Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар  2022/ШЦТ/422

 

  

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Н.Ням-Очир,  

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Ганчулууны Бд холбогдох эрүүгийн 2211 00000 0951 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Наран овгийн Ганчулууны Б, /ПЭ:90082554/,

Монгол улсад иргэн, 1990 оны 08 сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн 32 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, “Тод оймс” ХХК-д чанар шалгагч ажилтай, ам бүл 2 эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 11-204 тоотод оршин суух хаягтай,

урьд 2019 оны 08 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Дуулга” бааранд иргэн Э.Батжаргалыг хүн зодож байна гэж бодон андууран толгойн хэсэгт нь хоёр удаа цохиж духанд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлынхаа газрын хүмүүс болох Цогзолмаа, Батсүмбэр, Нараа, түүний найз үл таних эмэгтэй бид нар эхлээд “Өргөө-2” кино театрт кино үзээд 23 цаг өнгөрөөгөөд дууссан. Тэгээд 32-н тойргийн ойролцоо байх юнителтэй караокед ороод хүний 2, 2 пиво ууцгаасан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүгийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 буудлын бааранд орсон. Бааранд ороод пиво уугаад бүжиглэсэн бөгөөд 04 цагийн орчимд баарнаас гарах үед хажуугийн ширээний хажууд эмэгтэй хүн шалан дээр орилоод байсан. Тэгээд би зөөгчийг дуудаад хэлтэл тоогоогүй, хажууд нь 2 залуу байсан бөгөөд уг 2 залуу хоорондоо маргаад байсан. Би ажлын газрын дүүтэйгээ тухайн эмэгтэйг буйдан дээр өргөөд тавиад гарах гэтэл тухайн эмэгтэй мөн орилоод байсан. Тэгээд би хажууд нь зогсож байсан залууг эмэгтэй хүнийг зодож байна гэж бодоод нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэр үед миний баруун гарт хуримын бөгж байсан тэр бөгж таараад хөмсөг нь язраад цус гарсан. Ингээд цагдаа ирсэн...” гэх /хавтаст хэргийн 28-р тал/,

Хохирогч Э.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой ажлаа тараад ажлын газрын дүү Буянжаргалын хамтаар ажлаасаа гараад явж байтал дүүгийн найз нь өөрийнхөө гэрт урьсан. Манай дүү үйлдвэрийн дарга болсон бөгөөд найз нь 1 шил архи задлаад бид нар хувааж уусан. Бид 3-аас гадна манай дүүгийн найзынх нь найз хүүхэн байж байсан. Айл руу орохоосоо өмнө манай дүү 0,75 литрийн архи аваад орсон. Тэндээ сууж байгаад 2022.04.03-ны шөнө 01 цагийн орчимд манай дүү, найзынхаа найз хүүхний хамтаар болон бид 3 орсон. Бааранд ороод пиво уусан бөгөөд пиво уугаад бүжиглээд байсан. Манай дүү найзынхаа найз хүүхэнтэй хамт бүжиглээд байсан бөгөөд би тооцоог нь хийчхээд эргээд буйдан дээр иртэл манай дүү, найзынхаа найз хүүхний хамтаар унтаж байсан. Би очоод бос гэж хэлтэл босохгүй байхаар нь очоод сэгсэртэл нэг залуу намайг ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би өөрөө цагдаад хандсан юм. Би тэр залууг танихгүй урд нь нэг ч удаа харж байгаагүй. Би тэр залуутай маргалдсан асуудал байхгүй...” /хавтаст хэргийн 10-р тал/,

Гэрч А.Батсүмбэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой ... Манай хажуугийн ширээн дээр 2 хүн хоорондоо зодолдоод байсан. Доор нь эмэгтэй хүн хөлд нь гишгүүлээд байхаар нь зөөгч хамгаалагч нарт нь хэлтэл хөдлөхгүй байхаар нь би Бтэй хамт босгоод сандал дээр хэвтүүлээд буцаад сандал дээр суугаад байж байтал баараа хаалаа гарчих гээд лангуунаас нь 10 шил пиво аваад гарах гэтэл нөгөө сандал дээр хэвтүүлдэг эмэгтэй муухай орилоод байсан. Хажууд нь зодолдоод байсан 2 залуу байж байсан бөгөөд 1 залуу нь тухайн эмэгтэйн хажуу талд нь сууж байхаар нь Б очоод эмэгтэй хүн зодоод байна гээд тухайн залууг очоод нүүр рүү нь цохисон. Тэгтэл нөгөө залуу нь эсэргүүцэл үзүүлтэл нөгөө залуугийн нүүр рүү нь Б дахиад баруун гараараа цохисон...” /хавтаст хэргийн 16-р тал/,

Гэрч Б.Содхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн шөнө манай бааранд ямар ч эмэгтэй хүн цохиулж зодуулаагүй. Харин маргаан болох үед нэг эмэгтэй тасарчихсан буйдан дээр хэвтэж байсан. Харин цохиулсан гэх ах тэр эмэгтэйг авч гарах гээд байсан бөгөөд тэр эмэгтэй зүгээр хэвтэж байгаад орилоод байсан. Тухайн эмэгтэйд хэн ч гар хүрээгүй. Энэ үед нь 1 залуу очоод маргалдсан тэгээд би текний ардаас тонгойгоод босох үед цохисон байсан. Цохисон залуу нь би андуураад цохичихсон юм байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа орж ирээд аваад явсан...” /хавтаст хэргийн 18-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дүгээр сарын 06-ний өдрийн №5315 дугаартай

Э.Батжаргалын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Наран овгийн Ганчулууны Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Г.Батжаргалыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                    П.АРИУНБОЛД