| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2016/01812/И |
| Дугаар | 184/ШШ2017/00195 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2017/00195
| 017 оны 01 сарын өдөр | Дугаар 18*******/ШШ017/00*******5 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, /РД:5*******006*******/ “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* - тоот хаягт оршин суух, /РД:70006/ овогт ,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* - тоот хаягт оршин суух,/РД:700*******01/ овогт нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э. болон С. нар эхнэр нөхөр бөгөөд 01******* оны 11 сарын 1-ны өдөр тус компаниас С.ын нэр дээр эзэмшдэг гэр бүлийн өмч Тоуоtа Тundrа маркын авто машинаа эзэн нь унаж явах нөхцлөөр барьцаалан *******.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар зээлж авсан. Улмаар сарын дараа зээлээ сунгах хүсэлт тавьж 0******* оны 08 сарын 1******* хүртэл 6 сараар сунгасан. Энэ нь анхны нотариатын баталгаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөнгө олгосон баримт, зээлийн гэрээний сунгалт зэргээр нотлогддог юм. Үүний дараа 0******* оны 05 сарын -нд хариуцагч Э., С. нар нь “...миний өмнөх зээл байгаа бас надад нэг Lexus-*******70 байна, түүнийг мөн “Сайн” ломбардны барьцаанаас чөлөөлөх гэсэн юмаа 18.000.000 төгрөг өгөөч...” гэсэн хүсэлтийг зөвшөөрч нэмж 18.000.000 төгрөг олгосон. 0******* оны 06 сарын -нд Э. дахин хүрч ирэн сургуулийн хүүхдийн хоолны тендерт оролцох гэсэн юм 6.000.000 төгрөг хэрэгтэй байна, миний машин танайд барьцаатай байгаа юм чинь гээд байхаар нь нэмж 6.000.000 төгрөг зээлдүүлсэн. Энэ зээлд зээлийн гэрээ үйлдэлгүй өмнө нь хийсэн гэрээний сунгалт дуусаагүй байсан тул зөвхөн мөнгө олгосон баримт үйлдэн олгосон юм. Эдгээр нь хариуцагч Э.ын гарын үсэгтэй мөнгө хүлээн авсан баримтаар нотлогдоно. Дараа нь 0******* оны 08 сард намайг Ховдод байхад хариуцагч Э. нь араас утасаар залгасаар байгаад Lexus-*******70-г зарах гэсэн юм нэрийг нь шилжүүлж өгөөч гээд шалаад байсан. Тэгэхээр нь би арга буюу Ховд аймгийн нотариатаар нэр шилжүүлэх баримт үйлдэн Lexus-*******70-г зарахыг зөвшөөрсөн. Тэгэж зарахад надад өмнөх саруудад төлөх ёстой зээлийн хүүнд тооцон 11.000.000 төгрөг өгсөн. Тэр үеэс хойш хариуцагч нар надад зээл болон зээлийн хүүнд огт мөнгө өгөөгүй. Намайг очоод уулзах, утасдах бүр өөр өөр зүйл ярьж цааргалж байсан. Ингэж явсаар 016 оны 0 сарын 01-нд хариуцагч Э. С. нар нь бид зээлийн үндсэн төлбөрийг хаахын тулд Э.ын нэр дээрх 1 өрөө байрыг банкны барьцаанаас чөлөөлж 90.000.000 төгрөгийн зээл авах боломж байна. Байр чөлөөлөхөд *******6.000.000 төгрөг хэрэгтэй, тэгээд бид чөлөөлөнгүүт барьцаа нэмж байгаад Хаан банкнаас мөнгө зээлээд чиний зээлийг даръя гэсэн. Тэгэхээр нь би зээл чинь яг гарах юм уу үнэн үү гэж асуусан. Тэд хариуд нь Налайх дахь Хаан банкны захирал, эдийн засагч нар нь бүгд бидний танил, бараг зээлийн хурал хийлгүйгээр зээл бүтээгээд өгнө гэсэн. Улмаар би өмнө нь гаргасан зээлээ баталгаажуулж барьцаа нэмэхийн тулд Налайхруу хамт очиж Ү-0*******7**************9 тоот улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 1-р хороо, *******-р хорооллын ХД-******* байр 68 тоот Э.ын нэр дээрх 1 эзэмшигчтэй 1 өрөө байрны эзэмшигчийг нэмж өөрийн нэрийг оруулан бүртгүүлж гэрчилгээг аван *******6.000.000 төгрөгийн банкны зээлийг нь чөлөөлж өгсөн. Энэ нь эхний 1 эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, нэр нэмэгдэн эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар, банкинд тушаасан *******5.5*******6.610 төгрөгийн баримтаар тус тус нотлогдоно. Ингэж нэр нэмж бүртгүүлэхийн өмнө би хариуцагч Э., С. нартай нотариат орон сарын хугацаатай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлиийг батлуулж, улмаар Баянгол дүүргийн нотариат орж худалдах,худалдан авах гэрээ хийж эзэмшлийн хувьд оногдох хувийн татварт 600.000 төгрөг, үйлчилгээний хураамжинд 16000 төгрөгийг тус тус тушаасан бүгд баримтаар нотлогдоно. Хариуцагч Э. С. нартай 016 оны 0 сарын 01-нд хийсэн зээлийн гэрээ ёсоор 60.000.000 төгрөг, үүндээ Хаан банкнаас чөлөөлсөн байранд *******6.000.000 төгрөгийг, үлдсэн 1*******.000.000 төгрөгийг нь өмнө авсан гэрээгүй зээл олгосон мөнгөний гэрээ болгоно гэж тохиролцон нотариатаар баталгаажуулсан юм. 016 оны 0 сарын 01-нд хийсэн гэрээгээр хариуцагч Э. С. нар нь 60.000.000 төгрөгийг зээлж сарын 5 хувийн хүү төлөхөөр сарын хугацаатайгаар, сар бүр хүүнд .000.000 төгрөг төлөхөөр болсон. Э., С. нараас анх 01******* оны 11 сарын 1-ны өдөр олгосон *******.000.000 төгрөг, 0******* оны 05 сарын 1-ний өдөр олгосон 18.000.000 төгрөг, 0******* оны 06 сарын -ны өдөр олгосон 6.000.000 төгрөг, 016 оны 0 сарын 01-ний өдөр олгосон *******6.000.000 төгрөг, 016 оны 0 сарын 01-ний өдрийн гэрээний хүүнд тооцогдох 6.000.000 төгрөг нийт 101.000.000 төгрөг төлөхөөр байсан юм.
Гэрээний хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй явж байгаад дээрх мөнгийг нэхэмжилж Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчдын гэрийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс С.. Э. нар тус хаягт оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний улмаас хариуцагч нарыг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Цагдаагийн байгууллага энэ хүнийг эрэн сурвалжилж гэрийн хаягийг тогтоож өгсөн. Ингээд 016 оны 08 сарын 6-нд Э., С. нар Начин заан ломбарданд байр болон тундра машиныг барьцаалан 86.000.000 төгрөг өгөхөөр болсон. Нийт 101.000.000 төгрөг өгөх ёстой байсанаас 86.000.000 төгрөгийг төлөөд *******.000.000 төгрөгийн өр үлдсэн боловч би *******.000.000 төгрөгт нь буулт хийж үлдэгдэл 11.000.000 төгрөгт дахин тэр өдрөө зээлийн гэрээ байгуулсан. 86.000.000 төгрөгийг Начин заан ломбарднаас бэлнээр авсан ба С. 10.000.000 төгрөгийг нь өөрийн данснаас чиний дансанд хийнэ гэж аваад дансаар хийгээд 76.000.000 төгрөгийг би бэлнээр тоолж аван 1.000.000 төгрөгийг нь өөрийн өмгөөлөгчид өгсөн бөгөөд тэр өдөртөө өөрийн дансанд 0.000.000, *******5.000.000-аар нь хийсэн. Энэ нь миний дансны хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр нотлогдоно. Хариуцагч нарын хариу тайлбар дээр хэлээд байгаа “...016 оны 08 сарын 6-ны өдөр үлдэгдэл 11.000.000 төгрөг дээрээ гэрээ хийсэн өдрөө мэдэж, тухайн өдрөө Б.ийн Хаан банкны дансруу С.ын Хаан банкны данснаас 10.000.000 төгрөг шилжүүлэн зээлээ хаасан...” гэх тайлбар нь ор үндэслэлгүй худал юм. 10.000.000 төгрөгийг дансаар хийнэ гэсэн сүүлд нь ийм байдлаар өрнөөсөө зайлсхийх зорилготой байсан байна. Иймд С.аас 01******* оны 11 сарын 1-нд олгосон зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, Э.оос 0******* оны 06 сарын -нд олгосон зээл 6.000.000 төгрөг, нийт энэ хүнээс 11.000.000 гаргуулах нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Э., хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.оос шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК-иас иргэн Э., С. бид зээл авсан боловч зээлийг цаг тухайд нь төлж хаасан болно. Одоогоор “Нью борзон” ХХК-тай зээлийн тооцоо байхгүй. Харин иргэн Б.тэй мөнгө зээлж авсан харилцаа байгаа. Б.өөс зээлсэн зээлээсээ төлж үлдэгдэл болох 11.000.000 төгрөг дээрээ 016 оны 08 сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж тохиролцсон. Баянгол дүүргийн 1-р хороо, *******-р хороолол ХД-******* байр 68 тоот хаягт байрлах Ү-0*******7**************9 улсын бүртгэлийн дугаартай, №000**************59******* тоот гэрчилгээтэй, 5*******.86 м талбайтай, нэг өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э. дээр зээлийн гэрээний барьцаа болгож Б. нэмэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгө маань нэг хүний өмчлөлөөс хоёр хүний өмчлөл рүү шилжсэн. Б. нь Иргэний хуульд заасан “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэснийг зөрчиж дундаа хамтран өмчлөгч Э. миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдын нэрлүү шилжүүлж мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг 016 оны 08 сарын 18-ны өдөр итгэмжлэл хийлгэн итгэмжлэл хийлгэсэн өдрөөс хойш сарын хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр хийсэн боловч Б. нь танил нотариатаа ашиглан миний өмчлөх эрхэд дур мэдэн халдаж үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэл хийлгэсэн өдрийн маргааш өдөр нь болох 016 оны 08 сарын *******-ний өдөр С.Санжаажамц / РД:7609061*******/-д шилжүүлсэн байгаа нь хууль бус байна. Ингэж хууль бусаар нэр шилжүүлсэнийг 016 оны 08 сарын 6-ний өдөр үлдэгдэл 11.000.000 төгрөг дээрээ гэрээ хийсэн өдрөө мэдэж тухайн өдрөө Б.ийн Хаан банкны 760010 дугаартай дансруу С.ын Хаан банкны 6****************************0 дугаартай данснаас зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлээ хааж байраа буцаан авахыг шаардахад байрыг чинь өөр хүнд шилжүүлсэн та нар буцаан авах эрхгүй гэж бидэнд хэлсэн. Б. нь итгэмжлэлээр олгогдсон эрх үүргийг хууль бусаар ашиглаж бидний эд хөрөнгийг залилан мэхэлж авсанд гомдолтой байгаа тул уг хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 01******* оны 11 сарын 1-ны өдөр барьцааны гэрээ хийж тундра маркийн автомашиныг барьцаалж зээл авсан нь үнэн. Зээлдэгчийн үнэлгээгээр уг машин нь *******0.000 ам.долларын үнэтэй машин юм. Лексус *******70, приус авто машинуудыг барьцаалж мөнгө зээлж аваад цаг тухайд нь зээлээ төлж байсан. Сүүлд Э.ын санхүүгийн байдал хүнд байдалд орж “*******” ХХК-ийн зүгээс Э., С. нарын авсан бүх өр зээл хаагдсан. Зээл хаав гэж бичээгүй боловч зээл хаагдсан. ******* ХХК-тай ямар ч тооцоо байхгүй. 0******* оны 0 сарын 01-ний өдөр Б. өөрөө Э. дээр ирээд таны машиныг чинь авсан юм чинь өөр ямар нэг байдлаар мөнгөн туслалцаа үзүүлмээр байна гээд Э.ын мөнгөгүй байдлыг овжин ашигласан. 016 оны 0 сарын 0-ны өдөр Э.ын нэг өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээ Б.тэй дундын өмч болсон. Э. мөнгөний шаардлагатай байсан учраас Б.т нэг өрөө байраа дундын өмч болгон *******5.000.000 төгрөг зээлсэн. Б. Э.олд *******5.000.000 төгрөг өгөхөөр болсон. Гэтэл Б. *******5.000.000 төгрөгнөөс 0.000.000 төгрөгийг Э.од өгч үлдэх *******.000.000 төгрөгийг өгөхгүй өөрөө алга болсон. *******.000.000 төгрөгийн хүү алдангийг өсгөх зорилгоор алга болсон. Э. алга болсон юм байхгүй. Эрэн сурвалжуулах шаардлага байгаагүй. Б. зээлийн мөнгөний хүүгээ өсгөх гэсэн арга байсан. Нэр шилжүүлсэний дараа бэлэглэлийн гэрээгээр Б. өөрийн өмгөөлөгч С.Санжаажамцын нэр дээр уг байрыг шилжүүлсэн байдаг. Б. Э.од мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн. С.Санжаажамц улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч дундын өмч учраас бүртгэх боломжгүй байсан. Б. байраа буцааж авах гэтэл Э.оос Б.т олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан учраас Э.ыг аргалж байгаад дахин сараар сунгуулсан. 016 оны 08 сарын 16-ны өдөр итгэмжлэл хийлгээд *******-ны өдөр лавлагаагаар улсын бүртгэлийн гэрчилгээ С.Санжаажамцын нэр дээр гараад ирдэг. *******.000.000 төгрөг өгчих энэ зээлийн харилцаагаа дуусгая гэхэд Тундра маркийн авто машин зарагдахгүй байна. Энэ мөнгийг хүүнд нь авна гэж хэлсэн. 10.000.000 төгрөг С. данснаасаа шилжүүлээд гэж худлаа яриад байна. 016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөө 10.000.000 төгрөгөө хийсэн. С.ын дансаар шилжүүлээд авсан зүйл байхгүй. Нэхэмжлээд байгаа мөнгийг төлөхгүй. Тундра маркийн авто машинаар энэ зээлийн харилцаа, өр хаагдсан. 01******* оны 11 сарын 1*******-ний өдрийн гэрээнд зээлээс 0.000.000 төгрөг төлж барагдуулав, үлдэгдэл 5.000.000 төгрөг үлдэв гэсэн байгаа. 05 дугаар сарын -ны өдөр Лексус *******70 маркийн авто машин барьцаалж 18.000.000 төгрөг зээлэв, эргүүлээд 8 дугаар сарын -ны өдөр төлөв гэсэн байгаа. Приус, Тундраг барьцаалж зээлсэн 6.000.000 төгрөгийн төлбөрийг 6.00.000 төгрөг болгож төлсөн. 016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хаан банкны дансаар төлсөн. 016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн гэрээгээр 6.000.000 төгрөгийг хамруулж тусгав гэсэн байна. Б.т төлөх төлбөр байхгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
“*******” ХХК нь 01******* оны 11 сарын 1*******-ний өдөр С.тай зээлийн гэрээ байгуулан тоёота тундра маркын, 6161УНҮ улсын дугаартай авто машин барьцаалан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалт, барьцаат зээлийн гэрээний мөнгө олгосон баримт үйлдэж *******.000.000 төгрөгийг сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Э. нь 0******* оны 05 сарын 1-ний өдөр 18.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 0******* оны 06 сарын -ны өдөр 6.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн болох нь барьцаат зээлийн гэрээний мөнгө олгосон баримтаар, 016 оны 0 сарын 01-ний өдөр *******6.000.000 төгрөгийг (үүнээс 600.000 төгрөг нь үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн) зээлсэн болох нь талуудын мөнгө хүлээлцсэн гар бичмэл, мөн өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдов.
Хариуцагч С., Э. нар нь “*******” ХХК-иас нийт 95.000.000 төгрөгийг зээлсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгээр нотлогдож байх тул хариуцагч нарын нийт зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаангүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.
С.ын 01******* оны 11 сарын 1*******-ний өдөр зээлсэн *******.000.000 төгрөгийн тухайд зээлийн гэрээний дагуу 9 сарын хугацааны хүүг сарын 5 хувиар тооцоход зөвхөн хүүнд 11.*******0.000 төгрөг төлөхөөр байжээ.
Нэхэмжлэгчийн тайлбарласанаар “...нийт үндсэн мөнгө болон хүүнд 101.000.000 төгрөг авах байснаас 86.000.000 төгрөгийг 016 оны 08 сарын 6-нд авсан, үлдэгдэл *******.000.000 төгрөг үлдсэнээс би *******.000.000 төгрөгийг нь багасгаж 11.000.000 төгрөгийг авахаар тохиролцож тэр өдрөө үлдэгдэл мөнгө 11.000.000 төгрөгтөө ямар нэг хүү алдангигүй сарын хугацаанд төлөхөөр дахин зээлийн гэрээ хийсэн...” гэжээ. Энэхүү тайлбар нь мөн өдрийн зээлийн гэрээгээр нотлогдов.
Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Б.өөс зээлсэн зээлээсээ төлж үлдэгдэл болох 11.000.000 төгрөг дээрээ 016 оны 08 сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж тохиролцсон...” гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд нийт зээлийн төлбөрөөс 11.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан болох нь тогтоогдоно.
Хариуцагч нар дээрх зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөгийг 016 оны 08 сарын 6-ны өдөр С. өөрийн Хаан банкны данснаас 10.000.000 төгрөгийг Б.ийн дансанд шилжүүлж үлдэгдэлийг хаасан гэж маргах боловч энэ нь Б.ийн Хаан банк дахь 760010 тоот дансны хуулгаар уг өдөр нийт 85.000.000 төгрөг орсон баримтаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. С., Э. нар нь 016 оны 08 сарын 6-ны өдөр төлсөн 86.000.000 төгрөгийн үнийн дүнд маргаагүй атлаа тэр өдрөө нэмж 10.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байх ба хариуцагч нар нийт зээлсэн мөнгөний үнийн дүнд маргаагүй, хэдийд, хэдэн удаагийн төлөлтөөр хэд, хэдэн төгрөг нэхэмжлэгчид төлсөн талаар нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэл, баримтаа нотлоогүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул С.аас 01******* оны 11 сарын 1-ны өдөр олгосон зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, Э.оос 0******* оны 06 сарын -нд олгосон зээл 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шүүх шийдвэрлэв.
Хариуцагч Э. нь хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба энэ өдрийн шүүх хурлын товыг 017 оны 01 сарын 1-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралд ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ба Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралд оролцсоныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******..1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг баримтлан хариуцагч С.аас 5.000.000 төгрөг, хариуцагч Э.оос 6.000.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 9*******.9 төгрөг, Э.оос 110.9 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.,10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ