Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/512

 


 

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Р.С, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч тус аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.И нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.С-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, мөн аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, намайг аймгийн Боловсрол, соёлын газарт төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний ажилд буюу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 4.304.847 төгрөг төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газарт даалгах шийдвэрүүдийг тус тус гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Боловсрол, соёлын газрын бүтэц орон тоог батлахаас өмнө Боловсролын газрын саналыг авсан ба тус байгууллага санал оруулахад салбарын төсвийн ахлах мэргэжилтний орон тоог

хасаж оруулж ирсэн. Ямар орон тоог бүтцэд оруулах, ачааллыг хэрхэн нягтруулах нь

тухайн байгууллагын эрхийн асуудал юм. Тухайн байгууллагын санал болон хууль, журмуудыг үндэслэн аймгийн Засаг даргын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамжийг гаргасан. Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тушаалыг үндэслэн салбарын төсвийн мэргэжилтний ажлыг Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нэг мэргэжилтэнд хариуцуулан ажиллуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч аймгийн Боловсрол, соёлын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэгэнт Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтнийг Санхүү, төрийнсангийн хэлтэст төвлөрүүлэх тухай захирамж гарсан тул газрын даргын тушаал гаргажтөсөв, санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог цомхтгосон нь хууль зөрчсөн үйлдэл биш.Аймгийн Боловсрол, соёлын газар нь аймгийн Засаг даргад харьяалагдах агентлагийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэрийг дагаж мөрдөх ёстой. Ажлын чиг үүрэг нь манай байгууллагаас өөр байгууллагад шилжсэн учраас тухайн албан тушаалтныг ажиллуулаад, цалинжуулаад байх боломж манайд байхгүй. Уг албан тушаалын орон тоог нь өөр байгууллагад шилжүүлж өгөх эрх надад байхгүй. Миний гаргасан тушаалын үндэслэл нь Засаг даргын захирамжийн нэг хэсэг нь юм. Эхлээд Засаг даргаас байгууллагын бүтэц,орон тоог баталсны дараах эрх хэмжээ надад ирж байгааг хэлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2, 61.1.3, 61.3, 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, иргэн Р.Сыг урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч Р.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар давж заалдах гомдолдоо:...1. Р.С нь аймгийн Боловсрол соёлын газрын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний ажилд 2002 онд томилогдсон, 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм. Одоогийн байдлаар бусад 21 аймаг, 9 дүүргийн БСГ-т төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн нар ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийнтөсөөллийг 2014 оны 08 дугаар сард БШУЯ-нд хүргүүлж, төсөвтэй холбоотой материалыг БШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн А.Мөнхоргил хянан хүлээн авчээ. Уг төсөлд 2015 онд аймгийн БСГ-т төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог тусгасан. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор аймгийн нэгдсэн төсвийг баталсан, уг төсвийг баталсан хавсралтаар аймгийн БСГ-т төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог баталж, улмаар аймгийн БСГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай” 01 дүгээр тушаал, мөн даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 07 дугаар тушаалаар аймгийн БСГ-ттөсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо, цалингийн санг шинэчлэн тогтоожээ. Ажил олгогчийн дээрх 2 тушаал нь одоо хүчинтэй байгаа нь маргаан бүхий орон тоо хасагдах ёсгүй гэдгийг давхар нотлож байна.

2. Аймгийн Боловсролын газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн“Ажлын байрны тодорхойлолт батлах тухай” 15 дугаар тушаал нь хүчинтэй ба тушаалын 5 дугаар хавсралтаар “Төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тооны ажлын байрны тодорхойлолт”-ыг баталсан. Уг ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан тайлбарлавал ажлын байрны зорилго, үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ёстой. 5 төрлийн ажлын байрны үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тухайн ажлын байрнытодорхойлолтод 21 төрлийн ажлын байрны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Төрийн өмнө 13 жилийн турш тусгайлан үүрэг хүлээж ирсэн төрийн мэргэшсэн албан хаагчийн орон тоог ганц өдөр гэнэт хасаж байгаад гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч Р.Сын орон тоог хассан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А\109 дүгээр захирамж нь хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байна. а/Тухайн захирамжаар аймгийн БСГ-т шинээр 10 орон тоо нэмж, маргаан бүхий орон тоог гэнэт хассан нь Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийггоримд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 1.3, 3.3-д заасныгзөрчиж байна. Гэтэл аймгийн БСГ-т дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, сурах бичиг номын санхариуцсан мэргэжилтэн, соёл урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн,хөгжмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, дүрслэх урлаг, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, соёлын статистик тайлан мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, архивч зэрэг 10 орон тоог шинээр нэмэхээр болсон. б/Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолын 4-д“Боловсрол газар гэсэнд соёл” гэсэн үгийг нэмжээ. Энд Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсийн мэргэжилтэн нарын орон тоог хасах, цомхотгох тухай нэг ч заалт байхгүй. в/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “б” хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн орон нутгийн өмчит ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах тухай” заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд хурлын шийдвэрийг үндэслэсэн байх ёстой ба аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээр дурдсан байгууллагуудыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах талаар ямар нэгэн шийдвэр, тогтоол гараагүйбайхад уг заалтыг үндэслэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. г/Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах зохицуулалт бүхий заалт юм. Гэтэл Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолд аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлаг, газар, хэлтсийн нэрийг дурдсан ба үүнээс аймгийн Засаг дарга Х.Дармен нь улс төрийн шалтгаанаар зөвхөн мэргэжилтэн Р.Сыг ажлаас зайлуулах зорилгоор зөвхөн аймгийн БСГ-ын бүтэц, орон тоог тогтоож байгаа нь нэг талыг барьсан асуудал гэж үзэж байна.

4. Аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тушаалаар аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн салбарын мэргэжилтнээр Ж.Айгүлийг томилжээ. Энэ бол Р.Сын урьд 13 жилийн турш эрхэлж байсан, хариуцсан ажил үүрэг нь хэвээр байгааг нотлож байна.

    5.   МУ-ын Сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Заавар батлах тухай” 90 дүгээр тушаал буюу Орон нутгийн санхүү, төрийн сангийн ажилтны ажил үүргийн жишиг заавар нь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А\109 дүгээр захирамж гарснаас хойш 1 сар 12 хоногийн дараа гарсан эрхийн акт учраас уг маргаан бүхий орон тоонд хамааралгүй асуудал. Энэ нь аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа ирээдүйд бий болох үйл явдлыг төсөөлж захирамж гаргасан гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй болохыг нотлож байна.

     6.  Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд 2015 онд Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан 02 дугаар гэрээний 3.8.3,  3.3.4, 3.9.3-д зааснаар маргаан бүхий орон тоо хасагдах ёсгүй гэдгийг нотлож байна.  

    7. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын орон тооны жишиг хязгаар тогтоох саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Сангийн яам тогтоох журамтай. Энэхүү асуудал үнэн зөв болох нь БСШУСайдын 2015.04.21-ний өдрийн 1\3104 дүгээр албан бичиг болон МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9\6618 дугаар албан бичгээр нотлогдож байна.

8. Аймгийн Засаг даргын 2014 оны 62 дугаар захирамж одоо хүчинтэй байна. Уг захирамжаар аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог тогтоосон ба уг захирамжийн хавсралтад БСГ-ын орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог баталжээ.

9.  Аймгийн БСГ-ын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог хасах талаар эрх бүхий дээд байгууллагаас үүрэг даалгавар, чиглэл ирээгүй, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс орон нутагт 16 байгууллагыг нийлүүлж Боловсрол, соёлын газар гэж өргөжин байгуулсан учраас уг орон тоо хасагдах биш, харин ч нэмэгдэх ёстой. Р.С нь аймгийн Боловсрол, соёлын салбарын 43 сургууль, 33 хүүхдийн цэцэрлэг, 16 соёлын байгууллагууд зэрэг 92 төсөвт байгууллагын төсвийг боловсруулан БСШУЯ-нд жил бүр уламжилж, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар жил бүр хэлэлцүүлэн батлуулжбайгаагаас гадна зохистой, үндэслэлтэй хуваарилалт хийж ирсэн. Аймгийн төвийн бусад байгууллага тухайлбал, эрүүл мэндийн газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог хасаагүй одоо хүртэл ажиллаж байна.

10.    ...БСГ-ын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Р.С нь 2014 ондсанхүүгийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй гэдгийг аймгийн Аудитын газраас тус аймгийн БСГ-ын 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны зарцуулалтад  аудит хийсэн тайлангийн дүгнэлт, аудитор М.Хуанганы гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд аймгийн БСГ-ын  аймгийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр албан тоотоор хүргүүлсэн тус газрын төсөв, санхүүхариуцсан ахлах мэргэжилтний орон тоог хасах тухай санал нь үндэслэлгүй болох нь батлагдаж байна.

11. БШУ-ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/315 дугаар тушаалаар батлагдсан Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 126 дугаар захирамжаар баталсан Аймгийн Боловсролын газрын дүрмийн 3.1, 3.7,4.1.2,аймгийн Боловсролын газрын даргын   2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 82 дугаартушаалаар баталсан Аймгийн Боловсролын газрын ажиллах журмын 3.2.1-д зааснаас үзэхэд уг дүрэм, журмууд хүчингүй болоогүй байгаа нь аймгийн БСГ-ын бүтэц, орон тоондтөсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог хэвээр байх ёстой гэдгийг нотложбайна.

12. Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д аймгийн Засаг дарга нь Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөвлөн хэрэгжүүлдэг байх ба эдгээр чиг үүрэгт 61.1.1-61.1.3 сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээтэй холбогдох чиг үүрэг нь аймгийн Боловсрол, соёлын газарт шууд хамааралгүй гэж үзэж байна.

13. Аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныгүндэслэжээ. Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгуулалтын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохионо” гэж заажээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн БСГ-ын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр үгүй болоогүй гэдэг нь нотлогдож байна. Орон тоог хасах, шинээр нэмэх асуудал нь өөрөө төрийн санхүүгийн төв байгууллагын онцгой эрхэд хамаарах асуудал. Аймгийн Засаг дарга орон нутагт орон тоог нэмэх, орон тоо хасах асуудал гаргаж байгаа нь бүрэн эрхээ хэтрүүлж буй хууль бус асуудал юм.

14. Мэргэжилтэн Р.Сын орон тоог хассан гэдэг асуудал нь хов жив, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, улс төрийн ялгаврын асуудлаас үүдэлтэй. Аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпан нь даргаар томилогдсоноос хойш аймгийн Засаг даргад Р.Сын тухай байнга буруу, ташаа мэдээлэл өгч, хэт намчирхах үзэл бодол гарган Р.Сыг буруутгаж, ажлаас зайлуулах далд даалгавартай байсан. Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Р.Сын тухай байнга буруу, ташаа ойлголтыг байнга өгснөөр аймгийн Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамж гаргах бас нэг үндэслэл болсон.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Р.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Р.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Р.С нь “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.    Баян-Өлгий аймгийн аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.Иманмагзам нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалаар тус газрын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Сыг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/109 дүгээр захирамжаар 2015 онд аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог нийт 34 байхаар тогтоож, шинээр 10 ажлын байрны орон тоог нэмж баталсан бөгөөд уг захирамжийг гаргахдаа тус аймгийн Боловсрол, соёлын газрын даргын  2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “...Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст төвлөрүүлэн манай газрын бүтэц, орон тоог шинээр баталж өгнө үү” гэсэн 44 дүгээр албан бичгийг үндэслэсэн байна.

Ийнхүү Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоог өөрчлөн батлахдаа нэхэмжлэгч Р.Сын ажиллаж байсан ажил, албан тушаал болох Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний орон тоог батлаагүй, хассан атлаа уг албан тушаалд ажиллаж байсан Р.Сыг зохих ажил, албан тушаалд шилжүүлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл аймгийн Боловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст төвлөрсөн ба дээрх нэгжүүдийн хэрэгжүүлэх чиг үүргүүд адилхан, агуулгын хувьд өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст төсвийн салбар хариуцсан мэргэжилтний орон тоо, албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан байдлаар шилжсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч аймгийн Боловсролын газар нь Боловсрол, соёлын газар болж өөрчлөгдсөн, мөн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Р.Сыг төрийн албанд ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих …эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан төрийн албан хаагчийн хуулиар олгосон нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг түүнд олгоогүй байна.

Төсвийн салбарын мэргэжилтэн нь тухайн аймгийн боловсрол, соёлын салбарын байгууллагуудтай шууд харилцаж, тэдгээрийн төсвийн төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангах, төсвийн төлөвлөлт, зарцуулалтын асуудлаар бодлогын зөвлөгөө өгөх, үр ашигтай зарцуулахад хяналт тавих чиг үүрэгтэй этгээд байна.

Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/109 дүгээр захирамж, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 52 дугаар тушаалаар нэхэмжлэгч Р.Сыг төрийн албанд ажиллуулах, тэр дундаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст төсвийн салбарын мэргэжилтнээр ажиллуулах боломжтой болох нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Айгүлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төсвийн салбарын мэргэжилтнээр 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс томилсон Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн төсвийн салбарын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) - ынтодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн баталгаагаар хангагдах ёстой бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Р.Сыг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахболомжийг олгох байсан, эсхүл өөр ажлын байрны   саналыг   түүнд   тавих  зэргээр  дээрх хуулийн заалтыг  хэрэгжүүлэх  ёстой

байжээ.

Дээрх байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, харин Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Р.Сыг урьд эрхэлж байсан ажил, мэргэжлийн дагуу томилсон шийдвэр гаргах эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийгтухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг захиргааны албан тушаалтны зүгээс эхэлж олгоогүй, өөр ажил, албан тушаалд томилоогүй нь хууль бус бөгөөд түүнд 6 сарынцалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох зохицуулалтыг хэрэглэх нөхцөлгүй байхад хариуцагч Баян-Өлгийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргаас нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосноор төрийн албан хаагчийн эрх зүйн баталгаатай холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймээс Баян-Өлгийн аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 21 дүгээр тушаалын 2 дахь хэсгийн “...түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг...” гэсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

3.  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Р.Сын эрхэлж байсанБоловсрол, соёлын газрын төсөв, санхүү хариуцсан мэргэжилтний ТЗ-7-3 цалингийн зэрэглэлтэй, ажил, албан тушаалыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/109 дүгээр захирамжаар батлаагүй хассан байх тул нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилох эсхүл цалин хөлсийг буурахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилж, олговрыг тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Р.С нь ажил, албан тушаал эрхлээгүй нь тогтоогдсон тул төрийн захиргааныдүйцэхүйц ажил, албан тушаалын цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 14 хоногийн хугацаагаар тооцож, нэхэмжлэгчид олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах үндэслэлтэй байна. Дээрх олговрыг олгохдоо эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг хуульд заасан шимтгэл, даатгал, татварыг суутган авах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Р.С, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, Р.Сыг мэргэжил, мэргэшлийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилох эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, тухайн ажил, албан тушаалын цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 4 сар 14 хоногийн хугацаагаар тооцон олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай” гэж, үлдэх “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчнар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                           

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МӨНХТУЯА

                           ШҮҮГЧ                                                                    Ц.ЦОГТ

                           ШҮҮГЧ                                                                    Э.ХАЛИУНБАЯР