Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 76

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.Мөнхгэрэл,

Шүүгдэгч: С.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарт холбогдох 201616000105 тоот нэг хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Мон улсын иргэн, 

2.Мон Улсын иргэн, 

С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газарт ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн авто машинаар 183.1 килограмм буюу С.*******, Д.******* 11.901.500 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Манай гэр бүл олох орлого муутай хүүхэд оюутан учраас мөнгө хэрэгтэй байдаг юм. Тэгээд цагаан гоёо түүвэл мөнгө болдог гэж сонсож байсан учраас хамаатны айлыг нүүлгэх зорилгоор хөдөө очсон байж байгаад жаахан цагаан гоёо түүсэн. Тэгээд байгаль орчинд хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Хууль бусаар байгаль орчиндоо хохирол учруулсандаа харамсаж байна. Ар гэрийн болон биеийн байдлыг минь харгалзан үзэж эдлэх ёстой ялаас маань хөнгөрүүлж өгнө үү. Миний ар гэрийн байдал үнэхээр хүнд байгаа. Жирийн хүнтэй адилхан биш. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэл мэдүүлэхдээ: С.*******, Д.******* нар нь нөхөн төлбөрөөс чөлөөлүүлэх тухай өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу бид судлаж үзэхэд эдгээр хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур, өөрийн гэсэн гэр оронгүй байдал зэргийг нь харгалзан үзэж нөхөн төлбөрөөс чөлөөлүүлэх саналыг хүлээн авч манай байгууллага шүүхэд бичиг хүргүүлсэн байгаа. Манай байгууллагад ирүүлсэн өргөдлийг нь үндэслээд байгууллагаас ийм шийдвэр гаргасан учраас би байгууллагаа төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна гэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Байгалийн ургамлын тухай хуулийн тогтоомж зөрчсний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд заасан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн 1 килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Байгал хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд төвлөрүүлэх нь зөв гэж үзэж нэхэмжилж байна...” гэжээ. /хх-37-38/,

Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Манай ээж ******* 2016 оны 05 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн ******* сумын 2-р багийн нутаг болох руу миний эзэмшлийн HONDA CRV ӨМА улсын дугаартай автомашиныг унаж яваад цагаан гоёо түүж байгаад цагдаад баригдаж ирээд миний машиныг хураалгасан байсан. Одоо би өөрийн эзэмшлийн автомашиныг буцаан авах хүсэлтэй байна...”гэжээ. /хх-40/

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлөөс захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх комисст 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр албан тоотоор Захиргааны журмаар хураагдсан 222 кг цагаан гоёог үнэлж өгнө үү гэсэн албан тоот ирсэн Албан тоотын дагуу үнэлгээ тогтоох комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж 1 кг цагаан гоёог 1000 төгрөг байхаар үнэлгээ тогтоож 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариу албан тоот болон бусад бичиг баримтын хамт шилжүүлсэн. Тус худалдан борлуулах комисст Өмнөговь аймгийн Говийн өндөр ХХК-нд хүсэлт тавьснаар уг компанид 222 кг цагаан гоёог 1000 төгрөгөөр борлуулсан. Манай комисст нийт 222 кг цагаан гоёо ирснээс 183.1 кг нь С.*******ийнх, 22.7 кг нь Б.Буяннэмэхийнх, 16 кг нь С.Мөнхчулууных байсан...” гэжээ. /хх-41/,

Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Цөлийн цэцэг нь байгалийн нэн ховор ургамалд хамаардаг устаж үгүй болох нөхцөлд хүрсэн тул Мон Улсын Засгийн газраас тогтоол гаргаж нэн ховор ургамлын жагсаалтанд оруулсан юм. Энэ ургамлыг Байгаль орчны яам судалгаа шинжилгээ хийх зориулалтаар мэргэжлийн эрх бүхий байгууллагад түүх зөвшөөрөл өгдөг өөр зорилгоор түүхийг хориглосон байгаа. *******, ******* нар нь цагаан гоёо түүх ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар ашиг олох зорилгоор түүсэн...” гэжээ. /хх-42/,

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Хонда CRV маркийн ӨМА улсын дугаартай автомашин манай төрсөн ах ийн өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм...манай ээж шулуун шударга зантай, цайлган зантай, ******* нь дөлгөөн тайван зантай, хүнд тусархуу, энэ хоёрт өөрийн гэсэн үндсэн хөрөнгө муутай хүмүүс...” гэжээ. /хх-43/,

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Хонда CRV маркийн ӨМА улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх, *******, ******* нар нь захиран зарцуулах эрх байхгүй, миний эд хөрөнгө ...” гэжээ. /хх-44/,

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Өмнөговь аймгийн ******* сумын 2-р багийн нутаг болох гэх газар малдаа явж байгаад гэртээ очиход манай гэрт хадам ээж *******, хадам аав ******* нар ирчихсэн гэрийн гадаа цагдаа нартай машинаасаа нэг цагаан ууттай юм хэмжиж үзээд байж байсан. Би гэртээ орж цай уугаад саахалт айлаас ишиг авах гээд гэрээс гарч хажуу айлдаа очиж ишигээ аваад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд оройны хоолоо идээд байж байхад хадам аав, ээж хоёр гэрээс гараад явсан. Би бие засах гээд гэрээс гараад явж байтал тэр хоёр намайг дуудаад 2 ширхэг ууттай зүйл пинд оруулаад өг гэхээр нь би пинд оруулж өгөөд гэртээ ороод амарсан...” гэжээ./хх-45/,

Өмнөговь БОЭТ-ийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23/16 дугаартай Сэтгэцийн гэм судлалын магадлагаанд: 1. С.******* нь одоо сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд тухайн үед гаргасан үйлдлээ ах чадвартай болно. 2. С.******* нь тухайн үйлдлийн үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. өөрийнхөө “т ялгаж мэдэрч удирдах чадвартай байсан болно. 3. С.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв эг өгөх чадвартай гэжээ. /хх-49-50/, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ӨМА-6 тоот үнэлгээний дүгнэлт: Өмнөговь аймгийн Гурван тэс суманд оршин суух Б. ийн эзэмшлийн ӨМА улсын дугаартай 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 оны 02 дугаар сарын 09-нд Мон улсад орж ирсэн HONDA CRV маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. /хх-56-57/,

Сэжигтэн, яллагдагч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газарт би өөрийн эхнэр *******тай хамт цагаан гоёо түүх гэж хүү ийн эзэмшлийн ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашинаар очиж машинаа загийн д тавиад эхнэр бид хоёр элсэн дундуур явган явж цагаан гоёог хүрзээр ухаж гараараа түүж аваад цагаан уутанд түүж хийгээд түүнийгээ бид хоёр үүрч яваад машиндаа хийсэн. Түүсэн нийт 7-8 ширхэг уут цагаан гоёогоо машиндаа ачаад *******гийн охин гийнд очоод цай уугаад байж байтал 2 мотоцикльтой 4 цагдаа гэрийн гадаа ирсэн. Тэгээд ӨМА улсын дугаартай автомашиныг шалгаад машин дотор байсан 7-8 ширхэг цагаан гоёог машинаас буулгаад охин гийн цахилгаан хилээр хиллэж үзэхэд 250 кг цагаан гоёо болсон. Тэгээд цагдаа нар цагаан гоёог буцаагаад машинд хийгээд машин түгжээд явсан. Маргааш өглөө сумын төлөөлөгч Пүрэвдорж ирээд машинтай цагаан гоёог аваад сумын төв рүү явсан. Сумын төвд ирээд цагдаагийн хэсэг дээр машинд байсан цагаан гоёог хиллэж үзэхэд 167 кг цагаан гоёо байсан. Гэтэл сумын цагдаа нар цагаан гоёо яагаад дутсан талаар асуухад урьд шөнө хүргэнийг гуйгаад 2 ууттай цагаан гоёог пинд оруулсан гэж хэлсэн. Тэгээд хүргэн хүү рүү утсаар ярьж 2 ууттай цагаан гоёог аваад ир гэсэн. Удалгүй 2 ууттай цагаан гоёог авч ирсэн. Тэгээд бүх цагаан гоёог нийлүүлж хиллэж үзэхэд 230 кг болж байсан гэжээ. /хх-68-69, 72/,

Сэжигтэн, яллагдагч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 05 дугаар сарын 08-10-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт гэдэг газарт би өөрийн нөхөр С.*******той цагаан гоёо түүх гэж манай хүү ийн эзэмшлийн ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашинаар явж машинаа загын хоолойд үлдээгээд нөхөр бид хоёр элсэн дундуур явган явж цагаан гоёог хүрзээр ухаж гараараа түүж аваад цагаан уутанд түүж хийгээд түүнийгээ бид хоёр үүрч яваад машиндаа хийсэн тэгээд тэр өдөртөө нийт 7-8 ширхэг уут цагаан гоёо түүгээд машиндаа ачаад би машинаа жолоодоод охин гийн гэрт нь цай уугаад байж байтал гэрийн гадаа мотоцикльтой хүмүүс ирэхээр би гэрээс гараад хартал мотоцикльтой дөрвөн цагдаа нар ирсэн. Тэгээд гэрийн гадаа зогсож байсан ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашиныг шалгаад машин дотор нь байсан 7-8 ширхэг гурилын ууттай цагаан гоёог машинаас буулгаад охин гийн цахилгаан хилээр хиллэж байсан. Хэдэн кг цагаан гоёо байсныг мэдээгүй тэгээд цагдаа нар цагаан гоёог буцаагаад машинд хийгээд машиныг түгжээд явсан тэгээд маргааш өглөө нь сумын цагдаа ирээд цагаан гоёог ачсан машиныг аваад уг машиныг ******* жолоодоод ******* сумын төв рүү явсан. Сумын төв дээр ирээд Цагдаагийн хэсэг дээр машинд байсан цагаан гоёог дахин электрон хилээр хиллэж үзсэн. Би тухайн үед хэдэн кг цагаан гоёо байсныг мэдээгүй. Сумын цагдаа нар энэ цагаан гоёо яагаад дутсан юм гэж надаас асуухад би урьд шөнө манай нөхөр ******* машины баруун талын хаалга онгорхой байна гэхээр нь би гэрээс гарч машины хаалгыг нь татахад хаалга нь үнэхээр онгорхой байхаар нь машинаас 2 ууттай цагаан гоёог буулгаад хүргэн ийг дуудаад энэ хоёр ууттай гоёог цааш нь тавьчих гэсэн тэгээд гэртээ ороод унтсан гэж хэлсэн. Тэгээд хүргэн хүү рүү залгаад нөгөө хоёр ууттай гоёог аваад ир гэсэн. Удалгүй аваад ирсэн. Тэгээд тэнд байсан цагаан гоёог бүгдийг нь нийлүүлж хиллэж үзэхэд нь би байгаагүй гэжээ. /хх-73-74, 77-78/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Тээврийн хэрэгсэл болон эз зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-17/, Хураан авах тогтоол /хх-18/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-19/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-20/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-21/, Хураан авах тогтоол /хх-22/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-23/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-24, 25/, Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/04/83/48 тоот улсын байцаагчийн акт /хх-26/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/, Хураан авах тогтоол /хх-30/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-31/, ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-32/, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 тоот албан бичиг /хх-34/, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн б/24 тоот тушаал /хх-35/, Хохирогчоор тогтоох тогтоол /хх-36/, Иргэний нэхэмжлэгчийг тогтоох тогтоол /хх-37/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-48, 54/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-62-67/, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн №63 тоот тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-80/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/206 тоот албан бичиг /хх-86/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87-92/, Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-93/, С.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-94/, Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 237 тоот албан бичиг, өргөдөл, Өмнөговь аймаг ******* сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/271 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн ******* сумын байцаагч А.ын тодорхойлолт зэрэг болно. Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газарт ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашинаар 183.1 килограмм буюу 11.901.500 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох Цөлийн цэцгийг /цагаан гоёо/ зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэлийн “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн 1 килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд төвлөрүүлэх нь зөв гэж үзэж нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-38/, Иргэний нэхэмжлэгч Б.ийн “...Манай ээж ******* 2016 оны 05 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн ******* сумын 2-р багийн нутаг болох руу миний эзэмшлийн HONDA CRV ӨМА улсын дугаартай автомашиныг унаж яваад цагаан гоёо түүж байгаад цагдаад баригдаж ирээд миний машиныг хураалгасан байсан. Одоо би өөрийн эзэмшлийн автомашиныг буцаан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-44/, гэрч Б.гийн “...Албан тоотын дагуу үнэлгээ тогтоох комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж 1 кг цагаан гоёог 1000 төгрөг байхаар үнэлгээ тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариу албан тоот болон бусад бичиг баримтын хамт шилжүүлсэн. Тус худалдан борлуулах комисст Өмнөговь аймгийн Говийн өндөр ХХК-нд хүсэлт тавьснаар уг компанид 222 кг цагаан гоёог 1000 төгрөгөөр борлуулсан. Манай комисст ...183.1 кг нь цагаан гоёо ирсэн нь С.*******ийнх...байсан...” гэсэн мэдүүлэг /хх-41/, Гэрч А.ын “...Цөлийн цэцгийг Байгаль орчны яам судалгаа шинжилгээ хийх зориулалтаар мэргэжлийн эрх бүхий байгууллагад түүх зөвшөөрөл өгдөг өөр зорилгоор түүхийг хориглосон байгаа. *******, ******* нар нь цагаан гоёо түүх ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар ашиг олох зорилгоор түүсэн...” гэсэн мэдүүлэг /хх-42/, гэрч Д.ийн “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Өмнөговь аймгийн ******* сумын 2-р багийн нутаг болох гэх газар малдаа явж байгаад гэртээ очиход манай гэрт хадам ээж *******, хадам аав ******* нар ирчихсэн гэрийн гадаа цагдаа нартай машинаасаа нэг цагаан ууттай юм хэмжиж үзээд байж байсан. Би гэртээ орж цай уугаад саахалт айлаас ишиг авах гээд гэрээс гарч хажуу айлдаа очиж ишигээ аваад 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд оройны хоолоо идээд байж байхад хадам аав, ээж хоёр гэрээс гараад явсан. Би бие засах гээд гэрээс гараад явж байтал тэр хоёр намайг дуудаад 2 ширхэг ууттай зүйл пинд оруулаад өг гэхээр нь би пинд оруулж өгөөд гэртээ ороод амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/, Сэжигтэн, яллагдагч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд “ ...2016 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газарт би өөрийн эхнэр *******тай хамт цагаан гоёо түүх гэж хүү ийн эзэмшлийн ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашинаар очиж машинаа загийн д тавиад эхнэр бид хоёр элсэн дундуур явган явж цагаан гоёог хүрзээр ухаж гараараа түүж аваад цагаан уутанд түүж хийгээд түүнийгээ бид хоёр үүрч яваад машиндаа хийсэн. Түүсэн нийт 7-8 ширхэг уут цагаан гоёогоо машиндаа ачаад *******гийн охин гийнд очоод цай уугаад байж байтал 2 мотоцикльтой 4 цагдаа гэрийн гадаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-68-69, 72/, Сэжигтэн, яллагдагч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 05 дугаар сарын 08-10-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт гэдэг газарт би өөрийн нөхөр С.*******той цагаан гоёо түүх гэж хүү ийн эзэмшлийн ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашинаар явж машинаа загын хоолойд үлдээгээд нөхөр бид хоёр элсэн дундуур явган явж цагаан гоёог хүрзээр ухаж гараараа түүж аваад цагаан уутанд түүж хийгээд түүнийгээ бид хоёр үүрч яваад машиндаа хийсэн тэгээд тэр өдөртөө нийт 7-8 ширхэг уут цагаан гоёо түүгээд машиндаа ачаад би машинаа жолоодоод охин гийн гэрт нь цай уугаад байж байтал гэрийн гадаа мотоцикльтой хүмүүс ирэхээр би гэрээс гараад хартал мотоцикльтой дөрвөн цагдаа нар ирсэн. Тэгээд гэрийн гадаа зогсож байсан ӨМА улсын дугаартай HONDA CRV маркийн автомашиныг шалгаад машин дотор нь байсан 7-8 ширхэг гурилын ууттай цагаан гоёог машинаас буулгаад охин гийн цахилгаан хилээр хиллэж байсан. Хэдэн кг цагаан гоёо байсныг мэдээгүй тэгээд цагдаа нар цагаан гоёог буцаагаад машинд хийгээд машиныг түгжээд явсан тэгээд маргааш өглөө нь сумын цагдаа ирээд цагаан гоёог ачсан машиныг аваад уг машиныг ******* жолоодоод ******* сумын төв рүү явсан...би гэрээс гарч машины хаалгыг нь татахад хаалга нь үнэхээр онгорхой байхаар нь машинаас 2 ууттай цагаан гоёог буулгаад хүргэн ийг дуудаад энэ хоёр ууттай гоёог цааш нь тавьчих гэсэн тэгээд гэртээ ороод унтсан гэж хэлсэн. Тэгээд хүргэн хүү рүү залгаад нөгөө хоёр ууттай гоёог аваад ир гэсэн. Удалгүй аваад ирсэн. Тэгээд тэнд байсан цагаан гоёог бүгдийг нь нийлүүлж хиллэж үзэхэд нь би байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-73-74, 77-78/, Тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-17/, Хураан авах тогтоол /хх-18/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-19/, Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/04/83/48 тоот цагаан гоёо хураах тухай улсын байцаагчийн акт /хх-26/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29/, Хураан авах тогтоол /хх-30/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-31/, ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-32/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******, Д.******* нарыг бүлэглэн нэн ховор ургамал болох цэцгийг зохих зөвшөөрөхгүй бэлтгэж тээвэрлэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу цугларсан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С.*******, Д.******* нарын үлэмж хэмжээгээр бэлтгэсэн цэцэг буюу цагаан гоёо нь байгалийн нэн ховор ургамал болох нь Байгалийн Ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтын 7-д зааснаар цэцэг нь нэн ховор ургамалд орно гэснээр тогтоогдож байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөг байхаар үнэлсэн бөгөөд шүүгдэгч С.*******, Д.******* нарын түүсэн 183.1 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 11.901.500 төгрөг болох энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар үлэмж хэмжээний хохиролд хамаарч байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд “...Байгалийн ургамлын тухай хуулийн тогтоомж зөрчсний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд заасан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн 1 килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд төвлөрүүлэх нь зөв гэж үзэж нэхэмжилж байна...” гэсэн /хх-37-38/ мэдүүлэг өгсөн байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...эдгээр шүүгдэгч нар нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур, өөрийн гэсэн гэр оронгүй байдал зэргийг нь харгалзан үзэж нөхөн төлбөрөөс чөлөөлүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг тус тус өгсөн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад шүүгдэгч нарын хөгжлийн бэрхшээлтэй гэх нотлох баримт авагдаагүй ба хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эд хөрөнгөгүй гэх шалтгаанаар нөхөн төлбөрөөс чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй тул эрх зүйн хүчин чадлын хувьд Мон улсын хуулийг шүүх баримтлан уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд төрийн албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлэх хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Иймд Мон Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь Мон Улсын Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзлээ.

Мон Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “ургамалын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан ба 183.1 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 11.901.500 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын нөхөн төлөх төлбөр /хохирлыг/ 59.507.500 төгрөг байхаар тогтоож шүүгдэгч С.*******, Д.******* нарт тэнцүү хэмжээгээр хувиарлан шүүгдэгч тус бүрээс 29.753.750 төгрөгийг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасан боловч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ӨМА улсын дугаартай Хонда CR V маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Б. болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч Б.ийн мэдүүлэг, гэрч Б.гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул ӨМА улсын дугаартай Хонда CRV маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх-20/ хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.эд буцаан олгох нь зүйтэй байна. Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээгээр Хонда CR V маркийн автомашиныг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч С.*******оос 2.250.000 төгрөг, шүүгдэгч Д.*******гаас 2.250.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Шүүгдэгч С.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хавтаст хэрэгт авагдсан Сэтгэц гэм судлалын магадлагаа 23/16 /хх-49-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-87-88/, Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-89-90/ тус тус тогтоогдож байх тулд шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.*******, Д.******* нарт тус тус баривчлах ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч “...шүүгдэгч С.*******, Д.******* нар нь эрхэлсэн ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг байдлаас шалтгаалан нөхөн төлбөр төлөх боломжгүй тул Өмнөговь аймгийн байгаль орчин, аялал жуучлалын газрын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, хохирол төлбөргүй гэж үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Учир нь: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар нь нөхөн төлбөрөөс чөлөөлөх, нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн хэдий ч уг хүсэлт нь эрх зүйн ямар актад үндэслэж гаргасан нь тодорхой бус ба Мон улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох эрх зүйн акт, сайдын тушаалыг үгүйсгэсэн хүсэлт гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдохгүй байна. Иймд шүүх Мон Улсын хүчин төгөлдөр хуулийг баримтлан шүүгдэгч нарыг байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Мон Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “ургамалын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ.” гэж заасан ба 183.1 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 11.901.500 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын нөхөн төлөх төлбөр /хохирлыг/ 59.507.500 төгрөг байхаар тогтоож шүүгдэгч С.*******, Д.******* нарт тэнцүү хэмжээгээр хувиарлан шүүгдэгч тус бүрээс 29.753.750 төгрөгийг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн тооцож хураагдаж ирсэн ӨМА улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.эд буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаартай Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч Б.Мөнх-Очирын үйлдэл нь нотлогдож байна гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг Прокурор цаашид анхаарах нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мон Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарыг бүлэглэн нэн ховор ургамал болох цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 3 /гурав/ сар 1/нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Д.*******д 3 /гурав/ сар 1/нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Д.******* нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байран ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн ӨМА улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч С.*******оос 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Д.*******гаас 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ӨМА улсын дугаартай Хонда CRV маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Шугшаагийн 5-17 тоотод оршин суух, Алтайчин овгийн Болдын эд /РД: КГ85053019/ буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ӨМА улсын дугаартай Хонда CRV маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Шугшаагийн 5-17 тоотод оршин суух, Алтайчин овгийн Болдын эд /РД: КГ85053019/ олгосугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******оос 29.753.750 /хорин есөн сая долоон зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Д.*******гаас 29.753.750 /хорин есөн сая долоон зуун тавин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг, нийт 59.507.500 /тавин есөн сая таван зуун долоон мянга таван зуун / төгрөгийг гаргуулж, Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Д.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******, Д.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ