Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      М.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Цагаанчулуутын сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын хойно хохирогч П.*******тай маргалдан улмаар нүүр, толгой, бугалга, зүүн талын хавирга тус газруудад нь цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун бугалаганы гадна доод хэсэгт шарх, зүүн талын 11-р хавирганы хугарал, зүүн дээд зовхины хэсэгт зулгаралт, хамрын зүүн угалзны хэсэгт зулгаралт, баруунд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын хойно хохирогч П.*******тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч П.*******ын “...би манай эхнэрийг хүргэж өгсөнд баярлалаа дүү гэж хэлсэн чинь ******* согтуу урдаас эхнэртэйгээ хардаад байна уу пизда минь гэж хэлэхээр нь ах нь тийм юм бодоогүй зүгээр л тэгээд хэлчихлээ гэж хэлчихээд салсан. ...******* *******ы гэрт очоод архи уугаад сууж байхаар нь би араас нь нэг шил архи авч очоод тэд нартай тэр архиа хувааж уусан.  ...******* над руу агсам тавиад нүүр лүү өшиглөөд хамрын цус гоожоод унасан чинь хавирга руу өшиглөөд толгой тархигүй нүдээд байхаар нь Уртаа эмч, дүүтэйгээ нийлж байгаад намайг салгасан. Тэгээд маргааш өглөө нь боссон чинь нүд хөхөрчихсөн, хавирга хугарчихсан юм шиг хөдөлж болохоо байсан. ...Би Нэгдсэн эмнэлэгт очиж рентген туяанд харуулж, томографын зураг авахуулсан. Миний зүүн талын 11 дэх хавирга хугарсан, баруун нүдний угны зөөлөн яс хугарсан байна...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******ийн “...Бид хоёр эмнэлгийн гадаа хүрч ирээд машинаас бууж байтал манай нөхөр П.******* нь машинтайгаа гэрээсээ манай ажил дээр ирж байсан ...намайг *******гийн машинаас бууж байхыг харсан юм. Түүнээс болоод намайг *******тэй хаагуур яваад ирж байгаа юм энэ тэр гээд хардаад эхэлсэн. Тэгээд би ажил дээрээ ирж бууснаас хойш ахиж тэр хүмүүстэй таараагүй Тэгээд бүр шөнө 01 цагийн үед манай эмчлэгч их эмч Д. өөрийн төрсөн дүү Д.ы хамт эмнэлэг дээр ирсэн.Тэр хоёр надад сая танай нөхөр П.*******, ******* хоёр зодолдоод бид хоёр салгаж яваад ирлээ. Ер нь бол бид хоёр очиж тэр хоёрыг салаагүй бол ******* ах ******* ахыг алах шахсан гэж хэлсэн бас манай эмчийн хувцас болон нүүр нь цус болсон байсан. Тэгэхээр нь би тэгээд юу болов гайгүй юу гэж асуутал тэр хоёр ******* ахын хамарнаас нь цус гарсан ******* ах ******* ахыг газар унагаагаад цохиж байх нь бид хоёр очиж тэр хоёрыг арайхийж салгалаа гэж хэлсэн.  ...машин дотор явж байхдаа ******* намайг шаачихлаа хавирга өвдөөд байна гээд орилоод явсан. Тэгээд би маргааш өглөө нь юу болсон талаар асуусан чинь *******тэй зодолдоод намайг нүүр нүдгүй нүдчихлээ гэж хэлсэн. Хоёр нүд нь битүү хөхрөөд хавдчихсан, хамар нь нэг талдаа шалбарчихсан хавирга хугарчихсан юм шиг байна гээд хөдөлж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

******* ******* нарыг зодолдсон талаар харснаа мэдүүлсэн гэрч Д.гийн “...тэр хоёр хоорондоо муудалцаад ******* ах *******гийн шанаанд гараа тулгаж байгаад алгадсан чинь ******* заамдаж авч байгаад урагш нь дугтраад унагаахаар нь манай дүү салгасан чинь ******* ах ахиж дайраад *******г бариад авсан чинь ******* *******ын цээж рүү гараараа цохиж унагаад дээрээс нь гараад суучихаар нь би айгаад цагдаа руу гүйсэн. Тэгээд цагдаа дуудчихаад буцаад гүйгээд очсон чинь тэр хоёр салаагүй бас л ноцолдоод ******* ахын нүүр ам нь дүүрэн цус болчихсон байж байхаар нь би дундуур нь ороод бид хоёр ахиад салгасан. Тэгээд салгасан чинь ******* ах нэлээд их согтуу байсан болохоор *******г хэл амаараа доромжлоод байсан харин ******* бол *******ыг хэд хэдэн удаа түлхэж унагаад цээж рүү нь цохиж аваад байсан. ...******* ахын нүд ам нь зүв зүгээр байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод би цагдаа дуудаад буцаад хүрээд ирэхэд ******* ахын нүд нь хөхөрчихсөн хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Ч.ын “...******* тухайн үед манайд ирэхдээ нэг нүд нь бүр тагларчихсан нөгөө нүд нь хөхөрчихсөн хамар амнаас дүүрэн цус гоожоод хатчихсан байдалтай ирсэн. Тэгээд би эхнэр *******ээс нь ******* хэнд ингээд зодуулаад  нүд ам нь хөхрөөд цус гоожчихсон юм бэ гэж асуусан чинь *******тэй муудалцаад цохиулчихсан юм гэж надад хэлсэн. Тэгээд ******* маргааш  өглөө нь эрүүл болчихоод манайд ирэхдээ нүд нь битүү хавдар болчихсон юм сайн харахгүй байна хавирга  хугарчихсан юм шиг байна хөдөлж чадахгүй байна гэж надад ярьсан...”гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ы “...******* ах *******гийн шанаанд нь гараа тулгаад алгадаад авсан чинь ******* ах  ******* ахыг угз татаж унагахаар нь би тэр хоёрыг салгасан чинь ******* ах ахиж босож ирээд ******* рүү дайраад тэгээд тэр хоёр заамдалцаж аваад хэсэг маргалдаад байхаар нь  би тэр хоёрыг ахиж салгаад ******* ахыг машинд суулгасан чинь ******* ах машины кралон руу цохисон чинь ******* ах уурлаж гарч ирээд ******* ахыг түлхсэн унахдаа байшингийн хана мөргөж унаад хамрын цус нь гоожчихсон босож ирээд ******* ах руу дайрсан чинь ******* ахиж татаж унагаагаад цээжин хэсэг рүү нь өвдгөлчихсөн. Тэгээд тэр хоёр ноцолдоод байхаар нь би ахиж салгаж аваад тэр хоёрыг машинд суулгаад эгч машины урд суугаад тэдний гэр лүү явсан. Тэгээд явж байх замдаа *******  *******г араас нь боогоод байхаар  арай гэж гэрт нь хүргэж өгөөд буцсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн асуудал 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын төв дээр Засаг даргын газрын хойд талд гадаа болсон асуудал байгаа юм. Тухайн үед би *******ыг заамдаж аваад 2 удаа татаад хоёр тийш нь унагаасан. Мөн нэг удаа түлхчихсэн чинь дэлгүүрийн хана мөргөчихсөн...”гэсэн мэдүүлгээр болон хэрэг цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогч П.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 000000151 дугаартай “... П.*******ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун бугалаганы гадна доод хэсэгт шарх, зүүн талын 11-р хувирганы хугарал, зүүн дээд зовхины хэсэгт зулгаралт, хамрын зүүн угалзны хэсэгт зулгаралт, баруунд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  Баруун бугалаганы гадна доод хэсгийн шарх нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.. Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн П.*******ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч М.******* нь хохирогч П.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч нь “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /166.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.*******д 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА