| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0005/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/006 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Шүүгдэгч ******* оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* овогт ******* *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* тоотод байх ******* гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, дух, зүүн хацар, чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2021 оны 10 дугаар сард бид хоёр гэдэг айлд хамт 2 хоносон юм. Тэгээд тэднийд байж байгаад бид нар хамт гадагшаа гараад 0,75 граммын архи авч ирээд гийн гэрт хувааж уусан. Тэгээд байж байхад жорлон орж бие засчихаад гаднаас орж ирээд намайг шоронгийн хадаас шорондоо яв гээд байсан. Би юу яриад байгаа гэсэн чинь чи шорондоо явсан нь дээр дээ шоронгийн хадаас минь гэхээр нь би уурлаад г 2 алгадчихсан. Тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь би гараад зугтаачихсан юм. Надаас өөр хүн г зодоогүй. Бид хоёр өмнө нь гийн гэрт хамт амьдарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 /
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн
... 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* над руу утсаар яриад 3 дугаар багт байдаг гэдэг айлд хүрээд ир гэхээр нь би 3 дугаар багт байдаг тэр айлд нь очсон. Тэр айлд *******, , нэг эмэгтэй хүн, гэрийн эзэн нар архи уугаад байж байсан. Гэрт нь ороод юм ярьж сууж байгаад тэр архийг нь хувааж уусан. Би гэрт нь сууж байгаад гэрээс нь гарч бие засчихаад эргээд гэрт нь ороод ирсэн чинь ******* миний баруун талын чих рүү өшиглөчихсөн. Тэгээд миний чих дүлийрээд явчихсан би гараараа чихээ дарсан чинь гар цус болчихсон. ******* гараа зангидаж байгаад толгой руу цохиход, би зугтааж гэрээс нь гараад хашааных нь үүдэн дээр зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн. ******* нь миний найз залуу байгаа юм. Бид хоёр 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл манайд хамт амьдардаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 /,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 10 дугаар сард *******, , , , нар манайд орж ирсэн. Бид нар ганц хоёр шил архи уусан. Тэгээд архи ууж байгаад би унтаад өгсөн чинь тэд нар зодоо хийсэн байсан. Тэд нар манайд ирэхдээ 0,75 граммын хэмжээтэй 2 шил ерөөл архи авчирсан. Эхлээд манайд *******, , , , нар ирсэн, хэсэг байж байгаад гэх эмэгтэй хүн ирсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн
...би ахын гэрт орсон чинь 2 цагдаа ирчихсэн, гэдэг хүн байсан. ******* нь г зодчихоод зугтаачихсан гэж өөрөө надад хэлсэн. Би эхлээд тэд нартай хамт очоогүй. Би тэр үед *******ын гэсэн дугаар луу залгаад хаана байна”гэж асуусан чинь ахынд байна гэхээр нь би яваад очсон... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,
Шинжээч эмч мөрдөн байцаалтад өгсөн
... Иргэн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тодорхойлж дүгнэлт гаргасан. биед учирсан тархи доргилт, баруун чиний дэлбэн, суваг, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүд 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна ... иргэн биед учирсан тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /хх-ийн 59/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаар шинжээчийн
1. биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг, сэртэнгийн, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, дух, зүүн хацар чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг, сэртэнгийн, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дух, зүүн хацар, чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг хамаарахгүй.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтан тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 73-74/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, депозит дансны хуулганууд /хх-ийн /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, депозит дансны хуулганууд /хх-ийн 86-89/, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-94/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 267 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 95-96/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаар захирамжийн хуулбар /хх-ий 97-98/, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101/, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-107/, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 108-113/, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 118-120/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 130/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* тоотод байх иргэн ******* гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, дух, зүүн хацар, чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын ... би уурлаад г 2 алгадчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/
Хохирогч ... ******* миний баруун талын чих рүү өшиглөчихсөн. Тэгээд миний чих дүлийрээд явчихсан би гараараа чихээ дарсан чинь гар цус болчихсон, гараа зангидаж байгаад толгой руу цохиход, би зугтааж гэрээс нь гараад хашааных нь үүдэн дээр зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 /,
Гэрч ... ******* нь г зодчихоод зугтаачихсан гэж өөрөө надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,
Шинжээч эмч ... иргэн биед учирсан тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг сэртэнгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал зүүн доод үүдэн 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /хх-ийн 59/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаар шинжээчийн ... биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг, сэртэнгийн, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, дух, зүүн хацар чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч тархи доргилт, баруун чихний дэлбэн, суваг, хөхлөг, сэртэнгийн, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, дух, зүүн хацар чих, шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл... гэх дүгнэлт /хх-ийн 15-16 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч *******, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн ... нокиа 1682 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан /06/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа /******* аймгийн сумын төвийн 6-р багаас / газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “ нокиа 1682 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА