Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/36

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                            Прокурор Д.Ганцэцэг

                                            Ялтан Ц.Б

                                            Нарийн бичгийн дарга  Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Д.Ганцэцэгийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Ц.Б-д холбогдох 201415000227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан, Жоов овогт Ц.Б

Ц.Б нь согтуурсан үедээ давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг Баянгийн хороололд оршин суух Л.Д-н гэрээс эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц хулгайлж 6.825.000 төгрөгийн хохирол, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36-413 тоотод оршин суух С.Ш-н гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метрийн урттай торго хулгайлж 2.118.000 төгрөгийн хохирол, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Дэнжийн 14 тоотод оршин суух Б.Ж-н гэрээс мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой хулгайлж 430.000 хохирол, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дyгaap багийн 27-03 тоотод оршин суух Т.А-н гэрээс Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч хулгайлж 3.952.000 төгрөгийн хохирол, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн Арцын 1-07 тоотод оршин суух Ц.Са-н амбаараас эмээл, Болор нэртэй архи хулгайлж 3.020.000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Бургасын 7-04 тоотод оршин суух С.Р-н гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц хулгайлж 580.000 төгрөгийн хохирол, 2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод оршин суух Г.Ц-н гэрээс Богд лам нэртэй гуулин цутгамал бурхан хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 8-05 тоотод оршин суух Д.Г-н гэрээс Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, плаш, 0.5 граммтай Хараа нэртэй архи, цахим үнэмлэх зэрэг эд зүйл хулгайлж 2.171.300 төгрөгийн хохирол, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарыи 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 111-01 тоотод оршин cyyx Ч.Э-н гэрээс эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй notebook хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол, 2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 1-15 тоотод оршин суух Б.Б-н гэрээс эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 граммтай Экс нэртэй архи, жинсэн өмд хулгайлж 2.853.900 төгрөгийн хохирол, нийт 26.399.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жоов овогт Ц.Б-г машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ганцэцэг дүгнэлтдээ: Ц.Б-н хүсэлтийг хянахад Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 68-17 тоотод оршин суух иргэн Д.Долгорын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1403800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл шинээр илэрч, уг үйлдэлд прокуророос Ц.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1826001320081 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба хэрэг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд хянагдаж байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол болон Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1826001320081 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт зэргээр Ц.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Ц.Б-н үйлдлүүдэд гурван удаагийн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь Ц.Б-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Ц.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

Иймд Ц.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Ялтан Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Б нь 2014 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг Баянгийн хороололд оршин суух Л.Д-н гэрээс 6.825.000 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36-413 тоотод оршин суух С.Ш-н гэрээс 2.118.000 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Дэнжийн 14 тоотод оршин суух Б.Ж гэрээс 430.000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дyгaap багийн 27-03 тоотод оршин суух Т.А-н гэрээс 3.952.000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Цагаан овоо 4 дүгээр багийн Арцын 1-07 тоотод оршин суух Ц.С-н амбаараас 3.020.000 төгрөгийн, 2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Бургасын 7-04 тоотод оршин суух С.Р-н гэрээс 580.000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 09-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 18-05 тоотод оршин суух Г.Ц-н гэрээс 2.500.000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 8-05 тоотод оршин суух Д.Г-н гэрээс 2.171.300 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарыи 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 111-01 тоотод оршин cyyx Ч.Э-н гэрээс 1.950.000 төгрөгийн,  2016 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 1-15 тоотод оршин суух Б.Б-н гэрээс 2.853.900 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хулгайлсан гэмт үйлдэлдээ Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

Ц.Б нь шүүхээр шийтгүүлсний дараа  2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 68-17 тоотод оршин суух иргэн Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх эрүүгийн 1826001320081 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагджээ.

Прокуророос эрүүгийн 201415000227 дугаартай хэргийг 1826001320081 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

Ц.Б-н шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг баримтлан, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх, энэ талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны  өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Жоов овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 201415000227 тоот хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.