Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн              *******************холбогдох эрүүгийн 2238000000169 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч *******************гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *******************нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч *******************гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000169 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би архиныхаа халуунд эхнэрийнхээ биед халдсандаа гэмшиж байна. Миний хувьд эхнэрээсээ уучлал гуйж дахин ийм зүйл гаргахгүй байх талаар амлалт өгч бид хоёр эвлэрсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед би гэртээ байж байтал гаднаас нөхөр болох Санжням нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нөхөртөө чи наад архины асуудлаа одоо болио арай хэтрээд байна. Гэр бүлийн маргаан наад архитай чинь холбоотой гэтэл бага хүүхэд болох Сарантуяаг машинтай авч явах гээд байхад нь би явуулахгүй гээд эсэргүүцсэн. Тэгтэл охиныг бид хоёр булаацалдаад барьцалдаад авсан. Миний үснээс зулгаагаад байшин руу орох хаалга хэсгээс гэр дотор руу чирч оруулах гэж байхаар нь одоо болъё оо гэж орилтол тавьсан. Үснээс тавихаар нь гэртээ араас нь орох гэтэл эргэж хараад миний шүд рүү гараараа нэг удаа цохисон. Түүний дараагаар гэртээ ороод яаж байгаа юм бэ гэж асуутал миний цавь хэсэг рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэцэрлэг сумын сургалтын менежер Дагийсүрэн нь утсаар яриад *******************нь над руу чатаар нөхөртөө зодуулчихлаа босож чадахгүй байгаа талаар над руу чат бичсэн. Түүний дараагаар *******************багштай чатаар холбогдох үед үснээс зулгаагаад, утсаар яриад тусламж дуудах гэтэл утсыг минь ус руу хийчихлээ гэж байсан. Би сумын хамтарсан багийн нарийн бичигтэй очиж уулзаад Чимэдбалдир эмч рүү залгаж дуудлага өгсөн. Хамтарсан багийн гишүүд Лхагва-Очирын гэрийн гадаа нь очоод бид нар яваад орох уу гэхэд эмчийг оруулчих гээд эмч ганцаараа орсон. Эмч гарч ирээд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд бид нар Лхагва-Очирыг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч С.Биндэръяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би 16 цагийн үед ирэх үед ээж, аав хоёр маргалдаад байхаар нь одоо больцгоо гэж хэлээд сургууль руу тэмцээн үзэхээр явсан. Харин дараа нь ээж аавтай муудалцаж хэрэлдсэн. Аав чинь намайг зодсон гээд ээж бие нь өвдөөд байгаа юм шиг хэвтээд байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд ээжийг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 58-59-р хуудас),

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаартай:

1. *******************биед зүүн 1 дүгээр үүдэн шүдэнд булгаралт, цавинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. *******************биед учирсан салтаа хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээтэйгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5 хувь тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

Хохирогч Т.*******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 46-47-р хуудас)

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41, 43-45, 43-46-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000169 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр *******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч *******************гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *******************(хх-ийн 15-16-р хуудас), гэрч *******************(хх-ийн 22-р хуудас), насанд хүрээгүй гэрч С.Биндэръяагийн (хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 58-59-р хуудас),

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

Хохирогч Т.*******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 46-47-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Т.*******************нь  шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан (хх-ийн 46-47-р хуудас) байх тул шүүгдэгч *******************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000169 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000169 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР