Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 77

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Т.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий йн 36 зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай йн 277 зүйлийн 277.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ы ******* нарт холбогдох 201616000008 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 08 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 

2.Монгол Улсын иргэн, 

2015 оны 12 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд байрлах ******* ******* йн байранд тус йн танкийн салааны захирагч, ахлах дэслэгч Т.*******, зенитийн салааны захирагч, ахлах дэслэгч Э.******* нар нь хугацаат цэргийн алба хаагч, байлдагч С., Б., О., С. нартай цэргийн бус байдлаар харьцаж зодсон, С.ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 22-ны өдөр 17 цагийн үед хошууч танай цэргүүд илтгэл команд өгөхгүй байна гэж хэлэхээр нь жижүүр дээр ирээд яагаад илтгэл команд өгдөггүй юм бэ гэхэд ротын жижүүр ээлжтэнгүүд миний үгэнд орохгүй унтлагын байр руу орчихоод байна гэсэн. Тэгээд ээлжтэнгүүдийг дуудаад 2, 2 удаа өшиглөсөн. Цэргийн дүрмийн бус байдлаар харьцсан нь миний буруу гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 22-ны өдөр намайг гаднаас орж ирэхэд жижүүр уйлчихсан байсан. Тэгээд яасан юм бэ гэхэд ээлжтэнгүүд миний үгэнд орохгүй байна гэж хэлсэн. Би , хоёрын нуруу руу нь нэг, нэг удаа өшиглөөд босгосон. Хийсэн хэргтээ гэмшиж байна. Дахин ийм зөрчил гаргахгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би Өмнөговь аймаг дахь Цэргийн -р д 2015 оны 12 сарын 22-ны өдөр 17 цагийн үед ротын ээлжтнээр гарч байхад гаднаас салаан дарга ахлах дэслэгч *******, а/д ******* нар хамт согтуу орж ирээд эхлээд а/д ******* ротод гарч байсан надаас гадна 3 ээлжтэн цэргүүдийг жагсааж номхон зогсоож байгаад эхлээд бид дөрвийг нэг, нэг удаа алгадсан. Тэгээд бид дөрвийг гар тулж хэвтүүлээд дээрээс дэвссэн. Тэгсэн *******ын хажуунаас нь а/д ******* ирээд цэрэг ийм байдаггүй юм гээд бид дөрвийн дээрээс дэвслээд доороос цээж рүү хөшиглөсөн. Тэгсэн ******* гийн толгойны дагзны хэсэг рүү дэвсээд плитан шалан дээр нүүр нь цохигдоод гийн хамарнаас нь цус гараад а/д ******* г аваад 00 өрөө рүү явсан, а/д ******* хоёр давхар руу гараад явсан. Би тэгээд босоод явах гэсэн чинь нурууны доод хэсгээр өвдөөд зүүн хөлөө зөөх гэсэн хөндүүрлээд өвдөөд байсан. Би явсаар байгаад казарам руугаа ороод өөрийн орондоо дээрээ гарч хэвтсэн. Шөнөжин бие өвдөөд хоносон. 2015 оны 12 сарын 23-ны өдөр манай аав Сүхбаатар цэргийн дээр ирж хоноод 2015 оны 12 сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд орон нутгийн чөлөө аваад Дундговь аймагт ирсэн. Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2015 оны 12 сарын 28-ны өдөр үзүүлж зөвлөгөө аваад, 2015 оны 12 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер график зураг авахуулсан чинь L 2,3,4-р нугаламын хөндлөн сэртэн дайрсан хугаралтай гэж гарсан. Дундговь аймагт 2015 оны 12 сарын 31-ний өдөр ирээд физик эмчилгээг хийлгэж дуусаад дараа нь Улаанбаатар хотод цэргийн госпиталд хэвтсэн боловч ямарч эмчилгээ хийгээгүй. Намайг ******* номхон зогсоож байгаад нэг удаа алгадсан, а/д *******, а/д ******* хоёр гар тулж хэвтсэн байхад ээлжлээд дээрээс ДЭВСЭЭД доороос цээж рүү өшиглөөд байсан яг хэн хэдэн удаа дээрээс дэвсэлж, цээж рүү өшиглөснийг мэдэхгүй. Юунаас болж Т.*******, Э.******* нар намайг зодсоныг мэдэхгүй гаднаас согтуу орж ирээд ******* нь номхон зогсоож байгаад алгадсан дараа гар тулж хэвтүүлж байгаад Т.*******, Э.******* зодсон. Бид дөрөв ээлжинд гарч байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэжээ. /хх-ийн 12-18/ Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жавхлйн мэдүүлсэн мэдүүлэгт: Би өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө 2015 оны 12 сарын 22-ны өдөр болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй байна. Надад гомдол, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэжээ. /хх-20/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жавхлйн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сарын 22-ны өдөр би сургууль ротын ээлжтэний үүргийг байлдагч , , нарын хамтаар гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 17 цаг өнгөрч байсан. Тэгсэн ээлжтэнүүд жижүүрийн ширээ рүү гэсэн команд өгөхөөр нь би жижүүрийн ширээн дээр гүйгээд очиход ******* ахлах дэслэгч ирээд шалан дээр бид нарыг бүгдээрэнг нь гар тулж хэвтэх команд өгөөд миний зүүн талын гуя хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн нөгөө хэдийг яаж хаана нь өшиглөснийг мэдээгүй би доошоогоо хараад гар тулаад хэвтэж байсан. Гаднаас ******* салаан дарга орж ирсэн. ******* ахлах дэслэгч орж ирээд бид нарыг шалан дээр гар тулуулаад хэвтүүлсэн тэгээд миний хажуу талаас өшиглөсөн. /хх-ийн 25/ Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй. *******, ******* нар нь 2015 оны 12 сарын 22-ны өдрийн 17-18 цагийн хооронд батьлионд орж ирээд бид нарыг дэвссэн гэжээ. /хх-22/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сарын 22-ны өдөр би сургууль ротын ээлжтэнгийн үүргийг байлдагч , , нарын хамтаар гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 17 цагийн үед ротын жижүүр Пүрэвдоржийн хамт жижүүрийн ширээн дээр байж байсан. Тэгсэн гаднаас хошууч ороод ирэхэд жижүүр Пүрэвдорж ямар нэгэн илтгэл рапорт өгөөгүй, уг илтгэл ралорт жижүүр өгөх ёстой байсан. хошууч штаб руу яваад өгсөн, тэгсэн жижүүр Пүрэвдорж намайг цэргүүд дуудаад ир гэж хэлэхээр нь би цэргүүд дуудах гээд гараад явсан, нэгдэх гэж байсан юм, тэгээд би цэргүүд дуудаад буцаад ороод ирэхэд жижүүр Пүрэвдорж уйлаад зогсож байсан хажууд нь ******* ахлах дэслэгч орж ирсэн байсан. ******* ахлах дэслэгч надад яагаад жижүүрийн үгэнд орохгүй байгаа юм бэ гэсэн тэгээд ээлжтэнгүүдийг бүгдийг нь дуудаж ирүүлсэн , , гурав казарамд байсныг ирүүлсэн. Тэгээд бид нарт үүрэг өгч байгаад шалан дээр гар тулж хэвт гэсэн команд өгөхөөр бид нар шалан дээр гар тулаад хэвтсэн тэгсэн ******* ахлах дэслэгч над дээр ирээд миний нурууны гол хэсэгт хөлөөрөө хоёр удаа дэвссэн. Би шал хамраараа мөргөсөн чинь миний хамарнаас цус гарсан. Тэр намайг явж цусаа угаа гэсэн команд өгөхөөр нь би явж цусаа угаагаад буцаад ирсэн чинь бүх зүйл болоод өнгөрсөн, эхлээд ийг ******* ахлах дэслэгч дээрээс нь дэвссэн байх тэгээд дараа нь намайг дээрээс дэвссэн нөгөө хэдийг яасаныг мэдэхгүй гэжээ. /хх-ийн 27/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн болохоор надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй гэжээ. /хх-24/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сарын 22-ны өдөр би Ротын ээлжтэнгийн үүргийг байлдагч , , ийн хамтаар гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой 17 цаг өнгөрч байхад гаднаас хошууч орж ирэхэд жижүүр Пүрэвдорж илтгэл өгөөгүй гаргаад явуулсан. Тэгсэн удаагүй ******* ахлах дэслэгч орж ирээд илтгэл өгсөнгүй гэж жижүүр Пүрэвдоржийг загнаад ээлжтэнгүүдийг дуудаад жижүүрийн үгэнд орсонгүй ажлаа хийсэнгүй гэж бид нарыг загнаад шалан дээр гар тулуулж хэвтүүлээд бид нарын хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд босгосон. Тэр уурлаад гараад явсан. ******* ахлах дэслэгч шалан дээр гараараа тулаад намайг хэвтэж байхад ирээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөөд загнасан гэжээ. /хх-ийн 25/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сарын 222-ны өдөр 17 цагийн үед би цэргийн байраар орсон. Миний үүрэг бол цэргийн албыг хэвшүүлэх зорилготой. Тэгээд би тэр өдөр цэргийн байраар юу болж байгаа талаар шалгах зорилготой орсон юм. Цэргийн байранд байсан жижүүр дохио команд өгөөгүй тэгэхээр нь салбарын офицерүүдэд танай цэргийн байранд цэргийн албаны үйл ажиллагаа явагдахгүй байна энэ талаар анхаарч ажил гэж хэлээд гарсан. Тийм л зүйл болсон. Намайг үүрэг өгөхөд ******* ахлах дэслэгч байсан гэжээ. /хх-ийн 28/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Пүрэвдоржийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сарын 22-ны өдөр би сургууль ротын жижүүрээр гарч байсан, ээлжтэнгээр , , , нар гарч байсан. 17 цагийн үед гаднаас опертив хэлтсийн дарга хошууч орж ирэхээр нь илтгэл рапарт өгөөгүй юм, би ширээн дээрээ ганцаараа байсан юм, түүнийг гараад явсан дараа нь салаан дарга ахлах дэслэгч ******* орж ирээд дохио командаа дамжуулдаггүй юм уу, дарга орж ирж байхад дохио команд өгсөнгүй гэсэн. Ээлжтэнгүүдийг бүгдийг нь дуудаж гаргаж ирээд ахлах дэслэгч ******* ээлжтэнгүүдэд байлдаанд гэж команд өгөхөд тэд нар шалан дээр хэвтэцгээсэн тэгсэн ******* ахлах дэслэгч нөгөө дөрвөн ээлжтэнгүүдийн нуруун дээр нь хоёр хоёр удаа дэвссэн. *******, ******* нар байранд орж ирээд намайг зодоогүй, миний биед ч хүрээгүй гэжээ. /хх-ийн 29, 37/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би одоо сар өдрийг нь санахгүй байна намайг ажил дээрээ байхад анх байлдагч ийн аав нь ирээд манай хүү хүнд зодуулсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн өдөр нь аймгийн эмнэлэгт ийг үзүүлээд гэмтлийн эмч д үзүүлж нурууны зураг авахуулсан. Нурууны зураг аваад эмч зураг үзээд одоохондоо гэмтэж бэртсэн зүйл байхгүй байна булчингийн чангарал, бага зэрэг суулттай байна гэж надад болон байлдагчид хэлсэн. Тэгээд ийг орон нутгийн чөлөө аваад явсан. Явж ирэхдээ Гэмтэл согогийн үндэсний төвд нурууны зураг авахуулахад L1-L4-ийн хооронд сэртэн ясны хугаралтай байна гэсэн онош тавигдаж ирсэн, дээр ирээд энэ асуудлын талаар йн захирагчид ийг өөрийг нь аваад Улаанбаатар хот руу явъя гэж санал гаргасан. Тэгсэн Дундговь аймаг дээр физик эмчилгээ хийлгэж байгаа түүний эмчилгээг дуусгаад цааш нь Улаанбаатар хот руу аваад явсан. Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ийг хэвтүүлж эмчлүүлсэн. ...Өөрөө надад анх үзүүлэхдээ *******, ******* хоёрт зодуулсан гэж хэлж байсан тэмдэглэл дээр нь байгаа. /хх-ийн 30/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Тэр өдрийн 17 цагийн үед талбай дээр нэгдчихээд өрөөгөө лацдах гээд хоёр давхарт гараад бууж байсан сургууль рот нэг давхарт байрладаг. Тэгсэн хүн шуугилдаад байхаар нь сургууль рот руу ороход ротын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* ээлжгэнгүүдээ зогсоогоод үүрэгдээд зогсож байхаар нь юм яриагүй гараад явсан. Намайг харахад тэнд ямар нэгэн зодоон болоогүй, миний мэдэхээр ******* байсан өөр хүн байсан үгүйг анзаараагүй гэжээ. /хх-ийн 35/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би нэг давхарт ороод хаалгаар шагайхад *******, ******* нар , , , , Пүрэвдорж нарыг жагсаагаад дарга нар орж ирэхэд яахаар илтгэл рапорт өгдөггүй юм бэ гэж хэлээд зогсож байсан. Би тэнд удаагүй гараад явсан гэжээ. /хх-ийн 36/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 12 сард ажил дээр байхад йн гэдэг цэрэг над дээр бусдад зодуулсан гэж ирж үзүүлсэн. Цэргийн эмч нь дагуулаад ирж байсан. Өвчтөнг үзэхэд бүсэлхий нуруугаар өвдөнө босож, сууж чадахгүй хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал байсан. Үзлэгт нурууны L1-L5-ын түвшинд эмзэглэл ихтэй булчин чангаралын шинж тод илэрсэн гар хүрэхгүй байсан. Рентгэн зураг авахуулахад L2.3.4 дээрээ арын сэртэн хугарсан байсан. Ийм гэмтэлтэй хүн цааш зүгээр явж байх магадлалтай. Харин гэмтэл нь даамжрах юм бол болохгүй. Тэсэхээ байгаад эмчид хандана гэжээ. /хх-ийн 41/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би цэргийн байр руу ороход жижүүр байлдагч Пүрэвдорж байхаар нь түүнд чи яахаараа Опертив тасгийн дарга орж ирэхэд ямар нэгэн дохио команд өгдөггүй юм бэ гэхэд тэр уйлаад ээлжтэнгүүд козарам буюу арк руу ороод миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гээд уйлаад байхаар нь ээлжтэн болох байлдагч , , , нарыг дуудаж жагсаагаад яагаад жижүүрийн үгэнд ордоггүй юм бэ, жижүүр та нарыг хариуцаж гарч байгаа юм байгаа биздээ гэж хэлээд нөгөө 4 ээлжтэнг шалан дээр гар тулуулж хэвтүүлээд нуруу руу нь хоёр хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн гэжээ. /хх-ийн 102/, Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би гадаа тамхи татаад рот руу ороход ротын жижүүр Пүрэвдорж уйлсан , , , 4 шалан дээр гар тулаад хэвтсэн байсан. ******* ахлах дэслэгч үүрэг даалгавар биелүүлсэнгүй гээд өмнө талд нь зогсож байсан би ротын жижүүрээс юу болсон бэ гэхэд тэр ээлжтэнгүүд миний үгэнд орсонгүй гээд уйлаад байсан. Би , хоёрын нуруу руу нь нэг, нэг удаа өшиглөөд босгосон. Тэгээд ******* бид хоёр тэндээс гараад явсан гэжээ. /хх-ийн 107/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 760 тай шинжээч эмч Б.Ариунзул, Н.Энхцолмон, Т.Чимэд-Очир нарын 1.Үзүүлэгчийн биед 2, 3, 4 дүгээр нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн бугалаганы цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2.Бүсэлхийн 2, 3, 4-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бугалгайны цус хуралт дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, өвдөгний зөөлөн эдийн гэмтэл шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохилтын улмаас үүсгэгдэнэ. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 91-93 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-43,45, 49, 51, 63/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-65-68/, Люксмед эмнэлгийн эмч У.Байгалмаагийн тодорхойлолт /хх-69/, Өвчний түүх /хх-70-87/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-94-99/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 1/46 тоот тодорхойлолт /хх-115/, Э.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-116/, ******* ******* йн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн б/22 тоот албан бичиг, б/23 тоот албан бичиг /хх-117, 118/, Т.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-119/, Цэргийн эмч нарын комиссын магадлагаа №13 /хх-128/, Хохирол төлбөрийн баримтууд /хх-134-145/, Хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-146/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-157, 158/, Хохирогч С., Өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарын хохирол төлбөр төлсөн талаарх хүсэлт, баримт зэрэг болно.

Шүүгдэгч 2015 оны 12 сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд байрлах ******* ******* йн байранд тус йн танкийн салаан захирагч, ахлах дэслэгч цолтой Т.*******, зенитийн салааны захирагч, ахлах дэслэгч цолтой Э.******* нар нь хугацаат цэргийн алба хаагч, байлдагч С., Б., О., С. нартай цэргийн бус байдлаар харьцаж зодсоноос хохирогч С.ийн бие махбодид 2, 3, 4 дүгээр нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн бугалаганы цус хуралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.ийн “...*******ын хажуунаас нь а/д ******* ирээд цэрэг ийм байдаггүй юм гээд бид дөрвийн дээрээс дэвслээд доороос цээж рүү өшиглөсөн...Би тэгээд босоод явах гэсэн чинь нурууны доод хэсгээр өвдөөд зүүн хөлөө зөөх гэсэн хөндүүрлээд өвдөөд байсан. Би явсаар байгаад казарам руугаа ороод өөрийн орондоо дээрээ гарч хэвтсэн. Шөнөжин бие өвдөөд хоносон. 2015 оны 12 сарын 23-ны өдөр манай аав Сүхбаатар цэргийн дээр ирж хоноод 2015 оны 12 сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-18/,

гэрч Б.Жавхлйн “...ээлжтэнүүд жижүүрийн ширээ рүү гэсэн команд өгөхөөр нь би жижүүрийн ширээн дээр гүйгээд очиход ******* ахлах дэслэгч ирээд шалан дээр бид нарыг бүгдээрэнг нь гар тулж хэвтэх команд өгөөд миний зүүн талын гуя хэсэг рүү хоёр удаа өшиглөсөн нөгөө хэдийг яаж хаана нь өшиглснийг мэдээгүй би доошоогоо хараад гар тулаад хэвтэж байсан. Гаднаас ******* салаан дарга орж ирсэн. ******* ахлах дэслэгч орж ирээд бид нарыг шалан дээр гар тулуулаад хэвтүүлсэн тэгээд миний хажуу талаас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч О.гийн “...Пүрэвдорж уйлаад зогсож байсан хажууд нь ******* ахлах дэслэгч орж ирсэн байсан. ******* ахлах дэслэгч надад яагаад жижүүрийн үгэнд орохгүй байгаа юм бэ гэсэн тэгээд ээлжтэнгүүдийг бүгдийг нь дуудаж ирүүлсэн , , гурав казарамд байсныг ирүүлсэн. Тэгээд бид нарт үүрэг өгч байгаад шалан дээр гар тулж хэвт гэсэн команд өгөхөөр бид нар шалан дээр гар тулаад хэвтсэн тэгсэн ******* ахлах дэслэгч над дээр ирээд миний нурууны гол хэсэгт хөлөөрөө хоёр удаа дэвссэн. Би шал хамраараа мөргөсөн чинь миний хамарнаас цус гарсан. Тэр намайг явж цусаа угаа гэсэн команд өгөхөөр нь би явж цусаа угаагаад буцаад ирсэн чинь бүх зүйл болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

гэрч С.ын “...Тэгсэн удаагүй ******* ахлах дэслэгч орж ирээд илтгэл өгсөнгүй гэж жижүүр Пүрэвдоржийг загнаад ээлжтэнгүүдийг дуудаад жижүүрийн үгэнд орсонгүй ажлаа хийсэнгүй гэж бид нарыг загнаад шалан дээр гар тулуулж хэвтүүлээд бид нарын хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд босгосон. Тэр уурлаад гараад явсан. ******* ахлах дэслэгч шалан дээр гараараа тулаад намайг хэвтэж байхад ирээд зүүн хөл рүү нэг удаа өшиглөөд загнасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,

гэрч Н.ын “...2015 оны 12 сарын 22-ны өдөр 17 цагийн үед би цэргийн байраар орсон. Миний үүрэг бол цэргийн албыг хэвшүүлэх зорилготой. Тэгээд би тэр өдөр цэргийн байраар юу болж байгаа талаар шалгах зорилготой орсон юм. Цэргийн байранд байсан жижүүр дохио команд өгөөгүй тэгэхээр нь салбарын офицерүүдэд танай цэргийн байранд цэргийн албаны үйл ажиллагаа явагдахгүй байна энэ талаар анхаарч ажил гэж хэлээд гарсан. Тийм л зүйл болсон. Намайг үүрэг өгөхөд ******* ахлах дэслэгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

гэрч Л.Пүрэвдоржийн “...Ээлжтэнгүүдийг бүгдийг нь дуудаж гаргаж ирээд ахлах дэслэгч ******* ээлжтэнгүүдэд байлдаанд гэж команд өгөхөд тэд нар шалан дээр хэвтэцгээсэн тэгсэн ******* ахлах дэслэгч нөгөө дөрвөн ээлжтэнгүүдийн нуруун дээр нь хоёр хоёр удаа дэвссэн. *******, ******* нар байранд орж ирээд намайг зодоогүй, миний биед ч хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 37/,

гэрч С.ын “...Тэгээд ийг орон нутгийн чөлөө аваад явсан. Явж ирэхдээ Гэмтэл согогийн үндэсний төвд нурууны зураг авахуулахад L1-L4-ийн хооронд сэртэн ясны хугаралтай байна гэсэн онош тавигдаж ирсэн, дээр ирээд энэ асуудлын талаар йн захирагчид ийг өөрийг нь аваад Улаанбаатар хот руу явъя гэж санал гаргасан...Өөрөө надад анх үзүүлэхдээ *******, ******* хоёрт зодуулсан гэж хэлж байсан тэмдэглэл дээр нь байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

гэрч Н.гийн “...Тэгсэн хүн шуугиад байхаар нь сургууль рот руу ороход ротын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* ээлжтэнгүүдээ зогсоогоод үүрэгдээд зогсож байхаар нь юм яриагүй гараад явсан. Намайг харахад тэнд ямар нэгэн зодоон болоогүй, миний мэдэхээр ******* байсан өөр хүн байсан үгүйг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Б.ын “...Би нэг давхарт ороод хаалгаар шагайхад *******, ******* нар , , , , Пүрэвдорж нарыг жагсаагаад дарга нар орж ирэхэд яахаар илтгэл рапорт өгдөггүй юм бэ гэж хэлээд зогсож байсан. Би тэнд удаагүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,

гэрч Т.ийн “...2015 оны 12 сард ажил дээр байхад йн гэдэг цэрэг над дээр бусдад зодуулсан гэж ирж үзүүлсэн. Цэргийн эмч нь дагуулаад ирж байсан. Өвчтөнг үзэхэд бүсэлхий нуруугаар өвдөнө босож, сууж чадахгүй хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал байсан.

Үзлэгт нурууны L1-L5-ын түвшинд эмзэглэл ихтэй булчин чангаралын шинж тод илэрсэн гар хүрэхгүй байсан. Рентгэн зураг авахуулахад L 2.3.4 дээрээ арын сэртэн хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/, яллагдагч Т.*******ын “...Би цэргийн байр руу ороход жижүүр байлдагч Пүрэвдорж байхаар нь түүнд чи яахаараа Опертив тасгийн дарга орж ирэхэд ямар нэгэн дохио команд өгдөггүй юм бэ гэхэд тэр уйлаад зэлжтэнгүүд козарам буюу арк руу ороод миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гээд уйлаад байхаар нь ээлжтэн болох байлдагч , , , нарыг дуудаж жагсаагаад яагаад жижүүрийн үгэнд ордоггүй юм бэ, жижүүр та нарыг хариуцаж гарч байгаа юм байгаа биздээ гэж хэлээд нөгөө 4 ээлжтэнг шалан дээр гар тулуулж хэвтүүлээд нуруу руу нь хоёр хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102/, яллагдагч Э.*******гийн “...Би гадаа тамхи татаад рот руу ороход ротын жижүүр Пүрэвдорж уйлсан , , , 4 шалан дээр гар тулаад хэвтсэн байсан. ******* ахлах дэслэгч үүрэг даалгавар биелүүлсэнгүй гээд өмнө талд нь зогсож байсан би ротын жижүүрээс юу болсон бэ гэхэд тэр ээлжтэнгүүд миний үгэнд орсонгүй гээд уйлаад байсан. Би , хоёрын нуруу руу нь нэг, нэг удаа өшиглөөд босгосон. Тэгээд ******* бид хоёр тэндээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 219 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 760 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.******* нь ******* ******* д зенитийн салааны захирагчаар ажилладаг, мөн шүүгдэгч Т.******* нь ******* ******* д танкийн салааны захирагчаар ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан ******* ******* йн захирагч Хурандаа Д.Жигжидсүрэнгийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.*******, Т.******* нар нь бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагч нь захирагдагч С.ийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий йн 36 зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай йн 277 зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч С., түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар нь шүүгдэгч нараас хохиролд нийт 3.399.000 төгрөг хүлээн авсан тул эдгээр шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нарыг бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.*******, Т.******* нарын хугацаат цэргийн алба хаагч байлдагч Б., О., С. нартай цэргийн бус байдлаар харьцаж зодсон гэх үйлдлийг шалгаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-157-158/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 17 зүйлийн 17.1, 17.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн лалд хамаарагдаж байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын нийгэмд эзлэх байр сууриа олсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж тус тус оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэн нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, шүүгдэгч ******* овгийн *******ы ******* нар нь бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, захирагч нь захирагдагчаа зодсоноос захирагдагчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 36 зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн 277 зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.*******г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 52 зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих д тус тус эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нар нь хохирогч С.ид 3.399.000 /гурван сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.*******т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нарт мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий йн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 58 зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Т.******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ