Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 177/2022/0055/э |
Дугаар | 2022/ШЦТ/64 |
Огноо | 2022-04-06 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Х.Энхтуул, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2135001560041 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, аюулгүй ажиллагааны мэргэжилтэй, Амарсанаа ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хар ямаат ургийн овогт Чгийн Батттогтох, регистрийн дугаар: ОЭ74090510,
Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Амарсанаа ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаан туг ургийн овогт Өгийн Б, регистрийн дугаар: ОЭ74052712,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Амарсанаа ХХК-ийн барьж байсан 5 давхар 30 айлын орон сууцны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллахдаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсэгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус барилга дээр өрлөгчинөөр ажиллаж байсан Ц.Мд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан,
Шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Амарсанаа” ХХК-иар 5 давхар 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлж, улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны заарварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус барилга дээр өрлөгчинөөр ажиллаж байсан Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001560041 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 01 дүгээр тал),
-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 07 дугаар тал),
-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хэргийн газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 08-17 дугаар тал),
-2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 19-28 дугаар тал),
-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйлийг хураан авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр амь хохирогч Ц.Мгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өмсөж явсан гэх хувцасыг түүний аав С.Ц хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 33-37 дугаар тал),
-Амь хохирогч Ц.Мгийн ажилд орсон тушаал, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 45-51 дүгээр тал),
-Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Амарсанаа ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааны хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 57-59 дүгээр тал),
-Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 728 дугаартай албан бичиг, 20 хуудас хавсралтаар ирүүлсэн баримтуудыг (1 дэх хавтаст хэргийн 77-97 дугаар тал),
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, холбогдох материалуудын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 108-115 дугаар тал),
-Хэв загвар, дээж авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 118-121 дүгээр тал),
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 123-128 дугаар тал),
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 129 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 133-134, 136-137, 139 дүгээр тал),
-Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дугаар тал),
-Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
-Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр тал),
-Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал),
-Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр тал),
-Гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дугаар тал),
-Гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 182-183 дугаар тал),
-Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дүгээр тал),
-Гэрч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дугаар тал),
-Гэрч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр тал),
-Гэрч Ж.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр тал),
-Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 213 дугаар тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 231-234 дүгээр тал),
-Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05-0292/26 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 9-12 дугаар тал),
-Шинжээч М.Уаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа:
-Амь хохирогч Ц.Мгийн ажилд орсон тушаал, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 45-48 дугаар тал),
-Оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэл (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 133-134, 136-137, 139 дүгээр тал),
-Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал),
-Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр тал),
-Гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дугаар тал),
-Гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дүгээр тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 132-133 дугаар тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-234 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл:
-Амарсанаа ХХК-ийн 2021-2022 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын төлөвлөгөөний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 87-94 дүгээр тал),
-2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 123-128 дугаар тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 136-137 дугаар тал),
-Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дугаар тал),
-Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр тал),
-Гэрч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 167 дугаар тал),
-Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 169 дүгээр тал),
-Гэрч Ө.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 223-224 дүгээр тал),
-Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.Уянга:
-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 217-218 дугаар тал),
-Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 220-221 дүгээр тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (2 дахь хавтаст хэргийн 99 дүгээр тал),
-Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрин 57 дугаартай тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 102 дугаар тал),
-Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолтыг (2 дахь хавтаст хэргийн 113 дугаар тал),
-2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 153-154 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б “...Надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйлгүй, миний нөхөр ажлаа хийж яваад ийм золгүй байдлаар осолдсон. Амарсанаа ХХК-иас оршуулгын зардалд 3,000,000 төгрөг өгсөн. Мөн цаашид манай гэр бүлийг харж хандана гэдгээ илэрхийлсэн. Орон сууц өгөхөөр болж гэрээг байгуулсан. Тиймээс надад гомдол санал гэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг, шүүгдэгч Ө.Б “Амь хохирогчийн ар гэрээс дахин уучлалт хүсэж байна, компанийн хариуцлагагүй байдлаас болж эрдэнэт хүний амь нас хохирсонд маш ихээр харамсаж байгаа. Гэм буруугийн талаар маргахгүй, дахин ийм алдаа гаргахгүйгээр ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Цаашид амь хохирогчийн ар гэрийнхнийг харж хандаж явах болно” гэх мэдүүлгийг, шүүгдэгч Ч.Б “Тухайн өдөр би талийгаач Мийн хамт өрлөг өрж байсан. Би өөрөө өрлөгчин мэргэжилтэй, Амарсанаа ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажилладаг. Би өрлөгтөө анхаараад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүйн улмаас харамсалтай хэрэг гарсан. Талийгаач нь надтай 13 жил хамтарч ажилласан. Миний анхны шавь байсан. Надад маш их харамсалтай байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Амарсанаа ХХК-ийн барьж байсан 5 давхар 30 айлын орон сууцны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллахдаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсэгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус барилга дээр өрлөгчинөөр ажиллаж байсан Ц.Мд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан,
-шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Амарсанаа” ХХК-иар 5 давхар 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлж, улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны заарварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус барилга дээр өрлөгчинөөр ажиллаж байсан Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан болох нь:
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...1.Талийгаач Ц.Мгийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Хүзүү эрүү, биеийн баруун талд зурагдсан зулгаралт гэмтлүүд учирсан байна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтлүүд нь биеийн баруун тал, цээж хэсгээрээ өндрөөс унах үед үүсэх бүрэн боломжтой. 5.Талийгаач Ц.Мгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6.Талийгаач Ц.Мд учирсан гэмтлүүд нь нас барах буюу амьд үед нь үүссэн байна. 7.Талийгаач Ц.М нь дээрх гэмтлийг авсны дараа бие даан хөдөлгөөн хийх боломжгүй. 8.Талийгаач Ц.М нь өвчүүний хугарал, баруун, зүүн хавирганы зөрөөтэй хугарлын улмаас уушги няцарч, цээжний хөндийд шингэн хурснаар амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. 9.Талийгаач Ц.Мгийн цус болон ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ эрүүл байсан байна. 10.Талийгаач Ц.М нь монокон урвалаар О(I) бүлгийн цустай байна” гэх 67 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-234 дүгээр тал),
-Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...1.Иргэн Ц.М барилгаас унаж нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Ажилтан өөрийн ажил үүрэгтэй холбоотой ажлын байр буюу тухайн осол гарсан ажлын талбай дээр осолд өртсөн байна. 2.Амарсанаа ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №01/05 тоот тушаалаар Ц.Мг өрлөгчин албан тушаал дээр ажиллуулах тухай шийдвэр гарган, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна. Иймд Ц.М нь Амарсанаа ХХК-ийн ажилтан болно. 3.Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь МNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ заалтыг зөрчсөн байна. 4.Тухайн барилга дээр ажиллаж байсан ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан Амарсанаа ХХК-д даамал ажилтай гэх Ч.Бын мэдүүлэгт /...Амарсанаа ХХК-ийн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь би. ...Би талийгаачид зааварчилга өгч гаргаагүй. Би М барилга дээрээс унасны дараагаар айгаад зааварчилгын дэвтэр дээр гарын үсэг нөхөөд зурчихсан юмаа/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэж заасны дагуу Ч.Б нь хуулийн энэ заалтын шаардлагыг хангасан эсэхийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. 5.Ажилчдад ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ заалтыг зөрчсөн байна. 6.Амарсанаа ХХК-ийн ажил олгогч ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, өөрөөр хэлбэл тухайн хийх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, дадлага олгоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, тухайн ажлын байрны эрсдэлийг үнэлж тогтоогоогүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагыг мөрдөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1/ Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.3 /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 28.1.4. /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.6. /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/, 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/ заалтууд мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ заалтуудыг тус тус зөрчсөн байна. 7.Буруутай этгээдийг хуулийн байгууллага тогтооно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан нь Амарсанаа ХХК-ийн захирал болно” гэх 05-0292/26 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 9-12 дугаар тал),
-Шинжээч М.Уын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Амарсанаа ХХК-ийн ажил олгогч нь Увс аймгийн Улаангом хотын Политехник коллежийг Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлээр төгссөн Ч.Быг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанаар томилсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/-д заасан шаардлагад нийцэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Аливаа барилгын ажлыг эхлэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны төв байгууллагаас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах бөгөөд барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүйгээр ажиллаж болохгүй. Энэ талаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 40 дүгээр зүйлийн 40.1.16 “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасан байдаг. Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагч салбарын болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу хяналт тавьдаг” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дугаар тал),
- Хэргийн газарт хийсэн “...Уг барилга нь орон сууцны зориулалттай, 30 айлын орон сууцны барилга байх ба барилгын орц хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тал руугаа харсан 1 орц бүхий зориулалттай байх ба барилгын өрлөгийг дутуу өрсөн, гадна талаараа улаан өнгийн өнгөлгөөний тоосготой, барилгын дотор тал болон цонх, тагт хийгдээгүй, барилгын гадна талбайд хашаанд элс, тоосго, блок, шороо гэх мэт барилгын материалуудыг буулгасан байв. ...Тухайн барилгын баруун талын хана болон хашааны дагуу хэсэг газарт барилгын шороо, тоосгоны хог хаягдал байх бөгөөд талийгаач Ц.М нь тухайн хэсгийн барилгын урд талын тагтны харалдаа хашаа барилга завсарт газарт байх шороон дээр унасан байсан гэх бөгөөд талийгаачийн цогцосны толгойн хэсгийг “А” цэг тавьж тэмдэглэв. ...Талийгаачийн унасан гэх 5 давхарт гарахад тус хэсэгт тасалгааны хана өрөгдөөгүй, хөндий заал бүхий байх ба ...уг хэсэгт 5 давхарын барилгын өрлөгийг гадна талаар нь өнгөлгөөний тоосгоор ханыг нь өрсөн байдалтай, өнгөлгөөний тоосгоны дотор талаар өрлөг өрөөгүй байв. Үзлэгийг үргэлжлүүлж талийгаачийн ажиллаж байсан гэх хэсгийг заалгахад тухайн барилгын баруун урд талын хананы хэсэгт, барилгын баруун урд талын тагтны тавцангийн хэсэгт тагтны хойд талын хана өрж байгаад ханыг өрж дуусаад тоосгыг гадна талаас нь тагтны тавцан дээр зогсож арчиж /тоосгыг арчсан/ байгаад унасан гэх бөгөөд уг талийгаачийн зогсож байсан тавцанг “4” гэсэн цэгээр тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 08-17 дугаар тал),
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-28 дугаар тал),
-Амарсанаа ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Ч.Быг ХАБЭА-н инженерээр томилон ажиллуулсан тухай 50 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн “Ч овогтой Б нь “2018 онд Увс аймаг дахь “Улаангом” политехник коллежийг Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлээр төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлийн хэргэмийг зөвшөөрч энэхүү дипломыг олгов” гэх 201801655 дугаартай дипломын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 41-43 дугаар тал),
-Амарсанаа ХХК-ийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ц.Мг өрлөгчинөөр ажиллуулах тухай 01/05 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, ажилтны анкетын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 45-51 дүгээр тал),
-Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Амарсанаа ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагааг хүргүүлэв” гэх (20211 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дүрмийн сан нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн, мөн Амарсанаа ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний лавлагаагаар 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өгийн Б) 44-3/1379 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 57-59 дүгээр тал),
-Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Амарсанаа ХХК-ийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт баригдаж байгаа 30 айлын орон сууцны ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар бүрдүүлэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагад ирүүлсэн материалыг хуулбарлан хүргүүлж байна” гэх 728 дугаартай албан бичиг, хавсралтаар 20 хуудас материал ирүүлсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 77-97 дугаар тал),
-2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “...Комиссын дүгнэлт: Тухайн өдөр “Өнөр хотхон”-ы 4 дүгээр ээлжийн барилгын 5 давхарт барилгын өрлөгийн ажлыг 2.80 метрийн өндөрт дотор талд шат вандан дээр гүйцэтгэж байсан. Өрлөгөө хийж дуусаад шатнаас буугаад тагтны тавцан дээр гарч өрлөгийн заадас аршукыг цэвэрлэхээр ажлын талбараа өөрчлөх үед үүдэн тухайн осол болсон. Комиссын шийдвэр: МУ-ын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын батлагдсан дүрмийн хүрээнд мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн нь зүйтэй гэж үзэж байна” гэх акт, түүнтэй холбоотой баримтууд (1 дэх хавтаст хэргийн 106-115 дугаар тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн “Би Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 18-26 тоотод талийгаач нөхөр Ц.М болон бага насны 1-13 насны 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Ц.М нь 2009 оноос хойш Амарсанаа ХХК-д өрлөгчин, мужаанаар ажиллаж байсан бөгөөд нийт 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр Ц.М 08 цаг 05 минутанд ажилдаа яваад өдөр 13 цаг 30 минутын үед надтай утсаар яриад “хоолондоо орж байна” гэж ярьсан. Манай нөхөр Ц.М нь Амарсанаа ХХК-ийн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг Өнөр 90 айлын орон сууцны эсрэг талын 5 давхар 30 айлын орон сууцны баригдаж буй барилга дээр өрлөгийн ажил хийж байсан юм. Манай нөхөр үдийн цайны дараа дахин надтай утсаар яриагүй байсан, тухайн үед би гэртээ байсан. Тэгээд тухайн өдрийн 14 цаг 40 минутын үед манай гэрт Амарсанаа ХХК-нийн 4 ажилчин ирээд манай нөхрийг “барилга дээрээс уначихлаа, эмнэлэг дээр байна, биеийн байдал нь гайгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр тэр уг залуучуудыг дагаад очиход манай нөхөр эмнэлэг дээр томографийн шинжилгээнд орж байсан ба ухаангүй байсан. Тэгээд томографийн шинжилгээнээс гараад эрчимт эмчилгээ рүү ороод эмчилгээ хийсэн боловч нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед Амарсанаа ХХК-ийн ажилчид бүгд байсан бөгөөд Баттулга гэгч нь “барилгын өрлөг хийсэн тоосгоны шаврыг арчиж байгаад хөл алдаад уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байтал цагдаа нар ирсэн. Манай нөхөр Ц.М нь тухайн өдөр гэрээсээ гарахдаа эрүүл гарсан бөгөөд өдөр цайны цагаараа утсаар ярихдаа эрүүл хэвийн байсан. Талийгаач Ц.М нь Амарсанаа ХХК-ийн үндсэн ажилтан. Ц.М нь тухайн өдөр ажилдаа явахдаа болон урьд өмнө нь ч гэсэн ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл байдаггүй байсан. Компанийн зүгээс ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл өгдөггүй байсан. Амарсанаа ХХК-д маш их гомдолтой байна. Манай нөхөр Ц.М нь хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажиллаж байсан бол ийм осол болохгүй байсан. Талийгаач Ц.Мгийн оршуулгын зардал болон 49 хоногийн буяны ажил, мөн 100 хоногийн буяны ажлын зардлыг нэмж тооцоод нийт 7,094,500 /долоон сая ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн зардал болж байгаа. Уг зардлаас компанийн зүгээс оршуулганд 1,000,000 /нэг сая/ төгрөг өгсөн. Мөн талийгаач маань сард дунджаар 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, жилд дунджаар 18,000,000 /арван найман сая/ төгрөг олдог байсан. Үүнийг талийгаач дунджаар 20 жил ажиллах байсан гэж тооцвол 360,000,000 /гурван зуун жаран сая/ төгрөгийг олох байсан учир дээрх мөнгийг компаниас нэхэмжилнэ. Амарсанаа ХХК-ийн холбогдох албан тушаалтан болон уг компанид маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн дахин өгсөн “2021 оны 10 дугаар сарын эхээр би өөрийн төрсөн аав, ээж, хадам аав, ээж, 4 хүүхдийн хамтаар гэрт байхад Амарсанаа ХХК-ийн удирдлага болох Ө.Б, Ч.Б нар ирээд уулзаад миний байгаа байдлыг үзээд хоорондоо ярьж тохиролцоод Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах 32 айлын орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр ярьж тохиролцсон. Би одоо тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 18-26 тоот хашаанд 6 ханатай монгол гэрт 1-12 насны 4 хүүхдийн хамтаар өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ асарч өсгөн амьдарч байна. Манайх сарын орлого гэх зүйл байдаггүй, тэжээгчээ алдсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур, би одоогоор эрхэлсэн ажилгүй, эд хөрөнгө гэх зүйлгүй, хашаатай, монгол гэр 1 ширхэг, эдван загварын цагаан өнгийн суудлын автомашинтай, манай нөхрийн эзэмшлийн Хурд загварын мотоцикл 1 ширхэг байдаг, өөр эд хөрөнгө гэх зүйл байдаггүй. Би өөрөө 33 настай. Би бага насны хүүхэдтэй нөхөр нас бараад амьдралын нөхцөл байдал хэцүү, хүүхдүүд харах хүнгүй, цэцэрлэгээс хүүхэд авахад төвөгтэй, сэтгэл санаа тогтворгүй байдал зэргээс шалтгаалаад манай төрсөн аав Нүүдэл, төрсөн ээж Цагаанхүү нар Улаангом сумын 12 дугаар багаас гэрээрээ нүүж ирээд миний хажууд манай хашаанд амьдарч байгаа. Амарсанаа ХХК-ийн зүгээс бидний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд ярьж тохиролцсон 2 өрөө байраа өгсөн тохиолдолд миний зүгээс гомдол байхгүй. Талийгаач өөрөө хэлэхдээ тэтгэвэрт гарах хүртлээ Амарсанаа ХХК-д ажиллана гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 136-137 дугаар тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн дахин өгсөн “Осол болсон орой манай гэрт Б, Б нар ирчихсэн манай гэр бүлийн хүмүүс, хадам талын хүмүүс байхад Б нь манай талийгаач нөхрийг тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарын үсэг зураагүй, уначихаар нь би сандарсандаа гарын үсэг зурсан гэж хэлсэн. Би тэр үед нөхөр нас барсан байсан сэтгэл санаагаар уначихсан, шаналж байсан учраас гэрт ямар хүмүүс байсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Би Боос аюулгүй ажиллагааны зааварчилгын дэвтэр дээр нөхрийн маань гарын үсгийг дуурайж зурсан болохыг сонсоод “яагаад тэгж байгаа юм бол” гэж бодож байсан. Мөн осол болсон газар манай хадам эгч Ундрах очоод үзээд “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгын дэвтэр нь хаана байна, манай дүүд зааварчилга өгсөн юм уу?, дэвтрээ аваад ир, харъя” гэхэд “цагдаагийн алба хаагч нар хураагаад авчихсан” гэж хэлсэн гэсэн. Тэгээд орой нь манайд ирэхдээ Б ах зааварчилгын дэвтэр дээр гарын үсэг зурсан талаараа хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139 дүгээр тал),
- Гэрч Д.Мын “...Талийгаач Ц.М нь өнөөдөр уг барилгын 5 давхарт өнгөлгөөний 12-ын тоосгон хана өрсөн. Уг барилгын 5 давхарт 4 өрлөгчин, 4 туслах ажилчин нийт 8 хүн өрлөгийн ажил хийж байсан бөгөөд М, Б, Б бид дөрөв барилгын өрлөг хийсэн. Харин бид дөрвийн туслахаар У, А, Н, туслах М нар ажилласан. Бид нар өглөөнөөс хойш өрлөгийн ажил хийгээд 12:00 цагт үдийн цайндаа барилгын гадна талбайд хашаанд байдаг цайны газарт хоолонд орсон. ...Талийгаач М нь барилгын 5 давхарын баруун урд талын хэсэгт тагтны хэсгийн хана өрж байсан. Мийн баруун талд Б, Бын баруун талд би зэрэгцэж хана өрж байсан. Бид нар үдийн цайны дараа гарч ирээд барилга дээр 30 гаруй минут ажиллаж байтал Б ах гэнэтхэн “М” гээд орилсон. Тэгээд би “яасан бэ” гэхэд Б надад “М уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр түрүүлээд Мийн ажиллаж байсан хэсэгт очиход М нь барилгын тагтан дээрээс доошоо уначихсан байсан. М нь тухайн үед тагтны хажуу талын ханыг өрж дуусчхаад өнгөлөгөөний тоосгоны гадна талын хэсгийн шаврыг бээлийгээрээ арчиж цэвэрлэж байгаад уначихсан юм шиг байсан. Тэгээд доошоо харахад М нь барилгын баруун урд талын тагтны харалдаа газарт доошоо хараад уначихсан байсан. Тэгээд Б бид хоёр таван давхраас буугаад барилгаас гарч Мийн унасан хэсэгт очиход М нь барилгын баруун талын хэсэгт барилга, хашаа хоёрын завсарт толгой хэсэг нь барилгын хана руу харсан, нүүр, цээжний хэсэг нь доошоо харсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд бид хоёр очоод Б М татаж эргүүлэхэд М амьсгалтай байсан бөгөөд ухаан санаа байхгүй, ямар ч байсан амьсгаатай байсан бөгөөд Б бид хоёрын араас 3 давхарт ажиллаж байсан туслах Н бууж ирсэн. Тэгээд би “эмнэлэг дуудаарай” гэж хэлээд орилсон бөгөөд манай ажилчдаас нэг нь эмнэлэг дуудсан бөгөөд намайг орилсоны дараа барилгын ажилчид буугаад ирцгээсэн юм. Тэгээд удалгүй аймгийн Нэгдсэн эмнэлгийн дуудлагын эмч ирээд Мд тариа хийх гэхэд цамц нь тайлагдахгүй байхаар нь Б хутга авхуулж хутгаар цамцыг зүсч цамцыг нь тайлсан. Тэгээд дуудлагын эмч түүний булчинд тариа хийгээд эмнэлгийн ортой машиныг дуудаж тухайн машинд М оруулж Б, А, У бид дөрөв Мтэй хамт Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд Мд эмнэлгийн ажилчид тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд 30-40 орчим минут эмчилгээ хийгээд М компьютер томографын шинжилгээнд оруулсан бөгөөд бид нарыг уг өрөөнөөс эмч нар гаргачихсан. Тэгээд компьютерт үзүүлчихээд буцаад эрчимт эмчилгээ рүү эмч нар аваад явсан бөгөөд удалгүй 5 минут хүрээгүй М нас барсан. Манай Амарсанаа ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Б гэх хүн ажилладаг. Өнөөдөр би өглөө ажилдаа хоцорч ирсэн бөгөөд намайг 08 цаг 40 минутад барилга дээр ирэхэд ажил аль хэдийн эхэлчихсэн байсан бөгөөд намайг талбай дээр ирэхэд надад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй юм. Өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарынхаа үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гарчихдаг. Түүнээс биш барилгын ажилчдыг өглөөд жагсааж бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилга өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа ХХК” гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй. Мөн манай компанийн зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, бид нарыг ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг юм. Бид нар гадна талын хэсгийг өнгөлөгөөний тоосгоор өрдөг учраас харагдах байдлаас нь уг хэсгийг арчиж цэвэрлэдэг юм. Бид нарыг өрлөг өрсний дараа компанийн зүгээс өнгөлгөөний тоосгыг цэвэрлээгүй байвал бохир байна гээд байдаг учраас бид нар өрсөн өрлөгийнхөө гадна хэсгийг арчиж цэвэрлэдэг юм. Амарсанаа ХХК нь урьд нь олон орон сууц барилга барьж байсан бөгөөд хамгаалах хувцас хэрэгсэл болох ажлын хувцас, каск, бээлий өгдөг байсан бөгөөд бид нарт хяналт тавьж ажилладаг байсан. Энэ удаагийн барилгын ажил дээр ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл тавьж олгоогүй, хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүй барилгын ажлаа явуулаад байгаа юм. Манай компанийн ХАБЭА-н инженер Б нь энэ удаа өөрөө барилга дээр өрлөг өрөөд байгаа учраас бид нарт ямар нэгэн зааварчилга өгөхгүй, хамгаалах хувцас хэрэгсэл олгохгүй байгаа юм. Компанийн зүгээс бид нарын өмсөж буй даавуун цамц өмдийг жилдээ нэг удаа олгодог бөгөөд бид нар нэг жил өмсдөг, каск малгай бас өгдөг бөгөөд жилдээ нэг удаа өгдөг. Барилга дээр хяналт тавьж буй ХАБЭА-н ажилчин нь бид нарын хувцас хэрэгслийг шалгадаггүй учраас ажилчид малгай хувцсаа өмсдөггүй. Өрлөгчдөд болон барилгын ажилчдад ямар нэгэн бэхэлгээ олс өгдөггүй бөгөөд бид нар хамгаалах олс, бүс хэрэглэдэггүй. Харин барилгын карказан дээр ажиллахад бид нарт хамгаалах олс хэрэгсэл өгдөг. Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дугаар тал),
-Гэрч Ц.Бийн “Би Амарсанаа ХХК-нд өрлөгчинөөр ажилладаг бөгөөд манай байгууллага тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил хийж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би, талийгаач Ц.М, мөн М, Б бид 4 туслахын хамтаар өрлөгийн ажил хийж байсан юм. ...М 5 давхарын тагтны хэсэгт өнгөлгөөний тоосгыг арчиж байсан. Тэгтэл хүмүүс гэнэт орилолдоод эхэлсэн тул би очиж хартал талийгаач газар унасан байсан. Би дээрээс харахад зүүн гараа нүүрний урд талын хэсэгт дэрлэсэн байдалтай, газар луу нүүрээ харуулсан байдалтай уначихсан байсан. ...Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь Б ах байсан ба одоогоор Б ах өөрөө өрлөг өрж байгаа тул өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарынхаа үсгийг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гарчихдаг. Түүнээс биш барилгын ажилчдыг өглөөд жагсааж бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилга өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Манай компаний зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа ХХК” гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй. Мөн манай компанийн зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, намайг уг барилга дээр ажиллаад 5 хонож байхад ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга гэх зүйл өгөөгүй. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг. Бид нар гадна талын хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрдөг учраас харагдах байдлаас нь уг хэсгийг арчиж цэвэрлэдэг. Талийгаачид хамгаалах, хэрэгсэл өгч гаргаагүй, манай байгууллага дээр тухайн үед хамгаалах бүс, малгай байхгүй байсан. Талийгаач унах үедээ ямар нэг хамгаалах бүс, хамгаалах малгайтай байгаагүй. Талийгаачийн унасан тагт нь 5 давхарын, ямар нэг хашлага хаалт байдаггүй, задгай, 3 метрийн урттай, 1 метрийн өргөнтэй, бетонон тагт байсан юм. Түүнээс яаж унсаныг би хараагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
- Гэрч Ц.А “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил өглөө 08:00 цагт цуглаж ажилдаа орцгоосон бөгөөд би өглөө 08 цаг 00 минутын үед ажилдаа ирсэн. Намайг ажилдаа ирэхэд талийгаач М нь ажилдаа ирээгүй байсан бөгөөд ажил эхлээд бид нар шавраа зуурч байтал 30-40 минутын дараа ажил дээрээ ирсэн. Талийгаач Ц.М бид хоёр өнөөдөр барилгын 5 давхарт өнгөлгөөний 12-ын тоосгон хана өрсөн. ...Тэгээд М бид хоёр таван давхарын барилгын баруун урд талд талийгаач өрлөгөө өрсөн харин би Мд шавар, тоосго дөхүүлж өгч байсан. Тэгээд тагтны хажуу талын ханыг дээшээ өрж дуусаад шатаа зөөе гэж хэлээд багажаа надад өгчихөөд шатнаас буусан, тэгээд би тэрэгтэй шавраа хажуу талын хананы өрлөг рүү түлхэж дөхүүлээд шатнаас холдуулчхаад эргээд явж байтал Б ах “М доошоо уначихлаа” гэж хэлээд орилсон. Тэр үед би М ахаас зайтай байсан бөгөөд би харж амжаагүй, тэгээд бид нар М ахын өрж байсан барилгын баруун урд талын хананы тагтны хэсгээр доошоо харахад М ах тагтны харалдаа газарт доошоо хараад уначихсан байсан. Тэгээд М, Б бид гурав доошоо бууж барилгаас гараад барилгын баруун талын хэсэгт очиход М ах барилгын баруун талын хана болон барилгын хашааны завсарт газарт унасан байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд талийгаач М Б М нар тэврээд эргүүлэхэд талийгаачийн гар нь хугарчихсан бололтой, нүүр нь энэ тэндээ жаахан жаахан өнгөц шалбарсан байдалтай байсан. Бид нар Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд удалгүй эмч ирээд Мд тариа хийсэн, эмч тариа хийхэд Мийн хувцас нь садаа болоод байхаар нь түүний хувцасыг хутгаар урж гарыг нь гарасан юм. Тэгээд эмч М ахад тариа хийсэн бөгөөд тэр үед М ах амьсгалтай гэдэс нь амьсгалж хөдөлж байсан бөгөөд нүд нь сонин болчихсон байсан ба ямар нэгэн зүйл хэлэх гээд оролдож байсан боловч хэлж чадахгүй байсан. Тэгээд М, Б, У бид дөрөв М ахыг эмнэлгийн машинд аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд М ах эмнэлэг дээр ирээд 103 дээр ирээд эмчлэгдэж байгаад нас барсан юм. Амарсанаа ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй байна, бид нарыг 9 дүгээр сарын 08-наас хойш ирж ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүй талдаа байдаг юм. Яг аюулгүй ажиллагааны зааварчилгыг өглөөд өгдөггүй бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгын дэвтэрийг янз бүрийн хүмүүс авч яваад гарын үсэг зуруулдаг. Ажилчдыг өглөөд жагсааж нийтэд нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй. Өнөө өглөө манай компаниас ажилчдыг ажилд нь гарахад нь ямар нэгэн зааварчилга өгсөн зүйл байхгүй. Би энэ барилга дээр ирээд 1 сар гаруй хугацаанд ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа ХХК” гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй юм. Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр тал),
- Гэрч Б.Мын “Би Амарсанаа ХХК-д гэрээгээр тус барилга дээр 4 давхарын өрлөгийн ажлыг хариуцаж ажилладаг тус компанид гэрээгээр ажиллаад 4 хоног болж байна. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед тус барилгын 5 давхарт ажиллаж байсан хүмүүс хүн уначихлаа гээд дээрээс бүгд орилоод ороод ирсэн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд тухайн хүнийг аваад явсан. Би тухайн барилга дээр 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 4 хоног ажиллаж байна. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь яг хэн гэдгийг мэдэхгүй байна. Б гэх залуу өглөөд аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зуруулдаг. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарынхаа үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гарчихдаг. Тус компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал),
-Гэрч А.Нын “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би тус барилгын 3 дугаар давхарт А хамт өрлөгийн ажил хийж байсан юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед тус барилгын 5 давхарт ажиллаж байсан хүмүүс “хүн уначихлаа” гээд дээрээс бүгд орилоод ороод ирсэн. Тухайн үед би нэг давхар луу буугаад очиход М, Б нар талийгаачийг дээшээ харуулж хэвтүүлсэн байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд тухайн хүнийг аваад явсан. Би тухайн барилга дээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 10 хоног ажиллаж байна. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь Ц гэх залуу ажиллаж байсан. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гарчихдаг. ...Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр тал),
-Гэрч Ц.Нгийн “2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил өглөө 08:00 цагт цуглаж ажилдаа орцгоосон бөгөөд би өглөө 08 цаг 00 минутын үед ажилдаа ирсэн. Бид нар өглөө ажилдаа ирчихээд хувцасаа сольж өмсөөд ажилчид өөрсдөө аюулгүй ажиллагааны зааварчилгын дэвтэр дээр зарим нь гарын үсэг зураад, зарим нь гарын үсэг зурахгүйгээр ажилдаа гарцгаасан. ...Тэгээд бид нар бүгдээрээ тус тусын ажлаа хийж байсан бөгөөд би Б ахын хийж байсан өрлөгийн ажилд шавар хийж өгч, тоосго зөөж байтал Б ах “М уначихлаа” гээд орилсон. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүсээс Б, М нар түрүүлээд барилгаас гараад М ахын унасан газарт очсон харин би араас нь сүүлд барилгаас гарахад М ах барилгын баруун талын хэсэгт газарт унасан байсан бөгөөд амьсгаа авч байсан. Юм дуугарч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар ар талын хашааны хаалга онгойлгож эмнэлгийн машиныг оруулж ирээд М, Б, У гэх хүмүүс эмнэлгийн машинд М аваад эмнэлэг рүү явсан. Амарсанаа ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэж Ц гээд хүн байдаг бөгөөд өглөө би ажил дээрээ ирээд дэвтэр дээр гарын үсэг зурсан, харин бусад нь гарын үсэг зурсан эсэхийг нь мэдэхгүй байна. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүнийг Ц ахыг гэж боддог бөгөөд Ц ах барилгын инжинер ажилтай юм. Бид нарт өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч танилцуулдаггүй юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа ХХК” гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй. ...Бид нар өрлөгийг гаднаас нь цэвэрлэхдээ заримдаа барилгын тагтан дээр зогсож байгаад тоосгыг гадна талаас нь цэвэрлэдэг. Өрлөгчдөд болон барилгын ажилчдад ямар нэгэн бэхэлгээ олс өгдөггүй учраас бид нар хамгаалах олс, бүс хэрэглэдэггүй. Талийгаач Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дугаар тал),
-Гэрч Б.Бий “2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед тухайн барилга дээр очоод 10 минут хүрэхгүй ажил гараад явсан бөгөөд тухайн үед барилгын ажилчид ирчихсэн ажилдаа гарч байсан. ...Тэгээд цайнаас гараад Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт баригдаж байгаа манай компанийн барилгын цаана байдаг Дулаан дамжуулах төв-7 дээр зураг угаалгах гээд дотор талын тоног төхөөрөмжийг дарж байтал гадна хүн орилох чимээ гарахад хүмүүс гүйцгээж байсан бөгөөд би “юу болов” гэхэд “барилгаас хүн уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд очиход тухайн баригдаж байгаа барилгын баруун талын урд хэсэгт барилгынхаар бол ар талын хэсэгт ажиллаж байсан М гэгч нь таван давхараас унасан байдалтай байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд тухайн үед М нь амьсгалтай байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй, ухаан санаа муу талдаа байсан юм. Тэгээд эмнэлгийн машин ирээд эмч нар М авч явах гэхэд машинд нь насилк байхгүй байсан учраас дахин явж насилктай машин авч ирсэн. Тэгээд манай ажилчдаас зарим хүмүүс нь хамт явж эмнэлэг орж эмнэлэгт М аваачиж хүлээн авах руу оруулсан. Тэгээд эмч нар бид нарыг гаргачихсан бөгөөд би 2 ажилтаны хамтаар Мийн ар гэрт нь хэл дуулгахаар Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байх гэрт нь очиж болсон явдлын талаар манай 2 ажилчид хэлсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр дөнгөж ирээд байж байтал Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэргэжилтэн дуудахаар нь явж очиж уулзчихаад ажлын оффис дээр очоод байж байтал над руу манай ажилчин утсаар залгаж М нас барсан гэдгийг хэлсэн. Тэгээд би ажлын оффис дээр бичиг цаасаа янзалчихаад эмнэлэг дээр явж очсон юм. Би уг барилгын талбайн инженер бол биш инженер Баатар нь коронавирус өвчнөөр өвчилсөн байсан учир уг барилгын 1, 2 дугаар давхарын дотор өрлөгийн хэмжээг тавьж өгч байсан юм. Манай Амарсанаа ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ажилтан нь Б гэж явдаг бөгөөд тухайн барилга дээр бол аюулгүй ажиллагааны зааварчилгыг Б, М нар аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. Би 1-2 удаа л ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байсан юм. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан биш. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг ажилчдад өдөр бүр тогтмол амаар болон бичгээр өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгдөг бөгөөд өглөөд ажилд гарахад нь хамгаалах хувцас хэрэгслийг өмссөн эсэхийг шалгадаг гэхдээ зарим ажилчид нь тухайн хувцасыг байнга өмсдөг бөгөөд каск малгай мөн адил өмсдөг, ерөнхийдөө бол хамгаалах олс, бэхэлгээг ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө зүүдэггүй талтай юм. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал зориулалтын төмрөөр татаж гадна талыг цэвэрлэдэг юм. Манай компанийн зүгээс уг өнгөлгөөний гадна талын тоосгоны хэсгийг цэвэрлэж яваарай гэдгийг хэлдэг юм. Өрлөгчдөд болон барилгын ажилчид бэхэлгээ олс хэрэглэх ёстой бөгөөд өрлөгчид хамгаалах бүс зүүж ажил хийхэд өөрсдөд нь төвөгтэй байдаг учраас уг хамгаалах бүсийг зүүх дургүй байдаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дугаар тал),
-Гэрч Ж.Бын “Би Амарсанаа ХХК-д ерөнхий инженерээр 2009 оноос хойш ажиллаж байгаа, одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Манай барилга нь газрын асуудлыг шийдвэрлэсэн. Түүний дараагаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгүүдийг барилга хот байгуулалтын хэлтэст хүргүүлсэн, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх талаар би тодорхой хэлж мэдэхгүй байна, олгогдоогүй байх, манай компанийн ерөнхий захирал Ө.Б нь зөвшөөрлийн асуудалгүй, ажлаа эхлүүлж бай, бичиг баримт асуудалгүй гараад ирнэ гэж хэлсэн. Түүний дагуу бид нар барилга барих ажлыг эхлүүлж байсан. Манай Амарсанаа ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь Ч.Б юм. Ч.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сурч төгссөн. Тухайн үед осол гарах үед би ковидын халдвар авсан учраас гэртээ тусгаарлалтад байсан. Тэр үед барилгын карказ босчихсон. Харин өрлөгийн ажил 9 дүгээр сарын 08-09-ны үеэс эхэлсэн, карказны ажил 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан, би карказ хийхэд ажилчдад хяналт тавьж ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Ч.Б хяналт тавьж ажилласан. Өрлөгийн ажлыг Ч.Б, талийгаач Ц.М нар хариуцан ажиллаж, Ч.Б хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед зөвхөн өрлөгийн ажилчид ажиллаж байсан юм. ...Уг нь бол хамгаалах малгай бүх ажилтан нарт олгогдсон, хамгаалалтын бүс мөн байсан. Тэр үед яагаад хамгаалалтын хувцас хэрэглээгүй, бүс хэрэглээгүй болохыг мэдэхгүй. Зааварчилга тухайн үед Ч.Б өгөх ёстой, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил цалгардсан байх. Манай барилга баригдах явцад карказны ажлын явцад Мэргэжлийн хяналтаас 2 удаа, газрын харилцаанаас 1 удаа хийцийн холбогдолтой хяналт шалгалт хийсэн. Барилгын явцын хяналтыг мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийгээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дугаар тал),
-Гэрч Л.Дгийн “Би Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилга хот байгуулалтын хэлтсийн зураг төсөл хариуцсан мэргэжилтэнгээр 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авахдаа эхлээд захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага буюу манай байгууллагад бичиг баримтын бүрдлийг магадлалаар орсон зураг төслийн хамтаар ирүүлээд манай байгууллагаас бүрдлийг шалгаад материал бүрдсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө орлого хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлдэг. Хүргүүлсэн материалыг Хөрөнгө орлого хөгжлийн бодлогын хэлтэс хянаад барилгын ажил эхлэх зөвшөөрлийг олгоод материалын хамтаар албан бичгээр манай байгууллага руу явуулдаг. Тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах одоо баригдаж байгаа Амарсанаа ХХК-ийн 30 айлын орон сууцны барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй байгаа. Жишээлбэл 2 орон сууцны барилгын ажлыг тухайн онд хийж гүйцэтгэхээр авсан тохиолдолд нэгэн зэрэг барилгын ажил эхлэх зөвшөөрөл авч болно, он дамжаад барилга барих тохиолдолд тухайн ондоо барих гэж байгаа барилгын ажлын зөвшөөрөл авдаг. Амарсанаа ХХК-ийн хувьд тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 30 айлын орон сууцны барилгын хувьд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх ёстой. Амарсанаа ХХК нь манай байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах албан бичгийг 2021 оны 11 дүгээр сард манай байгууллагад ирсэн. Яг хэдний өдөр ирсэн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Уг нь албан бичгийн хамт бүрдүүлсэн материал нь ирэх ёстой гэтэл өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг ажлын байрандаа байхад Амарсанаа ХХК-ийн ажилтан гэх эрэгтэй хүн бүрдүүлсэн бичиг баримтуудыг авчирч өгсөн. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар албан бичиг баримт материалын хамтаар ирүүлж байгаагүй. Ер нь барилгын ажлын зураг төсөв, батлагдсан зураг төсөл нь заавал надаар дамждаг, би уг зураг төслийг нь шалгадаг. Амарсанаа ХХК-ийн зүгээс зураг төсөл урьд өмнө ирүүлсэн зүйлгүй өнөөдөр ирүүлж байна. Миний санаж байгаагаар 2021 оны 7 дугаар сард байх барилгын ажил эхлүүлэх А зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн Амарсанаа ХХК-ийн 2 барилга байсан. Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт баригдаж байсан 30 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 7 дугаар багийн нутагт баригдаж байгаа 32 айлын орон сууцны барилга зэрэг нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан. Энэ талаар манай хэлтсийн дарга Б.Б очиж хяналт шалгалт хийгээд үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар манай байгууллагын пейж хуудсанд мэдээлэл нь байгаа. Барилга барьж буй компани нь нэг бол манай байгууллагаар хяналтын гэрээ хийсний дараагаар хяналт хийлгэдэг, эсхүл хувийн зөвлөх үйлчилгээний барилга хянах тусгай зөвшөөрөлтэй ХХК-иар хяналтаа хийж гүйцэтгүүлж болдог. Манай аймгийн хувьд зөвлөх үйлчилгээний компани байдаггүй. Улаанбаатар хотоос авчирч хяналт тавиулж болдог. Барилгын ажил явуулах үед заавал хяналт хийлгэх ёстой, хяналт тавьсан ХХК-иар дамжуулаад улсын комисс ажиллаад тухайн барилга хүлээж авах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн үед манай дарга Б.Б уг компаниийн удирдлагаас зөвлөх үйлчилгээний компаниар хяналт тавиулж байгаа эсэх талаар асуухад үгүй танай байгууллагаар хяналт тавиулна гэж хэлсэн байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар ирүүлсэн баримт бичигт 20 төрлийн бичиг баримт байдаг, үүнд жишээлбэл компанийн тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, талбайд ажиллах инженер техникийн ажилчдыг томилсон тушаал, диплом, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженерийг томилсон тушаал, диплом, зураг төсөл хийсэн байгууллагын гэрээ, гэрчилгээ, барилгын төсөв, зураг төсөл гэх мэт” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дугаар тал),
-Гэрч Ж.Жгийн “Би тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа Амарсанаа ХХК-ийн 30 айлын орон сууцны барилгын үйл ажиллагаанд хяналт тавьсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр очиж ерөнхий инженер Ж.Бтай хамт Улаангом сумын нутагт баригдаж байгаа Амарсанаа ХХК-ийн барьж байгаа 3 барилгад хяналт тавьсан. Амарсанаа ХХК-ийн 2021 онд баригдаж байгаа 30 айлын орон сууцны барилгын суурийг 2020 онд тавьсан ба, 2021 оны 5 дугаар сараас барилгын ажил эхлүүлсэн. Би Амарсанаа ХХК-ийн тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах 30 айлын орон сууцны барилга дээр хяналт тавиад бичиг баримтын зөрчилтэй буюу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан тул улсын байцаагчийн албан шаардлага уг компанид хүргүүлсэн. Би албан шаардлагаар тухайн байгууллагыг барилгын ажлын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах, зөрчлийг арилгуулах талаар хугацаа зааж 2021 оны 9 дүгээр сарын 23-ны дотор албан тоотоор хариу ирүүлэх талаар мэдэгдсэн. Уг компаниас одоог хүртэл ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байгаа юм. Барилгын компани нь барилгын ажлын зөвшөөрлийг авахдаа хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Д гэгчид өгч хянуулаад аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж зөвшөөрөл авдаг. Тийм учраас би Л.Д лүү гар утсаар ярьж Амарсанаа ХХК-ийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж байгаа 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад аваагүй, хүн осолдсон учраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хэлсэн байсан. Тиймээс би Амарсанаа ХХК-д арга хэмжээ аваагүй. Би ээлжийн амралттай байх хугацаанд осол гарсан байсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 2021 оны 10 дугаар сарын 15-ны хооронд байх ээлжийн амралтыг эдэлсэн. Барилгын тухай хуулиар барилгын ажлын зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлэх ёстой гэж тусгасан байдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр тал),
-Гэрч Б.Мгийн “2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 8 цагаар ажиллаж байсан. Барилгаас унасан гэх өгүүлэмжтэй эрэгтэй хүнийг манай эмч А дуудлагаар очиж Нэгдсэн эмнэлэгт 14:00 цагийн үед авчирсан. Эмнэлэгт ирэх үед талийгаач Ц.М ухаангүй, орчиндоо харьцаагүй, глазго 3 /хүний биеийн байдлын тодорхойлолт/ буюу хамгийн бага оноотой байсан. Биеийн ил харагдах хэсэгт гар хугарал, толгой няцралттай, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Анхны тусламж үзүүлж сэхээн амьдруулалт хийх үед хавирганы яс дуугарч хугарсан мэт зүйл сонсогдож байсан. Сэхээн амьдруулалт хийсний дараагаар компьютер, томографт цээж, толгойг үзүүлээд сэхээний эмчид мэдэгдээд сэхээний тасаг руу шилжүүлэх хооронд талийгаач нь нас барчихсан юм. Сэхээн амьдруулах тасагт ямар нэг эмчилгээ хийгдээгүй. Би амьсгал зүрх судас дэмжих адерналин тариаг 3 минутын хугацаатай 3 удаа хийсэн. Өвчин намдаах зорилготой пенталин тарьж хийсэн. Цавны венд гуурс байрлуулсан, комьпютер томографт үзүүлээд катетарь бусад хэрэгслээ аваад сэхээн амьдруулах тасаг руу талийгаачийг шилжүүлж байхад нас барсан. Би эмчилгээ, оношилгоо хийж талийгаачийг эрчимт эмчилгээний тасаг руу /сэхээн амьдруулах/ шилжүүлэхэд ойролцоогоор 20-30 минут болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-183 дугаар тал),
-Гэрч Ж.Эын “Би Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажиллаж байна. Хувийн компанитай холбогдох баримт бичгүүдийг газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хянуулж, шаардлага хангасан гэж үзвэл газрын харилцааны мэргэжилтэн гарын үсэг зурснаар би дахин хянаад баталгаажуулж гарын үсэг зурж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог юм. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн маягтыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цахим бар кодтойгоор ирүүлдэг болчихсон. Миний зүгээс түүнийг баталгаажуулж барилгын ажил эхлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Миний санаж байгаагаар Амарсанаа ХХК нь Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж буй 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Харин тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах 32 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр тал),
-Гэрч Ц.Эгийн “Хэргэм олгосон диплом гэдэг нь бакалаврын боловсролоос доошхи дипломын боловсрол эзэмшсэнийг нотлох баримт юм. Техникч аюулгүй ажиллагааны мэргэжлээр төгссөн хүмүүс нь практикт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтанаар ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тухайн хэсгийн ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж удирдан зохион байгуулж, зааварчилга өгөх, хамгаалах хувцас хэрэгслээр хангах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэнэ. Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлээр ажилтанг 1.5 жилийн хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлийн хичээлүүдийг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сурагчдад орж, мэдлэгийг олгодог. Жишээлбэл: Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аюулгүй ажиллагаа, механикийн аюулгүй ажиллагаа, ажлын бүсийн орчин, анхны тусламж үзүүлэх, хөдөө аж ахуйн салбарын аюулгүй ажиллагаа, металь боловсруулах үеийн аюулгүй ажиллагаа, хамгаалах техник хэрэгсэл гэх мэт хичээлүүдийг би сурагчдад ордог. Увс аймгийн Улаангом политехник коллеж “Техникч аюулгүй ажиллагааны” мэргэжлээр 2018 оны 6 дугаар сард анхны төгсөгч нарыг бэлтгэн төгсгөж байсан. Одоо “Техникч аюулгүй ажиллагааны” мэргэжлээр ажилтнуудыг Улаангом политехник коллеж бэлтгэж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дүгээр тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Осол гарсан Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Амарсанаа ХХК-ийн барьж байсан 5 давхар 30 айлын орон сууцны барилга нь ажлын талбар болохынхоо хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад актуудад заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага мөрдөгдөх учиртай юм.
Гэвч шүүгдэгч Ө.Б нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны заарварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн цаашлаад Монгол Улсын Олон Улсын гэрээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц”-ийн IV дэх хэсэг /Байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ/-ийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хяналтад нь буй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана”, 3-т “Ажил олгогч осол болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлээс хэрэгжихүйц хэмжээнд урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай тохиолдолд зохих хамгаалалтын хувцас, хэрэгслийг тавьж олгоно” гэж тодорхой заасныг,
Шүүгдэгч Ч.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллахдаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсэгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх заалтуудыг тус тус зөрчиж, ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч танилцуулан, гарын үсэг зуруулаагүй ажилтан Ц.Мгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь эцэстээ осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй”-н улмаас хүний амь насыг хохироосон байх шинж бүрдсэн байх шаардлагатай.
Шүүгдэгч Ө.Б орон сууцны барилга дээр бусдыг цалинжуулан хөдөлмөр эрхлүүлж, шүүгдэгч Ч.Б бусдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллан зааварчилгааг биечлэн өгч гарын үсэг зуруулах үйл ажиллагааг тус тус явуулахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох стандарт дүрэмд заасан шаардлагыг биелүүлэн ажиллаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч нар барилгын ажил үйлчилгээ эрхлэн ажиллуулж байгаагийн хувьд ажилчиддаа холбогдох зааварчилгаа өгч хяналт тавьж ажиллаагүйн улмаас осол гарах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан буюу хохирол, хор уршиг учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой байх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон байна.
Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Амарсанаа ХХК-ийн зүгээс оршуулгын зардалд 3,100,000 төгрөг өгсөн, мөн 85,000,0000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц өгөхөөр харилцан тохиролцож “Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, уг орон сууцны барилга ашиглалтад орохоор байраа өгнө гэж итгэж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тодорхойлолтыг гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт мөн уг санал хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч Ч.Бын хувийн байдлын талаар гэрч Б.Г “Ч.Б нь миний төрсөн эцэг юм. Манайх ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Аав Ч.Б нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан ааш байхгүй, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэр бүлийн хүрээнд халамжтай, хүүхдүүдээ эрх дураар нь өсгөдөг, их зөв боловсон хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 217-218 дугаар тал), гэрч Д.Аын “Ч.Б нь миний нөхөр байгаа юм. Бид 1997 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш хамт амьдарч байгаа. 4 хүүхэдтэй. Зан байдлын хувьд гэр бүлдээ халамж сайтай, хүнтэй зөв боловсон харилцдаг, сэргэлэн цовоо, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч хүн юм. 2021 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар сонгогдсон. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсанаас хойш сэтгэл санаагаар унасан байдалтай байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220-221 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 99 дүгээр тал), Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны орон нутгийн сонгуулиар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа талаарх Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 113 дугаар тал), Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын “Ч.Б нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт 8-10 тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх 57 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 8-10 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь,
Шүүгдэгч Ө.Бгийн хувийн байдлын талаар гэрч Ө.Бын “Манай төрсөн ах Ө.Б нь ...сургууль төгч ирээд төрсөн аав Өгийн эзэмшилд байсан Амарсанаа ХХК-д ажилласан. Улмаар уг компанийн хувьцаа эзэмшигч болоод манай аавыг нас барахад компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг болсон. ...Зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, ажилсаг, тусархуу, нийтэч, хамт олондоо нийтэч харьцаатай, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, тайван дөлгөөн, идэвхи зүтгэл сайтай хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 223-224 дүгээр тал), гэрч Ж.Бын “Ө.Б захирлыг анх ажилд орсон цаг үеэс хойш мэдэх болсон. Зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, ажилсаг, тусархуу, нийтэч, хамт олон дундаа нэр хүндтэй, сайн удирдагч, эдийн засгийн тооцоонд сайн, зохион байгуулалт сайтай хүн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 132 дугаар тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахаа бодитоор илэрхийлсэн /Орон сууц захиалгын гэрээ/ бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдал буюу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Б, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагаас “Хэдийгээр эрдэнэт хүний амь нас хохирсон боловч тухайн байгууллагын зүгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн ар гэр, үр хүүхдүүдэд нь анхаарал халамж байнга тавьж байхаа илэрхийлж байна. Хохирол, хор уршгийг хэрхэн нөхөн төлж барагдуулах талаар хоорондоо тохиролцсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлж байгаа, энэ хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэх саналыг, шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэлээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий саналыг, шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.Уянгаас “миний үйлчлүүлэгч мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдож байгаа, гэмт хэрэг гарах үед хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж дуудаж туслалцаа үзүүлсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, мөн хор уршгийг бодитоор арилгахаа илэрхийлж орон сууц өгөхөөр харилцан тохирсон зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан/ тогтоогдож байгаа. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй, хувийн байдал, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан ба улсын яллагчаас өмгөөлөгч нарын гаргасан саналтай холбогдуулан нэмэлт тайлбар гаргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг мөн хохирол нөхөн төлсөн байдал, хор уршгийг арилгахаар нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараахь байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүгдэгч Ө.Б, шүүгдэгч Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, цагийн бүртгэл гэх дэвтэр 2 ширхгийг “Амарсанаа” ХХК-д буцаан олгож, бал 2 ширхэг, хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч Ө.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Б, Ө.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/, 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Б, Ө.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, цагийн бүртгэл гэх дэвтэр 2 ширхгийг “Амарсанаа” ХХК-д буцаан олгож, бал 2 ширхэг, хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН