Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2016/0067/Э |
Дугаар | 62 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 192.1., |
Улсын яллагч | Ч.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 62
Хан-Уул дүүргийн шүүхийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баясгалан,
иргэдийн төлөөлөгч Г.Саран,
улсын яллагч Ч.Отгонсүрэн,
шүүгдэгч Э.Мөнхцацрал, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл /ҮД:0-295/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар Чонос овогт Эрдэнэбаярын Мөнхцацралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000109 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, хүүхэд нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 83 дугаар гудамжны 989 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Дархан-Уул аймгийн Дархан сум, Баян-Өлзийт баг, Дэнжийн 8 айлын байрны 9 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Чонос овогт Эрдэнэбаярын Мөнхцацрал /РД:ТЛ89092969/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Мөнхцацрал нь 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Налингүчи гэх газарт байх хугацаандаа 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метафетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг БНХАУ-ын нутаг дэвсгэрт борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан, хар тамхи хэрэглэхэд ашигладаг хэрэглэгдэхүүн буюу шилэн гаансанд хийж 2016 оны 02 дугаар сард Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 83 дугаар гудамжны 989 тоот өөрийн гэрт ачаа тээшиндээ болон Н.Заяадуламын түр оршин суух Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23б байрны 41 тоотод биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Мөнхцацрал нь 2015 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Налингүчи гэх газарт байх хугацаандаа 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метафетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг БНХАУ-ын нутаг дэвсгэрт борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан болох нь:
3. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 121-122/
4. Э.Мөнхцацралын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 123-124/
5. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 146-147/
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2019 тоот дүгнэлт:
-Э.Мөнхцацралын гэх шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
-Шинжилгээнд ирүүлсэн Э.Мөнхцацралын гэх шээсэнд Метамфетамин /MAMP/ илэрч байна.
-Дээрх илэрсэн Метамфетамин /MAMP/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно. /1хх-ийн 183/
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2022 тоот дүгнэлт:
-Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн тагтай, дотроо улаан өнгийн хуванцар гуурстай хуванцар сав, мотоцикл унасан хүний дүрс бүхий асаагуур, мөнгөлөг өнгийн тунгалаг цаас, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар гадуур нь ороосон АК7022580 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт /хуйлж соруул мэт болгосон/, 2 талдаа цагаан хөвөн мэт зүйлтэй /тэр нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон/ цагаан өнгийн гуурс 4 ширхэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
-Шинжилгээнд ирүүлсэн нэг үзүүрт нь бор өнгийн хуванцар гуурс хийсэн ногоон өнгийн 17,5 см урттай резинен гуурс, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, хагарсан байдалтай шилэн гаанс мэт зүйл, 1,9 см урттай резинен гуурстай шилэн гаанс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн нэг үзүүрт нь бор өнгийн хуванцар гуурс хийсэн ногоон өнгийн 17,5 см урттай резинен гуурс, хагарсан байдалтай шилэн гаанс мэт зүйл, 1,9 см урттай резинен гуурстай шилэн гаанс мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
-Шинжилгээнд ирүүлсэн дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрсэн.
-Метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. /1хх-ийн 187-188/
8. Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №:696
-Э.Мөнхцацрал нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
-Э.Мөнхцацрал нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
-Э.Мөнхцацрал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Э.Мөнхцацрал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Э.Мөнхцацралд мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.
-Э.Мөнхцацралд мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байгаа тул СЭМҮТөвд эмчлүүлэх шаардлагагүй байна.
-Э.Мөнхцацралд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. /1хх-ийн 198-200/
9. Яллагдагч Э.Мөнхцацралын 2014 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2хх-ийн 222-223/
10. Яллагдагч Н.Заяадуламын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Мөнхцацрал бид нар гэр бүлийн найзууд, намайг ирдэг өдөр манай гэрт хөзөр тоглоод хүлээгээд сууж байсан юм байна лээ. Түүнээс надаас мөс авах гээд хүлээж байсан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 129/
11. Яллагдагч Э.Мөнхцацралын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2015 оны 01 дүгээр сараас эхлэн хар тамхи буюу мөс гэх мансууруулах бодисыг хэрэглэж үзсэн. Түүнээс хойш хамт амьдарч байсан хятад найз залуутайгаа хэрэглэдэг байсан бөгөөд хэрэглэхдээ миний цүнхнээс хураагдсан ягаан савтай энэхүү шилэн гаанс, соруул, бонго зэргийг ашигладаг байсан юм. Хамгийн сүүлд энэ шилэн гаансанд 2015 оны 11 дүгээр сарын эхээр мөс хэрэглэсэн болохоор түүний үлдэц нь шинжилгээгээр илэрсэн гэж бодож байна...11 дүгээр сарын 26-ны өдөр би Монголын хилээр гарч ирээд Замын-Үүдэд ирсэн. Надтай хамт амьдарч байсан хятад залуу миний хойноос ачаа тээшийг маань явуулж би 2 сарын эхээр ачаагаа хүлээж авсан...Хятадын Хөх хотод амьдарч байхдаа ашиглаж байсан хэрэглэхдэхүүнээ би 02 дугаар сарын 20-ны өдөр Заяадуламынх руу явахын өмнө чемоданаасаа ухаж гаргаж ирээд харахад шилэн гаасанд мөсний үлдэгдэлтэй байхаар нь би доороос нь халааж байгаад 2 удаа л сорсон. Тухайн үед надад ямар ч нөлөө үзүүлээгүй гэтэл 02 дугаар сарын 21-ний өдөр шээсэнд тестээр үзэхэд хэрэглэсэн гэж гарсан...Нэгэнт миний цүнхнээс хэрэглэгдэхүүн хураагдаад, шинжилгээний дүгнэлтээр мансууруулах бодис илрээд, би өмнө нь хэрэглэж байсан гэх мэт нөхцөл байдлууд бүгд үнэн зөвөөр тогтоогдсон учир би энэ хэргийг түргэн шуурхай шийдүүлмээр байна. Надад энэ асуудалтай маргалдаад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 163, 166-167/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Мөнхцацрал нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /3хх-ийн 9/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2019 тоот дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2022 тоот дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа №:696 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна, харин прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирохгүй байна.
Учир нь шүүгдэгчийн үйлдэлд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэх нөхцөл байдал хангалттай баримтуудаар нэг мөр тогтоогдохгүй байгааг дурдая.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Мөнхцацрал нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт БНХАУ-д хамтран амьдарч байсан залуу миний ачаа тээшийг явуулахдаа уг хэрэглүүрийг хамт ирүүлсэн байсан гэж мэдүүлдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүйн гадна энэ нь түүнийг Монгол улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Мөнхцацралыг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, түүний хувийн байдал /4 настай хүүхэдтэй/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Э.Мөнхцацралд 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Malian гэсэн бичигтэй ягаан өнгийн, 2 талдаа кноптой, дугуй хэлбэртэй сав 1 ширхэг, ногоон өнгийн тагтай, дотроо улаан өнгийн хуванцар соруултай хоосон сав 1 ширхэг, нэг талын үзүүрт нь бор өнгийн хуванцар соруул шургуулж хийсэн 17,5 см урттай, ногоон өнгийн резинен соруул 1 ширхэг, мотоцикл унасан хүний дүрслэл бүхий зурагтай, амсар хэсэгтээ нарийн төмөр асаагуур 1 ширхэг, гадуур нь мөнгөлөг өнгийн цаасаар ороосон 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 8х1,5 см хэмжээтэй тугалган цаас, 3,5х1,5 см хэмжээтэй зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг, дотроо харлаж бохирлогдсон шилэн гаанс 3 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шинжилгээнээс ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар Чонос овогт Эрдэнэбаярын Мөнхцацралд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Чонос овогт Эрдэнэбаярын Мөнхцацралыг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Чонос овогт Эрдэнэбаярын Мөнхцацралыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Мөнхцацралын эдлэх 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Э.Мөнхцацралд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Malian гэсэн бичигтэй ягаан өнгийн, 2 талдаа кноптой, дугуй хэлбэртэй сав 1 ширхэг, ногоон өнгийн тагтай, дотроо улаан өнгийн хуванцар соруултай хоосон сав 1 ширхэг, нэг талын үзүүрт нь бор өнгийн хуванцар соруул шургуулж хийсэн 17,5 см урттай, ногоон өнгийн резинен соруул 1 ширхэг, мотоцикл унасан хүний дүрслэл бүхий зурагтай, амсар хэсэгтээ нарийн төмөр асаагуур 1 ширхэг, гадуур нь мөнгөлөг өнгийн цаасаар ороосон 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 8х1,5 см хэмжээтэй тугалган цаас, 3,5х1,5 см хэмжээтэй зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг, дотроо харлаж бохирлогдсон шилэн гаанс 3 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шинжилгээнээс ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мөнхцацралд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхцацралд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ Х.ОДБАЯР
П.ТУЯАТ