Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/632

 

 

 

 

 

 

 

 

   2021       11          04                                   2021/ШЦТ/632

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Г.Анармөнх,

            шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн Уул овгийн Ц.А д холбогдох эрүүгийн 2111008350719  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэцэн Уул овгийн Ц.А , 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-999 тоот оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.А  нь 2021 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Э.А ийн Самсунг А9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Н.Э.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид 4 архиа хуваан ууж юм ярьж байгаад архи дуусаад ахиад архи авахаар болоод би ирсэн эмэгтэйн данс руу 100.000 төгрөг хийсэн. Тэгээд Болор нэртэй 0.75 граммтай архи нэг шилийг болон тамхи, ус, ундаа, аваад өрөөндөө орж ууж байгаад би нэлээн согтоод ирэхээр нь гар утсаа дэрнийхээ хажууханд байршуулан унтаад өгсөн. Нэг мэдсэн өглөө сэрэхэд манай найз Ц  байсан. Тэгээд гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. ...2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монтелоос 450.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Гэрч Ц.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид дөрөв ууж байгаад 1 шил архи ууж дуусгаад манай найз болох Э.А  согтоод унтаад өгсөн. Дараа нь 02:00 цагийн орчимд Ц.А  явсан. Гарахдаа Ц.А  намайг хаалга, үүдээ цоожлоорой, юмаа алдав аа гээд гараад явсан. Би гарангуут нь хаалгаа түгжсэн. Удалгүй би Э.А ийн гар утас байхгүй байгааг анзаараад хайсан боловч олдоогүй. Тэгээд Ц.А  руу залгахад би аваагүй, мэдэхгүй гээд гар утсаа шууд салгасан. ...Гэнэт хамт байснаа Ц.А  явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Шүүгдэгч Ц.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Э.А  нэлээд согтоод унтсан байсан. Тэгэхээр нь Ц , Өнөрөө бид гурав жаахан ярьж сууж байгаад 01 цагийн орчимд Өнөрөө явсан ба би Өнөрөөг гаргаж өгөөд буцаж буудал руу ганцаараа орсон. Намайг буудлын өрөөнд ороход Ц  орон дээр хэвтэж байсан ба Э.А  унтаж байсан юм. Тэгэхээр нь би ороод сандал дээр сууж байгаад архинаас нэг хундага уучхаад за за би харилаа гэхэд Ц  уурлаад харихгүй юу гэсэн. Тэгээд би явах гэхэд Э.А ийн “Самсунг А-9 про” загварын гар утас унтаж байсан орны дэрний хажуу талд байхаар нь би гар утсыг нь аваад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх 51-52/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №ЧД2-21-449 дугаар  хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг эс-9 про маркийн 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр авсан гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 420.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 29-30/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 34-35/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А  нь 2021 оны 8 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Э.А ийн Самсунг А9 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Э.А ийн“...Бид 4 архиа хуваан ууж юм ярьж байгаад архи дуусаад ахиад архи авахаар болоод би ирсэн эмэгтэйн данс руу 100.000 төгрөг хийсэн. Тэгээд Болор нэртэй 0.75 граммтай архи нэг шилийг болон тамхи, ус, ундаа, аваад өрөөндөө орж ууж байгаад би нэлээн согтоод ирэхээр нь гар утсаа дэрнийхээ хажууханд байршуулан унтаад өгсөн. Нэг мэдсэн өглөө сэрэхэд манай найз Ц  байсан. Тэгээд гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. ...2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Монтелоос 450.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх 9-10/, гэрч Ц.Ц ын “...Бид дөрөв ууж байгаад 1 шил архи ууж дуусгаад манай найз болох Э.А  согтоод унтаад өгсөн. Дараа нь 02:00 цагийн орчимд Ц.А  явсан. Гарахдаа Ц.А  намайг хаалга, үүдээ цоожлоорой, юмаа алдав аа гээд гараад явсан. Би гарангуут нь хаалгаа түгжсэн. Удалгүй би Э.А ийн гар утас байхгүй байгааг анзаараад хайсан боловч олдоогүй. Тэгээд Ц.А  руу залгахад би аваагүй, мэдэхгүй гээд гар утсаа шууд салгасан. ...Гэнэт хамт байснаа Ц.А  явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/, шүүгдэгч Ц.А ын гэрчээр өгсөн “...Э.А  нэлээд согтоод унтсан байсан. Тэгэхээр нь Ц , Өнөрөө бид гурав жаахан ярьж сууж байгаад 01 цагийн орчимд Өнөрөө явсан ба би Өнөрөөг гаргаж өгөөд буцаж буудал руу ганцаараа орсон. Намайг буудлын өрөөнд ороход Ц  орон дээр хэвтэж байсан ба Э.А  унтаж байсан юм. Тэгэхээр нь би ороод сандал дээр сууж байгаад архинаас нэг хундага уучхаад за за би харилаа гэхэд Ц  уурлаад харихгүй юу гэсэн. Тэгээд би явах гэхэд Э.А ийн “Самсунг А-9 про” загварын гар утас унтаж байсан орны дэрний хажуу талд байхаар нь би гар утсыг нь аваад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх 51-52/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн №ЧД2-21-449 дугаар  хөрөнгийн “...Самсунг эс-9 про маркийн 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр авсан гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 8-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 420.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 29-30/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 34-35/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц.А  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Э.А т алдагдсан гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Ц.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэцэн уул овгийн Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус тайлбарласугай.

4. Шүүгдэгч Ц.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН