Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 64

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "В" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Улсын яллагч Л. Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүгдэгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт Дорждэрэмийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 201611000003 дугаартай хэргийг 2016 оны 3 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 2 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 9 сарын 10-ны өдрийн 1/51 дүгээр  шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 4 сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 3 сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 сарын 14-ний өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжаар 6 сар 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ЖМ83021898 регистрийн дугаартай, Хатиган овогт Дорждэрэмийн Отгонбаяр.

 Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2015 оны 12 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Амтад" гэх газраас иргэн Ч.Эрдэнэбаатарын 5 тооны адууг хулгайлж 22000000 сая төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Чойбалсан  сумын Сүмбэр багийн нутагт Амтад гэх газарт хувийн малтай байдаг. Уг газар сумын төвөөс зүүн хойш 24-26 орчим км зайтай. 2015 оны 12 сарын 10-ны өдөр адуугаа хураахад бүрэн байсан. 2015 оны 12 сарын 11-ний өдрийн өглөө хураахад хүрэн азаргатай 60 тооны адуу бэлчээртээ байхгүй байсан, ойр хавиар хайгаад олдоогүй. ...2015 оны 12 сарын 12-ны өдөр хүрэн азаргатай адуугаа гэрээс баруун тийш 4-5 км орчим Үхэрт гэх газарт байхад нь олсон. Тэгээд адуугаа бүртгэхэд  5 тооны морь алга байсан ба ойр орчмоор эрж хайгаад олоогүй. Хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчөөс аймагт 5 тооны адууны мах ачсан хүмүүс баригдсан гэж сонсож аймагт ирээд хураагдсан адууны арьс толгойны арьсыг харахад миний 5 адуу мөн байсан. Алдсан 5 адуу нь өөрийн унаган адуу бөгөөд ...хамар цагаан хээр морь нь сумын наадамд нэг түрүү, нэг аман хүзүүдэж байсан 2 медалтай юм. ... 2 хүрэн морь нь хүүхдийн үсний найр, овооны баярт уралдаж айрагдаж байсан юм. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Гэрч Д:Батсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 12 сарын 13-ны өдрийн өглөө 06 цагт босоод манай эхнэр үхрээ сааж сүүгээ аваад цэргийн ангийн ээлжийн машинд сууж аймаг руу явсан. Түүнийг яваад удаагүй байхад гаднаас Отгонбаяр орж ирсэн "хаанаас яваа юм бэ" гэхэд  Чойбалсан сумаас ирлээ мөнгөний хэрэг болоод 5 адуу ахаасаа аваад явж байна гээд махны ханш асуусан...цай хоол идчихээд 2-лаа ярилцаж суухдаа чамд бага насны хямдхан адуу байна уу хотод байгаа хүүхэддээ явуулмаар байна он гараад группийн мөнгө буухаар 300000 төгрөг өгье гэхэд тэгээрэй гэж хэлсэн. Отгонбаяр танаа гадаа хэдэн адуугаа махалж аваад явья гэхээр нь түүнээс нэг адууг нь гуйсан учраас зөвшөөрсөн...би үхэртээ яваад үдийн орчим  ирэхэд 2 адууг махалсан байсан. Тэр өдөр 3 адуу махалсан нэг адууг нь та авах юм чинь жижиглэж эвдээд өгье гэхээр нь тэгээрэй гэж хэлсэн. Тэр өдөр эхнэр аймгаас ирээгүй...сэрээд харахад Олзвой, Эрдэнэ-Учрал 2 ирчихсэн гурвуулаа үлдсэн 2 адууг нь махалж байсан. ...Би Олзвой, Эрдэнэ-Учрал нартай хамт зам тосож унаанд суугаад  аймагт ирж зах дээр очоод унаа хайгаад бэлэн мөнгөгүй учраас явах унаа олдоогүй...Базаррагчааг гуйх санаатай гэрт нь очиход гэртээ байгаагүй түүнийг хүлээгээд байж байхад айлд аргал буулгаад ирлээ гээд ирсэн. Базаррагчаад 20000 төгрөг өгч мах ачихаар болсон. Тэнд байхдаа Эрдэнэ-Учрал утсаар дуудсан...гэртээ очиход эхнэр Тунгалаг  аймгаас ирчихсэн байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Эд мөрийн баримтаар ирсэн: Өрөөсөн дөрөөтэй цэрэг эмээл 1 ширхэг, адууны толгойн 5 ширхэг арьсыг шинжлэн судлав.

-    Бичгийн баримт:

-    Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/

-    С.Олзвойн тайлбар /хх-ийн 10-11/

-    Ж.Эрдэнэ-Учралын тайлбар /хх-ийн 13/

-    Б.Базаррагчаагийн тайлбар /хх-ийн 14/

-    Д.Отгонбаярын тайлбар /хх-ийн 15-16/

-    Илтгэх хуудас /хх-ийн 18/

-    Ч.Эрдэнэбаатарын тайлбар /хх-ийн 22/

-    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28/

-    Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30, 38/

-    Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 39/

-    Хохирогч Ч.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-ийн 41/

-    Гэрч Д.Батсүхийн мэдүүлэг /хх-ийн 43/

-    Гэрч С.Олзвойн мэдүүлэг /хх-ийн 45/

-    Гэрч Ж.Эрдэнэ-Учралын мэдүүлэг /хх-ийн 47/

-    Гэрч Г.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн 48/

-    Гэрч Б.Базаррагчаагийн мэдүүлэг /хх-ийн 49/

-    Гэрч Д.Алтантогосын мэдүүлэг /хх-ийн 50/

-    Гэрч Ц.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 51/

-    Гэрч Ч.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 53/

-    Гэрч С.Өлзийжаргалын мэдүүлэг /хх-ийн 54/

-    Малын үнэлгээ /хх-ийн 55-57/

-    Шүүгдэгч Д.Отгонбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 64, 67/

-    Чойбалсан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2015 оны 12 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Амтад" гэх газраас хохирогч Ч.Эрдэнэбаатарын 5 толгой адууг хулгайлж 22000000 /хорин хоёр сая/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг давхар нотолсон гэрч Д.Батсүх, С.Олзвой, Ж.Эрдэнэ-Учрал, Г.Тунгалаг, Б.Базаррагчаа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын үнэлгээ зэрэг хангалттай нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Отгонбаярт холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 3 сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 сарын 14-ний өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжаар 6 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байдлаас үзэхэд түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасан "урд нь хорих ял эдэлж байсан" гэсэн үндэслэлээр чанга дэглэмд эдлүүлэхээр байгаа боловч шүүгдэгчийн ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн  ойг  тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1-д  заасан заалтад хамрагдсан /хууль зүйн үр дагавартай байдал арилсан/ байх тул түүний хорих ял эдлэх дэглэмийг чангаруулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эд хөрөнгийг хураахгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт нийцсэн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өрөөсөн дөрөөтэй цэрэг эмээл 1 ширхэг, адууны толгойн 5 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Д.Отгонбаярын 23 тоот төрсний гэрчилгээг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй  хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь хохирогч Ч.Эрдэнэбаатарт гэмт хэргийн улмаас нийт 22000000 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2000000 /хоёр сая / төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул үлдсэн 20000000 /хорин сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ч.Эрдэнэбаатарт олгох нь зүйтэй байна 

Шүүгдэгч нь бусдад  учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй ба цаашид иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгчээс 100000 төгрөгийг  битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дайчинхүүгийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатиган овогт Дорждэрэмийн Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Дорждэрэмийн Отгонбаярыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй бөгөөд хохирогчид 2000000 /хоёр сая/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, өрөөсөн дөрөөтэй цэрэг эмээл 1 ширхэг, адууны толгойн 5 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Д.Отгонбаярын 23 тоот төрсний гэрчилгээг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Д.Отгонбаяраас 20000000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн  "Амтад" гэх газар оршин суух, хохирогч Сүрэгчин овогт Чулуунбаатарын Эрдэнэбаатарт олгосугай.

7. Ялтан Д.Отгонбаяраас 10000 /арван мянган/ төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 22-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Отгонбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 6 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ                           Б.ЭНХБААТАР