| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0098/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/97 |
| Огноо | 2022-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймаг Идэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Залуучуудын хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Шүүгдэгч Ч.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутагт иргэн Г.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ч.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутагт дэвсгэрт Г.*******тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******гийн “...2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ч.*******ын гэрт *******, Ч.******* түүний эхнэр бид 4 пиво уусан. ...дуусаад *******тай хамт Идэр сум руу машинтайгаа явлаа гэхэд ******* “чамайг энэ хашаанаас явуулахгүй” гээд байсан. ...машины жолооч талын борооны хаалтыг гараараа цохиод хагалахаар нь “яаж байгаа юм бэ” гээд машинаасаа буухад миний зүүн талын хөмсөг болон нүд хавсруулаад нэг удаа цохисон. Би түүнд цохиулсныхаа дараа “чи нүд сохоллоо шүү дээ” гээд нүдээ дарсан. Тэгтэл хажуу айлын хүн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг ирээд намайг авч яваад миний баруун талын хөмсөг нь дээр 8 оёдол тавьсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ч.гийн “...Миний хүү Г.******* нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улиастай суманд ирсэн. Улиастайд 2 хүн хүргэж ирсэн нойргүй явсан болохоороо “найзындаа унтаж байгаад очно” гэх хэлэхээр нь тэр шөнөө хүлээсэн боловч ирээгүй. Тэгтэл өдөр Улаанбаатар хотод байгаа дүү д хүнд зодуулсан талаараа хэлсэн ба над руу залгаад “Г.******* ах архи ууж байгаад хүнд нүд рүүгээ цохиулсан байна” гэж хэлэхээр нь ******* руу залгаад “ямар хүнд яагаад цохиулсан юм бэ” гэхэд хэлэхгүй байсан ба эмнэлгээр явж байна гэхээр нь “чи ганцаараа явж байгаа юм уу” гэхэд “би *******ын эхнэртэй хамт явж байна” гэхээр нь “тэгвэл чи *******д зодуулсан юм уу” гэхэд “тиймээ” гэж үнэнээ хэлсэн. Тэгэхээр нь би Улиастайд машин хөлслөөд сая ирлээ. Би хүүгээсээ яагаад юунаас болж цохиулсан гэхэд “өчигдөр хамт архи ууж байгаад шөнө Идэр явлаа” гэхэд “явуулахгүй” гэсэн тэгээд намайг машиндаа ороод суусан байхад машины борооны хаалт хагалахаар нь машинаас буутал миний нүд рүү цохисон. Өөр асуудал болоогүй. Хэн хэн пиво уусан, согтуу байсан гэж хэлсэн. Би түүнийг цохисон гэх *******тай одоогоор уулзаагүй байгаа. Утас руу залгахад “уучлаарай” гээд байсан. “Хэний буруу вэ” гэхэд “миний буруу” гээд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.гийн “..Улаанбаатар хотод байгаа дүү д хүнд зодуулсан талаараа хэлсэн ... над руу залгаад “Г.******* ах архи ууж байгаад хүнд нүд рүүгээ цохиулсан байна” гэж хэлэхээр нь ******* руу залгаад “ямар хүнд яагаад цохиулсан юм бэ” гэхэд хэлэхгүй байсан ...эмнэлгээр явж байна гэхээр нь “чи ганцаараа явж байгаа юм уу” гэхэд “би *******ын эхнэртэй хамт явж байна” гэхээр нь “тэгвэл чи *******д зодуулсан юм уу” гэхэд “тиймээ” гэж үнэнээ хэлсэн. ...Би хүүгээсээ яагаад юунаас болж цохиулсан гэхэд “өчигдөр хамт архи ууж байгаад шөнө Идэр явлаа” гэхэд “явуулахгүй” гэсэн тэгээд намайг машиндаа ороод суусан байхад машины борооны хаалт хагалахаар нь машинаас буутал миний нүд рүү цохисон. Өөр асуудал болоогүй. ...Утас руу залгахад “уучлаарай” гээд байсан. “хэний буруу вэ” гэхэд “миний буруу” гээд байсан...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Тухайн хохирогч Г.******* Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг оношлогоо, шинжилгээний багц, гэмтлийн яаралтай тусламж, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд нийтдээ 350.500 төгрөгний үйлчилгээний зардал авсан. Тухайн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 350.500 төгрөгний хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,
Хэргээ хүлээн мэдүүлсэн Ч.*******ын “...2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Улиастай сум Товцог баг Залуучуудын тоотод буюу манай гэрт Г.*******, ******* бид гурав архи ууж байсан. ...******* манайд хононо гэж байснаа гэнэтхэн Идэр сум руу буюу гэр рүүгээ согтуу машинаа барьж явна гээд байсан, түүнээс болж бид хоёр маргалдсан би зарим үйл явдлыг санахгүй байна. ...машиндаа ороод суухаар нь явуулахгүй гэж маргалдсан тэгээд би түүний нүд рүү нь нэг удаа гараараа цохисон. миний буруу. Би бусдын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн эмчлүүлсэн өвчтөний түүх, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 00000190 дугаартай “...1.Иргэн Г.*******гийн биед гэмтэл учирсан байна. Г.*******гийн баруун нүдний дээд зовхинд шарх, зовхи буулт, хүүхэн хараа, өргөсөл, баруун ухархайн дотор хананы хугарал, салстын цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Тухайн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Г.*******гийн биед баруун нүдний дээд зовхинд шарх, зовхи буулт, хүүхэн хараа, өргөсөл, баруун ухархайн дотор хананы хугарал, салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА