| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2022/0058/э |
| Дугаар | 2022/ШЦТ/74 |
| Огноо | 2022-04-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ж Тт холбогдох эрүүгийн 2235000410054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ойрдын хүч тулааны холбоонд бэлтгэл хангагч, багш дасгалжуулагчийн ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 06-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 8 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 444 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Ж Т /Регистрийн дугаар: ОО94100416/.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Цагдаагийн газрын байранд жижүүрийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан тус аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн 2235000410054 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
Улсын яллагчаас:
-2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд зүйл энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 09-11 дүгээр тал),
-2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эд зүйл хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал),
-Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 154 дүгээр тал),
-Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
-Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 118 дугаар тал),
-Гэрч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 47 дугаар тал),
-Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
-Гэрч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
-Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 53 дугаар тал),
-Гэрч Х.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-Гэрч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),
-Гэрч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мөнхөөгөөс:
-Гэрч С.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 157 дугаар тал),
-Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 158 дугаар тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 194 дүгээр тал),
-Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаархи дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймаг дахь Цагдаагийн газрын байранд жижүүрийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан тус аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж түүний толгой орчим газарт нь 1 удаа удаа мөргөсөн, эрүүн тус газарт хөлөөрөө өвдөглөж, өшиглөсөн үйл баримт болсон нь:
-2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эд зүйл энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-11 дүгээр тал),
-2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эд зүйл хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),
-Хохирогч Б.Бын “2022 оны 01 дүгээр сарын 05-ны 19 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 02 цагийн хооронд Цагдаагийн байгууллагын чиг үүргийн дагуу Улаангом сумын нутаг дэвсгэрт гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед би мөн эргүүлийн цагдаа дэд ахлагч Н.Нын хамт цугтаа үүрэг гүйцэтгэж байсан ба архи согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн цагийн хуваарьт хяналт тавиад явж байтал жижүүрийн утаснаас Н.Нод “Ойрдын хүч тулааны зааланд хүн бусдад зодуулсан байна” гэсэн дуудлага өгсөний дагуу бид хоёр шууд тухайн газарт очсон. Очиход дуудлага өгсөн хохирогч Т тулааны заалны хаалганы дотор зүүн талд нүүр хэсэг нь цус болсон байдалтай байсан. Хажууд нь Б, Тэмүүжин гэх 2 залуу Тг хараад байж байсан. Тухайн хүмүүст эхлээд өөрсдийгөө болон дуудлагын дагуу ирсэн талаар танилцуулаад юу болсныг асуусан чинь Т нь “би найздаа зодуулчихлаа” гэж хэлсэн ба тухайн Т, Б хоёр нь согтуу байсан. Харин Тэмүүжин нь эрүүл байсан. Ингээд хохирогч Тгийн гадуур хувцасыг өмсгөөд аваад гарах гэж байтал гаднаас Тг зодсон гэх Т найз охины хамт зааланд орж ирсэн. Т зааланд орж ирэнгүүтээ Н.Н бид хоёрыг хараад “оо цагдаа нар ирчихсэн юм уу, яах гэж байгаа юм, яасан пиздануудаа” гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тухайн үед Н зааланд орж зогсохдоо дэвжээний өнцөг дээр гишгээд зогсчихсон байсан ба Н ингэж зогссоноо анзаараагүй байсан. Үүнийг Т харангуутаа “энэ миний газар, чи дэвжээ дээр зогсох эрхгүй пиздануудаа” гээд уурлаад байсан. Н дэвжээн дээр гишгэсэндээ Тээс уучлалт гуйсан боловч уурлаад хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгсэн мөртлөө Т түүний найз охин 2 хоёулаа л гаднаас орж ирсэн гутлаараа дэвжээн дээрээ гишгэж байсан. Хажуунаас найз охин нь Тийг тайвшруулах гээд аргадаж эхэлсэн. Энэ үед Н жижүүр лүү утсаар ярьж “зөрчил гаргасан хүнийг цагдаагийн газарт хүргэх шаардлагатай байна, машин ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн. Удалгүй жижүүрийн машин клубын гадна ирэнгүүт тухайн залуучуудыг машинд суулгаад ажил дээр очсон. Ажил дээр очоод тухайн залуучуудыг тухайн өдрийн зөрчлийн хэрэг бүртгэгч Мт хүлээлгэж өгөх гээд өрөө рүү нь орж байтал Т өрөөнд байсан Мыг харангуутаа шууд “хооё үхсэнээ харсан юм, чи над руу харалдаа” гэж хэлж уурлаад “пиздануудаа” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Мөн над руу харж зогсоод “ална шүү банди минь, таарнаа хоёулаа” гэж хэлээд толгойгоороо мөргөх гээд дайрангуут М сандлаасаа босоод “чи болилдоо” гээд Тийг болиулсан. Т над руу дайрч байснаа болиод буцаад М руу хараад “пизда минь, хөөё” гээд уурлаад эхэлсэн. Тэгчхээд дахиад өрөөнд байсан Н, М бид гурвын хэнийг нь ч цохиж болохоор гараа атгаад уурлаад дайраад хэл амаар доромжлоод байхаар нь Н, М бид гурав Тийг бусдыг дахин цохих үйлдлээс урьдчилан сэргийлэх, дахин хэн нэгний эрүүл мэндэд нь хохирол учруулах үйлдэл гаргуулахгүй байх зорилгоор Тийг уурлаж хэл амаар доромжилж дайраад байгаа үйлдлээс татгалзах шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй тоохгүй дайраад л улам эсэргүүцээд байсан. Ингээд Т цагдаагийн алба хаагч бидний шаардлагыг эсэргүүцээд дийлдэхгүй болохоор нь өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас сэргийлж гарыг нь журмын дагуу гавлаж зөрчлийн хэрэг бүртгэгчийн өрөөнөөс эрүүлжүүлэх саатуулах байр луу авч орохоор явсан. Тийг Н бид хоёр дагуулаад эрүүлжүүлэх байр луу явж байтал Т замдаа Н бид хоёр луу уурлаж “та хоёртой хөлөөрөө боловч зодолдоод дийлнэ пизда маань, намайг тавь” гэж эсэргүүцээд байсан. Ийм байдалтай эрүүлжүүлэх байр луу хаалгаар ортол Т толгойгоороо миний ам, шүд хэсэгт 1 удаа мөргөсөн. Би мөргүүлсэн чигтээ Тийг бариад дотогш ороод жижүүр эмчтэй уулзаад болсон зүйлийг хэлсэн. Эмч намайг цохиулсан бол сандал дээр сууж бай гэж хэлэхээр нь би өрөөнд байсан буйдан дээр очоод суутал Т над руу хэрүүл хийх гээд өдсөн байдалтай дөхөж ирэнгүүтээ эхлээд өвдгөөрөө миний толгой хэсэг рүү өвдөглөж цохисон. Намайг өвдөглүүлээд доошоо тонгойнгуут үргэлжлүүлээд хөлөөрөө миний эрүү хэсэгт 1 удаа өшиглөсөн. Миний биед халдсан үйлдэл нь маш богино хугацаанд болсон ба хажуунаас Н Тийг бариад надаас холдуулсан. Би эрүүндээ өшиглүүлчхээд бага зэргийн манарч ухаан балартсан. Бие гайгүй хэвийн болонгуут Нтой Тийг эрүүлжүүлэх байрнаас буцаагаад жижүүр лүү аваад очсон. Жижүүр дээр очоод Т, түүний найз Т, Б нарын согтуурлыг шалгасан чинь Т 2.10%-ийн, Т 1.57%-ийн, Б 1.64 %-ийн согтолттой, ер нь бол гурвуулаа өндөр зэргийн согтолттой байсан. Тухайн хүмүүсийг жижүүрт үлдээгээд болсон зүйлийн талаар илтгэх хуудас бичиж өгөөд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хохирогч Б.Бын дахин өгсөн “...Тэр өдөр Ойрадын хүч тулааны клубын байранд очоод гарах гэж байхад иргэн Ж.Т нь гаднаас орж ирээд надтай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Н.Н бид хоёрыг хэл амаар доромжлоод, биед халдах гээд дайраад байсан. Тэр бидэн рүү хэл амаар дайраад байсан шалтгаан нь Н.Н дэвжээний нэг өнцөг дээр гишгэсэн байсныг хараад “чи энэ дэвжээн дээр гишгэх эрхгүй” гээд хараалын үг хэлээд цохих гээд дайраад байсан. Тухайн үед бид хоёр спортын дэвжээ тул бас хүндэтгэл байгаа байх гэж бодоод уучлалт гуйсан. Тэр бидний уучлалтыг хүлээн авахгүй дайраад байсан ба өөрөө болон түүний найз охин гэх А нар нь тэр дэвжээн дээрээ гуталтай гишгээд яваад байсан. Тэр үйлдлийн талаар миний энгэрийн камер дээр бичигдсэн байгаа. Мөн иргэн Ж.Т биднийг болон хамт архи уусан найз нөхдөө зодох гээд байсан. Түүний гаргасан харьцаанаас шалтгаалан эхний ээлжинд уг иргэнийг тайвршруулсан харьцаа үүсгэж байгаад цагдаагийн газарт хэсгийн байцаагч нарын өрөөнд авч ирж байсан. Зөрчлийн хэрэг бүртгэгчийн өрөөнд түүний согтолтын зэргийг шалгаад явуулах гэж байсан ба тэр драйгер багаж үлээснийхээ дараа зөрчлийн хэрэг бүртгэгч болон цагдаа Н.Н бид хоёрын биед халдах гээд байсан. Мөн тухайн үед хамт байсан түүний найз А нь түүнийг тайвшир болохгүй гээд зогсоох гэсэн боловч түүний хэлснийг тоохгүйгээр түлхээд бидэн рүү дайрах гээд байсан. Ж.Тийн бидэнд гаргасан зан харьцаа болон найз охиндоо гаргаж байгаа үйлдэл, согтолтын зэрэг зэргээс нь шалтгаалан түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулахаар болсон. Түүнийг аваад гарах гэхэд уг өрөөний нэг буланд зогсоод гараа атгаад биднийг цохих гээд ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь Н.Нын бугуйн гаваар гавлах гээд түүнийг барьж авсан ба тэр үед тэр бидэн рүү дайрах гээд урдаас эсэргүүцэл үзүүлсэн, мөн гар болон цээж хэсгээ чангалаад байсан. Түүний баруун гарт нь гав зүүх үед тэр шал руу өөрөө хүчлээд толгой хэсгээрээ унасан. Тэгээд босоод ирэх үед нь зүүн гарт нь гав зүүсэн. Тэр газар унах үедээ зүүн хөмсөгтөө өөрөө гэмтэл учруулсан. Уг хөмсгөөс нь цус гараад сэтэрсэн байсан. Түүнийг шаардлага эсэргүүцэж, бидэнд болон хамт явсан найз охиндоо, өрөөнд байх эд зүйлд эвдрэл, гэмтэл учруулахаар үйлдэл гаргасан тул бугуйн гав хэрэглэсэн. Түүнээс биш иргэн Ж.Тийг зүгээр байхад нь гавласан, түүнийг санаатайгаар унагааж зодож цохисон удаа байхгүй. Ж.Т нэг гарт нь гав зүүлгэх үед өөрөө шал руу зүтгэж унасан. Би болон надтай хамт байсан Н.Н бид Цагдаагийн албаны тухай хуульд заасан нэг бүрийн тусгай мэх хэрэгсэл хэрэглэх үндэслэл гарч ирсэн тул түүнд гав зүүж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дугаар тал),
-Хохирогч Б.Бын дахин өгсөн “Ж.Т намайг цохисоны дараагаар миний шүд, эрүү хэсгээр өвдөж байсан. Хоноод маргааш өглөө нь өвдөлтгүй болчихсон. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал хүсэлт байхгүй, надад хохирлын баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дүгээр тал),
-Гэрч Н.Нын “2022 оны 01 дүгээр сарын 05-ны 19 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 02 цагийн хооронд Увс аймгийн төв Улаангом сумын нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын чиг үүргийн хүрээнд нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн үед би эргүүлийн цагдаа Б.Бтай цуг явж үүрэг гүйцэтгэж байтал жижүүрийн утаснаас над руу “Хос өргөө байрны доод талд байрлах Ойрдын хүч клубээс хүн зодууллаа гэж яриад утсаа тасалчихлаа, танай эргүүлийн чиглэл очоод шалгаарай, дуудлага өгсөн утсаар буцаад залгахаар утсаа авахгүй байна” гэж мэдэгдсэний дагуу очиход клубын дотор үүдний хэсэгт 3 залуу байсан ба өөрсдийгөө танилцуулаад дуудлагаар ирсэн талаар хэлж юу болсныг тодруулахад тухайн залуусын дуудлага өгсөн нь Т гэх залуу болж таарсан. ...Т гаднаас орж ирэнгүүт Б бид хоёр луу “дэвжээн дээр гишгэлээ” гэж уурлаж эхэлсэн. Би тэр дор нь энгэрийн камераа асаагаад тухайн нөхцөл байдлыг 5 орчим минут баримтжуулсан. Т, Б бид хоёр луу уурлаж дайраад байхаар нь би дэвжээн дээр гишгэсэндээ уучлалт гуйсан. Тухайн залуучууд архи уусан бололтой согтуу байсан тул аль болох хүмүүсийн эвийг олж тайвшруулахыг оролдсон ч Т тоолгүй уурлаад дайраад байсан. Тэгэхээр нь би жижүүр лүү ярьж машин дуудуулсан. Удалгүй машин ирэхээр нь тухайн залуучуудыг цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газар луу ороод тухайн залуучуудыг зөрчлийн хэрэг бүртгэгч Мт хүлээлгэж өгөхөөр нь өрөөнд орсон. Т уг өрөөнд орж ирээд эхэндээ чимээгүй зогсож байгаад гэнэт уурлаад М руу хэл амаар доромжлоод “пизда, лалар” гээд хэлсэн. Бид нар Тийг “тайван бай” гэдгийг хэлсэн ч тоолгүй уурлаад дайраад байхаар нь М эрүүлжүүлэх саатуулах байр луу оруулчих гээд хэлсэн чинь Т бүүр илүү ихээр уурлаж хараалын үг үргэлжлүүлэн хэлсэн. Хажуунаас нь Б Тийг “өрөөнөөс гаръя, явъя” гэсэн чинь Т эсэргүүцэж гараа суга татаж аваад Быг түлхэж өөрөөсөө холдуулаад өрөөний буланд очоод зогсоод бид нарыг өөр лүүгээ ойртуулахгүй эсэргүүцээд цохих гээд гараа атгаад бэлдээд зогсчихсон. Бид нар тайвшруулах гээд зөөлнөөр ярихаар урдаас уурлаад хэл амаар доромжлоод эсэргүүцээд шаардлага биелүүлэхгүй болохоор нь Б бид 2 ойртож очоод 2 гарнаас бариад биеийн хүч хэрэглэж эхлээд 1 гарт нь гав зүүсэн чинь биеэ чангалаад өөрөө урагш хүчлээд газар уначихаар нөгөө гарыг нь нэмж гавлаад босгоод өрөөнөөс аваад эрүүлжүүлэх байр луу явсан. Байр луу дөхөөд иртэл “явахгүй” гэж эсэргүүцэж эхэлсэн ба байр луу бариад ортол Бын нүүр лүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Б мөргүүлсэн чигтээ бариад орсон. Байранд ороод эмчид болсон зүйлийг мэдэгдсэн. Тэгсэн чинь эмч Быг цохиулсан бол сандал дээр сууж бай гээд суулгатал Т хэрүүл өдөж дөхөж очоод нэг удаа өвдөглөж цохиод дахиад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Би шууд Тийг бариад Баас холдуулсан. Тэр хооронд Б цохиулаад манарч байгаа юм шиг болсон. Тийг Баас холдуулсан боловч дахиад цохих гээд дайраад байхаар нь эрүүлжүүлэхийн эмч бид 2 Тийн хөлийг дахиад хүн цохихоос сэргийлж хөдөлгөөнийг хорьж түр уяж тайвшруулж эхэлсэн. Тайвшраад гайгүй болохоор нь Тийг жижүүр лүү буцааж оруулж согтуурлын зэргийг шалгасан. Мөн цуг байсан 2 найзынх нь согтуурлыг шалгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
-Гэрч Н.Нын “Би 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдож байсан. Мөн оны 4 дүгээр сард байх /сар, өдрийн санахгүй байна/ нэг бүрийн тусгай хэрэгсэл болох бугуйн гавыг албандаа авч байсан. Би тухайн өдөр Б.Бын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ албанаас олгосон гавтай явж байсан. Мөн хэсгийн байцаагч нарын өрөөнд иргэн Ж.Тт нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэх үндэслэл гарч ирсэн тул өөрт албанаас олгосон цагаан өнгийн хөнгөн цагаан гавыг зүүж хэрэглэж байсан. Дуудлага мэдээллийн дагуу Ж.Тийг цагдаагийн газарт хэсгийн байцаагч нарын албан өрөөнд авч ирж байсан. Тэгсэн чинь Ж.Т ...хэл амаар доромжлоод, бидний биед халдах гээд дайраад байсан тул түүний гарт гав зүүсэн. Тэр бидэнд болон хамт явсан найз охиндоо гэмтэл учруулах гээд байсан тул түүнийг барьж аваад гав зүүж байсан. Түүний нэг гарт нь /одоо аль гар байсныг санахгүй байна/ гав зүүх үед өөрөө хүчээрээ доош тонгойж шал руу унасан. Тэгэхдээ өөрийнхөө хөмсөгт гэмтэл учруулсан босож ирсэн. Тэр босох үед нь үлдсэн гарт нь гав зүүж түүний үйлдлийг хязгаарласан. Иргэн Ж.Т нь манай аймгийн Ойрадын хүч тулааны клубын багш хийдэг гэдэг утгаараа хүн ойртох юм бол ямар ч гэмтэл учруулж мэдэхээр хүн. Тэр бидэн рүү гараа атгаад зодооны байрлал аваад ойртох юм бол хөл, гараараа цохих гээд үйлдэл гаргаад байсан. Мөн түүний найз охин А гэх охин гаргасан үйлдлийг нь зогсоох гээд очихоор түүнийг бас цохих гээд, хүчтэй түлхээд байсан. Ж.Тийг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав зүүж байсан. Тэр бидний өмнөөс эсэргүүцэн гавлуулахгүй гэж гар, цээж хэсгээ чангалаад боломж гарахаар цохих гээд байсан. Хэрэв тэр өдөр гав зүүж аваад эрүүлжүүлэх байр луу яваагүй тул тэр гавгүй явсан бол бидний биед гэмтэл учруулахаар байсан. Учир нь түүнд гав зүүгээд Б.Б бид хоёр талаас нь сугадаад явж байхад биднийг мөргөх, цохих гээд байсан ба гавтай байхдаа Б.Быг нэг удаа мөргөж, хоёр удаа толгойнд нь хөл, өвдгөөрөө цохисон. Жирийн тулааны спортын тамирчин биш хүнд ард нь гав зүүсэн үед тэнцвэрээ олж явж чададгүй юм. Тэгэхэд Ж.Т нь 2 бүхэл гаруй согтолтын зэрэгтэй, ардаа гавтай байсан мөртлөө Б.Быг дээрх хэлснээр 3 удаа цохисон үйлдэл гаргасан. Тэр өдөр Ж.Тийг эрүүлжүүлэхгүйгээр жижүүрийн бүрэлдэхүүнд хүргэж өгөөд явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар тал),
-Гэрч М.Тгийн “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед би “Хос өргөө” байрны доод талд байрлах бэлтгэлийн зааланд очиж найз Т, Б хоёртой уулзаж ярилцаж хэсэг байсан. Бид 3 ярилцаж байгаад архи авч ирж уухаар болоод дэлгүүр орж “Типбга” гэх нэртэй 1 шил 0.7 литрийн хэмжээтэй архи худалдан авч буцаж зааланд ирсэн. Заалны арын өрөөнд орж авсан архи хувааж уусан. Уг архийг ууж дууссан чинь Т дахиад архи авч ирэхээр нь ганцаараа гарч яваад 1 шил 0.75 литрийн “Экс” гэх архи авч ирж үргэлжлүүлэн хувааж уусан. Уг 2 дахь архийг уугаад архи шилний талд орж байх үед би их согтож эхлээд болж байгаа зарим зүйлийг мэдэхгүй манарч эхэлсэн ба гэнэт л Б бид 2 хоорондоо маргалдаж байсан. Бтай юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. Гэнэт л бид 2 маргалдаж байсан маргааны дундуур Т орж ирээд гурвуулаа маргалдаж улмаар хоорондоо зодолдцгоох шиг болоод барьцалдаад эхэлсэн. Уг маргаан, барьцалдааны явцад Т намайг заалны пааранд шахаад дарсан. Үүнээс болоод уурлаад би цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Тийн найз охин гаднаас зааланд ирсэн бид нарыг хараад зогсож харагдсан. Цагдаад дуудлага өгсөний дараа Тийг найз охин нь дагуулаад заалнаас гараад явсан. Удалгүй дуудлагаар 2 цагдаа ирсэн. Цагдаа ирсэний дараа би Тийн утас руу ярьж “цагдаа ирчихлээ, чи ир” гэж хэлсэн чинь Т найз охинтойгоо гаднаас ороод ирсэн. Цагдаа нар бид хэдийг заалнаас цагдаа дээр авч ирсэн. Цагдаа дээр ирсэний дараа бид нарыг алба хаагчийн өрөө рүү оруулах гэж байгаад болиод зөвхөн Т,түүний найз охин А хоёрыг өрөө рүү оруулаад Б бид хоёрыг коридорт хүлээж бай гээд хүлээлгэсэн. Тэр үеэр жижүүрийн цагдаа надаас зааланд юу болсон талаар асууж тодруулсан. ...Тийг эрүүлжүүлэх рүү аваад явсан болохоор дахиж таараагүй. Гэртээ очоод шууд унтаж амарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн “...Цагдаагийн газарт ирсэний дараа бид нарыг ээлж ээлжээр цагдаагийн өрөөнд оруулан юу болсоныг асууж эхэлсэн. Миний араас нөгөө гурвыг дуудаж цагдаагийн өрөөнд оруулсан чинь Т согтуураад тэнд байсан цагдаагийн урдаас томроод яриад байхаар нь гав зүүсэн. Т гавлуулахгүй гээд эсэргүүцсэн чинь өрөөнд байсан 3 цагдаа барьж байгаад гавлаад бид нарын байсан өрөөнөөс аваад гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн дахин өгсөн “...Тухайн үед байцаагчийн өрөөнд Т бид нарыг авч ирсэн эргүүлийн 2 цагдаа болон тухайн өрөөнд очиход байсан 1 цагдаа нартай Т бид 2 байсан. Тэгээд Т тухайн цагдаа нарыг эсэргүүцээд уурлаад байсанд тэнд байсан 3 цагдаа нийлээд Тт гав зүүхээр болсон. Тэгсэн чинь Т гавлуулахгүй, би өөрөө явчихна гээд эсэргүүцээд гараа өгөхгүй татаж эсэргүүцэж урагшаа шал дээр хүчтэй уначихсан. Дээрээс нь цагдаа нар гарыг нь бариад 2 гарыг нь ард нь гавласан. Т урагш шал дээр унахдаа нүүр хэсгээрээ шал цохисноос хөмсөг нь сэтэрч цус гарсан. Би харахдаа тэр цагдаа нарыг Т гавлуулахгүй гэж эсэргүүцэхээр түлхэж унагаад, унасны дараа гавласан гэж бодсон. Яг аль цагдаа нь түлхэж унагасаныг мэдэхгүй байна. Уг үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн ба Т гавлуулахгүй гэж эсэргүүцэнгүүт нөгөө 3 цагдаа нь газар унагаад гав зүүсэн. Тийг гавлуулахгүй гэж эсэргүүцэхэд нь цагдаа нар түлхэж шалан дээр унагаад гавласан. Тухайн үйл явдал миний хажууд болсоныг би нүдээр харсан. Би харсан зүйлээ л хэлж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч Р.Агийн дахин өгсөн “...Тэр үед цагдаагийн алба хаагч нар түүнийг гавлах гээд түүн рүү ойртож очиход Ж.Т тэр өрөөнд байсан нэг булангийн өмнө байх төмөр сейфны хажууд зогсоод тэдэн рүү дайрах гээд байсан. Тэр үед цагдаа нар түүнийг барьж аваад гавлах гэсэн боловч Т урдаас нь эсэргүүцэж тэдэнтэй ноцолдсон. Тэр үед цагдаа нар нэг гарт нь гав зүүсэн үед тэрээр шалан дээр унаад боссон. Тийг босох гэж байхад дарж байгаад үлдсэн нэг гарт нь гав зүүсэн. Т босох үед түүний зүүн талын хөмсөгнөөс цус гарч байсан. Тэгээд цагдаа нар эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Т тухайн цагдаа нартай хэрүүл хийж, тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тэдний урдаас эсэргүүцэл үзүүлээгүй бол энэ хэрэг гарахгүй байсан гэж би бодож байгаа. Т цагдаа нараас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй маргаан үүсгээд байсан тул тэнд байсан цагдаа нар түүнийг гавлах гэж ноцолдож байгаад биед нь гэмтэл учруулсан. Түүнээс биш Тийг зүгээр байхад нь цагдаа нар түүнийг унагааж биед нь гэмтэл учруулсан, гавласан үйлдлийг гаргаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-Гэрч Д.Нгийн “2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд би эмч Б хамт эрүүлжүүлэх саатуулах байранд үүрэг гүйцэтгэсэн. Шөнийн 00 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа Н, Б нар согтуу залууг эрүүлжүүлэх байранд өгөхөөр авч орж ирсэн. Уг залуу орж ирэнгүүтээ л дотор байсан цагдаа нар луу дайрч давшилсан байдалтай бүгдийг нь ална шүү гээд заналхийлээд байсан ба нэлээн согтуу байгаа бололтой орилж хашгираад байсан. Б тухайн үед өрөөнд орж ирээд буйдан сандал дээр суусан. Тэгтэл нөгөө залуу Бын нүүр лүү өвдөглөөд өшиглөсөн. Н бид 2 тэр залууг бариад Баас холдуулаад газарт унагаад хөлийг нь уяж хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгэхгүй бол тэр залуу өрөөнд байсан цагдаа нарыг бүгдийг өшиглөж гэмтээх шинжтэй дайрч байсан. Тэр залуу ч хэвтэж байгаад тайвширсан бололтой орилж хашгирахаа болихоор нь нөгөө 2 хөлний уяаг тайлж босгосон. Тэр залуу байр луу орж ирэхдээ нүүрэнд нь багахан хэмжээний цус болсон байсан ба эмч залууг нүүрээ угаачих гэсэн чинь “угаахгүй” гэсэн. Тэгээд нөгөө залууг Н, Б буцаад аваад жижүүр лүү явсан. Буцаж ирээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),
-Гэрч Б.Тгийн “2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой би өөрийн машинаар таксинд явж байтал Тийн фейсбүүк хаягаас дуудлага орж ирэхээр нь би аваад ярьсан чинь түүний найз охин А байсан ба айж сандарсан байдалтай “зааланд зодоон болоод байна, хүрээд ирээч” гэхээр нь яваад очсон чинь заалны гадна А, Т 2 сууж байсан. Заал руу орсон чинь Т, Б хоёр хоорондоо барьцалдсан байдалтай Т нь “намайг зодчихлоо” гэсэн зүйл хэлж байсан ба хоёулангийнх нь нүүр царайны байдал зодолдсон гэмээр харагдаж байсан. ...Цагдаагийн газарт бид нар бүгдээрээ орж ирсэн чинь Т “би одоо гомдолгүй” гэж хэлсэн боловч Т, Т хоёрыг хэсгийн байцаагч нарын өрөө рүү оруулж зөрчлийн жижүүртэй уулзуулсан. Харин би Б, А хоёртой коридорт үлдэж жижүүртэй ярилцаж болсон талаар хэлж байтал нөгөө өрөөнд Т орилоод эхэлсэн. Очоод харсан чинь Тийг Н, Б хоёр гарыг нь ард нь гавлах гэж байтал Т өөрөө гавлуулахгүй гэж эсэргүүцэж урагш болохдоо биеийн хүчээрээ урагш шал руу унасан. Ингэж унахдаа Т хөмсгөөрөө шаланд цохисон юм шиг байсан ба тэр хэсгээс цус гарч харагдсан. Н, Б хоёр гавлаж дуусаад өрөөнөөс аваад гарах гэсэн чинь Т эсэргүүцсэн хэвээр орилж хашгираад болохгүй болохоор нь 2 цагдаа татаад аваад эрүүлжүүлэх байр луу явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр тал),
-Гэрч Ж.Дын “2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд Цагдаагийн газрын дуудлага хүлээн авагчаар жижүүрийн мөрдөгч Өын хамт үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны 23 цаг өнгөрч байхад жижүүрийн утсанд Т гэх эрэгтэйгээс “Ойрдын хүчийн зааланд архи ууж байгаад найзаараа зодуулчихлаа” гэсэн дуудлага Улаангом сумын 3 дугаар багаас ирснийг хүлээн авч тухайн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа Нтой холбогдож мэдээллийг өгч дуудлага руу явуулсан. Тухайн үед Н, Б гэсэн 2 цагдаа Улаангом сумын 3, 7, 12-р багийн чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Н дуудлагын нөхцөл байдлыг танилцуулаад “жижүүрийн машин ирүүлж энд байгаа хүмүүсийг цагдаа дээр хүргэх шаардлагатай байна” гэж мэдэгдсэний дагуу тухайн өдрийн дуудлагын жолооч Мыг албаны машинтай дуудлага ирсэн газар луу явуулсан. Удалгүй Н, Б, М нар хүмүүсээ аваад ажил дээр ирсэн. Тухайн өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр а/а М ажиллаж байсан ба дуудлагаар ирсэн залуучуудыг Мтай уулзуулсан. Тухайн үед жижүүрийн мөрдөгч Ө бид 2 жижүүрийн өрөөндөө суугаад ажлаа хийж байсан. Н, Б нар дуудлагаар авч ирсэн залуучуудыг зөрчлийн хэрэг бүртгэгчтэй уулзуулаад коридор, өрөөнд орж гараад явж байсан. Жижүүрийн мөрдөгч Ө нөгөө дуудлагаар ирсэн зарим залуусаас нь зааланд болсон порцессын талаар асууж тодруулж байсан. Тэгж байтал уг дуудлаганд холбогдсон Т гэх залууг хэсгийн байцаагч, цагдаа нарын өрөөнөөс ард нь гавласан байдалтай Н, Б 2 авч гарч ирсэн ба тухайн залуугийн нүүр хэсэг нь бага зэргийн цус болчихсон гарч ирээд эрүүлжүүлэх байр луу явцгаасан. Тухайн залуу тэнд байсан цагдаа нарыг эсэргүүцсэн, орилж хашгирсан байдалтай их л ширүүн догшин байдалтай байсан Тэгэхээр нь тухайн залууг эрүүлжүүлэхээр болсон юм байна гээд ойлгоод явуулсан. Тэр хооронд нөгөө бусад залуучуудтай нь М уулзаад үлдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
-Гэрч Н.Мын “2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд томилгооны дагуу Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих 00 цаг өнгөрч байхад би хэсгийн байцаагч, цагдаа нарын өрөөнд байж байтал гаднаас Н, Б хоёр 3 эрэгтэй, 1 эмэгтэй гэсэн 4 хүн авч орж, мөн тэд нарын араас Улаангом сумын олон нийтийн цагдаа Тэмүүжин бас өрөөнд орж ирсэн. 2 цагдаагаас ямар зөрчлөөр ирсэн хүмүүс болохыг асуусан чинь “Ойрдын хүч” тулааны зааланд нэг нэгнийхээ биед халдсан хүмүүсийг авч ирсэн болохоо танилцуулсан. Тухайн залуучууд болох Т, Т, Б 3 илт согтуу байсан. Тэгэхээр нь тухайн 3 залуугийн согтуурлыг шалга гэж цагдаа Н, Б хоёрт хэлсэн чинь Т нь Б луу хандаад “би чамайг шаачаад явж чадна шүү” гэж заналхийлээд мөргөх гэж байгаа юм шиг толгойгоо Батбарын нүүр лүү наагаад дайрсан. Тэгэхээр нь би Тт “та гаргаж байгаа үйлдлээсээ татгалзаад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээд гарна уу” гэж шаардлага тавьсан чинь тоохгүй үргэлжлүүлээд заналхийлээд эсэргүүцээд Быг барьчихаад тавихгүй байсан. Н, Б хоёр Тийг “өрөөнөөс гаръя” гээд гарнаас нь бариад явах гэсэн чинь гараа суга татаж аваад Бын хувцас, шар хантаазны энгэр хэсгээр заамдаад бариад цохих гээд дайрсан. Яг тэр үед Тийг зодолддог, зодооны тэмцээн уралдаанд ордог гэдгийг санаад цагдаа нарыг зодчихож магадгүй гэж бодоод би Тийг Баас салгаж холдуулсан чинь үргэлжлүүлээд бид нарыг эсэргүүцэж цохих гэж дайрсан. Тухайн үед Т өрөөнд байсан цагдаа нарт халдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, үйлдлээсээ татгалзах шаардлагыг эсэргүүцсэн тул Н гав гаргаж ирээд Тийн нэг гарт нь гав хийгээд нөгөө гарт нь гаваа үргэлжлүүлээд хийх гэтэл Т гавлуулахгүй гэж эсэргүүцээд өөрөө биеэ хүчлээд нэг гартаа гавтайгаа урагш уначихсан. Шалан дээр унангуут нөгөө гарт нь гаваа хийгээд босгосон чинь Тийн нэг талын хөмсөг нь задарчихсан байсан. Т гавлуулахгүй гэж эсэргүүцэж биеэ хүчилж өөрөө газар унахдаа хөмсөгөө гэмтээсэн байсан. Бид нар тэрийг нь харалгүй доошоо унангуут нөгөө гарт нь гаваа хийгээд босгосон чинь хөмсгөөс нь цус гарч байсан. Тэгээд Н, Б хоёрт Тийг гавтай чигт нь авч гараад эрүүлжүүлэх байр орж эмчид нь үзүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр явуулсан. Тэр хооронд цуг ирсэн эмэгтэй болон Тэмүүжин нартай уулзаж юу болсоныг асууж тодруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар тал),
-Гэрч Х.Өын “2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр миний бие жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Улаангом сумын 3-р багт байрлах Ойрдын хүч тулааны заалнаас хүн зодууллаа гэсэн дуудлага ирүүлсэнийг хүлээн авч тухайн өдрийн чиглэлийн эргүүлийн алба хаагч болох д/а Н.Н, д/а Б.Б нарыг явуулсан. Удалгүй дуудлагын хүмүүсийг алба хаагчид цагдаагийн газарт авч ирээд зөрчлийн хэрэг бүртгэгч Н.Мын өрөө рүү дагуулаад орсон. Тэр хооронд би жижүүрийн утас дээр суусан дуудлага мэдээлэл аваад завгүй байж байтал дуудлагаар ирсэн залуусын 2 нь өрөөнөөс буцаж гарч ирээд над руу дуудлагын цонх дээр ирээд “бид нар одоо гомдолгүй, учраа олчихлоо” гээд хэлээд зогсож байтал цаад өрөөнөөс өөр нэг залуу нь гавлуулчихсан байдалтай нүүр нь цус болчихсон гараад ирэхээр нь би өрөөнөөс гараад тэр залуу руу очоод “юу болсон бэ” гэсэн чинь хажууд байсан цагдаа д/а Н.Н, д/а Б.Б “бид нарыг мөргөж зодох гэж дайраад байхаар нь гавлах гэсэн чинь эсэргүүцээд өөрөө унаад шал мөргөчихлөө” гэж хэлсэн. д/а Н.Н, д/а Б.Б нар тухайн залууг эрүүлжүүлэх байр луу аваад гарах гэж байхаар нь би “наад залуугаа эрүүлжүүлэх байр луу оруулж эмчид нь үзүүлээд эрүүлжүүлээрэй” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-Гэрч Ж.Дын “Би 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр ажилласан. Энэ хугацаанд байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавиад Нисэхийн пост шалгачхаад буцаад ажил дээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны 00 цаг өнгөрч байхад ирэхэд жижүүрийн хэсэгт коридорт 2-3 залуучуудын дунд нь Улаангом сумын олон нийтийн цагдаа Б.Т байхаар нь Т “юу хийж яваа юм” гэж асуугаад хариултыг нь сонсож амжаагүй байтал цаад талын хэсгийн байцаагч, цагдаа нарын өрөөнөөс 1 залуу гараа ардаа гавлуулсан байдалтай цусаа гоожуулаад гараад ирсэн. Уг залуугийн араас а/а Н.М гарч ирсэн. Юу болсон талаар асуусан чинь цусаа гоожуулсан залуу “та нар ингэдэг юм уу” гэсэн зүйл хэлээд байсан. Тэгэхээр нь би хэсгийн байцаагч нарын өрөө рүү орсон чинь өрөөний шал цус болчихсон байхаар нь Маас юу болсоныг асуусан чинь “гавлаж байхад өөрөө уначихлаа” гэсэн зүйл хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),
-Гэрч Ж.Дын “Манай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа Нгийн Н, Б Б нар нь цагдаагийн байгууллагад ажиллаад удаагүй байгаа алба хаагч нар юм. Н.Н нь цагдаагийн байгууллагад 2021 оны 01 дүгээр сард /өдрийн санахгүй байна/ томилогдож байсан. Б.Б нь 2022 оны 01 дүгээр сард томилогдож байсан. Н.Н, Б.Б нар нь цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлснээс хойш ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй алба хаагч нар юм. Тэднийг иргэдтэй зөв боловсон харьцдаг, ажлаа хуулийн дагуу хийж байгаа алба хаагч нар гэж тасгийн даргын зүгээс дүгнэдэг. Цагдаагийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд Албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан байдаг. Энэ заалтын 47.1-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлд “Албадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах нийтлэг шаардлага”,48.1-д “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ дараах нийтлэг шаардлагыг баримтална”, 48.1.3-т “тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх”, 48.3-т “Цагдаагийн алба хаагч цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр албан хэрэгцээнд хүлээн авч, бүртгэсэн тусгай хэрэгсэл, галт зэвсэг, сум, бусад хэрэгслийг хэрэглэнэ” гэж, 48.4-т “Цагдаагийн байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй” гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлд Биеийн хүч хэрэглэхээр заасан байдаг ба 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1-д “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн; 49.2.1-д “цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;”, мөн хуулийн 52 дугаар зүйлд “Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг заасан байдаг ба 52.1-д “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ, 52.1.1-д өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох талаар нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй холбоотой заалт байдаг. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтран баталсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/224, А/102 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавраар тус тус зохицуулагддаг. Тус зааврын 1.3-д алба хаагч тусгай хэрэгсэл, мэх, биеийн хүчийг аль болох хэрэглэхгүй байхыг эрмэлзэн, зайлшгүй тохиолдолд хамгийн бага хохирол учруулахаар нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэх талаар заасан. Уг зааврын 3.6-д нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх гав хэрэглэхэд анхаарах зүйл байдаг. 3.6-ийн Д хэсэгт гав хэрэглэхдээ боломжтой бүх тохиолдол гавны бугуйвч суларч, чангарахгүйгээр, тухайн этгээдийн гар, хөл, хуруу мултарч сугарахгүй байдлаар цоожилно гэж заасан. ...иргэн Ж.Т нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцээд, бидэнд болон өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргасан байсан. Түүнийг гавлаж байх явцад өөрөө шал руу унаж хөмсгөө гэмтээсэн гэж Н.М хэлж байсан. Мөн эргүүлийн цагдаа Б.Б, Н.Н нараас асуухад дээр болсон асуудлыг хэлж байсан. Би сая Цагдаагийн албаны тухай хуулиас дээрх үйл явдалтай холбоотойгоор хуулийн үндэслэлийг хэллээ. Тэр Т гэх иргэн нь тулааны спортын тамирчин мөн түүний гаргасан үйлдэл зэргийг сонсож байхад тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл гаргах нь зөв үйлдэл гэж үзэж байгаа. Иргэн Т нь саатуулах байр луу явж байхдаа алба хаагч Б.Быг мөргөж, өшиглөж зодохоор дайрсан үйлдэл гаргасан гэж би тэднээс сонсож байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа Н.Нод нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав байсан. Харин Б.Бт байхгүй байсан ба одоо гав хангалтаар авсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.
Хохирогч цагдаагийн дэд ахлагч Б.Быг Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар (хавтст хэргийн 22 дугаар тал) томилсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.
Хохирогч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан үүргээ биелүүлж явсан болох нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Дын “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо”-гоор (хавтаст хэргийн 28 дугаар тал) нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ж.Тийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, өшиглөх, элдвээр гутаан доромжлох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн гэмт этгээдийн идэвхтэй үйлдэл байх ба өөрөөр хэлбэл, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Б “Ж.Т намайг цохисоны дараагаар миний шүд, эрүү хэсгээр өвдөж байсан. Хоноод маргааш өглөө нь өвдөлтгүй болчихсон. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал хүсэлт байхгүй, надад хохирлын баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дүгээр тал)-ийг үндэслэн шүүгдэгч Ж.Тийг хохирогчид шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.Зын “Ж.Т нь зан байдлын хувьд илүү дутуу зангүй, төлөв даруухан зантай, эелдэг боловсон харилцаатай, хүмүүстэй зөв боловсон харилцдаг, ажилсаг, тусархуу, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, илэн далангүй, нээлттэй, архи, согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 156 дугаар тал), гэрч Ц.Б “хүү Ж.Т нь 1994 оны 10 дугаар сарын 04-ны өдөр тус аймгийн Тэс сумын нутагт манай 4 дэх хүүхэд болон мэндэлсэн, дээрээ 1 эгчтэй, 2 ахтай айлын отгон хүүхэд. Хичээлдээ сайн суралцдаг хүүхэд байсан ба 9, 12-р ангиа төгсөхдөө шилдэг төгсөгчөөр шалгарч байсан юм. Манай хүүхэд сургуульд суралцдаг байхдаа Таеквон-догийн спортоор хичээллэж байсан, баруун бүс болон улсын тэмцээнээс олон удаа медаль авсан. Сургуулиа төгсөөд Мон-Алтиус дээд сургуульд Улаанбаатар хотод урилгаар биеийн тамирын багш, дасгалжуулагчаар суралцаж 2017 онд төгссөн. ...Улаангом сумын “Ойрадын хүч” гардан тулааны холбоонд Зунгарав багштай хамтарч бэлтгэл хийлгэдэг, түүний хажуугаар янз бүрийн ажил хийдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 158-159 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 194 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч Ж.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгчийн ар гэрийн байдал, удахгүй Увс аймгаа төлөөлж Таеквон-догийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явах гэж байгаа нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Тт хорих ял оногдуулсан тул улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ДиВиДи диск 1 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ж Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ж.Тийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ДиВиДи диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН