| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00478/И |
| Дугаар | 184/ШШ2017/00908 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2017/00908
| 201******* оны 04 сарын 19 өдөр | Дугаар 14/ШШ201*******/0090 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймаг, сум, дугаар баг, 5 дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: 6201*******61 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: ******* 611146******* /-д холбогдох
.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү талийгаач Ц. нь Д.*******тэй танилцаж хамт амьдарч байгаад 1 хүүхэдтэй болсон. Хүү маань амьдралын шаардлагаар Улаанбаатар хотын Төмөр замын зүтгүүрийн депод илчит тэрэгний машинчаар шилжиж ирсэн. Ажиллаж байх хугацаанд нь бид хүүдээ 2012 онд таван буудалд хашаа байшин авч өгсөн юм. Хүү маань эрүүл мэндийн байдлаас болж ажлаа өөрчилж хувиараа өөр ажил хийж эхэлсэн. Д.*******гийн эгч болон түүний нөхөртэй хамтарч дөрвүүлээ бизнес хийж эхэлсэн. 2014 онд хашаа байшингаа зарж 14.000.000 төгрөгийг Д.*******гийн дансанд хийж Д.*******гийн эгчээс .000.000 төгрөгөөр нь приус-20 маркийн машин худалдаж авсан. Тэр үед миний хүү жолооны үнэмлэхээ аваагүй байсан тул Д.*******гийн нэр дээр авсан. Тэр машинаараа японоос оруулж ирсэн хүүхдийн живх, гэр ахуйн барааг түгээж байсан. Гэтэл Д.*******гийн эгч, түүний нөхөрийн хамт баранд орж яваад тэр оройноо автомашины осолд орж хүү маань амь насаа алдсан. Тэр орой хүүг минь дагуулж яваагүй бол амь насаа алдахгүй байсан. Эх хүний хувьд хүүгээ алдсанаас хойш сэтгэл санааны хүнд цохилтонд орсон төдийгүй тэтгэвэрт гарсан хоёр хөгшин, миний хөгшин ээж болон талийгаачийн том хүү мөн бидэн дээр өссөн. Дүү нараа асран тэтгэж, дүү нарынхаа сургалтын төлбөр тооцоог хийдэг байсан. Хүүг минь нас барснаас хойш амьдрал хүндэрч байна. Хүүгийн минь Д.*******тэй хамт амьдрахаас өмнө худалдаж авсан хуваарьт хөрөнгө болох байшинг зарж үлдэгдэл 14.000.000 төгрөгийг нэхэхгүй. Учир нь ач хүү маань үлдсэн. Ийм учраас .000.000 төгрөгөөр авсан приус-20 машиныг, өгч чадахгүй бол .000.000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээжийнх нь зүгээс Иргэний хуулийн 12*******-д зааснаар хашаа байшин гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзсэн. Өмнө нь хашаа байшинг эцэг, эх нь цалингийн зээлээр Ц.т авч өгсөн. Иргэний хуулийн 12*******-д “...гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хуваахаар заагаагүй бол хуваарьт хөрөнгө”-д тооцдог. Гэр бүлийн гишүүн өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй байдаг. Иргэний хуулийн 12******* дугаар зүйлд хуваарьт хөрөнгийн талаар заасан байгаа. 14.000.000 төгрөг болох хашаа байшингийн мөнгө Д.*******гийн дансанд орсон. Дансанд орсоноос хойшхи хуулгаас тодорхой харагдаж байгаа. Д.******* би 4.500.000 төгрөгийн зээл авч машин авсан гэж яриад байдаг. Төмөр замд ажиллаж байхдаа төлж байсан нийгмийн даатгалын дэвтрээс Ц. нь гэр бүлийнхнээ ганц тэжээн тэтгэдэг хүү нь байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ц.ын том хүүхэд нь энэ жил сургууль төгсөх гэж байна. Зардал маш их хэрэгтэй. Талийгчийг нас барлаа гэдгийг сонсоод эцэг, эх нь бага хугацаанд их мөнгө зээлсэн. Энэ ажил явдалд зориулж зээлсэн мөнгө төгрөгөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Д.*******гээс төрсөн хүү болон бусад 2 хүүхдэд нь генийн шинжилгээ гаргуулсан ба хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжийг бүрдүүлж өгсөн. Удахгүй том хүү нь 1 нас хүрч тэтгэмжээс хасагдана. Амьдралын хэрэгцээ, шаардлага байгаа учраас Иргэний хуулийн 12*******-д зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс приус машин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч машины лавлагааг гаргуулахад, машин орж ирсэнээс хойш ******* хүн дамжаад худалдагдсан байдаг. Одоо машин нэгэнт бодитоор олдохгүй зарагдаад алга болсон тул машины үнэ .000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.тай 201******* оны ******* сард танилцаж байсан. Хашаа байшин 2012 онд авч өгсөн гээд байна. 2014 оны 6 сард хашаа байшинг зарсан. Талийгаач надтай танилцахдаа Төмөр замд ажиллаж байгаагүй. Геологийн компанид чулуу бутлагч хийдэг байсан. Биднийг хамт бизнес эрхэлж байсан гээд байна тийм зүйл байхгүй. 2012 оноос хойш манай эгч, хүргэн ах 2 японоос машин оруулж ирдэг байсан ба мөн ахуйн хэрэглээний зүйл давхар оруулж ирж байсан. Манай нөхөр манай эгч болон хүргэн ахтай хамт явж байгаад нас барсан. Би байгаагүй. Ц. бид 2 танилцсанаасаа хойш манай гэрт амьдардаг байсан. Таван буудалд хашаа байшинтай байсан гэдгийг нь мэдэж байсан. 2014 онд хашаа байшингаа зарсан байсан. Ц. 2011 онд цалингийн зээл авсан байсан. Цалинтай байхдаа зээлээ төлж байгаад ажлаас гарсан. Би төрөх хүртлээ хамт зээлийг нь төлж байгаад нөхөр хашаа байшингаа зарсан. Урьдчилгаанд авсан мөнгөнөөсөө 6.000.000 төгрөгөөр тоёото спринтер машины зээлээ төлж барагдуулсан. 201******* онд энэ машинаа ээж аавдаа өгсөн. 14.000.000 төгрөгөөс .000.000 төгрөг үлдсэн. Ээжрүүгээ Ц. 1.000.000 төгрөг шилжүүлж байсан. Талийгаач өөрөө Өнө цэн компаниас 2.000.000 төгрөгөөр ус цэвэршүүлэгч авч байсан. Өвлийн идэшний махаа бид 2 ээлжилж авдаг байсан ба ахуйн хэрэглээнд зарцуулагдаад дууссан байдаг. Тухайн үед Ц. миний Хаан банкны дансаар дамжуулж мөнгөө авсан болохоос тэр мөнгийг би ганцаараа зарцуулаад авсан зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хашаа байшин зарсан 14.000.000 төгрөгийг Д.*******гийн дансанд хийсэн. .000.000 төгрөгөөр машин авсан энэ мөнгийг нь авна гээд байна. 2014 оны 11 сарын 20-ны өдөр 14.000.000 төгрөг орж ирээд тэр өдрөө 1.000.000 төгрөг дахин 2.000.000 төгрөг гарсан. Маргааш нь .000.000 төгрөг дахин 1.000.000 нийт 12.000.000 төгрөгийн зарлага гараад явсан байдаг. 2.000.000 төгрөг үлдсэн амьдралд нь зарцуулагдсан. 2014 оны 11 сарын 20-нд орж ирсэн мөнгө 11 сарын 29 гэхэд бүгд гарсан, дансанд **************.000 төгрөг үлдсэн. ******* өдрийн дотор мөнгө гараад дууссан. Энэ мөнгөөр машин авсан гээд байна. 2015 оны 1 сарын 6-ны өдөр машин орж ирсэн байдаг. Машиныг Д.*******гийн төрсөн эгч, хүргэн ах оруулж ирсэн. Мөнгийг цувуулж өгч байгаад 2015 оны 02 сарын 04-ний өдөр Д.******* 4.500.000 төгрөгийн цалингийн зээл аваад төлөөд дууссан. Д.*******гийн дансанд орсон 14.000.000 төгрөгөөс .000.000 төгрөгөөр машин авсан гэдэг нь үгүйсгэгдээд байна. Машин нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.*******гийн дансны хуулга машин хэзээ орж ирсэн, хэний нэр дээр бүртгэгдсэн гэдэг нь харагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.*******д холбогдуулан .000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талийгч Ц.ын эцэг, эх нь цалингийн зээл авч хүүдээ хашаа байшин авч өгсөн ба Иргэний хуулийн 12******* дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө 14.000.000 төгрөгөөр приус 20 маркын авто машин авсан тул авто машиныг гаргуулах, эсхүл .000.000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.******* “...2014 оны 11 сарын 20-нд миний дансаар 14.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн боловч энэ мөнгийг талийгч Ц. өр зээлээ төлөх, ахуйн хэрэглээндээ хэрэглэх зэргээр үрээд дууссан. Миний дансанд орж ирсэнээс хойш *******, 4 хоногийн дотор Ц. аваад дуусгасан. Приус машиныг 2015 оны 1 сард эгчээсээ авсан. Мөнгийг нь цувуулж өгч байгаад хамгийн сүүлд 2015 оны 2 сард 4.500.000 төгрөгийн цалингийн зээл авч төлж дуусгасан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн маргав.
2014 оны 06 сарын 26-ны өдөр Ц. нь өөрийн өмчлөлийн хувийн сууцыг 5.000.000 төгрөгөөр, газарыг 25.000.000 төгрөгөөр тус тус Т.Мөнгөнцэцэгт худалдсан болох нь талуудын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр нотлогдож байна.
Худалдан авагч Т.Мөнгөнцэцэг нь хувийн сууц, газрын төлбөрөөс 14.000.000 төгрөгийг Д.*******гийн Хаан банк дахь 502552*******00 тоот дансруу шилжүүлсэн байх бөгөөд энэ нь талуудын гаргасан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох ба хариуцагч энэ мөнгө өөрийнх нь дансанд орж ирж байсан талаар маргаагүй.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбартаа “...Д.*******гийн дансанд орсон мөнгөөр авсан приус 20 маркын, 1*******41 В улсын дугаартай авто машины талаарх лавлагааг гаргуулахад, машин орж ирсэнээс хойш ******* хүн дамжаад худалдагдсан байна. Одоо машин нэгэнт бодитоор олдохгүй зарагдаад алга болсон тул машины үнэ .000.000 төгрөгийг Иргэний хуулийн 12******* дугаар зүйлийг үндэслэн гаргуулах хүсэлтэй” хэмээн тайлбарлав.
Ц. нь 201******* онд Д.*******тэй танилцаж, хамтран амьдарч байгаад 2015 оны 0 сарын 1-ны өдөр нас барсан болох нь нас барсаны гэрчилгээгээр нотлогдов. Б. нь талийгч Ц.ын ээж гэж нэхэмжлэл гаргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар Ц.ын хууль ёсны өвлөгч гэдэг нь мөн баримтаар тогтоогдоогүй. Тиймээс нэхэмжлэгч Б. нь талийгч Ц.ын хөрөнгө гэх .000.000 төгрөгийг хариуцагч Д.*******гээс шаардах эрхийн үндэслэл нь нотлогдохгүй байна.
Мөн Д.*******гийн дансанд байсан Ц.ын хөрөнгө 14.000.000 төгрөгийн .000.000 төгрөгөөр 1*******41 В улсын дугаартай, приус 20 маркын авто машиныг авсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.*******д холбогдох .000.000 төгрөг гаргуулах тухай Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ