Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00158

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-д байршилтай,  Т ХХК  /РД:5341469, Улсын бүртгэлийн дугаар 9016001018/-ийг төлөөлж Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 12-3-36 тоотод оршин суух Б-гийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 7 дугаар байрны 56 тоотод оршин суух, Б овогт Г-ийн Г /РД:ЕД83110577, утас:80270922/,

Хариуцагч: 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 7 дугаар байрны 56 тоотод оршин суух, Бэйл овогт Ё-гийн О /РД:ЕД60051061 утас: 99934349/ нарт тус тус холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний үлдэгдэл, торгуулийн хүү, нотариатын зардал, нийт 10 650 916 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлж Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г овогтой Г нь 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т ХХК-ийн Говьсүмбэр салбараас 9 858 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч Г.Г нь зээл буцаан төлөх хуваарын дагуу зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл, 9 259 493 төгрөг 36 мөнгө, хүүний үлдэгдэл 1 334 522 төгрөг 36 мөнгө, торгуулийн хүү 23 900 төгрөг 80 мөнгө, нотариатын зардал 16 500 төгрөг, нийт 10 650 916 төгрөг 52 мөнгийг зээлдэгч Г.Г, хамтран зээлдэгч Ё.О нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Г, Ё.О нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Г миний бие болон хамтран зээлдэгч болох Ё.О бид 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Т ХХК-иас 9 858 000 төгрөгийн цалингийн зээл авсан болно. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэгт ямар нэгэн маргаан байхгүй. Хуульд заасан хариу талбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                 

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч Г.Гэрэлсүх, Ё.О нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний үлдэгдэл, торгуулийн хүү, нотариатын зардал, нийт 10 650 916 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Г, Ё.О нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9 858 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 300000277748 тоот  цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигч нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний үлдэгдэл, торгуулийн хүү, нотариатын зардал, нийт 10 650 916 төгрөг 52 мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч  тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 365 төгрөгийн тавин хувь болох 92 682 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 92 682 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Г, Ё.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 92 682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, хүүний үлдэгдэл, торгуулийн хүү, нотариатын зардал, нийт 10 650 916 төгрөг 52 мөнгийг хариуцагч Г.Г, Ё.О нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185 365 төгрөгийн тавин хувь болох 92 682 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 92 682 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Г, Ё.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 92 682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

  

ШҮҮГЧ                                      П.ЦОГЗОЛМАА