгөөрс дотогшоо хонхойсон байж болзошгүй байсныг дараагийн шатны эмнэлэгт очиж үзүүлж, онош тодруулах шаардлагатай гэж зөвлөөд эмчийн тодорхойлолт бичиж өгсөн. архи хэрэглээгүй байсан Ц.*******аас архи үнэртэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

Гэрч гийн ... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цаг өнгөрч байх үед Г.ын гэрт очсон. Намайг орох үед *******, , , Г. нар даалуу тоглоод байж байсан, наана нь Ц.******* нар согтуу ороод ирсэн байсан. Намайг гараад явах гэхэд “чамайг ирж байна гээд гартал согтуу хүмүүс ороод ирлээ, энэ хүмүүс ******* ахь г гэж хэлээд эгчтэй, нь хэрэлдээд байна, гэрээс гаргаадхаач” гэхээр нь “Ц.*******, нарыг шөнийн цагаар яагаа" согтуу айлд орж ирээд байгаа юм бэ? одоо гэртээ харьж амарцгаа” гэхэс нь “чи ахыгаа таньж байна уу” гээд гарахгүй над руу дайраад байсан чинь Ц.******* нь “уучлаарай би одоо гэрт нь авч очоод амраачихна, бид нар эрүүл жолоочтой явж байгаа гээд гэрээс дагуулж гараад хашааны гадаа байсан саарал өнгийн Приус-30 маркийн машины хажууд очоод зогсохоор нь би хөдлөөд явсан Ц.*******, нарын биед ил харагдах шарх сорив байгаагүй Г.ын гэрт *******, , , , Г. нар даалуу тоглоод байж байсан. Архи согтууруулан ундаа хэрэглээгүй байсан Ц.*******, нар согтуу байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч С.ын ... 2022 оны 01 сарын 01-ний өдөр гэртээ байсан. 23 цагийн үед гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь нөхөр гартал Ц.*******, , Ц. нар согтуу ороод ирсэн. Ц.******* нь “чок ахаа сайн байна уу” гэхэд нь эгч “чи өөрийн эцэг шиг хүнийг яагаад чоно нохойгоор нь дуудаад байгаа юм бэ” гэхэд нь “тэгж дуудахаар яадаг юм бэ, болдоггүй юм уу” гэх мэтээр хэрэлдээд байж байх үед нь надаас “архи зарчхаач” гээд гуйгаад байхаар нь би “өгөхгүй 22 цаг өнгөрсөн байна, та согтуу байна” гэж хэлээд өгөөгүй. Удаагүй манай дүү олон нийтийн цагдаа ороод ирэхээр нь “энэ хүмүүсийг гаргаад өгөөч” гэж гуйсан чинь дагуулаад хашаанаас гаргасан. Нөхөр , ******* нар гадаа тамхи татах гээд гартал хүн маргалдаж байгаа сонсогдохоор нь гараад хартал манай хашаанаас хүмүүс хэрэлдээд гарч байхаар нь араас нь очоод ******* ахыг хашаанд оруулж ирээд суулгасан. эгчийг манай ээж гаргаагүй. ...манай нөхөр хашааны гадаа хүмүүсийг явуулах гээд байж байх үед нэг мэдэхэд ******* ирсэн харагдаж байсан. Удалгүй Ц.******* толгой хагалчихлаа гээд цус болчихсон орж ирсэн. ******* ах тай барилцаад авсан байгаа харагдахаар нь би салгаад хашаанд оруулж ирсэн. цохиж байхыг нь хараагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч М.гийн ... Ороод даалуу тоглоод байж байтал 23 цагийн үед ын гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь гартал Ц.*******, , Р. нар согтуу ороод ирсэн. цай хийж өгөөд байж байтал Ц.******* нь “ ахаа сайн байна уу? гэхээр нь чи “өөрийн эцэг шиг хүнийг яагаад чоно нохойгоор нь дуудаад байгаа юм бэ” гэхэд “тэгж дуудахаар яадаг юм, болдоггүй юм уу? гэх мэтээр хэрэлдээд байхаар нь “чи эрүүл болчхоод юм яриарай. согтуу байна гэж хэлтэл “би эрүүл согтуу алинд нь ч ярина” гээд томроод байсан. нь аас 2 архи зарчих гээд гуйгаад байхад нь өгөөгүй, эгч, нар орой болсон байна архи зарахгүй гарцгаа гэх үед ороод ирэхлээр нь энэ хүмүүсийг гаргаад өгөөч гээд хашаанаас гаргуулсан. Г., ******* нар гадаа тамхи татах гээд гартал хүн маргалдаж байгаа сонсогдохоор нь гараад хартал Ц.******* манай нөхөр *******ыг заамдаад авчихсан зогсож байхаар нь би , Ц.******* нарыг хөөгөөд гаргасан. Манай хүн бид 2 гарах гэтэл эгч, , нар хориод байхаар нь би хашааны хажууд байсан талыг нь тайрсан булууны ясыг аваад хашаа руу шидсэн. Удалгүй бүгд машиндаа суугаад хөдлөх гэж байх үед манай хүү ******* ирээд жолоочийг нь яаж байгаа юм бариад авах үед жолооч нь би биш гэхэд “би байна яасан” гээд буугаад ирэхэд манай хүү бариад авах гэхэд нь салгаад холдуулаад явуулсан. Юм яриад хэрүүл хийгээд зогсож байтал , тэврээд оруулсан. Гэтэл Ц.******* миний толгойг гээд булууны яс бариад ороод ирэхлээр нь “би шидсэн юм” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч гийн ... Удалгүй буцаад хашаанд орж ирээд *******тай маргалдаад барилцаад авсан. Хоорондоо маргалдаад хашаанаас гарсан. Удалгүй Г. *******ыг хашаанд оруулж ирээд Ц.*******, , нарыг явцгаа гэж загнаад явуулсан. Манай хүргэн гадаа байсан хүмүүсийг явуулах гээд байж байх үед би гэртээ орсон. Удалгүй гэрээс гараад ороод ирэх үед , нар хэрэлдээд байж байсан. би гэртээ ороод дахиж гарч ирээгүй. Хашааны дотор талын камер ажиллаж байсан. Хашааны гадна таны камер залгуур нь шатсан ажиллахгүй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Шүүгдэгч Г. ... 2022 оны 01 сарын 01-ний шөнө 23 цаг өнгөрч байхад сумын 5дугаар багийн нутагт гэртээ унтаж байгаад сэртэл арын гудамжинд аав, ээжийн дуу болон хүмүүсийн орилох дуу гарахаар нь босоод арын гудамжны эгчийн хашааны үүдэн дээр очиход манай аав ******* нь тус сумын иргэн , нартай маргалдаад байж байхаар нь газраас чулуу аваад Ц.*******ын толгой руу 1 удаа цохисон. Тэгтэл ах намайг салгаад авсан. Намайг очиход манай аав ******* ыг бол зодож цохисон зүйл байгаагүй. Харин намайг очиход Ц.*******тай маргалдаж байсан. Би ямар нэг архи уугаагүй эрүүл байсан. мөн манай аав эрүүл байсан. Ц.*******, нар согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

Шүүгдэгч *******ын... Үүдэн дээр тамхи татаад байж байтал гэрээс , Ц.*******, Х. нар гарч ирээд “та нар шиг юм надад нөлөөлөхгүй” гээд байхаар нь ы цээж рүү 2 удаа гараараа цохитол манай хүргэн намайг салгаад авсан. ...Би гэр лүү орчхоод эргээд гартал Ц.******* нь “танай хүүхэд миний толгойг хагалчихлаа” гээд үхрийн булууны яс барьсан ирэхээр нь “гар, та нар согтуу байна, архи ууж чадахгүй” гэж хэлсэн. Ц.******* нь намайг чок Чоно гэж дуудаж доромжилсон. , Ц.******* нарын хувьд миний биед халдсан зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн ...Ц.*******ын биед зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 47-48/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн ...ы биед хамрын мөгөөрсний цөмрөл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 40-41/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч Ц.*******, нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 сантиметр урттай булууны яс 1 ширхгийг устгаж, хохирогч ы рентген зураг 1 ширхгийг хэргийн хамт хадгалав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт ******* *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч *******, ******* нарыг тус тус чөлөөлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн Самсунг-12 маркийн утсыг эзэмшигч *******д, Самсунг Жи-4 маркийн устыг эзэмшигч *******ад буцаан олгосугай,

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16 сантиметр урттай булууны яс 1 ширхгийг устгах, хохирогч ы рентген зураг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

     

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА